| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00722/и |
| Дугаар | 719 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 719
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2017/00719 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21-259 тоотод оршин суух, Насан-Очирт овгийн Бизъяагийн Пүрэвсүрэн /ХМ40031510/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 3-2 тоотод оршин суух, Шавь овгийн Батбаярын Нандинчимэг /НЗ96012803/
Хариуцагч: Төв аймийн Зуунмод сумын Боржигон овгийн Далантайн Отгон /НЭ75020662/ нарт холбогдох
936754 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Б.Нандинчимг, Д.Тэмүүжин нар нь 2016 оны 09 сард Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 12 дугаар гудамж 309Б тоотод орших Б.Пүрэвсүрэн миний амины орон сууцанд 1 өрөөг 150 000 төгрөгөөр хөлслөн суухаар болж , хог ус, гэрэл болон нийтийн үйлчилгээний төлбөрөө өрөө төлж байхаар аман гэрээ байгуулж тохиролцсон.
2017 оны 2 сараас төобөрөө төлөхөө болиод 2,3,4,5,6 сарын төлбөр 560 000 төгрөг болон ус, хог, гэрлийн мөнгө 376 754 төгрөг орсон цагаасаа бүрэн төлөөгүй 2017 оны 06 сард намайг байхгүйд байрны жижүүрийг нүүлгэхгүй гэхэд Б.Нандинчимэгийн аав Батбаяр гэгч ирж машинаар нүүсэн байсан. Б.Тэмүүжингийн ээж нь өөрийн биеэр уулзаж мөнгийг бага багаар өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байна. Иймээс байрны хөлсний мөнгө 560 000 төгрөг, ус, хог, гэрлийн мөнгө 376 754 төгрөг, нийт 936 754 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ .. Миний бие нь Б.Тэмүүжин, Б.Нандинчимэг нар холбогдуулан 936 754 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Тэмүүжингээс татгалзаж Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 7-14 тоотод оршин суух Боржигон овгийн Далантайн Отгоныг хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн, хариуцагч Б.Надинчимэг, Д.Отгон нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Нандинчимэг, Д.Отгон нар холбогдох 936 754 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардалагыг 2017 оны 10 сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Б.Нандинчимэг, Д.Отгон нарт холбогдуулан 936 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нандинчимэг, Д.Отгон нар нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 936 754 төгрөгийг 2017 оны 10 сарын 27-ны дотор багтааж төлөхөөр зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн хариуцагч Б.Нандинчимэг, Д.Отгон нарт холбогдуулан 936 754 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага 936 754 төгрөгийг 2017 оны 10 сарын 27-ны дотор багтааж төлөхөөр зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74дугаар зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 032 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нандинчимэг, Д.Отгон нараас 10 516 төгрөг, төрийн сангаас 10 516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН