| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0168/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/187 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
шүүгдэгч Т.Г, Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г Э.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:Т.Г Э.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн ...тоот иргэн Нийн гэрийн хаалганы цоожийг тасдагч багажаар эвдэн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан 818.750 төгрөгний хохирол учруулсан Мөн шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр шүүгдэгч Т.Гтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Улаанбаатар хот ... тоот хашаанд байрлах агуулахад нэвтэрч Б.Угийн 276 кг ноолуурыг машин механизм ашиглан хулгайлж 37.398.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхний хулгай дээр маргах зүйл байхгүй. Дараагийн хулгайн үйлдэлд 3 шуудай ноолуур авсан. Гэтэл хохирогч 4 шуудай ноолуур авсан гэж байгаад гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн 4 шуудай гэж байгаа дээр л гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх- ийн 227- 232 дугаар хуудас/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр ххийн 233-236 дугаар хуудас/
Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим л манайхаас баруун хойшоо сумынхаа төв орчим байдаг хүргэн Гынх руу явсан. Би гэрээсээ гарахдаа амьдардаг монгол гэрийнхээ хаалгыг гялгар, хятадын зүүдэг цоожоор түгжээд, хашааны хаалгаа ч гэсэн гинжээр ороогоод түгжсэн юм. Би Гынд очиж хоол унд идэж, кино үзчихээд орой 21 цаг 40 минутын орчим гэртээ хашааныхаа араас хашаагаа даваад ороод гэрийнхээ үүдэнд ирээд, эхэндээ гадаа харанхуй байсан тул гэрийнхээ цоожийг анзаарахгүй, халааснаасаа түлхүүрээ гаргаад хаалгаа онгойлгох гэхэд гэрийн цоож байгаагүй, гэрийн хаалганы төмөр даруулга сул байж байгаад газар унасан юм. Тэгэхээр нь би гайхаад гэртээ ороод гэрлээ асаагаад харахад манай гэрийн баруун хойморт байдаг мөн түгжээтэй хүрэн өнгийн модон авдарны цоожийг эвдээд онгойлгоод доторх эд зүйлийг нь тараагаад орхисон, гэрийн хойморт байсан шар өнгийн модон сервант дотор байдаг зурмал “Очирваань” бурхан зэрэг байхгүй байхаар нь цагдаад хэлэхээр нь буцаад хашаагаа даваад гараад явсан ...гэрийнхээ хаалга руу гэрэл тусгаж харахад манай гэрийн цоож нь эвдрээд газар унасан байсан. Цагдаа үзсэний дараа би гэртээ ороод алдсан юм аа бүртгэж үзэхэд хүрэн өнгийн авдар дотор тавиур дээр нь байсан хар саарал өнгийн LG маркийн гар утас, мөн авдарт байсан бичиг баримт болон мөнгөтэй төмөр хайрцагт байсан 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэртээр нийт 18.750 төгрөг, гэрийн хойморын сервант дээр байсан бурханы гүргэрваа дотор байсан цаасан дээрх зурмал “Очирваань” бурхан зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 9-11 дүгээр хуудас/
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Б хоёр машинаас буугаад бие засаадахъя гэсэн... тэгтэл Б залгаад энд зэс домбо, данх, шанага зэрэг эд зүйлс байна авах уу гэхээр нь би уурлаад юу солиороод байгаан гэсэн. Тэгээд та хоёр хаана байгаа юм гэсэн чинь буусан газартаа байна гэхээр нь очиж аваад Сайншандруу явж байтал хэсэг явсны дараа Б нэг LG-ын саарал хавтгай дэлгэцтэй гар утас, задгай мөнгө /хэдэн төгрөг байсаныг нь мэдэхгүй байна/ бас нэг зурмал бурхан гаргаад ирсэн. Тэгэхээр нь би уурлаад буцаад аваачиж тавъя гэхээр хол явсан байсан болохоор та хоёр өөрсдөө хариуцаарай гэж хэлээд шууд явсан... Б бид хоёр хамт явж байгаад Б нэг айлын хашааруу ороод тасдагч багажийг нь хаяад бурханыг нь шатаачихлаа гээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Б хоёр бид хоёр энд үлдээд бие засъя гэсэн. Тэгэхээр нь заза та хоёр наанаа байж бай бид хоёр дэлгүүр орчихоод ирэе гээд явсан ...Б залгаад хаана байна явах уу гэхээр нь та хоёр хаана байна гэсэн чинь зам дээр зогсож байна гэсэн. Тэгээд очиж тэр хоёрыг аваад шууд Сайншанд явсан. Замд явж байтал араас Б, Б хоёр нэг ийм юм байна гээд улаан хүрэн өнгөтэй бурханы зураг, хавтгай хар гар утас, 1000, 500-аар байх шиг байсан задгай мөнгө гаргаж ирээд ард сууж байсан хоёрын нэг нь тоолоод урагшаа Бд өгтөл би наадахаар чинь яахав гээд буцаагаад өгсөн. Б бид хоёр хэрэггүй юм байна яах гэж та хоёр авсан юм гэсэн чинь Б зүгээрээ зүгээр гээд цааш шууд яваад Сайншандад ирсэн ...Б бид хоёр айгаад тэр айлын хашаанд хогийн поошигт хийгээд шатаасан тухайн үед бурхан машин дотор явж байсан. Мөн машинд байсан тасдагч багаж байсан улаан өнгөтэй тэрийг бас тэр хашаанд төмрийн хогруу би шидсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын төв рүү машинаа асаагаад орсон замдаа би Бтай өдөр нь харж байсан банхарын гөлөг авах санаатай машинаас бууж үлдсэн. Тэгээд өдөр гөлөгнүүд яваад байсан газрын ойролцоо ирэхэд байхгүй байхаар нь нэг ногоон төмөр хашаатай айлын хашааг давж ороод нохой байгаа эсэх талаар үзэхэд нохой байгаагүй. Тэгээд Б хашаанд байсан гэрийн ард байсан амбаар дотор нохой байж магадгүй би үзээд ирье гээд явсан. Би баруун талын хашаануудад өдрийн байж байсан гөлөгнүүд байж магадгүй гэж бодоод явсан. Тэгтэл тэр хашаануудад нохой байгаагүй тэгээд эргээд явж байхад Б гараад ирсэн энэ үед бас дэлгүүр явсан Б, Б хоёр хүрээд ирсэн. Тэгээд бид 4 машиндаа суугаад Сайншанд явж байтал Б нэг айл руу ороод эд зүйл хулгайлсан талаараа хэлсэн... Би тэр айл руу ороогүй Быг тийм зүйл хулгайлсныг мэдээгүй сүүлд мэдсэн тэгээд загнасан өөрөө хэргийнхээ учрыг олоорой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/
Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/28 дугаартай: “...Очирваань бурхан /50-60 см хэмжээтэй даавуун дээр зурсан/ 650,000 төгрөг, LG гар утас 150,000 төгрөг, нийт 800,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх- ийн 35 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр Т.Гтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Улаанбаатар хот ... тоот хашаанд байрлах агуулахад нэвтэрч Б.Угийн 276 кг ноолуурыг машин механизм ашиглан хулгайлж 37.398.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-9 дүгээр хуудас/
Хохирогч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... тоотод нөхөр Бын хамт түүхий эд бэлтгэн нийлүүлдэг 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс ноолуур авч тухайн хашаанд байх гражид бэлтгэн нийлүүлэх ноолууруудаа хадгалж байсан. 2019 оны 04 сарын 21-ний өдрийн өглөөний 5 цаг өнгөрч байхад босоод гэрийнхээ цонхоор гадагшаа хартал гадна хашааны хаалганы том хэсэг бага зэрэг онгойсон байхаар нь гараад грашаа шалгатал граш дотор байсан том шуудайтай ноолууруудаас дутсан байсан. Нөхөр бид хоёр авчирсан ноолууруудаа данстайгаа тулгахад 4 шуудай ноолуур дутсан байсан... Нийт 26 шуудай ноолуур 1 тонн 846 кг байсан. Маргааш нь үлдсэн 22 том шуудайтай ноолуурыг дахин жинлэж үзэхэд 1 тонн 570 кг ноолуур үлдсэн байсан. Тиймээс алдсан гэх 4 том шуудайнд 276 кг ноолуур байсан... грашийн хаалгыг цоожпоогүй үлдээсэн... Нийт алдагдсан гэх ноолуур нь 276 кг байсан ба бид нарыг худалдаж авсан ханш 1 кг нь 135.500 төгрөг ба нийт 37.398.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэр болох ... тоот хашаандаа ачаа бараа хадгалдаг агуулахтай бөгөөд 2019 оны 04 сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Хөвсгөл аймаг болон Өвөрхангай аймгаас ирсэн ...ноолуур авч ирж буулгасан. Тэгээд би орой 23 цагийн орчим унтсан харин манай эхнэр У 00 цагийн орчим унтаад ...өглөө 06 цагийн орчим гэрээсээ гарч ирээд агуулах руугаа харсан чинь хаалга нь хагас онгорхой мөн манай хашааны хаалга хагас онгойж түгждэг төмөр нь газарт унасан байхаар нь ноолуураа шалгаж үзсэн чинь 4 гахай ноолуур алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байсан тэгээд намайг гэртээ байж байхад манай таньдаг хойд талын гудамжны залуу болох Б хашаанд орж ирээд ах машинаа өгчих жаахан халтуур хийж байгаад ирье гээд машин аваад явсан тэгээд маргааш нь Б машиныг авч ирж өгсөн... Би цагаан өнгийн Верна маркийн автомашинтай улсын дугаар нь ... улсын дугаартай байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-73 дугаар хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №12-д харуулсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ ...Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийг №12-т харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн зүүн хөлийн өмсгөлийн гутлын ултай хээний ерөнхий шинж, тэмдэг болон хэмжээгээрээ ижил байх тул хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №12-т харуулсан зүүн хөлийн өмсгөлийн гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын зүүн хөлийн өмсгөлийн улаар дарагдсан байж болно...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 84-87 дугаар хуудас/
Тэнцвэр эстимэйт ХХК-ний ... дугаартай: “...276 кг /4 шуудай ноолуур/ 37.398.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 92- 94 дүгээр хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/ Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн /зүүлэлт /1 дүгээр хх-ийн 138-145 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-79-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн ...тоотод оршин суух хохирогч Б.Нийн гэрийн хаалганы цоожийг тасдагч багажаар эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 818.750 төгрөгний хохирол учруулсан, мөн шүүгдэгч Т.Гтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Улаанбаатар хот ... тоот хашаанд байрлах агуулахад нэвтэрч хохирогч Б.Угийн 276 кг ноолуурыг машин механизм ашиглан хулгайлж 37.398.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Мөн шүүгдэгч Т.Г нь шүүгдэгч Э.Бтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Улаанбаатар хот ... тоот хашаанд байрлах агуулахад нэвтэрч хохирогч Б.Угийн 276 кг ноолуурыг машин механизм ашиглан хулгайлж 37.398.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим л манайхаас баруун хойшоо сумынхаа төв орчим байдаг хүргэн Гынх руу явсан. 21 цаг 40 минутын орчим гэртээ хашааныхаа араас хашаагаа даваад ороод гэрийнхээ үүдэнд ирээд, эхэндээ гадаа харанхуй байсан тул гэрийнхээ цоожийг анзаарахгүй, халааснаасаа түлхүүрээ гаргаад хаалгаа онгойлгох гэхэд гэрийн цоож байгаагүй, гэрийн хаалганы төмөр даруулга сул байж байгаад газар унасан юм. ...хүрэн өнгийн авдар дотор тавиур дээр нь байсан хар саарал өнгийн LG маркийн гар утас, мөн авдарт байсан бичиг баримт болон мөнгөтэй төмөр хайрцагт байсан 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэртээр нийт 18.750 төгрөг, гэрийн хойморын сервант дээр байсан бурханы гүргэрваа дотор байсан цаасан дээрх зурмал “Очирваань” бурхан зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншандруу явж байтал хэсэг явсны дараа Б нэг LG-ын саарал хавтгай дэлгэцтэй гар утас, задгай мөнгө /хэдэн төгрөг байсаныг нь мэдэхгүй байна/ бас нэг зурмал бурхан гаргаад ирсэн. Тэгэхээр нь би уурлаад буцаад аваачиж тавъя гэхээр хол явсан байсан болохоор та хоёр өөрсдөө хариуцаарай гэж хэлээд шууд явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Замд явж байтал араас Б, Б хоёр нэг ийм юм байна гээд улаан хүрэн өнгөтэй бурханы зураг, хавтгай хар гар утас, 1000, 500-аар байх шиг байсан задгай мөнгө гаргаж ирээд ард сууж байсан хоёрын нэг нь тоолоод урагшаа Бд өгтөл би наадахаар чинь яахав гээд буцаагаад өгсөн. Б бид хоёр хэрэггүй юм байна яах гэж та хоёр авсан юм гэсэн чинь Б зүгээрээ зүгээр гээд цааш шууд яваад Сайншандад ирсэн ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 4 машиндаа суугаад Сайншанд явж байтал Б нэг айл руу ороод эд зүйл хулгайлсан талаараа хэлсэн... Би тэр айл руу ороогүй Быг тийм зүйл хулгайлсныг мэдээгүй сүүлд мэдсэн тэгээд загнасан өөрөө хэргийнхээ учрыг олоорой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/28 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 сарын 21-ний өдрийн өглөөний 5 цаг өнгөрч байхад босоод гэрийнхээ цонхоор гадагшаа хартал гадна хашааны хаалганы том хэсэг бага зэрэг онгойсон байхаар нь гараад грашаа шалгатал граш дотор байсан том шуудайтай ноолууруудаас дутсан байсан. Нөхөр бид хоёр авчирсан ноолууруудаа данстайгаа тулгахад 4 шуудай ноолуур дутсан байсан... Нийт 26 шуудай ноолуур 1 тонн 846 кг байсан. Маргааш нь үлдсэн 22 том шуудайтай ноолуурыг дахин жинлэж үзэхэд 1 тонн 570 кг ноолуур үлдсэн байсан. Тиймээс алдсан гэх 4 том шуудайнд 276 кг ноолуур байсан... грашийн хаалгыг цоожпоогүй үлдээсэн... Нийт алдагдсан гэх ноолуур нь 276 кг байсан ба бид нарыг худалдаж авсан ханш 1 кг нь 135.500 төгрөг ба нийт 37.398.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Хөвсгөл аймаг болон Өвөрхангай аймгаас ирсэн ...ноолуур авч ирж буулгасан. Тэгээд би орой 23 цагийн орчим унтсан харин манай эхнэр У 00 цагийн орчим унтаад ...өглөө 06 цагийн орчим гэрээсээ гарч ирээд агуулах руугаа харсан чинь хаалга нь хагас онгорхой мөн манай хашааны хаалга хагас онгойж түгждэг төмөр нь газарт унасан байхаар нь ноолуураа шалгаж үзсэн чинь 4 гахай ноолуур алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байсан тэгээд намайг гэртээ байж байхад манай таньдаг хойд талын гудамжны залуу болох Б хашаанд орж ирээд ах машинаа өгчих жаахан халтуур хийж байгаад ирье гээд машин аваад явсан тэгээд маргааш нь Б машиныг авч ирж өгсөн... Би цагаан өнгийн Верна маркийн автомашинтай улсын дугаар нь ... улсын дугаартай байгаа...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Б.Угийн агуулахаас 3 шуудай буюу 170 кг буюу 23035000 төгрөгийн ноолуур хулгайлсан гэж мэтгэлцэж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөх ажиллагааг дахин явуулах шаардлагагүй, хохирлыг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Хохирогч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр бид 2 авчирсан ноолууруудаа данстайгаа тулгахад 4 шуудай ноолуур дутсан. Нийт 26 шуудай ноолуур 1 тонн 846 кг байсан. Маргааш нь үлдсэн 22 том шуудайтай ноолуурыг дахин жинлэж үзэхэд 1 тонн 570 кг ноолуур үлдсэн байсан...”гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Угийн шүүхэд ирүүлсэн “...1846 кг буюу 26 ширхэг 1 бүр нь 69,5 кг-аар савлагдсан 2 хэсэг хувааж хураасан ноолуур байснаас 4 гахай буюу 276 кг ноолуур алдагдсан. Эхний эгнээнээс 1 гахай,хаалганд ойр эгнээнээс 3 шуудайг авсан байсан...” гэсэн тайлбар, гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өглөө 06 цагийн орчим гэрээсээ гарч ирээд агуулах руугаа харсан чинь хаалга нь хагас онгорхой,мөн манай хашааны хаалга хагас онойж түгждэг төмөр нь газарт унасан байхаар нь ноолуураа шалгаж үзэхэд 4 гахай ноолуур алдагдсан байсан...”гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад бичмэл нотлох баримтаас хуулбарлан авсан баримтанд нийт 26 шуудай 1846,3 кг ноолуур тэмдэглэгдсэн/1-р хх-ийн 148/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “урд талын хананд 9 шуудай, хойд талын хананд 13 шуудай ноолуур байв” /1-р хх-ийн 4/ гэсэн нотлох баримтуудаар хохирогч Б.У нь 26 ширхэг шуудай ноолуураас 2019 оны 04 сарын 20- ноос 21-нд шилжих шөнө 4 шуудай /гахай/ ноолуураа хулгайд алдсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авсан гэмт хэргийн үндсэн бүрэлдхүүнийг хангаж байна. Шүүгдэгч нар нь авсан ноолуураа зөөвөрлөх,тушаахад иргэн Л.Сэргэлэнгийн тээврийн хэрэгслийг ашигласнаар хулгайн үйлдэлд учрах саадыг арилгах зорилгоо биелүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Г Э.Б нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалтай агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Т.Г Э.Б нарыг нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалтай агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,хувийн байдал, хохирлоос зармыг төлсөн, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Гт 2 жил хорих, шүүгдэгч Б.Бад 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Уд учруулсан хохирлоос 7.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Нид 800000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байгаа, хохирогч Б.Н нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдэгдсэн байх тул хэрэгт хураагдан ирсэн 7550 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Уд учирсан 37.398.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Т.Гын төлсөн 7000000 төгрөгийг хасч үлдэх 11699000 төгрөгийг, шүүгдэгч Э.Баас 18699000 төгрөгийг гаргуулан олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т зааснаар шүүгдэгч Т.Г, Б.Б нараас хулгайлан авсан ноолуураа бусдад зарж уг мөнгөө өөрсдийн зугаа цэнгэлд зарцуулсан 17850000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн тус бүр 8925000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн өмчлөлийнх биш,өөрөөр хэлбэл иргэн Л.Сэргэлэнгийх болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 07 сарын 04-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тухайн эд хөрөнгийг эзэмшигчид нь буцаан олгож, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн эд зүйлээс скайтелын цэнэглэгч, карт 1 ширхэг, 2 нүдний дуран зэргийг шүүгдэгч Б.Бад буцаан олгож, шаргал өнгийн пүүзэн гутал 1 хос,цоож 3 ширхэг,төмөр тасдагч багаж 1 ширхэг, гар утас 1 ширхэг,и-баримт 1 ширхэгийг устгаж, 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Г Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Гыг 2 жил, Э.Быг 3 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Э.Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Т.Г, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Гаас 11699000 төгрөг, шүүгдэгч Э.Баас 18699000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай.
6.Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Нид 800000 төгрөгийг, шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Уд 7000000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т зааснаар шүүгдэгч Т.Г, Б.Б нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ тус бүр 500000 төгрөгийг,гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох тус бүр 8925000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгэээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 07 сарын 04-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай Верна маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч Л.Сэргэлэнд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн эд зүйлээс скайтелын цэнэглэгч, карт 1 ширхэг, 2 нүдний дуран зэргийг шүүгдэгч Б.Бад буцаан олгож, шаргал өнгийн пүүзэн гутал 1 хос,цоож 3 ширхэг,төмөр тасдагч багаж 1 ширхэг, гар утас 1 ширхэг,и-баримт 1 ширхэгийг устгаж, Монгол улсын мөнгөн дэвсгэрт 7550 төгрөгийг улсын орлогод тушааж, 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Т.Г, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН