| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00728/и |
| Дугаар | 720 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 720
| 2017 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00720 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багт оршин суух Цэнхэр овгийн Таяаны Бямбаа /НИ60011016/-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие нь Төв аймгийн Баянцогт суманд 1960 онд төрсөн, 1979 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ийг тракторын жолоочийн мэргэжил эзэмшиж 1979 оны 07 дугаар сараас Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйдаа 1991 оны 04 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Сангийн аж ахуй татан буугдаж Цамхаг аж ахуй болж өөрчлөхөд тракторчиноор 1991 оны 04 сараас 1992 оны 09 сар хүртэл ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолго гэсний дагуу хандаж байна. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Бямбаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ ... Миний бие 1979 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Би Төв аймгийн Баянцогт суманд амьдардаг ирж очиход зав муутай тул хүндрэлтэй байна. Иймээс намайга оролцуулахгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Таяаны Бямбаа Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 7 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, Төв аймгийн Баянцогт сумын Цамхаг аж ахуйд 1991 оны 04 сарын 01-нээс 1992 оны 09 сарын 01-ний хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь
-Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйгаас 1980 оны 06 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талд Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 сарын 27-ны өдрийн 233 тоот тушаалаар сарлагийн фермд тракторчноор ажиллуулав гэсэн бичилт болон тус бичилт дээрх Баянцогт дахь сангийн аж ахуйн тэмдэгийг дарсан байдлаар
-Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 сарын 01 өдрийн 65 тоот тушаалаар Төв аймгийн АХТЗ-ны 1991 оны 58 тоот тогтоолоор сангийн аж ахуй татан буугдсан тул ажлаас чөлөөлж Цамхаг аж ахуйд шилжүүлэв гэсэн бичилт,
-Цамхаг аж ахуйн даргын 1991 оны 04 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар Цамхаг аж ахуйн тракторын жолоочоор ажиллуулав гэсэн бичилт болон тус бичилт дээр Цамхаг аж ахуй гэсэн тэмдэг дарсан байдлаар,
-Цамхаг аж ахуйн даргын 1992 оны 08 сарын 27-ны өдрийн 03 тоот тушаалаар ХЭАА-д ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв гэх тус тус бичилттээр,
- Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуй даргын 1979 оны 07 сарын 01-ний өдрийн 131 тоот ажилд томилох ба тэтгэмж олгох тухай тушаалын 1 дэх заалтад ...Баянчандмань ТМС төгсж ирсэн Т.Бямбааг 07 сарын 02-ноос 2 дугаарт тасаг трактор комбайнчаар томилов,
- Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуй даргын 1985 оны 10 сарын 27-ний өдрий 233 тоот ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, - Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуй даргын 1986 оны 07 сарын 28-ны өдрийн 178 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт,
- Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуй даргын 1987 оны 12 сарын 19-ний өдрийн 269 тоот үндсэн мэргэжлээрээ тасралгүй ажиллаж байгаа хүмүүст нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, тушаалын хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч О.Намсрайдорж, Д.Сүхбаатар нарын мэдүүлэг,
Баянцогт сум үйлдвэрүүдийн дэргэдэх намын үүр 1984 оны 03 сарын 01-ний өдөр олгосон Баярын бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар огтоодож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэнхэр овгийн Таяаны Бямбаагийн Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 7 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, Төв аймгийн Баянцогт сумын Цамхаг аж ахуйд 1991 оны 04 сарын 01-нээс 1992 оны 09 сарын 01-ний хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН