| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00714/и |
| Дугаар | 723 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 723
| 2017 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00723 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дууд хуримт гэх газар оршин суух Хүнд гэлэн овгийн Лувсандагвын Дуламсүрэн /НЛ66030782/-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ... Миний бие нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдэлд хоньчин малчнаар 1981 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдах үеэр хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Л.Дуламсүрэн нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдэлд 1981 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж алга болсон тул тушаал, цалингийн түүвэр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Дуламсүрэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Лувсандагвын Дуламсүрэн нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31 хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-ний хүртэл сар тутам хугацааны сар тутамын цалин хөлсийг 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалингийн түүвэр,
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 23-ны өдрийн 106 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал,
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн даргын 1988 оны 09 сарын 20-ны өдрийн 163 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал,
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн даргын 1990 оны 09 сарын 21-ний өдрийн 92 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал,
Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлээс 1985 оны 07 сарын 20-ны өдөр олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хүнд гэлэн овгийн Лувсандагвын Дуламсүрэнгийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН