| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00719/и |
| Дугаар | 721 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 721
| 2017 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00721 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг Бичигт гэх газар оршин суух Нарванчин овгийн Батхүүгийн Банзрагч /НЙ59011533/-ийн нэхэмжлэлтэй.
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Б.Банзрагч нь 1974 оны 06 сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн трокторын жолоочоор орж 1980 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл ажилласан.
Ингээд Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйд шилжин барилга бригадад засварчинаар орж 1980 оны 08 сарын 25-наас 1980 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, 1980 оны 11 сарын 01-нээс 1981 оны 03 сарын 20 хүртэл слесариар, 1980 оны 03 сарын 20-ноос 1981 оны 08 сарын 01 хүртэл худгийн моторчноор, 1981 оны 08 сарын 01-нээс 1987 оны 11 сарын 25 хүртэл тракторын жолоочоор,
1987 оны 12 сарын 14-ны өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Борнуурын сангийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд Б.Банзрагчийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Банзрагч нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Батхүүгийн Банзрагч нь Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 сарын 31 хүртэл тракторын жолоочоор,
Улаанбаатар хотын Партизаны Сангийн аж ахуйд 1980 оны 08 сарын 25-наас 1980 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл барилга засварын ажилчнаар,
1980 оны 11 сарын 01-нээс 1981 оны 03 сарын 20 хүртэл слесариар,
1980 оны 03 сарын 20-ноос 1981 оны 08 сарын 01 хүртэл худгийн моторчноор, 1981 оны 08 сарын 01-нээс 1987 оны 11 сарын 01 хүртэл тракторын жолоочоор,
Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1987 оны 12 сарын 14-нөөс 1991 оны 01 сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Партизаны сангийн аж ахуйгаас 1985 оны 11 сарын 30-ны нээсэн хөдөлмөрийн дэвтэр,
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1984 оны 12 сарын 21-ний өдрийн 227/76 тоот тогтоолоор олгосон “VII таван жилийн гавшгайч” тэмдэг, тухайн тэмдэгийн үргэлжлэх хугацааг 1981 оноос 1985 он гэж тодорхойлж, Партизаны САА-н тракторчин Б.Банзрагч гэж бичсэнээр,
Улаанбаатар хотын ХЗЭ-ээс 1986 оны 07 сарын 06-ны өдөр олгосон “Трактор хадуурчдын 1986 оны мэргэжлийн аврагын 30 тоот үнэмлэх, Гавшгайч залуу медалиаар шагнасан үнэмлэх,
Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн даргын 1975 оны 04 сарын 17-ны өдрийн 90 тоот сайшаан шагнах тухай тушаалын 9 дүгээрт, 1977 оны 05 сарын 181 тоот ажилд томилох тухай тушаал,
Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн даргын 1980 оны 08 сарын 25-ны өдрийн 145 тоот ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дүгээрт Б.Банзрагчийг 7 сарын 25-наас барилга засварын ажилчнаар,
1980 оны 12 сарын 12-ны өдрийн 230 тоот ажил томилох тухай тушаалын 1-ийн б дүгээрт 11 сарын 1-нээс Б.Банзрагчийг тоног төхөөрөмжийн слесариар,
1981 оны 04 сарын 15-ны өдрийн 58 тоот ажилд томилох тухай ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2-ын б дүгээрт Б.Банзрагчийг 3 сарын 20-ноос худгийн моторчноор,
1981 оны 10 сарын 07-ны өдрийн 163 тоот түр ажиллуулах тухай тушаал,
1987 оны 10 сарын 27-ны өдрийн 160 тоот ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал,тушаалын хавсралтын 32 дугаарт Б.Банзрагчийн 1987 оны 11 сарын 01-нээс өөрийн хүсэлтээр чөлөөлж, Борнуурын САА-н мэдэлд шилжүүлэв,
1983 оны 1 сараас 6 сар хүртэлх цалингийн түүвэр,
Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн даргын 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 192 тоот ажилд томилох тухай тушаалын 1 дүгээрт Б.Банзрагчийг дагшин бригадад тракторчноор,
1991 оны 12 сарын 25-ны өдрийн 323 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал
1985 оны 10 сарын 25-ны өдөр Партизан хороо, САА-н намын хорооноос олгосон Баярын бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Нарванчин овгийн Балтхүүгийн Банзрагч /НЙ59101533/-ийн Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 сарын 31 хүртэл тракторын жолоочоор,
Улаанбаатар хотын Партизаны Сангийн аж ахуйд 1980 оны 08 сарын 25-наас 1980 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл барилга засварын ажилчнаар,
1980 оны 11 сарын 01-нээс 1981 оны 03 сарын 20 хүртэл слесариар,
1980 оны 03 сарын 20-ноос 1981 оны 08 сарын 01 хүртэл худгийн моторчноор, 1981 оны 08 сарын 01-нээс 1987 оны 11 сарын 01 хүртэл тракторын жолоочоор,
Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1987 оны 12 сарын 14-нөөс 1991 оны 01 сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН