| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00641/и |
| Дугаар | 727 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 727
| 2017 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00727 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэргэрхаан сумын Дуут хурим 2 дугаар баг дэнж 5-03 тоотод оршин суух Гэлэн овгийн Батчулууны Базарханд /Н87040869/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх үеийн цалин 3 119 365 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Базарханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгт 2010 оны 04 сарын 12-ноос 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл тогооч8 дуу хөгжимийн багшаар тасралтгүй ажиллаж байсан. Тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа МУБИС-ын сургуулийн өмнөх боловсрол сургуулийн цэцэрлэгийн багшаар төгсөөд 2017 оны 01 сарын 19-ний өдөр ажилдаа ороход хамт ажиллаж байсан Т.Цэцэгмаа, Д.Анхзаяа, С.Анхтуяа, С.Анхтуяа нар сургууль төгсөж ирсэн гээд тэмдэглэж багшийн хөгжлийн төвд пиво ууссан. Үүнээс хойш цэцэрлэгийн эрхлэгч бид тавд сахилгын шийтгэл оногдуулж цуг байсан хүмүүст цалингийн 20 хувиар 3 сар суутгах, харин намайг шууд ажлаас чөлөөлсөн. Энэ тухай сумын удирдлагад хэлсэн боловч албан ёсны хариу өгөөгүй. Ингээд дараачийн шат Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс гомдол гарсан ба хариу нь цэцэрлэгийн эрхлэгч Э:Пүрэвсүрэнд уг асуудлыг эргэн харж адил түвшиний сахилгын шийтгэл оногдуулах тухай албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Иймээс ажил эргүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин 3 119 365 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Б.Базарханд нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дэгдээхэй цэцэрлэгийн бүлэгийн багшаар ажиллаж байсан. Б.Базарханд нь ажлын хариуцлага алдаж удаа дараа дараа арга хэмжээ авч байсан. 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгчийн 19 дугаатай тушаалаар сануулах арга хэмжээ, 2015 оны 09 сарын 25-ны өдрийн Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгчийн Б/08 дугаатай тушаалар сахилгын шийтгэл оногдуулж цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатай буруулах, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгчийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дэлгэрхаан сумын Тамгын газрын хяналт үнэлгээ шинжилгээний ажлын хэсгийн согтолтын зэрэг тогтоох үед 0.08 хувийн согтолттой байсан дэд ахлагч Б.Лхагва-Очирын тодорхойлтоор батлагдаж байгаа учир ажлаас чөлөөлсөн.
Б.Базархандын өөрийнх нь хувийн амьдрал гэр бүл, хүүхдийнх нь ирээдүйг бодож ажилд эгүүлэн авч эвлэрэх боломжтой. Гэхдээ ажилгүй байх үеийн цалин нэхэмжлэлийн шаардагаасаа татгалзвал эвлэрхэд татгазах зүйл байхгүй. Манай байгууллага төсвийн хувь цалингийн сан хүрэлцэхгүй зэрэг төсөв санхүүгийн асуудлаас болж уг мөнгийг өгөх боломжгүй байна гэжэээ.
Нэхэмжлэгч Б.Базарханд, хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгийн эрхэлэгч Э.Пүрэвсүрэн нар эвлэрлийн гэрээндээ...Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож маргаантай холбоотой гарч буй цаг хугацаа зардлыг хэмнэж хариуцагч Б.Базархандыг ажилд эгүүлэн тогтоож,
Хариуцагч Б.Базарханд нь ажилгүй байх үеийн цалин 3 119 365 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 143 911 төгрөнөөс татгалзаж, хариуцагч тал 975 474 төгрөгийг 2017 оны 08 сард багтаан олгохоор харилцан тохиролцож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Базарханд нь хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх үеийн цалин 3 119 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Базарханд 3 119 365 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 143 911 төгрөгийг татгалзаж,
хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгийн эрхлэгч Э.Пүрэвсүрэн нь нэхэмжлэгч Б.Базархандыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байх үеийн цалин 975 474 төгрөгийг 2017 оны 08 сард багтааж төлөхөөр зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Базарханд хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгт холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх үеийн цалин 3 119 365 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2 143 911 төгрөгийг татгалзаж, хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цэцэрлэгийн эрхлэгч Э.Пүрэвсүрэн нэхэмжлэгч Б.Базархандыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байх үеийн цалин 975 474 төгрөгийг 2017 оны 08 сард багтааж төлөхийг зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН