Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00725

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв  аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг А-10-02 тоотод оршин суух Тачууд овгийн Тэгшбаярын Туулд /НЭ75030903/ холбогдох

 

45 965 55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                          

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Т.Туул нь манай байгууллагатай 2012 оны 03 сарын 23-ны өдөр 98234009 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 32 643 70 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 32 643.70 төгрөг, алданги 16 321. 85 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ... Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Туулд холбогдох 98234009 дугаарын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлага 48 965.55 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Т.Туулд холбогдуулан 48 965.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Туул нь нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилж буй 48 965.55 төгрөгийг төлсөн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардалагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилэлийн шаардлага 48 965.55  төгрөгийг хариуцагч Т.Туул нь биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Туулаас 2275 төгрөг, төрийн сангаас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН