Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 87

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
             Улсын яллагч: П.Ганбаатар
             Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,
     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Бямбаа
     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
             Иргэдийн төлөөлөгч: Ц.Эрдэнэ-Очир
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
              Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэнд холбогдох 201403000293 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн Баянбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэн /РД:АП73121370/
            
                           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

    Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Ц.Бумандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи уулаа харьж амар  гэх шалтгаанаар гараараа түлхэж газар унагаж тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал гэмтлийг учруулж шууд бус санаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.


                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 08 сарын 01-ний өдөр миний төрсөн дүү Б.Отгонбаатарын хурим болсон. Би өөрөө уг хуримыг удирдаж, зохион байгуулж байсан. Талийгаач Ц.Бумандорж хүүхэнд яваад согтуу ирчихсэн хүн хүн рүү дайраад орилж хашгираад байсан. Б.Лхагвадоржийн үхэр тэрэгний хажууд гэрийн үүдэн дээр Б.Эрдэнэдалай, Б.Баасанбат, С.Норовсамбуу бид нар тамхи татаад, ойр зуурийн юм яриад сууж байхад талийгаач согтуу ирээд намайг зуурч авсан. Бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Би тухайн үед талийгаачийг чи одоо унтаж амар, ямар ядаргаатай юм бэ гэж л хэлсэн. Ийм л юм болсон гэв.

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Би хурам найр болсон талаар мэдээгүй. Би гэртээ сууж байсан чинь намайг хажуу айлын хүн үнээ саагаад өгөөч гэхээр нь гарах гээд байж байтал нэг жижиг эмнэлгийн машин ирээд намайг битгий унаж тусаарай, яаралтай явах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ гэсэн чинь дүү чинь Б.Лхагвасүрэнгийн дүүгийх нь хурим найранд явсан чинь ухаан алдаад уначихсан байна гэж хэлсэн. Тухайн үед Б.Лхагвасүрэнгийн авгай нь ирээд гомдолгүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би болсон явдлын талаар юу ч мэдэхгүй, бие муу сандраад юм ярьж чадахгүй байсан болохоороо гомдолгүй гэж хэлсэн. Одоо бол гомдолтой байна. Манай гэрийнхэнтэй ирж уулзаагүй гэв.

    Эрүүгийн 201403000293 тоот хэргээс: 

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаагийн: “...2014 оны 8-р сарын 01-ний өдөр намайг гэртээ хөдөө байхад Чулуут сумын төвөөс нэг машин ирсэн. Уг машинаас нэг эгч бууж ирсэн. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэр эгч бууж ирээд надад хандаж танай дүү нас барчихлаа, та эмнэлэг дээр очих хэрэгтэй байна гээд би өөрийн төрсөн дүү Нацагдоржийн хамтаар ирсэн машинд нь суугаад хамт сумын төв рүү хүн эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэх үед талийгаачийг эмнэлэгт оруулчихсан байсан. Намайг очих үед талийгаач нас барчихсан байсан. Би тэгээд дүү нарын хамт эмнэлэг дээр байж байгаад талийгаачийн гэрт ирсэн юм. 2014 оны 07-р сарын 31-ний өдөр талийгаач өөрийн эхнэрийн хамтаар хамаатныхаа хуриманд очсон байсан. Хурим нь 2014 оны 08-р сарын 01-ний өдөр болсон юм. Талийгаач нас барахаас өмнө хуриман дээр байж байгаад тэндээсээ эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байсан. Бид нар хоорондоо хол байдаг болохоор уулзалдаад байж чаддаггүй юм. Би талийгаачтай хамгийн сүүлд 2014 оны 07-р сарын 24, 25-ны үед л талийгаачийн гэрт ирж уулзсан. Талийгаачийн толгой нь өвддөг, архи уусан үед зүрхээр нь хатгуулаад байдаг. Эмчийн хяналтанд байдаг мэдрэлээр группт орсон хүн байгаа юм. Талийгаачийн биеийн байдал уг нь бол гайгүй байдаг. Хааяа нэг толгой нь өвддөг, архи уусан үедээ зүрхээр нь хатгуулж өвддөг байсан, байнга өвддөг өвчтэй байгаагүй. Талийгаач жаахан түргэн ууртай л хүн. Өөр бусад талаараа зүгээр. Талийгаач ар гэр бүл болон хамаатан төрөл садангуудтайгаа хааяа нэг архи дарс бол уучихдаг байсан. Талийгаач ар гэр бүл болон хамаатан төрөл садангуудтайгаа  дотно харилцаатай хүн байсан. Ямар нэгэн байдлаар таарч тохирдоггүй хүн бол байгаагүй. Талийгаачийн явсан хурим найран дээр ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болсон талаар сайн мэдэхгүй байна. Би 2014 оны 08-р сарын 01-ний өдөр болсон хурим найранд очоогүй. Уг хурим найран дээр талийгаачийн өөрийнх нь ах дүү нараас очсон талаар мэдэхгүй байна.
Миний хувьд гомдол санал гээд байх зүйл байхгүй учир нь бид төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Харин манай Дархан хотод байдаг эгч л гомдолтой гээд байгаа юм. Би шинжээч томилж гаргуулсан дүгнэлттэй танилцлаа надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.
Талийгаач Ц.Бумандорж бол миний өөрийн төрсөн дүү байгаа юм. Харин Б.Лхагвасүрэнтэй бол манайх төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Манай талийгаач дүү Ц.Бумандоржийн эхнэр Д.Болормаа нь харин Б.Лхагвасүрэнтэй төрөл садангийн холбоотой эгч дүүсийн хүүхдүүд гэдэг. Манайд бол Б.Лхагвасүрэнтэй төрөл садангийн холбоотой зүйл огт байхгүй. Би Б.Лхагвасүрэнтэй төрөл садангийн холбоо байхгүй учраас надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Дунд жаргалант гэх газар хөдөө байж байх үед манайд сумын төвөөс машин ирсэн. Манинаас хүмүүс бууж ирээд надад хандаж танай дүү Ц.Бумандорж нас барчихлаа эмнэлэг дээр байгаа эмнэлэг дээр очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би тэндээс өөрийн дүү Нацагдоржийн хамтаар сумын төвд орж ирээд шууд эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэх үед талийгаач Ц.Бумандорж нас барчихсан байсан. Тэр үед нь би тэнд байсан хүмүүсээс юу болсон яагаад талийгаачийг нам барсан талаар асуухад тэнд байсан хүмүүс яасан талаар бүгд надад хэлээгүй бүгд уйлалдаад л байсан. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү хуримаа хийж найр болсон юм тэр найранд манай талийгаач дүү Ц.Бумандорж өөрийн эхнэр Д.Болормаатай хамт очсон байсан. Би талийгаачийг уг хурим дээр очсон талаар ч мэдээгүй бид нар хол байдаг болохоор байнга уулзаад байж чаддаггүй юм. Манай талийгаач дүү уг хурим дээр нас барахаасаа өмнө байж байгаад тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байсан. Би тухайн үед өөрийн нүдээр хараагүй болохоор юу болоод ямар учраас манай талийгаач дүү Ц.Бумандорж нас барсан талаар мэдээгүй бүр сүүлд нь сонсож мэдээд цагдаагийн байгууллага шалгаад ирэх үед нь манай дүү талийгаачийг Б.Лхагвасүрэн түлхэж унагаагаад манай дүү нас барсан гэж би боддог. Би хамгийн сүүлд талийгаачтай 2014 оны 07 дугаар сард наадамны үеэр л уулзаж байсан. Тэр үед би талийгаачийн гэрт очиж уулзаж байсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй эрүүл хүн байсан. Талийгаачийн толгой хааяа нэг өвддөг байсан. Талийгаачийн биеийн байдал гайгүй энд тэндэхийн ямар ч хамаагүй хар бор ажил хийгээд л явдаг байсан. Талийгаачийн зүрх толгой хааяа нэг өвддөг байсан. Талийгаачтай өр авлага, өш хонзонтой хүн байгаагүй. Манай талийгаач дүү үг дуу цөөтэй хүнд тусархуу хүн байсан. Архи дарс уусан үедээ бол жоохон түргэн ууртай л хүн байсан. Талийгаач хааяа нэг архи дарс ууж хэрэглэдэг байсан. Талийгаач ар гэр болон төрөл садангийн хүмүүстэйгээ бол таарамж сайтай байдаг байсан. Бид нэг их ойрхон хамт байгаад байдаггүй болохоор сайн мэддэггүй байсан. Б.Лхагвасүрэнгийн ар гэрийнхан ирээд гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд л байнга гуйгаад надад хэцүү байна, би бол хувьдаа гомдолтой л байна талийгаачийн эхнэр Д.Болормаа болон Б.Лхагвасүрэнгийн эхнэр орж ирээд уйлаад гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд надаас гуйж байсан. Тийм болохоор би одоо яахаа ч мэдэхгүй байна.
Манай дүү Ц.Бумандорж нас барснаас хойш талийгаачийн 5 хүүхэд өнчирч үлдсэн. Талийгаач Ц.Бумандорж амьдралын боломж тааруу, мал гэх зүйл байхгүй. Нутгийн хүмүүсийн мал харж нутгийн хүмүүст зарагдаж эхнэр, 5 хүүхдээ тэжээдэг байсан. Талийгаач нас барснаас хойш өнчирч үлдсэн 5 хүүхэд нь хэцүү байдалтай байгаа. Би урьд өгсөн мэдүүлэгтээ гомдолгүй гэж мэдүүлэг өгч байсан. Харин одоо бол гомдолтой байна. Яагаад гэвэл талийгаач Ц.Бумандоржийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болсон хурим дээр түлхэж унагаан амь насыг нь хохироосон гэх Б.Лхагвасүрэнг талийгаачийн эхнэр Болормаатай төрөл садангийн холбоотой гэдэг утсаар нь хэдэн өнчин хүүхдүүдийг нь харж хандаад идэш уушийг нь бэлдээд тус дэмтэй байх юм болов уу гэж бодож байхад Б.Лхагвасүрэн талийгаачийн ар гэрийг харж хандаагүй 2014 оны өвөл гэхэд талийгаачийн эхнэр  Болормаа өөрөө хүн амьтан гуйж түлээ, түлшээ бэлдүүлж байсан миний харж байгаагаар талийгаачийн өнчин үлдсэн 5 хүүхэд болон ар гэрийг нь харж хандаад тусалж дэмжээд яваад байгаа зүйл огт харагдахгүй байна. Бид уг нь хэн хэнийхээ мууг үзээд яахав л гэж бодож байсан. Харин одоо бол би болон манай Дархан хотод байдаг эгч бид гомдолтой байна. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хурим дээр талийгаач Б.Лхагвасүрэнтэй маргаж Б.Лхагвасүрэнд түлхүүлэн газар унах үедээ тархи толгойдоо гэмтэл авч нас барсан гэж бодож байна. Би урьд өмнө өөрийн ажил төрөл болон бусад шалтгаанаас болж талийгаачийн нас барсан талаарх дүгнэлттэй өөрийн биеэр уншиж танилцаж чадаагүй байсан харин би шинжээч эмчийн дүгнэлтүүдийг өөрөө уншиж танлцлаа уг дүгнэлт дээр талийгаачийг нас барсан шалтгааныг тархины хүнд гэмтлээс болж нас барсан гэсэн байна. Би уг дүгнэлттэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 78, 268-269, 370-371х/

              * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Болормаагийн: “...Би талийгаач нөхрийнхээ хамтаар 2014 оны 07-р сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Цоорхой гэх газар хамаатныхаа хуриманд очсон. Тэгээд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талийгаач бэргэнд явсан. Бэргэнд явж ирээд манай нөхөр согтчихсон байсан болохоор хуриман дээрх хүмүүсийг өдөөд л яваад байсан. Тухайн үед би үе үе санаа зовоод гэрээс гарч хараад л байсан. Тэгээд хурим хийж байсан гэрт байж байгаад гэрээс гараад ирэхэд талийгаачийг Б.Лхагвасүрэн гэх хүнтэй хэрүүл маргаан хийж, зодоон хийх гээд байх үед нь салгасан чинь ухаан алдаад унчихлаа гэж тэнд байсан хүмүүс надад хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь өнгөрчихлөө, түргэн дууд гэж гэж хэлээд тэнд байсан хүмүүс түргэн дуудсан. Тэгэхэд эмнэлэгт унаа байхгүй байна гэхээр нь би өөрийн хамаатны дүүгийн хамт машинаар нь сумын төв рүү эмч олж ирэх гээд яваад эмнэлэг дээр ирэх үед эмч нь надтай зөрөөд унаа олоод явчихсан байсан. Тэгээд би буцаад ирэх үед эмч ирчихсэн байсан. Эмч нь талийгаачийг аваад явъя, бие нь тааруу байна гээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд нас барсан. Талийгаач ямар учраас Б.Лхагвасүрэн гэх хүнтэй хэрүүл маргаан хийгээд зодоон хийх болсон тэр талаар мэдэхгүй байна. Яг хажууд нь байгаагүй болохоор тэнд хуриман дээр байсан хүмүүсээс асуухад талийгаачийг өөрөө Б.Лхагвасүрэнг өдөөд байсан гэж ярьж байсан. Талийгаач Б.Лхагвасүрэн гэх хүнтэй зодоон цохион хийж хэн нэгнийгээ цохиогүй. Харин бие биенийгээ бариад авчихсан хоорондоо зууралдчихсан байсан гэж хүмүүс ярьж байсан. Тэр үед нь талийгаач болон Б.Лхагвасүрэн нарыг салгах үед нь талийгаач газар унасан гэж ярилцгааж байсан. Б.Лхагвасүрэн бид хоёр төрсөн эгч дүү нарын хүүхдүүд байгаа юм. Намайг гэрээс гарахад найран дээр байсан хүмүүс талийгаачийг тойроод бөөгнөрчихсөн байсан. Тухайн үед талийгаач нэг их согтоогүй, халамцуу л байсан. Талийгаачийн толгой нь өвддөг, архи уусан үед зүрхээр нь хатгуулаад байдаг. Эмчийн хяналтанд байдаг мэдрэлээр группт орсон хүн байгаа юм. Талийгаач бие муутай хүн байсан. Хүнд ажил хийхээр бие нь өвдөөд байдаг байсан. Тархи толгой нь өвдөөд байдаг. Мэдрэл талдаа өвчтэй. Талийгаач жаахан түргэн ууртай, хүний үг даадаггүй хүн байсан. Хааяа нэг архи дарс бол уучихдаг байсан. Талийгаач ар гэр бүл болон хамаатан төрөл садангуудтайгаа дотно харилцаатай хүн байсан. Харин манай талын хамаатнуудад жаахан ширүүн манай өөрийн хамуутнуудтай жаахан таарамж муутай байдаг байсан.
        2014 оны 08 сарын 01-ний өдөр би өөрийн нөхөр Ц.Бумандоржийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт болсон хамаатныхаа айлын хурим дээр очсон. Тэр үед талийгаач Ц.Бумандорж бэргэнд явж ирээд нилээд согтуу байсан. Хурим болж байгаа газар хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд орилоод яваад байсан. Тэгж байгаад талийгаач хойд айл руу буюу Б.Лхагвасүрэн гэх айл руу явган ганцаараа яваад морь хөтөлж явж байсан жаахан хүүхдээс талийгаач морийг нь булааж авч морьдох гэж байгаад өөрөө морин дээгүүрээ даваад уначихсан. Тэр үед нь нөгөө хүүхэд нь морио барьж аваад мориныхоо уяанаас морио уячихсан. Тэгсэн талийгаач босч ирээд явган Б.Лхагвасүрэнгийн гэрт орчихоод нэг их удалгүй гарч ирээд наашаа хурим болж байсан газар луу явган ирсэн. Тэгээд ойролцоогоор 1-2 цагийн дараа Б.Лхагвасүрэн гэх хүнийг хурим болж байсан айлын урд байх үхэр тэрэгний урд хүмүүстэй сууж байх үед нь талийгаач айлаас гарч ирсэн. Тэр үед би хоол унд хийж байгаад гэрээс гарч ирсэн. Тэгээд талийгаач бид хоёр бараг зэрэг Б.Лхагвасүрэн ахын сууж байсан газар очоод талийгаач Б.Лхагвасүрэнтэй хэрэлдэж Б.Лхагвасүрэнг талийгаач чи босоод ир, ямар овоо хулгайч вэ гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Б.Лхагвасүрэн ах талийгаачийг чи цаашаа бай, унтаж амар гээд нэг гараараа талийгаачийг намайг тавь гээд урдаас нь түлхсэн. Тэр үед талийгаач газар унасан. Тэгээд ухаан алдчихсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудаач гэж хэлээд эмнэлэг рүү дуудлага өгчихөөд талийгаачийг унасан газраас нь би Мягмарсүрэн эгчийн хамтаар гэрийн хаяанд өргөж аваачиж тавьсан. Тухайн үед талийгаач ухаангүй л байгаад байсан. Тэгээд эмнэлэгээс эмч ирэхгүй, унаагүй байна гэхээр нь би сумын төв рүү машинаар би өөрөө эмнэлэг орох үед эмч надтай зөрөөд хурим болж байсан газар луу явсан байсан. Би араас нь очиход эмч ирчихсэн байсан. Тэгээд эмч тариа хийсэн. Тэгээд эмнэлэг рүү яаралтай авч явъя гээд эмнэлэг рүү аваад явсан. Талийгаач ухаан орохгүй байсаар байгаад эмнэлэг дээр ирээд нас барсан. Талийгаач Б.Лхагвасүрэн нар урд урдаасаа 2 биенийхээ дээлнээс барьцалдаад авчихсан байсан. Тэгээд Б.Лхагвасүрэн ах чи одоо унтаж амраач, намайг тавь гээд нэг гараараа талийгаачийг урдаас нь мөр хавьд нь нэг удаа түлхсэн. Тэр үед талийгаач газар уначихсан юм. Би тухайн үед хэрхэн яаж унасныг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан Б.Лхагвасүрэн ахад түлхүүлж унах үедээ хажуулдаад л унах шиг болсон. Би яг аль талаараа унасанг тодорхой сайн санахгүй байна. Талийгаач нөхөр маань газар түлхүүлж унахдаа ухаан алдаагүй. Бага зэрэг муужирсан байсан байх, босч чадахгүй юм ярьж чадахгүй байсан. Удалгүй тэр унасан газраа ухаан алдсан. Тэгээд би ухаан алдчихлаа гээд сандраад унасан газраас нь эгч Мягмарсүрэнтэй хамт холдуулсан. Тухайн үед тэнд олон л хүн байсан. Яг тэр энэ гээд хэлэх гэхээр би санахгүй байна. Үхэр тэрэгний ойролцоо нилээд л хүмүүс байж байх шиг харагдаж байсан. Тэр үед талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн ах хоёр хоорондоо маргаад байсан. Би салгах гэж очсон байсан болохоор тэнд байсан хүмүүсийг анзаарч хараагүй.
        Б.Лхагвасүрэн ах бид 2 эгч дүүсийн хүүхдүүд, төрөл садангийн холбоотой харин би талийгаач Ц.Бумандоржийн эхнэр нь байсан юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би өөрийн нөхөр Ц.Бумандоржийн хамтаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт болсон манай хамаатны ах Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү хуримаа хийж тэр хурим дээр нь очсон. Тэгээд манай талийгаач нөхөр 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэргэнд явсан. Тэгээд бэргэнээс ирэх үедээ бол нилээд согтуу байдалтай ирсэн. Тэгээд талийгаач согтуу ирчихээд хурим дээр байсан хүн болгонтой л очиж уулзаад яваад байсан. Би тэр үед талийгаачийг унтаж амар гэхэд талийгаач миний үгэнд орохгүй унтахгүй байсан. Тэгээд талийгаач явж байгаад Б.Лхагвасүрэн ахын сууж байсан тэргэний хажууд очоод Б.Лхагвасүрэн ахыг өөрөө өдөөд хоргоогоод байсан тэр үед Б.Лхагвасүрэн ах босч ирээд талийгаачтай барьцалдаад авсан тэгхээр нь би очоод талийгаачийг салгах гэж байх үед Б.Лхагвасүрэн ах талийгаачийг заамдсан байж байгаад заамдсан гараараа нэг удаа түлхсэн тэр үед талийгаач газар унасан. Би яг яаж унасанг нь санахгүй байна. Тэгээд талийгаач газар унаад босч ирээгүй, тэр үед Б.Мягмарсүрэн эгч гэрээсээ гүйгээд гарч ирээд талийгаачийг Мягмарсүрэн эгч бид 2 дамжилаад бага гэрийн хажууд аваачиж тавиад эмнэлэг рүү дуудлага өгсөн эмч нар нэг их удалгүй ирсэн. Тэгээд талийгаачийг аваад сумын эмнэлэг рүү явсан. Би тэр үед талийгаачтай хамт явж байсан. Тухайн үед талийгаач нилээд согтчихсон хүн болгон дээр л очоод юм яриад яваад байсан. Тэгж явсаар байгаад Б.Лхагвасүрэн ах дээр очоод хэрүүл маргаан хийгээд Б.Лхагвасүрэн ах руу дайраад байсан. Тэр үед Б.Лхагвасүрэн ах дуугай сууж байгаад босч ирээд талийгаачтай барьцалдаад авсан би тэр үед нь очсон юм тэр үед талийгаач Б.Лхагвасүрэн ахыг заамдчихсан Б.Лхагвасүрэн ах талийгаачийг заамдчихсан байж байсан. Намайг тэр хоёрыг салгах гэж байх үед Б.Лхагвасүрэн ах талийгаачид хандаж чи унтаж амар гээд заамдсан байсан гараараа түлхсэн тэр үед талийгаач газар унчихсан. Би талийгаачийг тухайн үед яаж унасан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Б.Лхагвасүрэн ах талийгаачийг унтаж амар гээд заамдсан байсан гараараа түлхэх үед талийгаач газар унчихсан. Тэр үед талийгаач болон Б.Лхагвасүрэн ах 2 урд урдаасаа бие биенийгээ гараараа заамдсан байдалтай зогсож байсан. Тэр үедээ л талийгаачийг унтаж амар гээд Б.Лхагвасүрэн ах заамдсан гараараа түлхсэн. Талийгаач Ц.Бумандорж Б.Лхагвасүрэн ахад түлхүүлж газар унаад ухаан алдаагүй тэр үедээ бага зэрэг муучирсан байдалтай юм ярьж босч чадахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр газраа ухаан алдчихсан. Би талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн ах хоёрыг барьцалдаад авах үед нь очоод хажууд нь хамт байж байсан тэр үед надаас өөр хэн хэн байсан талаар би санахгүй байна. Тэнд найр хурим болж байсан болохоор олон хүн л байсан. Талийгаачийн биеийн байдал бол тааруухан тархи толгой зүрх нь өвддөг хүн байсан. Эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Талийгаач болон Б.Лхагвасүрэн ах хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа бол байгаагүй. Зүгээр л харьцаатай байсан хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 83-85, 373-374х/

                  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Нацагдоржийн: “...Намайг 2014 оны 08 сарын 01-ний үед хөдөө гэртээ байх үед манайд машинтай хүмүүс ирээд танай ах нас барчихлаа, эмнэлэг орох хэрэгтэй байна гээд би өөрийн төрсөн эгч Ц.Бямбаагийн хамт тэр машинтай хүмүүстэй хамт сумын хүн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр ирэх үед манай ах Ц.Бумандорж нас барчихсан байсан. Би юу болсон талаар асуухад талийгаач хуриманд явж ирээд Б.Лхагвасүрэн гэдэг хүнтэй маргаад барьцалдах үед нь Б.Лхагвасүрэнгийн эгч нь ирээд салгасан. Тэр үед ухаан алдаад уначихсан гэж талийгаачийн эхнэр надад хэлсэн. Би хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй байна. Би тухайн үед хамт байгаагүй. Би хуриманд яваагүй. Хөдөө гэртээ байсан. Эхнэрийнх нь ярьснаар зодоон цохион хийгээгүй гэж байсан. Хоорондоо барьцалдаж авсан гэж байсан. Талийгаачийн зүрх нь болон тархи толгой нь өвддөг группд байдаг. Талийгаачийн биеийн байдал гайгүй л байдаг байсан. Байнга өвдлөө барилаа гэдэггүй жилд 1  удаа аймаг явж группээ сунгуулдаг байсан. Талийгаач уг нь томоотой архи дарс хэрэглэхээрээ жаахан агсан зантай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/
 
              * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Батболдын: “...Би 2014 оны 07 сарын 31-ний орой ганцаараа хөдөө гэр болох Улаан ус багаас хурим болж байгаа айл болох Лхамуцэдмаагийнд ирсэн. Намайг ирэх үед талийгаач өөрийн эхнэрийн хамтаар уг айлд ирчихсэн байсан. Намайг очиход цаг нилээд орой болчихсон байсан болохоор бид нар унтаж амарцгаасан юм. Маргааш нь буюу 2014 оны 08 дугаар сарын 01-ний өглөө хурим эхлээд би талийгаач болон Эрдэнэдалай Норовоо Гунгаа Архангай аймгийн төвөөс ирсэн Оюунчимэг нарын хамтаар бэргэнд явсан. Тэгээд тэндээ бэрээ гуйж архи дарс ууцгаасан. Бид нар бэргэнийхээс 11 цагийн үед хурим хийх газар луугаа буцацгаасан. Тэгээд ирээд байж байгаад би гэрийн сүүдэрт унтаад өгсөн байсан. Хэсэг унтаж байх үед хүмүүс шуугиад байхаар нь би сэрсэн. Тэр үед хурим хийж байсан айлын гэрийн ард хүмүүс бөөгнөрөөд шуугиад байсан. Би яваад очтол талийгааийн нүүр хөхөрчихсөн сууж байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийн хамт талийгаачийг өргөөд гэр рүү оруулсан. Тэгээд удалгүй эмч дуудлагаар ирсэн. Эмчийг талийгаачийн гэрт орох үед нь би гэрээс зөрөөд гараад ирсэн. Тэгээд эмнэлэг рүү яаралтай явах хэрэгтэй гээд талийгаачийг эмнэлэгийн машинд хийгээд би Мийгаа эгчийн хамтаар эмнэлэг дээр ирсэн. Тэгээд талийгаачийг эмнэлэг рүү өргөж оруулаад эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасаг руу оруулсан. Тэгээд Цэцгээ эмч үзсэн. Талийгаачийн биеийн байдлыг үзээд нас барчихсан байна гэсэн. Тэгээд би гараад ирсэн. Би тухайн үед гэрийн сүүдэрт унтаж байсан болохоор талийгаачийг Б.Лхагвасүрэн гэх хүнтэй зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй. Б.Лхагвасүрэн талийгаачийн эхнэрийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Талийгаач бэргэнд яваад ирэх үедээ нилээд согтчихсон байсан.  Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жаахан агсан. Эрүүл байх үедээ томоотой байдаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/
            
        * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Алтаннавчийн: “...2014 оны 08-р сарын 01-ний өдөр ажил дээрээ байхад эмнэлэгийн хүлээн авах утсанд хүн ухаан алдаж унасан гэсэн дуудлага ирсэн байсан. Би энэ талаар эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Дуламсүрэнд танилцуулаад дуудлаганд нь засаг даргын тамгын газрын жолоочийн хамт буюу өөрийн нөхөр Намнансүрэнгийн хамт явсан. Би талийгаачийн байсан газар очих үед талийгаач гэрт орон дээр байсан. Би очоод талийгаачийн биед үзлэг хийсэн. Намайг очихоос өмнө тэнд байсан хүмүүс цээжинд нь массаж хийсэн байдалтай харагдаж байсан. Тухайн үед талийгаач ухаангүй. Зүрхний цохилт орж гараад амьсгаа бол байсан. Би тухайн үед талийгаачид кордамин гэх тариа хийгээд тэнд байсан хүмүүст талийгаачийг яаралтай эмнэлэг рүү аваад явъя гээд эмнэлэг рүү авч ирсэн. Тэр үед талийгаачийн гэр бүлийнхнээс нэг ах, нэг эгч надтай хамт эмнэлэг дээр ирсэн. Талийгаачийг эмнэлэг дээр авч ирээд эрчимт эмчилгээний тасаг руу оруулаад Цэцгээ эмчид үзүүлсэн. Тэр үед талийгаачийн зүрх бараг зогсчихсон байсан. Тэгээд удалгүй эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Дуламсүрэн орж ирээд үзлэг хийгээд нас барчихсан байсан. Тэгээд ар гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн.  Намайг дуудлагаар очих үед талийгаачийн биеийн байдал ухаангүй, хүүхэн хараа өргөсөөгүй, судасны лугшилт мэдрэгдэж байсан. Зүрхийг нь чагнаж үзэхэд бүдэг сонсогдож байсан. Орж гараад хэм алдагдаж байсан. Нүүр царай хөхдүү өнгөтэй харагдаж байсан. Намайг очихоос өмнө талийгаачийн өвчүүний хавьд улаасан, бөхийсөн байдалтай харагдаж байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шархи сорви харагдаагүй. Би тухайн үед талийгаачийн бүх хувцсыг тайлж хараагүй. Цээж болон хөл гарыг нь үзсэн. Би дуудлагаар талийгаач дээр очоод зүрхэнд нь массаж хийж кордамин гэх тариа хийгээд даралтыг нь үзсэн. 50-30-тай байсан. Шууд эмнэлэг дээр авч ирээд зүрхэнд массаж хийсэн. Тэнд байсан хүмүүс талийгаачийг бэргэнд явж ирээд ухаан алдаад уначихсан гэж ярьж байсан. Тэнд байсан хүмүүс ямар нэг байдлаар зодоон хийсэн талаар би мэдэхгүй байна. Хурим найран дээр байсан хүмүүс надад хандаж ямар нэгэн байдлаар зодоон цохион хийсэн талаар надад хэлээгүй. Талийгаачийн амнаас архи үнэртэж байсан. Талийгаачийн архаг хууч өвчтэй эсэх талаар мэдэхгүй байна. Зүрх нь өвддөг гэж ярьж байсан. Би тухайн үед цаг анзаарч хараагүй болохоор цагийг нь санахгүй байна. Дуудлаганд очоод буцаж ирэх үедээ нэг их удаагүй. Хурим найр болсон газар ойрхон санагдсан. Би хэдэн километр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

              * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Эрдэнэбилэгийн: “...Би найр хуриманд яваагүй болохоор юу болсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. 2014 оны 08 сарын 01-ний өдөр намайг хөдөө гэртээ байх үед сумын төвөөс эмнэлэгийн машин ирээд ах чинь нас барчихлаа эмнэлэг орох хэрэгтэй байна гээд би сумын төвийн эмнэлэг дээр ирсэн. Тэр үед талийгаач нас барчихсан байсан. Би хэн хэнтэй хамт явсан талаар мэдэхгүй байна. Би хурим болсон талаар ч огт мэдээгүй. Талийгаач эм тариа хэрэглэдэг байсан. Зүрх нь өвддөг. Хууч өвчтэй байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Талийгаач нөхөрсөг, томоотой, үг дуу цөөтэй хүн байсан.  Хааяа нэг архи дарс бол уучихдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/

              * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Цэнд-Аюушийн: “...Намайг 2014 оны 08 сарын 01-ний өдөр гэртээ ирсэн хүмүүст үйлчлээд байж байх үед гадаа хүмүүс уналаа сэгсэр гээд орилоод байсан. Би тухайн үед гэрээс гараагүй хэсэг байж байгаад гарах үед талийгаачийг унасан гэх газар нь хүмүүс усаар нүүр цээж орчимд шавшаад байсан. Талийгаачийн унасан гэх газар нь манай хадам эгчийн гэрийн урд үхэр тэрэгний хажууд уначихсан байсан. Тэгээд сумын төвөөс эмч дуудаад эмч ирээд сумын төв рүү талийгаачийг аваад явсан. Намайг очих үед талийгаач ухаангүй байсан. Ойр орчимд нь нилээд их хүмүүс байсан. Би талийгаачийг яг ямархуу байр байдалтай байсан талаар сайн санахгүй байна. Тухайн үед хэрүүл маргаан зодоон цохион болоогүй байх. Талийгаач гадуур гуйлгачингуудаа гээд ганцаараа орилоод яваад байсан. Хурим найр болж байсан болохоор хүн их байсан. Миний мэдэхээр Б.Лхагвасүрэн эрүүл байсан. Харин талийгаач нилээд согтчихсон байсан. Би талийгаачийг ямар учраас Мягмарсүрэн эгчийн гэрийн гадаа унасан талаар мэдэхгүй. Тухайн үед намайг очиход талийгаачийн биед шарх сорви, гэмтэл бэртэл байгаагүй. Хамар ам толгой тархинаас цус гарч байгаагүй. Зүгээр л ухаан алдаад уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/

               * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Лхагвадоржийн: “...2014 оны 08 сарын 01-ний өдөр манай хамаатан манай хотонд хуримаа хийсэн юм. Тэр үеэр талийгаач бэргэнд явж ирээд нилээд согтчихсон гэрийн гадаа хүмүүстэй маргаад л хүмүүсийг өдөөд яваад байсан. Хүмүүс талийгаачаас зугтаад л яваад байсан. Согтуу хүнтэй юм яриад яахав гээд байсан. Тэгсэн манайхны гэрийн урд байх үхэр тэрэгний ард талийгаачийг нэг хүнтэй барьцалдаад байна гэж нэрийг нь санахгүй байна нэг хүүхэд орж ирээд ахаа гадаа Бумаа ах Эрдэнэдалай гэх ахтай барьцалдаад авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би гараад хартал Буман Эрдэнэдалай хоёр барьцалдаж аваагүй, наашаа манайх руу ирж байсан. Тэгээд тэр хоёр манайд орж ирээд байж байгаад Эрдэнэдалай нь түрүүлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа талийгаач манай гэрээс гараад явсан. Тэгээд байж байтал гадаа хүмүүс уначихлаа, барьчихлаа гээд орилоод байхаар нь гараад хартал талийгаач хурим хийсэн гэрийн урдхан талд байх үхэр тэрэгний хажууд уначихсан хүмүүс тойроод бөөгнөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол талийгаачийн нүүр нь хөхөрчихсөн, ухаан алдаад уначихсан байсан. Тэнд байсан хүмүүсийн зарим нэг нь цээжнээс нь дээш өргөж сэгсрээд бага гэрийн урд өргөж авчирч тавьсан. Удалгүй эмч ирээд сумын төв рүү аваад явсан. Миний мэдэж байгаагаар талийгаачийн хажууд Эрдэнэдалай Норовоо гэх хүмүүс бас өөр нилээд хүмүүс үхэр тэрэг тойроод суучихсан байсан. Би нэрийг нь болон зүсийг нь сайн санахгүй байна. Тухайн үед хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Б.Лхагвасүрэн тухайн үед талийгаачийг газар ухаан алдаад уначихсан байхад үхэр тэргэн дээр хүмүүстэй сууж байгаа харагдсан. Намайг талийгаач дээр очиход талийгаачийн баруун талын чихний ойролцоогоос цус гараад өмсөж явсан цамцны баруун талын зах нь цус болчихсон байсан. Өөр гэмтэл бэртэл шарх сорви гэх зүйл мэдэгдээгүй. Талийгаач тухайн үед нилээд согтчихсон ухаангүй шахуу байсан. Хүн болгонд очиж юм яриад хэрүүл маргаан хийх гээд байсан. Талийгаачийг сумаас эмч ирээд эмнэлэг аваад явсны дараа  хурим найранд ирсэн хүмүүс болон гадаа байсан хүмүүс талийгаачийг Б.Лхагвасүрэн түлхээд унагаачих шиг боллоо гэж ярьцгааж байсан. Би хэн хэн тэгж ярьж байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39х/
    
                    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Төртогтохын: “...Би 2014 оны 08 сарын 01-ний өдөр гэртээ байсан. Уг өдөр манай хамаатны ах хуримаа хийсэн юм. Би тэр хойгуур нь гэрээ сахиад урд болж байсан хуриман дээр очоогүй. Би тэр өдөр 13 цагийн үед сумын төв орж хүн хүргэж өгчихөөд буцаад гэртээ ирж яваад өөрийн гэрийн ойролцоо байх /манай гэрээс 900 метр зайтай байх/ малын байрны хажууд мотоцикльтой явж байх үед миний харснаар манай гэрийн гадаа байх сагсан бөмбөгийн шийднээс уясан байсан бор хээр зүсмийн морийг талийгаач тайлаад мордох гэж байгаад эрчиндээ дээгүүр нь даваад газар уначихсан. Тэгээд уначихаад босч ирээд дахиж мордоод бор хээр зүсмийн манай морийг унаад урагшаа хурим болж байгаа газар руу явж байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай дүү хурим болж байсан газрын морины уяан дээр уячихсан байсан өөрийнхөө бор хээр зүсмийн морийг гэртээ аваад ирсэн байсан. Би талийгаачийг морьноос хэрхэн яаж хаагуураа унасан талаар тодорхой сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Талийгаач морьноос уначихаад удалгүй босч ирээд дахиад зөв талаас нь мордоод морио унаад урагшаа хурим болж байгаа газар очсон. Морин дээр мордох гэж байгаад давж унасан үйл явдлыг надаас өөр хүн хараагүй байх. Манай гэрт манай дүү нар тухайн үед гэрийн ард байх гол дээр тоглож байсан. Манай бор хээр морь маш номхон морь байгаа юм. Талийгаач манай морийг уяатай байх үед нь өөрөө мордох гэж байгаад дээгүүр нь даваад уначихсан. Тухайн үед талийгаач доогуураа алаг өмдтэй, дээгүүрээ дээлгүй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42х/
    
                    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Эрдэнэдалайн: “...Би 2014 оны 07 сарын 31-ний орой хурим хийж байгаа Лхамуузэдмаа гэх айлд очиж хоноод маргааш  нь буюу 2014 оны 08 сарын 01-ний өглөө бэргэнд талийгаачийн хамт явсан. Би бэргэнээс явж ирээд архи дарс уусан жаахан согтсон байсан болохоор ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд цаг 16 цаг орчим болж байсан. Тэгээд би сэрээд айлуудын урд байх үхэр тэргэн дээр очиж суугаад Норовоо ахын хамт тамхи татаад байж байх үед Б.Лхагвасүрэн гэх залуу ирээд надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би халааснаасаа тамхи гаргаж өгөх гээд байж байтал талийгаач согтуу ирээд Б.Лхагвасүрэнг урдаас нь заамдаад авсан. Тэгсэн Б.Лхагвасүрэн талийгаачийг гараараа цааш нь түлхсэн. Тэр үед талийгаач газар ар нуруу хэсгээрээ л уначихсан байгаа харагдаж байсан. Тэгсэн хүмүүс ухаан алдчихлаа гээд орилолдоод явцгаасан юм. Тэнд байсан хүмүүс эмнэлэгийн тусламж үзүүлэх гээд л хичээгээд байсан. Удалгүй сумын төвөөс эмч ирээд талийгаачийг яаралтай сумын төв рүү авч явна гээд явсан. Талийгаачийг яаж унасан талаар тодорхой сайн хараагүй. Талийгаачийг Б.Лхагвасүрэн гараараа түлхэх үед талийгаач газар уначихсан л харагдаж байсан.
        2014 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт хурим болсон. Би уг хурим дээр очсон байсан. Би талийгаачийн хамтаар бэргэнд явж ирсэн. Тухайн үед нилээд согтчихсон байсан. Би бэргэнд явж ирээд хэсэг унтаж амарсан. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрсэн. Тэгээд тэр хавиар хурим найранд оролцож байгаад гадаа явж байх үедээ талийгаач Ц.Бумандоржтой таараад бид  хоёр Б.Лхагвадорж гэх айлд орж хэсэг сууж байгаад би түрүүлээд гарч яваад хурим болж байсан гэрийн урд байх үхэр тэрэгний урд сууж байсан Баасанбат Норовсамбуу нарын хамт тамхи татаад сууж байхад Б.Лхагвасүрэн ирээд тамхи асуусан. Тэгэхээр нь би өвөрөө уудлаад Б.Лхагвасүрэнд тамхи гаргаж өгөөд байж байтал талийгаач Ц.Бумандорж ирсэн. Тэгээд талийгаач Ц.Бумандорж Б.Лхагвасүрэнг заамдаад Б.Лхагвасүрэн бас зөрүүлээд заамдаад 2-уулаа хоёр биенээ заамдчихсан зогсож байсан. Тэр үед талийгаачийн эхнэр Болормаа ирчихсэн Б.Лхагвасүрэн болон талийгаач Ц.Бумандорж нарыг салгах гээд зогсож байсан юм. Тэгээд байж байх үед Б.Лхагвасүрэн талийгаач Ц.Бумандоржийг чи яах гээд байгаа юм бэ, унтаж амар гээд надаас холд гээд нэг гараараа түлхчихээд яваад өгсөн.  Тэгсэн талийгаач Ц.Бумандорж газар унасан. Би талийгаачийг тухайн үед хэрхэн яаж унасан анзаарч харж чадаагүй. Хойшоо л унаж харагдаж байсан. Тэгээд л талийгаач Ц.Бумандорж ухаан алдаад уначихсан. Тэгсэн хүмүүс талийгаачийг ухаан алдчихлаа гээд бөөгнөрөөд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс талийгаачийг өргөөд гэрийн хаяанд авч ирсэн харагдаж байсан. Би тухайн үед очоогүй. Талийгаач Ц.Бумандоржийг Б.Лхагвасүрэн ах нэг гараараа мөр хавьруу нь чи одоо унтаж амраач, надаас холд гээд л түлхсэн. Талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нар урд урдаасаа харсан байдалтай бие биенийгээ заамдчихсан зогсож байсан. Тэгээд л тэр үедээ Б.Лхагвасүрэн талийгаач Ц.Бумандорж руу харсан байдалтай байхдаа талийгаачийг урдаас нь нэг гараараа мөр хавьд нь л түлхсэн. Би талийгаачийг яг мархуу байдалтай унасан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хойшоо л уначих шиг харагдсан. Талийгаач Ц.Бумандорж Б.Лхагвасүрэн ахад түлхүүлж унаад л ухаан алдсан байх.  Талийгаач Ц.Бумандорж морь унах гэж байгаад морин дээгүүрээ давж унасан талаар мэдэхгүй. Тухайн үед талийгаачийн эхнэр Болормаа ирчихсэн байсан. Би тэр үед яг хойдхон талд үхэр тэргэн дээр сууж байсан. Норовсамбуу ах Баасанбат, Б.Лхагвасүрэн бид гуравтай хамт тамхи татаж байгаад талийгаачийг ирэх үед тэндээс явчихсан байсан. Баасанбат Б.Лхагвасүрэн болон талийгаач нарыг хоорондоо заамдалцаад авсан байх үед бие засах гээд ойрхон явсан байсан. Талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нарыг яг хажууд нь байсан хүн бол талийгаач Ц.Бумандоржийн эхнэр Болормаа байсан. Талийгаач ирээд Б.Лхагвасүрэн ахыг сууж байхад эхлээд заамдаад авсан. Тэр үед нь Б.Лхагвасүрэн ах босч ирээд талийгаачийг зөрүүлээд заамдаад авсан. Тухайн үед талийгаач нилээд согтчихсон байсан. 
        Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Хурим болж байсан гэх гэр нь баруун талаасаа буюу дээрээсээ 3 дахь гэр байгаа юм. Уг гэр нь гэрэл зурган дээрээс харахад шинэ цагаан бүрээстэй, шар хөх цагаан өнгөөр будагдсан гэр байсан. Зурган дээрээс харж тайлбарлахад бор өнгийн УАЗ 469 маркийн авто машин байгаа талаас гэрүүдийг тоолоход 3 дахь гэр нь хурим болж байсан гэр юм. Талийгаач Ц.Бумардорж хурим болж байсан гэрийн урд байх урд урдаас нь зөрүүлж тавьсан байдалтай 2 үхэр тэрэгний хажуу талд Б.Лхагвасүрэн ахад түлхүүлэн газар унаад ухаан алдаж унасан юм. Тэр үед дээрх 2 үхэр тэргэний хажуу талд анх Б.Баасанбат, Б.Лхагвасүрэн ах бид 3 байх үед С.Норовсамбуу ах ирээд бид нар тамхи татаад сууж байсан. Тэр үед талийгаач Ц.Бумандорж хүрч ирээд Б.Лхагвасүрэн ахтай хоёулаа бие биенийгээ заамдалцаад авсан тэр үед Б.Лхагвасүрэн ах талийгаач Ц.Бумандоржийг би одоо яах гээд байгаа юм бэ унтаж амраач надаас холд гээд гараараа талийгаач Ц.Бумандоржийг түлхэсэн. Тэр үед талийгаач Ц.Бумандорж газар унаад ухаан алдчихсан, тэгээд талийгаач ухаан алдааж уначихаад буцаж сэрээгүй, ухаангүй байсаар байгаад эмнэлэг рүү хүргэгдэж очсон. Талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нар хоорондоо заамдалцаад байж байх үед С.Норовсамбуу ах болон Б.Баасанбат нар хажууд байгаагүй. С.Норовсамбуу ах хаашаа ч юм яваад өгсөн. Харин Б.Баасанбат бие засах гээд ойрхон явсан байсан. Тэр үед талийгаачийн эхнэр Болормаа талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нарын хажууд хамт байсан би ойрхон хажууд нь сууж байсан. Талийгаач Ц.Бумандорж хурим болж байсан гэрийн урд байсан урд урдаас нь зөрүүлж тавьсан байсан 2 үхэр тэрэгний хажуу талд Б.Лхагвасүрэнд түлхүүлэн газар унаад буцаж ухаан орж сэрээгүй, босч ирээгүй ухаангүй хэвтээд байсан. Хурим дээр байсан хүмүүс талийгаачийг үхэр тэргэний хажуу талаас ухаангүй байх үед нь өргөж зөөгөөд гэрийн ойролцоо тавьж байсан. Тэгээд талийгаач ухаан орохгүй байсаар байгаад эмнэлэгт хүргэгдэж очсон. Би хэргийн материалд байсан зургийг хараад санаж байна. Үүнээс гадна хурим болж байсан гэр шинэ том гэр байсан. Үхэр тэрэг нь 2 ширхэг байсан. Нэг үхэр тэрэгнийх нь дугуй машины дугуйгаар хийгдсэн дугуйтай байсан. Тэгээд хэрэг болсон газар 2 ширхэг үхэр тэрэг байсан зураг хараад тодорхой санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 90, 275-277х/    

           * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Норовсамбуугийн: “...Би 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуриман дээр очоод хуримын ёслолд оролцсон. Намайг хуриман дээр байж байгаад гадаа гараад Эрдэнэдалайгийн хамт тамхи татаад гадаа байж байх үед Б.Лхагвасүрэн хамт байсан. Бид гурвыг байж байх үед талийгаач ирээд надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхиа талийгаачид өгчихөөд тэндээс босоод хурим болж байсан газрын ар талд байх Б.Лхагвасүрэнгийнд ганцаараа явган айраг уух гээд очсон. Тэр үед Б.Лхагвасүрэнгийнд хүн байхгүй байсан болохоор буцаад урд хурим болж байсан газар очсон.  Тэр үед талийгаач ухаан алдчихсан байсан. Тэгээд байж байх үед удалгүй эмч ирээд талийгаачийг аваад сумын төв рүү явсан. Тухайн үед талийгаач хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй. Талийгаач тэр үед нилээд халамцуу согтсон байсан.
2014 оны 08 дугаар сарын 01-ны өдөр болсон хурим дээр очсон. Тэр үед талийгаач Ц.Бумандорж бэргэнд яваад ирэх үедээ нилээд согтчихсон харагдаж байсан. Би жижиг гэрт ороод хонины мах хуваачихаад хурим болж байсан гэрийн урдхан талд байх үхэр тэргэн дээр очих үед Баасанбат байсан. Би тэгээд Баасанбаттай уулзаад тамхи татаж байх үед Эрдэнэдалай ирсэн. Тэгээд бид гурвыг хамт байж байх үед Б.Лхагвасүрэн гэх хүн ирээд тамхи асуусан. Тэгээд Эрдэнэдалай өврөөсөө тамхи гаргаж өгөөд Б.Лхагвасүрэн Баасанбат, Эрдэнэдалай бид дөрөв хамт тамхи татаад сууж байх үед талийгаач Ц.Бумандорж ирээд надаас тамхи асуусан. Тэхээр нь би татаж байсан тамхиа өгчихөөд тэндээс яваад гэрийн хойно гарч бие засчихаад Б.Лхагвасүрэнгийнд орж айраг уух гээд очих үед гэрийн гадаа нохой байхаар нь орохоо болиод буцаж явах замдаа горхинд байсан том чулууг горхиноос гаргачихаад эргээд хурим болж байсан газар ирсэн. Б.Лхагвасүрэнгийнх болон хурим болж байсан газар их ойрхон байдаг. Горхины наана цаана байдаг юм. Тэгээд намайг буцаад ирэх үед талийгаач Ц.Бумандорж үхэр тэрэгний ойролцоо уначихсан хүмүүс овоорчихсон байсан. Тэгээд яасан талаар асуухад талийгаач Ц.Бумандоржийг ухаан алдаад уначихлаа гэцгээж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмч ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан. Талийгаач Ц.Бумандорж ямар шалтгааны улмаас ухаан алдаж унасан талаар мэдэхгүй хажууд нь байгаагүй. Сүүлд нь сонсож байхад хүмүүс талийгаач Ц.Бумандоржийг Б.Лхагвасүрэн түлхэж унагаагаад талийгаач ухаан алдаж унасан гэж ярьж байсан. Бас мориноос урьд өмнө нь унасан юм яригдаж байсан. Би тухайн үед хажууд нь харж байгаагүй болохоор энэ талаар огт мэдэхгүй байна. Талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нар хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Намайг үхэр тэрэгний урд Баасанбат, Эрдэнэдалай, Б.Лхагвасүрэн нарын хамт тамхи татаад сууж байх үед талийгаач согтуу ирж байсан. Ирээд талийгаач Б.Лхагвасүрэнг чи муу пизда гэх мэтээр хэлээд байх шиг байсан. Би тэр үед нь талийгаачид татаж байсан тамхиа өгчихөөд тэндээс явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна.
        Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. талийгаач Ц.Бумандорж, Б.Лхагвасүрэн нарыг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Нэг нутэг усных гэдгээр нь танина. Би эрх үүргээ ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хурим найр болсон хэрэг болсон гэх газар нь Чулуут сумын Зуунмод багийн Зуун модны Чулуун хороот гэх газар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 97-98, 352х/

             * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мягмарсүрэнгийн:  “...би талийгаачийн эхнэр Болормаатай эгч дүүсийн хүүхдүүд. 2014 оны 08 дугаар сарын 01-нд манай хотод хурим болж байсан. Би хамгийн захын гэрээс наашаа буюу зүүн зүгт 1 метр зайд байх өөрийн гэр рүү орох гээд явж байх үед талийгаачийг би газар урд талаараа унаж байхыг харсан. Тэгээд би Бумаа уначихлаа гээд орлсон. Тэгээд би өөрөө гүйж очоод талийгаачийг цээжнээс нь сэгсэрсэн. Намайг гүйгээд очих үед талийгаач ухаантай байсан гэхдээ нэг сонин биеийн байдал эвгүй ухаан алдах гээд байсан. Тэгхээр нь би талийгаачийг цээжнээс нь өргөөд сэгсэрсэн. Тэгээд удалгүй эмч ирээд талийгаачийг яаралтай эмнэлэг авч явъя гээд эмнэлэг рүү аваад явсан. Би ямар учраас хэрхэн яаж унасанг хараагүй, намайг нэг харахад л газар унаж байсан. Тухайн үед талийгаачийн хажууд зөндөө л хүн байсан. Би яг хэн хэн байсанг санахгүй байна. Би тэрийг мэдэхгүй байна. талийгаачийг хэн нэг нь түлхчихсэн юм уу, өөрөө унасан юм уу мэдэхгүй. Намайг харахад талийгаач газар унаж байсан.
Б.Лхагвасүрэн бол миний төрсөн дүү байгаа юм. Б.Лхагвасүрэн 1973 онд айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. 1982 онд Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1990 онд 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсан. Тэгээд Эрдэнэт хотод хамгийн анхны нэг жилийн хугацаат цэргийн албанд явж цэргийн алба хаасан. Би оныг нь сайн санахгүй байна. 1995 онд эхнэр авч Чулуут сумандаа мал маллаж амьдрах болсон. Одоо манай дүү Б.Лхагвасүрэн эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт оршин суудаг. Манай дүү даруу төлөв зан араншинтай, хүнтэй их эвсэг нөхөрсөг хүн байгаа юм. Б.Лхагвасүрэн хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ дуу нь чангараад л байдаг болохоос хүнд агсам согтуу тавиад байдаггүй. Б.Лхагвасүрэнгийн ойр дотны найз нөхөд нь гэж Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт оршин суудаг Нацагаа, Мэндбаяр гэх хүмүүс байдаг. Уг хүмүүс 2-уулаа мал малладаг тогтвор суурьшилтай томоотой хүмүүс байдаг.
Би Б.Лхагвасүрэнгийн төрсөн эгч нь байгаа юм. Харин би талийгаач Ц.Бумандоржтой төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай дүү хуримаа хийсэн юм. Тэгээд тэр үед манай дүүгийн хурим дээр талийгаач Ц.Бумандорж хурим дээр ирсэн. Тэгээд бэргэнд явж ирээд нилээд согтчихсон байдалтай ирсэн. Тэгээд талийгаач хурим дээр ирээд хүмүүсийн үгэнд орохгүй хүн болгон руу үсчээд яваад байсан. Бид нар талийгаачийг унтуулах гээд хүчрээгүй, талийгаач урьд өмнө тэр өдрөө согтуу морь унаад морьноос унасан. Тэгээд босч ирээд хурим болж байсан газраа хүн болгон руу дайраад үсчээд л яваад байсан. Тэгээд намайг гадуур явж байх үед талийгаачийг үхэр тэргэний хажууд газар унасан тэр үед нь би гүйгээд яваад очих үед талийгаач газар уначихсан хажууд нь Болормаа хамт байж байсан. Тэгээд би Болормаатай хамт талийгаачийг өргөөд гэрийн ойролцоо аваад очсон. Тэгээл цээжинд нь массаж хийж өгөөд тэгээд хэсэг хугацааны дараа түргэн дуудсан. Тухайн үед талийгаач ухаантай байсан эмч ирэх үед талийгаачийг гэрт оруулсан байсан сумаас эмч нар ирээд талийгаачийг сумын эмнэлэг рүү аваад явсан тэгээд л талийгаач нас барсан байсан талийгаач эмч ирэхээс өмнө ухаантай байх шиг байсан. Бид нар цээжинд нь массаж хийж өгөөд эм тариа гээд хөл гарыг нь тослоод л байж байсан. Тэр үед талийгаач орон дээр хэвтэж байсан ямар нэгэн юм яриахгүй босч ирэхгүй. Тэгээд эмч ирээд аваад явсан. Талийгаач эхнэртэйгээ хамт байж байх үедээ л тэргэний  хажууд газар уначихсан. Юунаас болж хэрхэн яаж унасанг нь бол би хараагүй. Би тэрийг бол анзаарч хараагүй найан дээр зөндөө олон хүн явж байсан. Хэнийг хаана юу хийж бйасанг би мэдэхгүй. Би талийгаач Ц.Бумандоржийг унахад хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 79-80, 375-376х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Очирхуягийн: “...Би 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хамаатныхаа айлын хурим дээр очсон байсан. Тэр үед талийгаач бэргэнд явж ирээд нилээд согтчихсон ирсэн харагдаж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд хурим болж байсан газар байж байгаад 13 цагийн орчимд манай гэрт хүмүүс ирсэн байсан болохоор сумын төв рүү түрүүлээд гэртээ ирсэн. Би хуримнаас гэр рүүгээ явахаас өмнө талийгаач Ц.Бумандоржийн эхнэр болох Болормаад хандаж Ц.Бумандорж их согтсон байна шүү, наад хүнээ аргадаж унтуулж амраагаарай гэж хэлээд сумын төвд байх гэртээ ирсэн. Тэгсэн оройхон манай гэрт талийгаачийн дүү нь ирээд талийгаач Ц.Бумандоржийг эмнэлэг дээр ирээд нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийн гэрт очсон юм. Тэгээд гэрт нь очоод талийгаач Ц.Бумандоржийн эхнэр Болормаатай уулзаж ярилцаад би чамд хуримнаас явах үедээ наад хүнээ унтуулж амраагаарай нилээд согтчихсон байна шүү гэж хэлсэн шдээ, юу болсон юм бэ гэж асуухад талийгаачийн эхнэр Болормаа надад хандаж хэлэхдээ талийгаач Ц.Бумандорж хурим дээр байх үедээ Б.Лхагвасүрэн гэх хүнтэй барьцалдаж аваад хүмүүс салгах гэж байх үед талийгаачийг Б.Лхагвасүрэн түлхээд талийгаач тэр үед нь газар унаад ухаан алдчихсан тэгээд ухаан орохгүй байж байгаад сумын төвийн эмнэлэг дээр ирээд нас барчихсан гэж хэлж байсан. Би өөрөө яг тухайн үед хажууд нь байгаагүй болохоор хараагүй. Гэхдээ эхнэр нь өөрөө надад болсон асуудлыг тэгж хэлсэн юм. Уг хурим дээр талийгаач Ц.Бумандоржийн ойрын төрөл садангийн хүмүүсээс би ганцаараа байсан. Мөн талийгаачийн эхнэр Болормаа хамт байсан. Би хурим дээр байж байгаад гэрт хүмүүс ирсэн байсан болохоор түрүүлээд сумын төвд байх гэртээ ирсэн байсан. Намайг явснаас хойш уг асуудал болсон байсан. Талийгаач тухайн үед бэргэнд яваад ирэх үедээ нилээд согтсон байсан. Талийгаач Ц.Бумандоржийн эхнэр Болормаа болон Б.Лхагвасүрэн нар хоорондоо төрөл садангийн холбоотой эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82х/

          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Дагиймаагийн: “...Би Бэгзээ овогтой Лхагвасүрэнг танина. Б.Лхагвасүрэн бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 1995 онд гэр бүл болцгоосон. Одоо 5 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт оршин сууж мал маллан амьдарч байгаа. Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Харин Б.Лхагвасүрэнгийн хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгнө. Б.Лхагвасүрэн бид хоёр бүр багаасаа хамт нэг айл аймаг явсан. Бид хоёр бие биенээ маш сайн мэднэ. Манай нөхөр Б.Лхагвасүрэн элдэв янзын муу зуршил байхгүй. Нутаг усныхандаа нэр хүндтэй хүнд тусархуу нөхөрсөг жирийн л нэг малчин залуу. Б.Лхагвасүрэн гэр бүлийн гишүүддээ халамжтай сайн эцэг, сайн нөхөр байгаа юм. Манай хамгийн том хүү Төрмандах Архангай аймагт хувиараа ажил хийдэг. Одоо 20 настай. Дараагийн хүү Төртогтох Улаанбаатар хотод Техник технологийн их сургуулийн 2-р курсийн оюутан. Дараагийн хүүхэд маань охин Түвшинжаргал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Хүү Төрмөнх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3- дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч, охин Түвшинзаяа 5 настай Архангай аймгийн Чулуут суманд байдаг юм. Манай нөхөр архи дарс уудаг. Гэхдээ байнга уудаггүй. Баяр ёслол найр хурим дээр л архи дарс хэрэглэдэг. Тэрнээс биш жирийн үед бол архи дарс хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв янзын зан араншин гаргаад байдаггүй. Зүгээр л унтаад өгдөг. Хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Манай нөхөр Б.Лхагвасүрэн Бэгзээ гэдэг хүний 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Эгчийг нь Мягмарсүрэн, ахыг нь Ганбаатар гэдэг. Доороо 3 дүүтэй. Уг 3 дүүгийнх нь 2 нь Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт мал малладаг. Хамгийн баг дүү нь Архангай аймгийн Чулуут сумын сургуульд багш ажилтай. Эцэг эхээс 6-уулаа. Манай нөхөр Б.Лхагвасүрэнгийн ээж нь Архангай аймгийн Чулуут суманд байдаг. Аав нь бага байх үед нь нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88х/
    
    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Баасанбатын: “...Би 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багт болсон хурим дээр очсон юм. Би уг өдөр архи дарс хэрэглээгүй эрүүл байсан болохоор болсон асуудлыг сайн санаж байна. Тухайн үед талийгаач Ц.Бумандорж бэргэнд явж ирээд нилээд согтчихсон байсан. Хурим  болж байсан газар орилж чарлаад хүн болгонтой шөргөөцөлдөөд яваад байсан. Намайг Норовсамбуу, Эрдэнэдалай хоёрын хамт үхэр тэргэний урд тамхи татаад сууж байхад Б.Лхагвасүрэн ах бид 3 дээр ирээд тамхи асуухад Эрдэнэдалай өвөрөө уудлаад тамхи гаргаж өгөөд байж байх үед талийгаач Ц.Бумандорж согтуу ирээд Б.Лхагвасүрэнг заамдаад авсан тэр үед Б.Лхагвасүрэн ах бас талийгаачийг заамдчихсан зогсож байсан. Тухайн үед талийгаач Ц.Бумандоржийн эхнэр ирчихсэн талийгаач болон Б.Лхагвасүрэн нарыг салгах гээд зогсож байсан. Би тэр үед бие засах гээд тэндээс босч яваад машинуудын араар ороод бие засчихаад ирсэн. Тэгэхэд талийгаач Ц.Бумандорж ухаан алдчихсан газар хэвтэж байсан. Хүмүүс овоорчихсон байж байсан. Тухайн үед Б.Лхагвасүрэн хурим хийж байсан гэрийн ард 2-3 хүнтэй сууж байгаа харагдаж байсанг мэдэхгүй байна. Би тэрийг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд нь юу болсон талаар хурим дээр байсан хүмүүсээс асуухад Б.Лхагвасүрэн талийгаач Ц.Бумандоржийг түлхсэн тэгэхэд талийгаач газар унасан гэж ярьж байсан. Би тэрийг санахгүй байна. Тухайн үед хурим найран дээр байсан хүмүүс л тэгж ярьж байсан. Талийгаачийн эхнэр Боролмаа, Эрдэнэдалай, талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нар үхэр тэргэний урд үлдсэн. Намайг бие засах гээд явах үед Б.Лхагвасүрэн талийгаач Ц.Бумандорж нар бие биенийгээ урд урдаасаа хараад заамдалцаад зогсож байсан. Б.Лхагвасүрэн болон талийгаач Ц.Бумандорж нарыг заамдалцаад байж байх үед Норовсамбуу хамт байгаагүй. Талийгаач Ц.Бумандоржийг бид нар дээр ирэх үед Норовсамбуу босоод явчихсан байсан. Би тэр талаар мэдэхгүй.
    Би талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн гэх хүмүүсийг танина. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Миний урьд өмнө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Тиймээ би хэргийн материалд байгаа гэрэд зургийг харлаа. Тухайн үед хурим болж байсан гэр нь дээрээсээ буюу баруун талаасаа 3 дахь гэр нь хурим нь болж байсан гэр байгаа юм. Уг гэрийн хажууд буюу зүүн талын хаяанд ширээн дээр хувцас тавьсан байгаа байдалтай харагдаж байгаа гэр нь хурим болж байсан гэр мөн. Намайг бие засаад ирэх үед талийгаач ухаан алдчихсан гээд баруун талаасаа 2 дахь гэрийн хажууд хүмүүс овоорчихсон байдалтай байж байсан. Би тэр үед талийгаачийн байсан газар очоогүй, тэгээд хүмүүс эмч дуудсан гэж байсан хэсэг хугацааны дараа эмч ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед талийгаач ухаан ороогүй байсан. Би талийгаачийг яг хаана хэрхэн яаж ухаан алдаж унасан талаар өөрийн хнүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэхгүй, намайг бие засах гээд явах үед талийгаач Ц.Бумандорж болон Б.Лхагвасүрэн нар бие биенийгээ урд урдаасаа заамдалцаад зогсож байсан тэр үед нь би бие засах гээд босож яваад бие засчихаад ирэх үед талийгаач Ц.Буамндоржийг ухаан алдаад унчихсан гээд хүмүүс бөөгнөрчихсөн талийгаач Ц.Бумандорж дээрээсээ 2 дахь гэр буюу Лхамууцэдмаагийн гэрийн хаяанд газар хэвтэж байсан талийгаачийг хүмүүс тойроод бөөгнөрөөд байсан талийгаачийг хэн хэн хэрхэн яаж тэнд аваачсан талийгаач хаана хэрхэн яаж юунаас болж ухаан алдаж унасан талаар би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Би бие засахаасаа өмнө Б.Эрдэнэдалай, С.Норовсамбуу, Б.Лхагвасүрэн нарын хамтаар хурим хийж байсан гэрийн урд байх үхэр тэргэний хажууд тамхи татаад сууж байсан. Тэр үед талийгаач Ц.Бумандорж ирээд согтуу байх үедээ Б.Лхагвасүрэнг заамдаж авсан тэр үед Б.Лхагвасүрэн бас талийгаач Ц.Бумандоржийг заамдаад авчихсан хоёулаа бие биенийгээ заамдчихсан зогсож байсан. Тэнд талийгаачийн эхнэр Болормаа, Б.Эрдэнэдалай нар байсан С.Норовсамбуу ах тэр үед хамт байгаагүй талийгаачийг ирэх үед тэндээс яваад өгсөн байсан. Тэгээд тухайн үед би бие засах гээд босоод явсан тэгээд би бие засчихаад эргээд ирэх үед талийгаач Ц.Бумандоржийг ухаан алдчихлаа гээд хүмүүс бөөгнөрчихсөн талийгаачийг дээрээсээ 2 дахь гэрийн хажууд авааччихсан байж байсан. Намайг эргээд ирэх үед үхэр тэргэн дээр хүн байгаагүй. Б.Лхагвасүрэн хурим болж байгаа гэрийнх ард руу 2-3 хүнтэй хамт сууж байгаа харагдаж байсан. Ер нь хурим болж байсан газрын гадуур байсан хүмүүс ихэнх талийгаачийг тойроод зогсчихсон бөөгнөрсөн байдалтай байцгааж байсан. Би талийгаачийг яг хаана яаж ухаан алдаж унасанг бол хараагүй. Намайг бие засчихаад ирэх үед талийгаач дээрээс 2 дахь гэрийн хажууд газар хэвчихсэн, хүмүүс тойрсон байдалтай харагдаж байсан. Би хурим хийж байсан гэрийн урд байх үхэр тэрэгний хажууд С.Норовсамбуу, Б.Эрдэнэдалай, Б.Лхагвасүрэн нарын хамтаар тамхи татаад сууж байсан. Би яг одоо аль тэрэг байсанг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан хурим болж байгаа гэрийн урдхан талд байх үхэр тэрэг байсан. Би ямар ч байсан нэг үхэр тэрэгний хамеран дугуй налаад сууж байсанаа санаж байна. Гэхдээ яг аль тэргийг мэдэхгүй байна. Тухайн үед хурим болж байсан болохоор хүмүүс их бужигнаж байсан машин тэрэг ч их байсан болохоор би яг аль үхэр тэрэг байсанг тодорхой санахгүй байгаад байна. Би хамгийн дээд захад байх 2 ширхэг үхэр тэрэг болон доод талд нь байх 1 ширхэг үхэр тэрэг хоёрын аль байсанг сайн хялгаж санахгүй байгаад байна. Би ямар ч байсан үхэр тэрэгнтй хамеран дугуй налаад сууж байсан. Би харин яг аль үхэр тэрэг байсанг тодорхой санахгүй байна. Бид нарын сууж байсан үхэр тэрэг хурим хийж байсанг гэрийн зүүн урд байх 1 ширхэг үхэр тэрэг байсан байх гэж би таамаглаж байсан би тэрэгний хажууд суух үедээ тэрэгний хамеран дугуйн дээр гараа тавиад сууж байсан. Тэгэхээр би хамеран дугуйтай тэрэг гэж бодож байсан тэгсэн хэргийн материалын гэрэл зургйг харахад дээд талд байсан 2 ширхэг үхэр тэрэгний нэг нь бас хамеран дугуйтай юм байна тэгхээр аль үхэр тэрэг байсанг тодорхой сайн санахгүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94, 282-284х/   

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч эмч Б.Отгонжаргалын: “...Талийгаач Ц.Бумандоржийн цогцост мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Баттогтохын 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна үзлэгээр зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт жижиг дугариг цус хуралт, баруун мөрний ар, зүүн тохойн гадна хажууд жижиг зулгаралт, баруун чихний дэлбээний дээд ирмэгт жижиг шалбарсан зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэг ба духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралттай байсан. Гавал тархины үзлэгээр хуйхан доор баруун чамархайн булчинд түүний харалдаа ясгы хальсан доор нимгэн цус хуралттай байсан, гавлын орой суурь яс бүтэн, харин тархины зөөлөн бүрхүүл хальсан доор тархмал цус харвалтгай байсан. Дотор эрхтэний үзлэгээр баруун бөөрний өөхлөг, хэвлийн баруун хажуу доод хэсгээр 10, 11 дүгээр хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралттай, мөн химийн шинжилгээгээр дунд зэргийн согтолттой байсан. Дээрх гэмтлүүдийг үндэслэн онош тавьж дүгнэлт гаргасан. Тархины зөөлөн бүрхүүл доорх зай дахь артери, венийн судас болон салаанууд гэмтсэнээс зөөлөн бүрхүүл доорх цус харвалт үүснэ. Зөөлөн бүрхүүл доор цус харвалт нь зүрх судасны системийн өвчин, тархины судасны хатуурал, тархины судасны өвчин мөн гэмтлийн улмаас үүсдэг. Талийгаач Ц.Бумандоржийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр тархины орой болон суурь, бага тархины зөөлөн бүрхүүл доор тархмал зузаан цус харвалттай байсан. Баруун чамархай хэсгээр илүү зузаан байсан. Талийгаач Ц.Бумандоржийн тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүснэ. Тархины орой сууриар үүссэн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь тархины мэдрэлүүд уртавтар тархийг цочроож түүнд байгаа зүрх судас амьсгалын төвүүдийг цочроон даралт унаж үхэлд хүргэдэг. Мориноос унах үед баруун талаар үүссэн гэмтлүүд болох баруун бөөрний өөхлөг хэвлийн баруун хажуу доод хэсгээр 10, 11 дүгээр хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд үүсэх боломжтой. Морь унах гэж байгаад дээгүүр нь давж унах үед тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт үүсэх боломжгүй. Морьноос унах болон морь унах гэж байгаад дээгүүр нь давж унахад тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл хэрэв үүссэн бол уг гэмтлийг авсан хүн удаан хугацаагаар үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Учир нь зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас тархины суурь, уртавтар тархинд байх амьсгал зүрх судасны төв цочирч даралт унаж амьсгал зүрх судас зогсож үхэлд хүргэдэг.
Амбулторийн карт №513-аас харахад мэдрэлийн эмчийн үзлэгт / он бичигдээгүй 06-р сарын 13-нд/ ах Пүрэвдоржийн өгүүлсэнээр сургуульд сураагүй ой ухаан султай үе үе 4 мөч нь татаж унадаг өөрөө санаачилж ажил хийхгүй... хэлснийг амархан мартана цэргийн албанаас / 07-р чөлөөлөгдсөн/. Талийгаач Ц.Бумандорж нь 1991 оны 06 дугаар сарын 15-наас төрлөхийн оюун ухааны хомсдол, мангуу тэнэг хэлбэр оношоор 3-р групэд хугцаагүйгээр оруулав эмч нар....гэжээ. 2007 оны 04 дүгээр сарын 02-нд сэтгэцийн эмчийн үзлэгт онош хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдол Р-71 оноштой эмчийн хяналтанд үзүүлж байснаас харахад талийгаач Ц.Бумандорж нь урьд өмнө ухаан алдаж татаж унадаг архаг хууч өвчтэй байсан байна. Талийгаач Ц.Бумандоржийн цогцост үзлэг хийхэд механик гэмтэл тогтоогдсон жишээлбэл цус хуралт, зулгаралт гэх мэт, харин уналтын шинж тэмдэг цогцост илрэх боломжгүй байдаг. Уналтын шинж тэмдэг амьд ахуй цагт илэрдэг харин цогцсонд уналтын шинж тэмдэг илрэх боломжгүй.
Талийгаач Ц.Бумандоржийн өвчүүний доод хэсэгт жижиг цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт жижиг дугариг цус хуралт, баруун мөрний ард, зүүн тохойн гадга хажууд жижиг зулгаралт, баруун чихний дэлбээний дээд ирмэгт жижиг шалбарсан зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт, баруун чамархайн булчинд түүний харалдаа хуйхан доор нимгэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хараарахгүй харин талийгаачийн баруун бөөрний өөхлөлт, хэвлийн баруун доод хэсгийн 10, 11 дүгээр хавирганы түвшинд арьс цээжний гялтан завсар хар хүрэн өнгийн цус хуралт, нугалмын хажуугийн, суганы арын шугамаар 10, 11, 12 дугаар хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун мөрний ард, зүүн тохойн гадна хажууд үүссэн гэмтэл нь түлхэгдэх явцад газар унахад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103, 104-105, 388-389х/
    
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Б.Лхагвасүрэнгийн: “...2014 оны 08 сарын 01-ний өдөр манай төрсөн дүү Отгонбаатарын хурим Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт болсон юм. тэр үеэр манай хүргэн талийгаач Ц.Бумандорж ирсэн байсан. Талийгаач Ц.Бумандорж уг өдөр хүүхэнд яваад ирэхдээ согтуу ирсэн байсан.  Тэгээд талийгаач хүүхэнд явж ирээд согтсон байсан болохоор хурим болж байсан газар орилоод гуйлгачингуудаа гэх мэтийн яриа хэрүүл хийгээд хүн хүн дээр очоод тэрүүгээр яваад байсан юм. би тэр үед үхэр тэрэгний хажууд Эрдэнэдалай, Норовсамбуу гэх хоёр хүний хамтаар юм яриад зогсож байсан. Тэгсэн миний араас талийгаач ирээд миний хөгшөөн гээд миний араас тэврээд авахаар нь би миний хөгшин одоо унтаж амар гээд 2 гарыг нь барьж аваад эргэж харалгүй хойш нь түлхсэн. Тэгээд би жижиг гэр лүү орсон. Намайг 2 гарыг нь барьж аваад түлхэх үед талийгаач хойшоо унаж байх шиг харагдаж байсан. Тэгээд намайг  жижиг гэрт ороод мах хувааж байхад гадаа талийгаачийг уначихлаа барьчихлаа гээд орилоод байхаар нь би гараад очих үед талийгаачийг ээжийн гэрт оруулчихсан байсан. Тэгээд байж байтал сумын эмч ирээд талийгаачийг аваад явсан. Намайг талийгаач Ц.Бумандорж миний араас ирээд миний хөгшөөн гээд намайг хүзүүдээд авахаар нь би 2 гарыг нь мөрөн дээгүүрээ давуулж түлхчихээд л бага гэр лүү явсан. Тухайн үед талийгаач газар унаж л байх шиг байсан. Би талийгаачийг хэрхэн яаж унасныг бол хараагүй. Миний хөгшин унтаж амраач би жаахан ажилтай байна гээд л 2 гарыг нь салгаад 2 гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад л би өөрөө эргэж харалгүй түлхсэн юм. Тухайн үед миний хажууд Эрдэнэдалай, Норовсамбуу нар байсан. Өөр хүн байгаагүй. Талийгаач бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Талийгаач тухайн үед нилээд согтчихсон байсан. Намайг бага гэрт ороод байж байх үед гадаа байсан хүмүүс талийгаачийг ухаан алдаад уначихлаа гээд шуугилдаад байхаар нь би гарсан. Намайг гэрээс гарах үед талийгаачийг ээжийн гэрт оруулчихсан байсан. Би тэр үед очиж харчихаад эмч дуудсан юм уу гэж асуухад эмч дуудсан гэж тэнд байсан хүмүүс хэлэхээр нь  би буцаад бага гэрлүүгээ орсон. Намайг очих үед талийгаачийг ээжийн гэрт оруулчихсан тэнд байсан хүүхнүүд талийгаачийн гар хурууг бариад бөөгнөрчихсөн байсан учир би очиж хараагүй. Тухайн үед биеийнх нь байдал ямар байсан эсэх талаар мэдэхгүй. Би яг хаана яаж ухаан алдаж унасныг мэдэхгүй байна. Тухайн үед хир хүчтэй түлхсэнээ мэдэхгүй байна. Гарыг нь салгаад хойш нь түлхсэн. Хэрүүл маргаан зодоон хийгээгүй зүгээр л гарыг нь салгаж түлхсэн болохоор нь их хүчтэй түлхээгүй байх. Би түлхэх үедээ эргэж хараагүй. Талийгаач миний араас хүзүүгээр 2 гараараа тэвэрсэн байсан юм. 
Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цохиж зодсон юм байхгүй. Миний урьд өмнө сэжигтэнээр өгсөн байцаалт үнэн зөв. Надад сэжигтэнээр өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хамгийн анх тайлбар өгөх үедээ их сандарсан байсан. Сүүлд нь бодоход талийгаач намайг араас миний хүзүүгээр тэврээд намайг заамдаад авахлаар нь би миний хөгшин унтаж амраач гэж хэлээд эргэж харалгүй 2 гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад л түлхсэн юм. Миний санаж байгаагаар Норовсамбуу ах болон Эрдэнэдалай нар хамт байсан. Эрдэнэдалай тухайн үед бэргэнд явж ирээд нилээд согтчихсон байж байсан. Өөр ямар ямар хүмүүс байсныг тодорхой сайн санахгүй байна. Намайг хурим болж байсан айлын урд талд байх үхэр тэрэгний урд байж байх үед талийгаач намайг миний хөгшөөн гээд намайг хүзүүдээд дээлнээс зуураад заамдаад авсан юм. Тэр үед нь би чи ямар ядаргаатай юм бэ, одоо унтаж амраач гэж хэлээд 2 гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад түлхчихээд эргэж харалгүй шууд бага гэр лүү яваад орчихсон юм. Тухайн үед талийгаачийг газар унасан эсэх талаар би мэдээгүй. Би бага гэрт орчихоод шүүс хувааж шүүс тарааж байх үед гэрийн гадаа хүүхнүүд уначихлаа барьчихлаа гэж орилоод байхад нь би гэрээс гарч ирээд талийгаачийг ухаан алдаж унасан талаар мэдсэн. Тэгээд эмч  дуудсан юм уу гэж асуухад эмч дуудсан гэж байсан. Тухайн үед талийгаач Ц.Бумандорж болон бид 2-ын хооронд хэрүүл маргаан зодоон цохион хийсэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-129, 131-133х/

    * Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 43 тоот дүгнэлт: “...1. Талийгаач Ц.Бумандоржийн биед оношын 1,2-рт тусгагдсан тархины битүү хүнд гэмтэл, түүний хүндрэл, оношын 3-А-д тусгагдсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, жижиг зулгаралт нь хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доорх тахмал цус харвалтын улмаас нас баржээ. 4. Шинжилгээгээр ходоодны салстын үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Амбульторийн картнаас: талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюуны хомдол /F71-ӨОУА/ өвчтэй байна. Энэ өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналт болон группт байдаг. 5. Нас барахын өмнө дунд зэргийн согтолттой байжээ. 6. 2014 оны 08 сарын 02-ны өдрийн 02 цагийн үед шинжилгээнд орох үеийн шинжээр нас бараад 8-10 цаг орчим болжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 61х/

          * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1106 тоот дүгнэлт: “...1. Урьд гаргасан Архангай аймгийн ШША-ны шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 43 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал, толгойн хуйхан доорх баруун чамархайн булчин, баруун бөөрний өөхлөг, баруун хавирганы нум орчмын 10, 11-р хавирганы түвшинд, суганы арын шугамаар 10, 11, 12-р хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун чих, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцралын улмаас нас баржээ. 5. Амбульторийн картнаас үзэхэд талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдол өвчтэй байсан байна. 6. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүссэн байна. 7. Талийгаач нь морь унах гэж байгаад морин дээгүүрээ давж унасан үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэн байх боломжгүй. 8. Харин бусдад түлхүүлж унаад ухаангүй болсон гэснээс үзэхэд энэ үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүсэн байх боломжтой. 9. Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэнээс хойш идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. 10. Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл авсан хүн хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь тухайн хүний бие мах бодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 112х/

     * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 871 тоот дүгнэлт: “...1.2. Урьд гаргасан № 43, бүрэлдэхүүнтэй гаргасан №1106 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 3. Талийгаачийн биед учирсан зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмтэл нь тархины аль судас гэмтснээс үүссэнийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 262х/

        * Шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаа: “...1. Б.Лхагвасүрэн нь хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байжээ. 2. Сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, удирдах чадвартай байжээ. 3. Одоо сэтгэцийн хувьд эрүүл байна. Албадан эмчилгээ шаардлагагүй. 4. Болсон явдлыг зөв тусгаж авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Б.Лхагвсүрэн нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 100х/

              * Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7х/
              * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9, 62-65,х/
              * Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12х/
              * Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 13х/
              * Ц.Бумандоржийн амбулториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 49-57х/
              * Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /хх-ийн 69х/
              * Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 134х/
             * Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 583 тоот албан бичиг /хх-ийн 146х/
              * Архангай аймгийн Чулуут сумын О.Дашчаривын нэрэмжит ахлах сургуулийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 156 тоот албан бичиг /хх-ийн 143х/
              * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-160х/
              * Талийгаач Ц.Бумандоржийг төрсөн эгч Ц.Оюунбилэгийн өргөдөл /хх-ийн 164х/                       
              * Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 156-158х/
              * Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 471х/
              * Архангай аймгийн Чулуут сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 141х/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэрэг болно. 

             Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч  Ц.Бумандоржийг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Бямбаагийн “...2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хурим дээр талийгаач Б.Лхагвасүрэнтэй маргаж Б.Лхагвасүрэнд түлхүүлэн газар унах үедээ тархи толгойдоо гэмтэл авч нас барсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Болормаагийн “...Б.Лхагвасүрэн ах талийгаачийг заамдсан байж байгаад заамдсан гараараа нэг удаа түлхсэн тэр үед талийгаач газар унасан. Би яг яаж унасанг нь санахгүй байна. Тэгээд талийгаач газар унаад босч ирээгүй...Талийгаач Б.Лхагвасүрэн гэх хүнтэй зодоон цохион хийж хэн нэгнийгээ цохиогүй. Харин бие биенийгээ бариад авчихсан хоорондоо зууралдчихсан байсан гэж хүмүүс ярьж байсан. Тэр үед нь талийгаач болон Б.Лхагвасүрэн нарыг салгах үед нь талийгаач газар унасан гэж ярилцгааж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...өөрийн гэр рүү орох гээд явж байх үед талийгаачийг би газар урд талаараа унаж байхыг харсан. Тэгээд би Бумаа уначихлаа гээд орилсон. Тэгээд би өөрөө гүйж очоод талийгаачийг цээжнээс нь сэгсэрсэн. Намайг гүйгээд очих үед талийгаач ухаантай байсан. Гэхдээ нэг сонин, биеийн байдал эвгүй, ухаан алдах гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэдалайн “..Б.Лхагвасүрэн талийгаач Ц.Бумандоржийг чи яах гээд байгаа юм бэ, унтаж амар гээд надаас холд гээд нэг гараараа түлхчихээд яваад өгсөн.  Тэгсэн талийгаач Ц.Бумандорж газар унасан. Би талийгаачийг тухайн үед хэрхэн яаж унасан анзаарч харж чадаагүй. Хойшоо л унаж харагдаж байсан. Тэгээд л талийгаач Ц.Бумандорж ухаан алдаад уначихсан. Тэгсэн хүмүүс талийгаачийг ухаан алдчихлаа гээд бөөгнөрөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Норовсамбуугийн “...Тэгээд намайг буцаад ирэх үед талийгаач Ц.Бумандорж үхэр тэрэгний ойролцоо уначихсан хүмүүс овоорчихсон, яасан талаар асуухад талийгаач Ц.Бумандоржийг ухаан алдаад уначихлаа гэцгээж байсан. Хэсэг хугацааны дараа эмч ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан. Талийгаач Ц.Бумандорж ямар шалтгааны улмаас ухаан алдаж унасан талаар мэдэхгүй хажууд нь байгаагүй. Сүүлд нь сонсож байхад хүмүүс талийгаач Ц.Бумандоржийг Б.Лхагвасүрэн түлхэж унагаагаад талийгаач ухаан алдаж унасан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “.... Талийгаач Ц.Бумандоржийн биед оношын 1,2-рт тусгагдсан тархины битүү хүнд гэмтэл, түүний хүндрэл, оношын 3-А-д тусгагдсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, жижиг зулгаралт нь хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доорх тахмал цус харвалтын улмаас нас баржээ гэх 43 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...1. Урьд гаргасан Архангай аймгийн ШША-ны шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 43 тоот дүгнэлт үндэслэлтэй гэсэн 1106 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн “...1.2. Урьд гаргасан № 43, бүрэлдэхүүнтэй гаргасан №1106 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 3. Талийгаачийн биед учирсан зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмтэл нь тархины аль судас гэмтснээс үүссэнийг тогтоох боломжгүй байна...” гэх 871 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн 2014 оны 08 сарын 01-ний өдөр манай төрсөн дүү Отгонбаатарын хурим Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт болсон юм. тэр үеэр манай хүргэн талийгаач Ц.Бумандорж ирсэн байсан. Талийгаач Ц.Бумандорж уг өдөр хүүхэнд яваад ирэхдээ согтуу ирсэн байсан.  Тэгээд талийгаач хүүхэнд явж ирээд согтсон байсан болохоор хурим болж байсан газар орилоод гуйлгачингуудаа гэх мэтийн яриа хэрүүл хийгээд хүн хүн дээр очоод тэрүүгээр яваад байсан юм. би тэр үед үхэр тэрэгний хажууд Эрдэнэдалай, Норовсамбуу гэх хоёр хүний хамтаар юм яриад зогсож байсан. Тэгсэн миний араас талийгаач ирээд миний хөгшөөн гээд миний араас тэврээд авахаар нь би миний хөгшин одоо унтаж амар гээд өөрөөсөө зайлуулах зорилгоор 2 гарыг нь барьж аваад эргэж харалгүй хойш нь түлхсэн. Тэгээд би жижиг гэр лүү орсон. Намайг 2 гарыг нь барьж аваад түлхэх үед талийгаач хойшоо унаж байх шиг харагдаж байсан. Тэгээд намайг  жижиг гэрт ороод мах хувааж байхад гадаа талийгаачийг уначихлаа барьчихлаа гээд орилоод байхаар нь би гараад очих үед талийгаачийг ээжийн гэрт оруулчихсан байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

        Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.
     
    Шүүгдэгч Б.Лхагвасүрэнг Архангай аймгийн Прокурорын газраас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр шууд бус санаатайгаар хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хохироосон зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал бөгөөд бусдын амь насыг санаатай хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрсэн байдаг. Шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн хувьд амь хохирогч Ц.Бумандоржийг алах санаа зорилго, сэдэлт нь тогтоогдохгүй байх бөгөөд түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэж уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэлбэртэй өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь хохирогч Ц.Бумандоржийг өөрөөсөө холдуулан түлхсэн үйлдэл нь түүнийг үхэлд хүргэж болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Архангай аймгийн Прокурорын газраас Б.Лхагвасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг  санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг  шүүх хөнгөрүүлэн өөрчилж, бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн бүрдэл хангагдаагүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, гэрчээр Оюунцэцэг гэх хүнийг асуулгах саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн түлхэлтийн улмаас хохирогч ухаан алдан унаж дахин сэргэхгүй байсаар нас барсан болох нь хэрэгт авагдсан “...Б.Лхагвасүрэн нь талийгаачийг нэг удаа түлхсэн тэр үед талийгаач газар унасан. Тэгээд талийгаач газар унаад дахин босч ирээгүй талаар мэдүүлсэн гэрч Д.Болормаа, Б.Мягмарсүрэн, Б.Эрдэнэдалай нарын мэдүүлэг,  “...Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэнээс хойш идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй...”, “...Талийгаачийн биед учирсан зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмтэл нь тархины аль судас гэмтсэнээс үүссэнийг тогтоох боломжгүй талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар  тогтоогдож байна. 

        Хохирогч Ц.Бямбаа нь шүүх хуралдаанд хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Лхагвасүрэнгээс 7306300 төгрөгийн хохирол төлүүлэхээр  нэхэмжилжээ.
                Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга үндэслэлийг Иргэний хуульд зааснаар тодорхойлохоор заасан байх бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлашгүй зардлыг шаардахаар зохицуулсан байх бөгөөд хохирогчоос ирүүлсэн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн он сартай, хохирогчийн 49 хоногт хэрэглэсэн гэх зардал,  мөн энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Архангай аймгийн Чулуут суманд оршин суух Ц.Бямбаа гэх хүнийг тогтоосон байх бөгөөд шүүх хуралдаанд Дархан-Уул аймгаас ирж оролцсон эгч Ц.Оюунбилэгийн хувьд энэ хэрэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй байх тул түүний ирсэн гэх шатахууны зардлыг тус тус гаргуулах боломжгүй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөг нэхэмжилсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгчээс 1.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Лхагвасүрэн энэ хэрэгт нийт 163 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 17 тооны мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээхээр тогтов.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэнг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Шүүгдэгч Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь 163 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч  Б.Лхагвасүрэнгээс 1.500.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаад олгож, хохирлын дүнгээс 5806300 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7. 17 тооны мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 П.ГАНДОЛГОР
                
                                                          ШҮҮГЧИД                  Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                             Э.ОДХҮҮ