| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0102/Ý |
| Дугаар | 2017/ШЦТ/343 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/343
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Хýðãèéí èíäåêñ: 166/2017/0102/Ý/
Дархан-Уул аймаг дахь Ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí Ерөнхий ø¿¿ã÷ Я.Туул äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Шүрэнчимэг,
Уëñûí ÿëëàã÷ààð Аéìãèéí ïðîêóðîðûí ãàçðûí хяналтын ïðîêóðîð Д.Энхтуяа,
Шүүгдэгч М.О өмгөөлөгч Б.Чинбаатар,
Хîõèðîã÷ Н.Б,
Шүүгдэгч М.О íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.2-ò заасан гэмт хэрэгт Д.О, М.О нарт õîëáîãäóóëàí яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201509000796 дугаартай õýðãèéã 2017 îíû 3 дугаар ñàðûí 23-ны ºäºð Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс õ¿ëýýí àâ÷, õÿíан õýëýëöэв.
Ø¿¿ãäýã÷ийн áèåèéí áàéöààëò:
Монгол Улсын иргэн, М.О, төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О, М.О нар нь бүлэглэн, 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г 4035000 төгрөг, Ж.О 1650000 төгрөг, Б.А 3680000 төгрөг, Н.Б 5170000 төгрөг, Г.П 1830000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16365000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан ãýìò õýðýãò õîëáîãäæýý. /ÿëëàõ ä¿ãíýëòýä áè÷èãäñýí áàéäëààð/
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Шийтгэх тогтоол Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нар-148.2.docx
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1.Гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие Д.О өмнө нь нэг байгууллагад хамт ажилладаг байсан юм. 2015 оны 4 ä¿ãýýð сард Д.О таарсан. 2015 îíû 5 äóãààð сард ажил дээрээ байж байтал Д.О манай ажил дээр ирээд би үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани байгуулах гэж байгаа чи манай байгууллагад ажиллах уу, сарын 500000 төгрөгөөр цалинжуулъя гэсэн санал тавьсан. Тухайн үед хичээл амрах гэж байсан учир би саналыг хүлээн авч хамтарч ажилласан. Намайг Д.О байгуулагад ажилд ороход 3-4 ажилтантай ажиллаж байсан. Дараа нь яваандаа олон ажилчид нэмж авч ажилуулсан. Байгууллага нь орон сууц зарж борлуулах болон орон сууцтай болохыг хүссэн иргэдийг 8 хувийн хүүтэй банкны зээлэнд хамруулж өгдөг гэж тайлбарлаж байсан. Орон сууцаа худалдан зарж борлуулах болон байранд орох сонирхолтой хүмүүс их ирж уулздаг байсан. Би тухайн үед түрээсийн байранд амьдардаг байсан.
2-60 дугаар байранд нэг хүн байраа 36 сая төгрөгрөөр зараад өгөөч гэхээр нь би тэр байрыг сонирхоод авах санаатай хүүхдийн хадгаламжинд байсан мөнгөө аваад урьдчилгаа 10 хувь өгөөд байршуулсан. Тэгтэл тэр байрны түлхүүрийг нь аваад оруулсан би тэр байранд засвар хийсэн. Амьдраад 2 сар болсны дараа О хуучин байранд банкны зээл нь гарахгүй байна гээд намайг тэр байрнаас гаргасан. Тэгээд нөгөө байрны эзэн нь байраа буцааж аваад 43 сая төгрөгөнд зарсан. Би О цалин гэж 500000, 150000 төгрөгийг тус тус авсан. Би өөрийн байршуулсан 3 сая төгрөгнөөс хүүхдийн баярын үеэр 200000 төгрөг авсан. Дараа нь манайх байр түрээслэх гээд мөнгө олдохгүй байсан тэр үед О хэлтэл 600000, 500000 төгрөгийг 1 удаа өгсөн. Тэр мөнгө нь хохирогч Б авсан мөнгө áàéñàí.
…Би одоогоор цалингийн зээлтэй байгаа, хохирогч Н.Б мөнгийг төлнө, сардаа 100000 төгрөгийг өгөөд төлж дуусгах саналтай байна.
…Би байртай болно гэж итгэж явж байсан.” ãýõ ìýä¿¿ëýã,
-Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 8 дугаар сард байр авахаар Дархан сумын 8 дугаар багт байрлах “Намуун дэнж” хотхонд байр үзээд явж байтал “н гүйцэтгэх захирал О гэх эмэгтэй 2-3 хүн дагуулсан байр захиалаад явж байхад нь таарсан. Тэгээд О мань 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулж иргэдийг байртай болгож байгаа гэж ярьж байхыг сонсоод би очиж уулзсан. О танилцаад 2 хоногийн дараа ерөнхий захирал О гэх хүнтэй уулзсан. Тэгээд 44 сая төгрөгийн 2 өрөө байр захиалахаар болоод 10 хувь болох 4220000 төгрөг, дараа нь зуучлалын төлбөр 600000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтрийн 350000 төгрөг, нийт 5170000 төгрөгийг ХХК-ийн Хаан банкны дансанд хийсэн. Отгонхишигт нийт 1100000 төгрөг өгсөн. О сар бүрын 25-ны дотор 100000 төгрөгөөр тооцож, хохирлоо барагдуулах авах талаар харилцсан тохиролцлоо.” гэх мэдүүлэг,
-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7-11/,
-Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би “танай компани хаанаас санхүүждэг болон 8 хувийн зээлэнд хүмүүсийг хэрхэн хамрагдуулах гэж байгаа юм бэ” гэж асуухад П надад “зарсан байрнаас 20 хувийн шимтгэл авдаг, харин 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй зээлд хамруулах талаар манай захирал Отгонсамбуу мэдэж байгаа. Та түүнтэй уулз гэж хэлсэн. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр П дагаад 18-ын буудлын хажуугийн 1б байрны буланд байрлах ХХК-ийн байранд очиход захирал О болон түүний ажилчид гэх эмэгтэйчүүд байсан. Тэгээд О захиралтай уулзахад П ахынхаа байрыг зарах гэж байгаа юм, та манай компаниас явуулж байгаа ”Хямралыг хамтдаа” гэх орон сууцны 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлэнд хамрагдахын тулд эхлээд манай компанид ажилчнаар орж гэрээ байгуулна. Тэгээд дараа нь уг зээлэнд хамрагдах боломжтой гэхээр нь би тэдний компанид мэдээллийн ажилтнаар орж байгаа мэт гэрээ байгуулж П ахынх нь байрны урьдчилгаа 10 хувь буюу 3,885,000 төгрөг, дээрээс нь “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 150,000 төгрөг гээд нийт 4,035,000 төгрөгийг ХХК-ийн Хаан банкны 5055637198 тоот данс уруу өөрийн хугацаатай хадгаламжийн 5675327411 тоот данснаас “Бүтээгдэхүүний үнэ” гэж бичээд хийсэн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтас\т хэргийн 13/,
-Хохирогч Ж.О мөрдөн байцаалтын шатанд болон өгсөн: “... ХХК-ны ажлын байр гэх газар очиход О гэж хүн захирал нь гээд сууж байсан. Байрны талаар асуухад О “ажил төрөл хийдэг эсэх нь хамаагүй, би хүмүүсийг өөрийн компанидаа ажиллуулаад байрны 10 хувийг бүрдүүлэхэд тусалж, цалин өгч, зээлэнд нь хамруулж өгнө. Харин зээлийн дараалалд орохын тулд 150,000 төгрөгөөр элсдэг учраас мөнгөө өгөөд ор” гэж хэлсэн. Би О гэж хүний дор элсээд 150,000 төгрөгөө У гэх нягтланд тушаасан. Тухайн үед урьдчилгаа мөнгө байхгүй байсан болохоор намайг Отгонсамбуу жимсний мод өгч болно” гэж хэлэхээр нь би нийт 1000 ширхэг үхрийн нүдний модыг 1 ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож От хүлээлгэн өгсөн. О надад хэлэхдээ “энэ мөнгийг байрны урьдчилгаанд тооцож болно, чиний байрны урьдчилгаа бүрдэж байна” гэж хэлсэн. Нийт 1650000 төгрөг О өгсөн байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16/,
-Хохирогч Ж.О 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би нийт 1,650,000 төгрөгийг Д.О авах ёстой. Гэхдээ хохирлын нийт дүнгээс Отгонсамбуугийн бие муу, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 828000 төгрөгийг хасаж, үлдэх 822000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132/,
-Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын эхээр өөрийн нөхөр Мөнхдамдингийн хамт Дархан сум Өргөө баг 1б байрны буланд байрлах ХХК-ийн байранд очиж захирал Отгонсамбуу гэх хүнтэй уулзахад ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Манай компани одоо “Хямралыг хамтдаа” гэх нэртэй 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр Хаан банктай хамтарч 8 хувийн зээлэнд хамруулж иргэдийг байртай болгож байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд та манай компанид ажилтнаар орсон мэт гэрээ хийх ёстой. Тэгсний дараа та манай компаний дансанд байрны урьдчилгаа 10 хувийг байршуулах хэрэгтэй. Дараа нь бид уг мөнгийг таны хадгаламжийн данс уруу цалин хэлбэрээр буцаагаад олгоно” гэж хэлэхээр нь би Отгонсамбуугаас “Хямралыг хамтдаа” хөтөлбөрт хамрагдаад байртай болсон хүн байгаа юу” гэж асуухад О “байгаа, манай гүйцэтгэх захирал О гэх эмэгтэй 10 хувийн урьдчилгаагаа төлөөд байрандаа орчихсон байгаа, От одоогоор өөрөө байхгүй, гадуур ажилтай явж байгаа” гэсэн.
...2015 оны 6 дугаар сарын 3-ны үеэр ХХК-ийн Хаан банкны дансанд нөхөр М байрны 10 хувийн урьдчилгаа гэж 3500000 төгрөг хийсэн. Мөн бэлнээр “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 150000 төгрөг, мөн өөрийн хашаа байшингаа зуучлуулж заруулах төлбөр гэж 30000 төгрөг нийтдээ 3680000 төгрөг төлсөн.
...иймд 3680000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 19/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхлээд Н гэдэг хүнтэй уулзсан. Дараа нь ХХК-ийн захирал гэх О гэдэг хүнтэй уулзсан. Тэр хүмүүс надад “таны өмнөөс хөнгөлөлттэй байранд оруулж өгнө. Та банктай харьцахгүй, бид таны өмнөөс харилцана.” гэж хэлж байсан. Тэгэхдээ надад эхлээд 150000 төгрөгөөр таны нэр дээр данс нээж байршуулна, та 150000 төгрөгөө бэлнээр тушаачих гэхээр нь би тэр мөнгийг бэлнээр тушаасан” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 21/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ХХК-ийн захирал О гэх хүнтэй уулзахад “эхлээд манай компанитай гэрээ хийж ажилд орно, ажилд орсноороо сар болгон 10,000 төгрөгийн патентын мөнгө гэж тушааж нийгмийн даатгалдаа хамрагдана гэж хэлэхээр нь би энэ компанид ажилд орохоор болж гэрээ байгуулсан.
...би анх ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулаад эхлээд 150000 төгрөг, патентын 10000 төгрөг, хөнгөлөлтийн карт гэж 20000 төгрөг, 1000 төгрөг 4 хувь чээж зураг, 2500 төгрөгийн бүртгэлийн хураамж, нийт 183500 төгрөг тушаасан байсан. Тухайн үед О гэдэг эмэгтэй бас захирал ажилтай гэж хэлээд яваад байсан. Хэн нь захирал нь гэдгийг мэдэхгүй, О нь тэнд байсан хүмүүстэй уулзаж байсан. Харин О гэдэг хүн нь надтай уулзаж үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж өгдөг байсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 23/,
-Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би компани дээр нь очиж О, О нартай уулзсан. О
би таньдаг юм. Тэр хоёртой уулзаж, ярилцаж байхад О надад “энэ компани найдвартай, би өөрөө 10 хувийн урьдчилгаагаа хийгээд 2 өрөө байртай болсон. Одоо энэ хүүхдэд би хоёр дахь байраа авч өгөх гэж байгаа” гэж яриад нэг залууг дагуулчихсан явж байсан. Тухайн үед Отгонхишиг тийм зүйл ярихад би итгэсэн. Тэгээд О өрөөнд орж уулзахад Отгонхишиг тэр хоёр “эхлээд манай компанид ажилчнаар орсон гэж бүртгүүлээд 150000 төгрөг тушааж батламж авна, тэгээд авах байрныхаа урьдчилгаа 10 хувийг манай компаний дансанд байршуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Ёотонгийн байранд 27 сая төгрөгийн 2 өрөө байр захиалахаар болоод урьдчилгаа 2700000 төгрөгийг дүү Удаанжаргалын данснаас мобайл банкаар О өгсөн данс уруу шилжүүлсэн. О “наадмын дараа зээл бүтнэ, тэгээд байртай болно” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 30-31/,
-Хохирогч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орон сууцны 8 хувийн зээлэнд хамрагдаж байртай болохын тулд байрны 10 хувийн урьдчилгаа мөнгийг тэр оройдоо 1980000 төгрөг ХХК-ийн нягтлан Урангоо гэх эмэгтэйд тушаасан. Мөн байрны зээлэнд хамрагдаж байгаа хүмүүсийн мэдээллийн ажилтан буюу зар тараах ажилтнаар намайг авч ажиллуулж байсан. Тэдгээр зээлд хамрагдаж байгаа хүмүүс нь эрсдлийн санд 150000 төгрөг тушааж байсан. Би тэр компаний менежер Б гэх хүнд 150000 төгрөгийг тушаасан. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр О гэх хүн над уруу утсаар ярихдаа “чамд бэлэн хэдэн төгрөг байна” гэж асуухаар нь би “надад бэлэн 900000 төгрөг байна” гэхэд О микрийн 24 цагийн дэлгүүрийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед нөхрийнхөө машиныг унаад тэр дэлгүүрийн ойролцоо очиход О явган алхаад ирж байсан. Тэгээд би бэлэн 900000 төгрөгийг О захиралд өгсөн. О “чи байрныхаа мөнгийг хурдан бүтээчих юм бол байрны зээл чинь хурдан гарах болно” гэж хэлсэн учраас би мөнгийг өгсөн. Ингээд нийт байрны урьдчилгаанд 3030000 төгрөгийг бэлнээр тушаасан.
...2015 оны 7 дугаар сарын эхээр О захирал надад “бид нарт жимсний мод хэрэгтэй байна, би чамаас жимсний мод ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож авна, бид нар цааш нь хүмүүст зарах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би Орхон жимс ногооны сангийн аж ахуйгаас эхлээд 1500 ширхэг, дараа нь 2500 ширхэг жимсний мод ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож хүнээс 2800000 төгрөгөөр авч О өгсөн. Эхний 1500 ширхэг жимсний модыг авчирч өгөхөд О захирал Б хүлээлгээд өгчих гэж хэлсэн учраас Б өгсөн. Дараагийн 2500 ширхэг модыг О захиралд өөрт нь ажил дээр нь аваачиж өгсөн юм. Байрны урьдчилгаа мөнгөтэй нийлээд нийт 5830000 төгрөг болсон. Үүнээс 2015 оны 7 дугаар сарын 28-29-ний үеэр би О захирлаас жимсний модны үнэ болох 4 сая төгрөг авсан. Үлдэгдэл 1830000 төгрөгийг аваагүй байгаа
...би ХХК-ийн захирал О гомдолтой байна. 1830000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 35/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надаар 2600000 төгрөгийг ХХК-ийн тоот дансанд гүйлгээний утгыг нь “Г.Б бүтээгдэхүүний орлого” гэж бичүүлээд бэлнээр хийлгэсэн юм. Дээрээс нь банкинд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхэд манай компаний зүгээс явж үйлчилгээ үзүүлсний хөлс гэж 150000 төгрөг авсан баримт нь байгаа.
...Отгонсамбуу “чиний мөнгийг тэгвэл буцаагаад өгчихье” гээд үлдсэн 2 сая төгрөгийг өөрийнхөө мобайл банкнаас манай эхнэр А дугаарын данс уруу хийсэн.
...би больё гэж бодоод 150000 төгрөгөө авах гээд 7-8 хоногийн дараа нягтлан Урангоо уруу залгаж асуутал “би ажлаасаа гарчихсан, надад хамаагүй” гэсэн байдлаар хандсан. Миний дахь хуримтлалын дансыг ХХК-аас нээж өгсөн. Одоо 150000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 35-36/,
-Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 4 дүгээр сард манай ээжийн дүү болох О надад “бизнес хийх гэж байгаа юм, чи өөрийнхөө нэр дээр компани байгуулаад өгөөч, би бичиг баримтаа хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар хөөцөлдөж явж байгаад 5 дугаар сард Аж ахуйн нэгжийн гэрчилгээг гаргаж, тамга тэмдгийг нь аваад ах О өгсөн юм. О ах “ах нь 2 жил чиний нэр дээр байгуулагсан компаний үйл ажиллагааг явуулж байгаад, тогтвортой болоод ирэхээр нь чамд энэ компанийг өгнө” гэж байсан. ХХК нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлах, гадаад дотоод худалдааны чиглэлэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тэгээд О ах надаас ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг авсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 38/,
-Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6, 7 дугаар сарын аль нэг сард байх манай банкны харилцагч /Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв/-д багш ажилтай Ц.Б надтай уулзахаар нэг батламж барьчихсан над дээр орж ирсэн. Тэр залуу надаас ”танай банк ХХК-тай хамтарч орон сууцны зээлэнд иргэдийг хамруулж байгаа юм уу” гэж асуухаар нь би ХХК-тай хамтарч тийм үйл ажиллагаа явуулаагүй, орон сууцны зээлэнд иргэдийг хамруулаагүй, наад компани чинь хаана байдаг юм бэ” гэж асуусан. Тэгээд би тэр хүнээс ХХК-ийн хаягийг заалгаж аваад банкны зээлийн мэргэжилтэн Б хамт Дархан сумын 18-ын буудлын урд талд байдаг 1б байр гэсэн байх, тэнд яваад очтол тэр байрны гадна ХХК гэсэн хаягтай, дотор нь их олон хүмүүс бужигнаж байсан.
...ажил дээрээ ирээд удаагүй байж байтал хоёр эмэгтэй ХХК-д харилцах данс нээлгэх гэж орж ирэхэд манай теллер харилцах данс нээж өгөхгүй гэж хэлээд байж байтал тэр хоёр эмэгтэй захирал гэх хүнээ дуудсан юм шиг байсан.ХХК-ийн захирал гэх залуу хоёр эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгэхээр нь би ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал гэх залуу болон хоёр эмэгтэйд “манай банк танай компанид харилцах данс нээж өгөхгүй, танай компани банкны нэр барьж иргэдийг хууран мэхэлж байна. Одоо энэ үйлдлээ зогсоо. Дахин банкны нэр барьж иргэдийн хуурч мэхлэн залилах юм бол цагдаад хандана шүү” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 40/,
-Гэрч Х.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын ХХК-ийн байранд очиж, ярилцлаганд орж тэнцээд ажилд орсон. ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, мөн “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг явуулж нэг хүн элсэхдээ 150000 төгрөгөөр элсдэг сүлжээ маркийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ компани нь О төрсөн эгчийнх нь хүүхэд болох Э гэдэг хүний нэр дээр байдаг байсан ч компаний үйл ажиллагаа болон “хямралыг хамтдаа” хөтөлбөрийг О удирдан явуулдаг байсан. Харин О нь О зааварчилгаан дор ажилладаг байсан. Хямралыг хамтдаа хөтөлбөрт хэдэн хүн хамрагдсаныг мэдэхгүй байна, би ажлаас гарахдаа Э гэдэг хүнд ажлаа хүлээлгэн өгсөн. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн мөнгийг О өөр оёдлын үйлдвэр байгуулах гээд байрны түрээс, бичиг хэргийн зардал, тоног төхөөрөмж, ажилчдын цалинг өгөхөд зарцуулдаг байсан. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн мөнгийг Э нэр дээр байдаг дугаарын дансанд хийдэг байсан. Би бэлнээр орж ирсэн мөнгийг орлогын баримт бичиж аваад О зааврын дагуу мөнгийг тохижилтын ажилд зарцуулдаг байсан. Би Э дансанд орлого орсон эсэхийг шалгадаг. Би 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилд ороод 2015 оны 8 дугаар сарын дундуур ХХК-аас гарсан. ХХК нь ажилчдынхаа цалинг 2015 оны 5,6 дугаар саруудад бүтэн тавьсан. Тэрнээс хойш нэг ч удаа цалин олгогдоогүй.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 43/,
-Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.ХХК нь намайг ажилладаг байхад “Хямралыг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүсийг 150000 төгрөгөөр бүртгэж, орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хүмүүсийг хамруулж байсан. 2015 оны 6 дугаар сард байх П эгч шуудайтай жимсний бут авчрахад нь компаний оффисын өрөөнд зөөж оруулж өгч байсан. Захирал тэр жимсний бутыг үрслүүлж ширхэгийг нь 1500 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд тэр жижиг моднуудыг захирал О Мангиртад нэг айлын хашаанд үрслүүлэхээр аваачсан. Жимсний бутыг П, О эгч нар авчирч байсан. Яг хэдэн ширхэг жимсний бут авчирсныг би мэдэхгүй байна. Би тоолж хүлээж аваагүй, сүүлд сонсоход үрслүүлэх гэж байсан моднууд нь үхсэн сурагтай байсан. Анх ажилд ороод эхний сар 80000 төгрөг, дараагийн сар 350000 төгрөгийн цалин өгсөн. цалин өгөхдөө цалингаас нийгмийн даатгалын шимтэл суутгаж авч байсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 47/,
-Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд байх П над дээр ирж “хүнтэй хамтарч жимсний мод үрслүүлэх гэж байгаа юм” гэж хэлээд 1500 ширхэг үхрийн нүдний мод авч явсан. 7 хоногийн дараа дахин мод авъя гэж ирэхэд нь 2500 ширхэг бөөрөлзгөнө, үхрийн нүдний мод өгч явуулсан. Миний П өгсөн мод гэх зүйл нь жимсний модны 20-30 см урттай ногоон мөчир байсан юм. П ийм хэмжээтэй гэж хэлсний дагуу тайрч өгсөн юм. П жимсний модны ногоон мөчрийг нэг ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 4000 ширхэг жимсний модны мөчир өгсөн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 48/,
-Д.О мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “...О байртай болох гэсэн урьдчилгаа мөнгөтэй иргэдийг олж ирэхээр болсон, би О үүрэг өгсөн. Ингэхдээ мөнгөтэй иргэдийг олж ирээд өөрийнхөө компанийн ажилтнаар авч тухайн хүнд нийгмийн даатгал, цалингаас гадуур орлогын шимтгэл төлөх цагаан дэвтэр нээж өгөөд тухайн хүмүүст өөрсдийнх нь манай компанийн дансанд хийсэн мөнгийг буцааж цалин хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Тэгээд 6 сар болоход нэг иргэнийг байртай болгох буюу банкны зээлэнд хамруулж болох юм байна гэсэн санаа төрсөн. Удалгүй манай компанийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэдгийг М гэдэг хүн сонсоод орж ирсэн. М гэдэг хүн махын 60 дугаар байрны 2 өрөө байрыг танай компаниар зуучлуулж заръя гэж орж ирсэн. Тэгтэл О үүнийг сонсоод би авнаа гэж хэлээд М гэдэг хүнээс 2 өрөө байрыг нь авахаар яриад О тэр хүнээс байрыг нь авахдаа манай нөхөр Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг, би нөхрийнхөө нэрээр лизингээр авна гэж тохироод мөнгийг нь өгөлгүй М байранд засвар хийгээд орчихсон.
...О гадуур явж байгаад А гэдэг хүний 3700000 төгрөгийг манай компанийн дансанд хийлгүүлсэн. Ингээд иймэрхүү байдлаар Б, Э, М, Г, Б гэсэн хүмүүсийн байрны урьдчилгàà мөнгийг дансандаа хийлгүүлээд уг мөнгөөс Б гэдэг хүний 2700000 төгрөгийг буцаан олгосон. Харин хураамж гэж авсан 150000 төгрөгийг Б буцаан олгоогүй байгаа. Э гэдэг хүний 2700000 төгрөгийг нь буцаан төлсөн. М гэдэг хүний 3600000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин А 3700000 төгрөг, Г 4035000 төгрөг, Б 5170000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
...би ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Байгаз овогтой Айжан гэдэг эмэгтэйг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 3500000 төгрөгийг гэсэн ХХК-ийн данс уруу хийлгэсэн.
...2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Г.Б гэдэг хүнийг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 2,700,000 төгрөгийг манай компанийн данс болох тоот данс уруу хийлгэсэн. Тэгээд 14 хоногийн дараа Б гэдэг хүн мөнгөө буцааж авъя болилоо гэхээр нь өөрийнх нь данс уруу буцааж хийсэн.
...2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Г.П гэдэг хүнийг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 1800000 төгрөгийг мөн компанийн данс уруу хийлгэж авсан. Тэр өдрийнхөө орой нь би П 900,000 төгрөгийг бэлнээр авсан. Бүртгэлийн хураамж болох 150000 төгрөгийг компанийн кассанд тушаасан байсан.
...манай компанийн зүгээс П жимсний бут авъя гэж ярьж, тохирсон зүйл байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай менежер хийж байсан Баатарням над уруу утсаар ярьж “П хариуцсан хүний мөнгийг яах юм бэ, П эгчид буцааж өгөх юм уу” гэж асуухаар нь би Б “буцаачиõ” гэж хэлсэн. Тэгсэн П гэсэн ХХК-ийн данснаас / гэсэн данс уруу 4 сая төгрөг шилжүүлсэн байсан.
...бүртгэлийн хураамж болох 150000 төгрөгийг Б өгөөгүй байгаа.
... 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор банкны урьдчилгаа 4035000 төгрөгийг компанийн данс болох тоот данс уруу хийлгэсэн. Байрны урьдчилгаа нь 3885000 төгрөг, 150000 төгрөг нь бүртгэлийн хураамж юм. Ц.Г мөнгийг буцааж өгөөгүй байгаа.
...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Н.Б нь манай компанийн дансанд 4240000 төгрөг байршуулсан байсан. Яг хэзээ, хэрхэн байршуулсныг би мэдэхгүй байна. Н. мөнгийг буцааж өгөөгүй, энэ асуудлыг О сайн мэднэ.
...Ү, О, Б нар манай компанийн кассанд бүртгэлийн хураамж гэж тус бүр 150000 төгрөгийг тушаасан байсан. Эдгээр хүмүүс нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, батламж авсан хүмүүс юм. Энэ хүмүүсийн мөнгийг буцааж өгөөгүй.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 53-54/,
-ХХК-ны дүрэм / 1 дэх хавтаст хэргийн 112-116/,
-“ХХК-ны тоот дансны хуулга / 1 дэх хавтаст хэргийн 120-125/,
-“Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн батламж, хохирогч нараас ХХК-ны тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд, ажилд орохыг хүссэн өргөдөл, хөдөлмөрийн гэрээ / 1 дэх хавтаст хэргийн 161-227/,
-Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нийгмийн даатгал төлж байсан хүн хэрэгтэй байна гээд манай дүү Б байрны урьдчилгаа мөнгө шилжүүлэхдээ миний нэрээр тус компанийн данс уруу 2700000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгөний асуудлыг манай дүү сайн мэднэ. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 244/,
-Хэрэгт авагдсан бичиг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дэх хавтаст хэргийн 250/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 29-нд нийт 2750000 төгрөг өгөөд үүнээс 2600000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 6-нд авсан. Үлдэгдэл 150000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 252/,
-Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О манай компани ажилчдаа орон сууцаар хангах гэж байгаа, О нь байрны урьдчилгаагаа компанид байршуулсан. Хэрэв чи байраа зарахаар үнэ хөлсөө О тохирох юм бол компаниас зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө гэсэн. Ингээд 38 сая төгрөгөөр зарахаар тохироод байрныхаа түлхүүрийг 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр О өгөөд О манай байранд ороод засвар хийсэн. Тэгтэл байрны төлбөр төлөхгүй 2 сар болохоор нь би компани дээр нь очиж больж байгаа талаар хэлэхэд О компаниас байрны 10 хувийг төлье гээд ХХК-аас над уруу 4000000 төгрөг шилжүүлэхэд нь би бөөнөөр нь мөнгөө авна, харин та нар миний байранд 2 сар үнэгүй байсан учир 2 сарын түрээсийн төлбөр гэж 400000 төгрөг авна гэж хэлээд 3600000 төгрөгийг буцааж ХХК уруу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 256/,
-2016 оны 2 дугаар сарын 29, мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ / 2 дахь хавтаст хэргийн 259, 313/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / 2 дахь хавтаст хэргийн 260, 314/, гэрэл зураг /хавтаст хэргийн 317 дахь тал/, зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол / 2 дахь хавтаст хэргийн 330-332/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Д, М.О нар нь бүлэглэн, 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г 4035000 төгрөг, Ж.О 1650000 төгрөг, Б.А 3680000 төгрөг, Н.Б 5170000 төгрөг, Г.П 1830000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16365000 төгрөгийн хохирол учруулсан ãýìò хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Гэвч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон Д.О нь өвчний улмаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 338 дугаарт бүртгэгдсэн болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар / 3 дахь хавтаст хэргийн 204/ нотлогдож байх тул Д.О холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч М.О нь гэмт үйлдлийн замаар залилан авсан нийт хохирлоос 1100000 төгрөгөөс бусад мөнгийг зарцуулахад оролцсон байдал тогтоогдохгүй байх тул М.О 1100000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Б олãож, иргэний нэхэмжлэлээс Д.О хариуцан төлөх ёстой 15265000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2.Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.О íü Д.О бүлэглэн, 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.г 4035000 төгрөг, Ж.О 1650000 төгрөг, Б.А 3680000 төгрөг, Н.Б 5170000 төгрөг, Г.П 1830000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16365000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан ãýìò õýðýã үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нийт 5170000 төгрөгийг ХХК-ийн дансанд хийсэн. О нийт 1100000 төгрөг өгсөн. О сар бүрын 25-ны дотор 100000 төгрөгөөр тооцож, хохирлоо барагдуулах авах талаар харилцсан тохиролцлоо.” гэх мэдүүлэг, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7-11/, хохирогч Ц.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 4035000 төгрөгийг ХХК-ийн тоот данс уруу өөрийн хугацаатай хадгаламжийн тоот данснаас “Бүтээгдэхүүний үнэ” гэж бичээд хийсэн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 13/, хохирогч Ж.О мөрдөн байцаалтын шатанд болон өгсөн: “... нийт 1650000 төгрөг О өгсөн байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16/, хохирогч Ж.О 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би нийт 1650000 төгрөгийг Д.О авах ёстой.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132/, хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иймд 3680000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 19/, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...та 150000 төгрөгөө бэлнээр тушаачих гэхээр нь би тэр мөнгийг бэлнээр тушаасан” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 21/, иргэний нэхэмжлэгч Д.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 183500 төгрөг тушаасан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 23/, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 өрөө байр захиалахаар болоод урьдчилгаа 2700000 төгрөгийг дүү У данснаас мобайл банкаар О өгсөн данс уруу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 30-31/, хохирогч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...байрны урьдчилгаанд 3030000 төгрөгийг бэлнээр тушаасан. ...би О захирлаас жимсний модны үнэ болох 4 сая төгрөг авсан. Үлдэгдэл 1830000 төгрөгийг аваагүй байгаа.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 35/, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...одоо 150000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 35-36/, гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ХХК нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлах, гадаад дотоод худалдааны чиглэлэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тэгээд О ах надаас ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг авсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 38/, гэрч Х.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “хямралыг хамтдаа” хөтөлбөрийг О удирдан явуулдаг байсан. Харин О нь О зааварчилгаан дор ажилладаг байсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 43/, Д.О мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “...О байртай болох гэсэн урьдчилгаа мөнгөтэй иргэдийг олж ирэхээр болсон, би О үүрэг өгсөн. О гадуур явж байгаад А гэдэг хүний 3700000 төгрөгийг манай компанийн дансанд хийлгүүлсэн. Ингээд иймэрхүү байдлаар Б, Э, М, Г, Б гэсэн хүмүүсийн байрны урьдчилгàà мөнгийг дансандаа хийлгүүлээд уг мөнгөөс Б гэдэг хүний 2700000 төгрөгийг буцаан олгосон. Харин хураамж гэж авсан 150000 төгрөгийг Б буцаан олгоогүй байгаа. Эрдэнэбилэг гэдэг хүний 2700000 төгрөгийг нь буцаан төлсөн. Мөнхбаяр гэдэг хүний 3600000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин А 3700000 төгрөг, Г 4035000 төгрөг, Бат-Эрдэнийн 5170000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 53-54/, ХХК-ны дүрэм / 1 дэх хавтаст хэргийн 112-116/, ХХК-ны тоот дансны хуулга / 1 дэх хавтаст хэргийн 120-125/, “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн батламж, хохирогч нараас “Тосон сүмбэр өргөө” ХХК-ны мөнгө шилжүүлсэн баримтууд, ажилд орохыг хүссэн өргөдөл, хөдөлмөрийн гэрээ / 1 дэх хавтаст хэргийн 161-227/, гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Б байрны урьдчилгаа мөнгө шилжүүлэхдээ миний нэрээр тус компанийн данс уруу 2700000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 244/, хэрэгт авагдсан бичиг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дэх хавтаст хэргийн 250/, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 29-нд нийт 2750000 төгрөг өгөөд үүнээс 2600000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 6-нд авсан. Үлдэгдэл 150000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 252/, 2016 оны 2 дугаар сарын 29, мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ / 2 дахь хавтаст хэргийн 259, 313/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / 2 дахь хавтаст хэргийн 260, 314/, гэрэл зураг /хавтаст хэргийн 317 дахь тал/, зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол / 2 дахь хавтаст хэргийн 330-332/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.О холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар
яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд оногдуулах ял хөнгөрсөн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.О 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Отгонхишиг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч М.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäàëä òîîöîх үндэслэлтэй байх ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.О нь хохирогч Н.Б төлөх 1100000 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 100000 төгрөгөөр тооцож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогч Н.Б түүнийг хүлээн зөвшөөрсөн /3 дахь хавтаст хэргийн 212/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н.Б хохирлын зарим хэсэг буюу 1100000 төгрөгийг шүүгдэгч М.О гаргуулж шийдвэрлэсэн тул М.О эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт тооцуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамга, тэмдгийг харьяа татварын албанд тус тус шилжүүлж, 1 ширхэг Си Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсэгò çààñàí “Зàëèëàх” ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.О 1100000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б олгож, хохирогч Н.Б 4070000 төгрөгийн, хохирогч Ц.Г 4035000 төгрөгийн, хохирогч Ж.О 822000 төгрөгийн, хохирогч Б.А 3680000 төгрөгийн, хохирогч Г.П 1830000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б 150000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Ү 183500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Б 150000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Б 150000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.О ялаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар хохирогч Н.Б төлөх 1100000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор 100000 төгрөгөөр төлөхөөр тооцож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч М.О үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн -ийн тамга 1 ширхэг, тэмдэг 1 ширхэг зэргийг Дархан-Уул аймгийн татварын албанд шилжүүлж, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, М.О өмчлөлийн Самсунг загварын гар утас 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 хаалгатай шүүгээ 1 ширхэг /нийт 203000 төгрөгийн/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Ýрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿лсүгэй.
ДАРГАЛАГЧ, ÅЪÍÕÈÉ ШҮҮГЧ ß.ÒÓÓË