| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00692/и |
| Дугаар | 722 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 722
| 2017 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00722 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг Сахилтын 11-07 тоотод оршин суух Мягад овгийн Намжилийн Чүлтэмсод /ИО57100119/-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Чүлтэмсод, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чүлтэмсод шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл тракторчин, Тэс ХХК-д 1991 оны 12 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл трактор комбайнчнаар тасралгүй ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн сар өдөр зөрсөн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Чүлтэмсод нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Намжилын Чүлтэмсод нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 сарын 11-ний өдрөөс 1978 оны 06 сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1985 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус тракторчин, комбайчнаар ажиллаж байсан болох нь
Завхан аймгийн Тэс Тэжээлийн аж ахуйгаас 1976 оны 05 сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1976 оны 05 сарын 15-ны өдрийн 90 тоот ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтад ...Намжил овогтой Чүлтэмсод 1976 оны 05 сарын 11-ний өдрөөс трактор комбайнчаар,
- Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын1982 оны 10 сарын 07-ны өдрийн 198 тоот Дарханы Сангийн аж ахуйд комбайчнаар томилох тухай тушаал,
-Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 02 сарын 05-ны өдрийн 28 тоот болзол дүгнэх тухай тушаал, тушаалын хавсралтын 7 дугаарт Н.Чүлтэмсод,
-1977 оны 05 сарын 28-ны өдөр Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрээс олгосон Сайшаалын үнэмлэх,
-1983 оны 05 сарын 24-ний өдрийн 454 тоот Монголын ХЗЭ 13 их хурал угтсан залуучуудын социалист уралдааны тэргүүлэгчийн мандат,
-1984 оны 01 сарын 28-ны өдөр олгосон “Тэргүүний тариаланч”-ийн 997 дугаартай үнэмлэх,
-1985 оны 07 сарын 11-ний өдөр Тэс сумын захиргаанаас олгосон Баярын бичиг,
-1987 оны 12 сарын 09-ний өдрийн 14722 тогтоолоор олгосон “8 дугаар таван жилийн гавшгайч” цол тэмдэгтэ үнэмлэх,
-1988 оны 09 сарын 06-ны өдөр Тэс сумын захиргаанаас олгосон Баярын бичиг,
-1989 оны 06 сарын 30-ны өдөр БНМАУ-ын ХАА, хүнсний үйлдвэрийн яамны сайд Ш.Гунгаадоржийн гарын үсэгтэй ХАА-н хүнсний үйлдвэрийн яамны Сайшаалын үнэмлэх,
-1991 оны 02 сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон “Аймгийн аврага механикжуулагч цол олгож, диплом хүндэтгэлийн тууз мөнгөн шагналаар шагнасан”828 тоот Аваргын диплом,
1992 оны 01 сарын 24-ний өдрийн Завхан аймгийн Тэс сумын Ардын хурлын тэргүүлэгчдээс олгосон Ургац хураалтын аваргын баярын бичиг,
Хамт ажиллаж байсан мэдүүлсэн гэрч Л.Батаа, З.Батнасан нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоодож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мянгад овгийн Намжилийн Чүлтэмсодын Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 сарын 11-ний өдрөөс 1978 оны 06 сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1985 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус тракторчин, комбайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН