| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0207/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/217 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0207/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д- овогт Т-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001520231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХК-д индүүчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн ********. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д- овогт Т-ийн Б-. /РД:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шөнийн 00 цаг орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1******** тоот хашааны гадна Н.М-г өөрийн эхнэр Б.Н-тэй хардаж нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоот хашааны гадна Н.М-г нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: ”... Н-гийн нөхөр гэх залуу толгойогоороо миний нүүр рүү 3-4 удаа мөргөсөн, миний хамарнаас цус гарсан. Би тэр залуугийн цээж орчимд түлхсэн, дараа нь гараараа 2-3 удаа толгой руу цохих гэсэн би гараагаа хаасан. Тэгэхэд тэр залуу гараараа 2-3 удаа цээж рүү түлхээд байсан... Хохирол төлөөд өгвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”... Намайг гарч ирэхэд тэр залуугийн хамраас цус гарчихсан, Б-тэй заамдалцаад зогсож байсан... Би тэр залууд гар хүрээгүй, харин цээж рүү нь гараараа түлхэж хашааныха хаалгаар гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,
Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Гэрийн гадаа очоод таксинаас буугаад гэр лүүгээ орох гэтэл М- намайг тэвэрчхээд оруулахгүй байж байтал манай нөхөр Б- гарч ирээд “энд юу болж байгаа юм бэ” гэхэд М- “чи манай ахыг цагдаа гэдгийг мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхэд манай нөхөр Б- М-г заамдаж аваад толгойгоороо нүүр орчим нь 2 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/.
Гэрч Б.Э-нгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Зодуулсан гэх М-гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Баттулга, Б- нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 299 дугаартай “...Н.М-н биед хамар ясны битүү хугарал, баруун нүдний зовхи дээд уруулын цус хуралт, цээжний хэсгийн зулгаралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа ойлгосон, хохиролд 109,400 төгрөг өгсөн” гэж хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Т.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.М- “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД