| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00654/и/ |
| Дугаар | 726 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 726
| 2017 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00726 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 хороолол 5-48 тоотод оршин суух Боржигон овгийн Домбосүрэнгийн Цэвээнгэрэл /УС81051815/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг 15-03 тоотод оршин суух, Элжигэн овгийн Дашнямын Батнасан /ОЕ81042512/,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг 15-03 тоотод оршин суух, Боржигон овгийн Оригийн Лхагвадулам /НМ81051300/ холбогдох
3 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батнасан нь эхнэр О.Лхагвадуламын хамт 2014 оны 07 сарын 15-ны өдөр манайд ирээд манай сумын сургуулийн ой болох гээд байна. Чиний машиныг 5 500 000 төгрөгөөр худалдаж авъя. Мөнгийг нь сүүлд нь найдвартай өгнө гээд надад 500 000 төгрөгийг бэлнээр өгөөд миний Солонгос улсаас дөнгөж оруулж ирээд байсан 02-80 УНО улсын дугаартай машиныг 5 500 000 төгрөгөөр зээлээр худалдаж аваад мөнгөө өгсний дараа нэр дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авна гээд явсан. Д.Батнасан, О.Лхагвадулам нар 2015 онд машины мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг өгчхөөд түүнээс хойш утсаа ч авахаа болиод сураг алдарч миний машины үний үлдэгдэл болох 3 000 000 төгрөгийг өгөхгүй өдийг хүртэл намайг хохироож байна. Иймд Д.Батнасан, О.Лхагвадулам нараас зээлээр худалдаж авсан машины үнийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 300 000 төгрөг нийт 3 300 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэл шүүхэд гаргсан хүсэлтэндээ ... Д.Батнасан, О.Лхавадулам нарт хоблогдуулан 3 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 3 300 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг татгалзаж хариуцагч нараас 2 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Батнасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа .... Миний бие 2014 оны 7 сард Лоттзэ маркийн автомашины 5 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2015 онд 2 000 000 төгрөг өгсөн.2015 оны 06 сарын 23-ны өдөр 500 000 төгрөг Төрийн банкны дансанд шилжүүлсэн. 150 000 төгрөгийг бэлнээр Д.Цэвээнгэрэлд тус тус өгсөн. Одоо нэхэмжлэж буй 3 300 000 төгрөгнөөс 2 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэл нь хариуцагч Д.Батнасан, О.Лхагвадулам нарт холбогдуулан 3 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 3 300 000 төгрөгнөөс 800 000 төгрөгнөөс татгалзаж хариуцагч Д.Батнасан, О.Лхагвадулам нар нь Д.Цэвээнгэрэлийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэлийн нэхэмжилсэн 3 300 000 төгрөгнөөс 800 000 төгрөг татгалзаж, үлдэх 2 500 000 төгрөгийг хариуцагч Д.Батнасан, О.Лхагвадулам нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Батнасан, О.Лхагвадулам нараас 34 000 төгрөг, төрийн сангаас 34 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Цэвээнгэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН