Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0495

 

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/1495

Улаанбаатар хот

 

М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Бг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лх, Н.Ма, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ср, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Банарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороонд холбогдох, захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн ерөнхий захирал Д. т, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 онд Татварын ерөнхий газраас зарласан ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерт оролцсон боловч Татварын ерөнхий газраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн, Сангийн яаманд гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/5898 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль бус журамд нийцүүлж дахин хийх үүргийг захиалагчид өгсөн ч Татварын ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийг дахин тендерт шалгараагүй болох талаар мэдэгдсэн.Компанийн зүгээс Сангийн яаманд дахин гомдол гаргасан боловч тус яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн.

Тендерт 2 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид бүх шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнийн саналаар Ү ХХК-ийг шалгаруулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шалгарсан аж ахуйн нэгжийн тендерийн 2 багцад өгсөн нэгж үнээр тендерийн техникийн тодорхойлолтын дагуу онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, наах төхөөрөмж суурилуулах, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө ч нөхөхгүй, хэрэгжих боломжгүй үнийн саналыг захиалагч хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэв уг нэгж үнээр 2 багц тус бүрт тендерт шалгарагч онцгой албан татварын тэмдэг хэвлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тохиолдолд Сангийн яамнаас 2009 онд зарласан тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх тендерт "Ү" ХХК шалгарсны дагуу энгийн оффсет хэвлэлийн аргаар онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлж байгаа тохиолдолд дахин давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа төдийгүй онцгой албан татварын тэмдгийн талаарх төрийн бодлого хэрэгжих боломжгүй болж байна. "Ү" ХХК нь өмнө нь тамхины онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэхдээ хуулиа зөрчин нэг ижил дугаартай кодоор үйлдвэрлэж байсан. Энэ талаар бид гомдол гаргасан. Үүний дагуу гуравдагч этгээд нь тамхины онцгой албан татварын тэмдгийг дугаарлаж эхэлсэн. Импортын тамхины хувьд өнөөдрийг хүртэл хуулиа зөрчиж нэг тэмдэгтэйгээр явж байна.

22 архи, дарсны үйлдвэр байгаа бөгөөд эдгээр үйлдвэрт наадаг төхөөрөмжийг байршуулна гэж техникийн нөхцөлд заасан байдаг. Уг төхөөрөмж нь маш их өртөгтэй, манай компани дээрх үйлдвэрүүдийг судалж үзээд том үйлдвэр дээр том төхөөрөмж, жижиг үйлдвэр дээр гар аргаар хийдэг төхөөрөмж санал болгосон. Уг үнийг тендерийн үнэндээ оруулсан. Ү ХХК нь уг үнийг зардалдаа оруулаагүй гэж үзэж байна.

Хуульд заасны дагуу тендер зарласан эсэх, тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэх талаар захиалагч болон төрийн захиргааны төв байгууллагад удаа дараа гомдол, тайлбар гаргах зэргээр хандсан боловч тодорхой үндэслэлтэй хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ср нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тендерийг хуульд бүрэн нийцүүлж явуулсан. ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Энэхүү тендерийн материалыг 4 компани авч, тендерт М, Ү ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийн багц тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар Ү ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2785 тоот албан бичгээр Ү ХХК тендерт шалгарсан болохыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2786 тоот албан бичгээр М-д тендерт шалгараагүй болохыг тус тус мэдэгдсэн.

Нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгээр тендерийн баримт бичгийн дахин хянаад энэ талаар М-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2а/3100 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай болон тендерт шалгараагүй үндэслэлийн хамт хүргүүлсэн. Мөн Ү ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2а/3099 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд гэрээ байгуулахыг дахин мэдэгдэж, ТЕГ-ТШ-2014/04-SР14058, ТЕГ-ТШ-2014/04-SР14049 дүгээргэрээг байгуулаад байна.

Захиалагч болон үнэлгээний хороо тендерийн үнийг тогтоох эрхгүй бөгөөд үнийг тендерт материалаа ирүүлж байгаа компани ирүүлдэг учраас тухайн компани хариуцлагаа хүлээгээд явна. Ү ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвар "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвараас хэд хэдэн давуу талтай байсан. Иймд М-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүйболгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хорооны дарга А.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, ижбүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Тендерт "М, "Ү" ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийг тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болонорон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар "Ү" ХХК-г шалгаруулж, захиалагчид зөвлөмжийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

Ү ХХК болон М-иуд нь онцгой албан татварын тэмдгийг олон жил үйлдвэрлэсэн. Тендер шалгаруулалтыг 2 удаа явуулахад хоёулаа шаардлагад нийцэж байсан, гагцхүү үнийн хувьд ялгаатай байсан. Иймд М-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ү ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Тү болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.а нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэл нь "Ү" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Манай компанид 2009 оноос шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд олон технологиудыг МонголУлсад анх удаа нэвтрүүлсэн.

Манай компанийн 2 багцад өгсөн нэгж үнээр техникийн тодорхойлолтод тусгагдсан систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө нөхөхгүй гэжээ. Гэвч Ү ХХК нь дээр дурдсанчлан 2009 оноос эхлэн шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, программ хангамжийг шинэчлэн сайжруулж үйлдвэртнэвтрүүлснээр үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэгж өртгийн үнэ буурсан, түүнчлэн 2 багцад санал болгосон үнийг бодит өртгөө нөхөх эсэхийг нэхэмжлэгч үнэлэх, дүгнэх ямар ч боломжгүй юм. Манай компанийн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хамгийн бага үнэ, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг орхигдуулан өндөр үнэ санал болгосон тендерийг захиалагч Татварын ерөнхий газар сонгон шалгаруулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрсдийн хийж чадахгүй гэх хардлагаар бичсэн, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

Манай компанийн санал болгосон тэмдгийн загвар нь тендерийн тодорхойлолтод бүрэн нийцсэн дээд зэргийн нууцлалтай, орчин үеийн мөнгөн дэвсгэртүүдийн гол нууцлал болох тусгай OVI будаг ашиглах, бар кодын шинэ системийг бий болгосон, тэмдэг бүр нь давтагдахгүй дугаартай, тусгай мэдээлэл агуулсан программ хангамж, ухаалаг утсаар шалгах боломжтой төдийгүй торгон хэвлэл, өндөр хэвлэл, дижиталхэвлэлийн аргуудыг хэрэглэхээр бэлтгэл ажлаа дуусгаад байна.

Тендерт шалгарч гэрээ байгуулснаар тусгай зориулалтын цаас, будаг, тоног төхөөрөмж худалдан авахадтаван зуу орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Татварын ерөнхий газраас онцгой албан татварын загварыг баталсны дагуу гэрээг дахин байгуулж, ирүүлсэн загварын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татварын тэмдгийг хэвлэж эхэлсэн. Иймд М-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээршийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг баримтлан М-ийн Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М-ийн захирал Д.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд тус шүүхэд М-иас нэхэмжлэл гаргаж шүүгч Д.Зоригтбаатар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхажиллагаа явуулж байхад буюу Ерөнхий шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаарзахирамжаар хэргийг дахин хувиарлуулж ерөнхий шүүгч Ц.Ба уг хэргийг өөр дээрээ авч хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааг явуулснаас эхлэн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж ирсэн ба энэ талаарх гомдлоо Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан байгаа болно.

Ерөнхий шүүгч Ц. нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан явуулах болон шүүххуралдаан хийж шийдвэр гаргахдаа хуульд заасны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үл хайхранхүлээж аваагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах нэхэмжлэгч талынхүсэлтийг загнах байдлаар хойшлуулж улмаар тахарын албаны ажилтныг дуудаж хэргийн оролцогчийг сэтгэлсанааны хувьд дарамтанд оруулан ямар ч нотлох баримт, хэргийн талаар мэдээлэл байхгүй байхад хүчээр загнаж хурал хийлгэсэн нь шүүгч хүнд байж боломгүй ёс зүйгүй бөгөөд хууль бус ноцтой алдааг гаргаж байгаа ньЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.1-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ирцтэй холбоотой хүсэлт гаргахад хүлээж авдаггүй загнадаг, өмгөөлөгч авъягэхээр авахуулдаггүй, хэргийн оролцогчдод шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох боломжийг олгоогүй, шүүххуралдааны үед шүүгчийг татгалзан гаргах хүсэлт тавихаар процесс өнгөрсөн гэж загнаад шүүх хуралдааныг хүчээр хийлгэсэн юм.

Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө болон шүүх хурал болохоос өмнө хамтран хариуцагчаар Татварын ерөнхий газрын Үнэлгээний хороог /ажиллахгүй болсон/ татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэх боловч энэ талаар хэргийн оролцогчид мэдээгүй, шүүхийн шийдвэрийг гардаж авах үед мэдэж байгаа нь хэргийн оролцогчид хэрэгт авагдсан баримтуудыг танилцуулдаггүй, ямар ч аргаар хамаагүй шүүх хурлыг хийж шийдвэр гаргах зорилготой байжээ гэж дүгнэж байна.

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Б шүүгч даргалж хийлгэсэн гэх шүүх хуралдааны дүрс болон дууны бичлэгийг нэхэмжлэгч талаас авах хүсэлтээ гаргаж авахаар болсон үед дүрс бичлэг дуугүй, дууны бичлэгийг өгүүлэхгүй байх талаар ерөнхий шүүгчийн зүгээс илт нөлөөлөх оролдлогыг гаргаж байсан ба харин тус шүүхийн тамгын газрын шударга ажилтнуудын ачаар шүүх хуралдааны бичлэг бүтнээрээ олдсон ба бичгээргарсан шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулж үзэхэд утга агуулгын хувьд зөрүүтэй, бодит байдлыг мушгин гуйвуулсан тэмдэглэлийг гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны бичлэг болон бусад баримтуудыг давж заалдах гомдолд хавсаргаж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц гэж үзэж байгаа, шүүх хуралдаанынарийн бичгийн дарга болон шүүгч буруутай эсэхийг холбогдох байгууллага шалгах байх гэж найдаж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой хүсэлтийг хуульд заасан хугацаанд өгсөн болно.

Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болоод дүгнэсэн хэсэгт тайлбар гаргах боломжгүй бөгөөд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрх шүүх хуралдаанэхлэхээс эхлээд зөрчигдсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй байх тул нэхэмжлэгч М ХХК-ийн ерөнхий захирал Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан ... манай өмгөөлөгч Н.Мын шүүх хуралдаан давхцсан, өмгөөлөгчтэйгээ оролцмоор байна... гэх хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь шүүх хуралдааны дүрс бичлэгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал нь Н.Мх, Б.Лха нарын хэн алиныг төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон ч Н.Мад олгосон итгэмжлэлд[1] ... МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Н.Мгэж, Б.Лхид олгосон итгэмжлэлд[2] ... тендерийн материал бэлтгэсэн мэргэжилтнийг нэмж томилж байна гэж тодорхой дурдсанаас үзвэл өөр өөр үүрэгтэйгээр итгэмжлэл олгожээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ... захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээ үзүүлнэ гэж зааснаас үзвэл өмгөөлөгч нь итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой байна.

Тухайн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхнь би хуульч биш, хэргийн талаар сайн мэдэхгүй. Тайлбар гаргах боломжгүй, нотлох баримт байхгүй. Н.М нь өмгөөлөгчийн хувьд төлөөлөгчөөр оролцож байгаа гэж Н.Мааас хууль зүйн туслалцаа авч байгаагаа илэрхийлсээр байхад түүний хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т талууд ... өмгөөлөгчийн туслалцаа авч болно, 29.3-д Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн бүрэн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж заасныг зөрчжээ.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудас гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна гэж заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М ямар шалтгааны улмаас ирээгүйг тодруулаагүй, ирцтэй холбоотой нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна. гэж заасныг зөрчсөн байна. Үүний улмаас нэхэмжлэгч М ХХК-ийн хууль зүйн туслалцаа авах эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Мын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх нь зөрчигдсөн байна.

Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, дуу болон дүрс бичлэг хийх үүргээ хангалтгүй биелүүлж шүүх хуралдааны явцыг бүрэн гүйцэд тэмдэглээгүй байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэг, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1, 88.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ