Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2020/0490/Э/223/2021/0026 |
Дугаар | 2021/ШЦТ/319 |
Огноо | 2021-09-10 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,
Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.хд холбогдох эрүүгийн 2034000000532 дугаартай, 3 хавтаст хэргийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.х, 1973 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 48 настай, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, НО73051271 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Хгийн өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 22-нд трактор янзлах гэж ахындаа очоод ахаараа гагнуур хийлгэж юмаа янзлуулж байгаад ахыг өмнөх өдөр нь жаахан юм уучихсан бие өвдөөд байна гэхээр нь юм авчирч өгөөд цуг хувааж уусан. Тэгээд ажлаа хийж дуусчхаад гэрт нь орсон ахын эхнэр нэг юм авч өгье гээд ах бид хоёрт авч өгсөн. Тэрийг нь хувааж уугаад би Цтэй цуг тамхинд явсан. Намайг гараад явахад хашааны хаалга онгорхой байсан эргээд ирэхэд хаачихсан байсан. Таавчиг хальтраад хашааг нь мөргөчихсөн." гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын өгсөн: "Аав маань маш хүнд хагалгаанд орсон. Тархиндаа бүтэн яс үлдээгүй гэх оноштой 2020 оны 8 дугаар сарын 22- ны шөнө Гэмтлийн эмнэлэгт ирж 27-ний өдөр хүртэл амьсгаатай байсан. Бид нар маш их гомдолтой байна. Насаараа гомдолтой гэж хэлнэ. Энэ хүн манай ар гэрээс өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй. 18 840 794 төгрөг нэхэмжилснээс 15 сая төгрөг төлсөн, үүнээс 3 840 794 төгрөг дутуу 24 890 176 төгрөг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Ц.Хгийн өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад Б ахтай утсаар холбогдоод пад трактороо хэзээ янзлах талаар асуухад ах нь цагийн дараа ажил дуусна хүрээд ир гэсэн. Тэгээд 16 цагийн орчим хөдөө гэрээсээ эхнэрийн хамт Лүн сумын төвд орж ирээд эхнэрийн төрсөн эгч Оийн охины гэрт нь очсон. Гэрт ороход О, бэр Т хоёр байсан бөгөөд трактор ачуулахад туслуулахаар тэр хоёрыг аваад дөрвүүлээ Б ахынд очсон. Гэрт нь ороход Б ах унтаж байсан. Сэрээд гарч гагнуураа хийе гээд бид хэд гарсан. Тэгээд Б ах бид хоёр засвараа хийж байхад Б ах өчигдөр жоохон архи уусан бие жаахан муу байна гэхээр нь би эхнэрт хэлээд 0,75 литрийн нэг шил Хараа архи авчруулсан. Архинд Т явсан санагдаж байна. Тэгээд архи ууж дуусаад байж байхад Б ах эхнэртээ дүү нарт нэг шил архи авч өг гэсэн. Тэгээд дахиж 0.75 литрийн нэг шил Хараа архи авчирсан. Тухайн архи ууж байгаад би утсаараа найз Цийг трактор ачилцаад өгөөч гэж дуусан. Тэгээд Ц ирсэн архиа ууж дуусаагүй байхад гэгээ тасраад юм хийж болохгүй болохоор нь маргааш өглөө болъё гээд бид хэд гэр рүү орсон. Тэгээд хоол унд хийж идэх санаатай байцгааж байгаад би Цийг дагуулаад тамхинд явсан. Хашааны машин ордог том хаалга нь онгорхой байсан. Дэлгүүр орчхоод буцаад ирэхэд хаалга нь хаалттай байсан. Тэгээд би Цтэй хаалгаа хаасан байна гэж ярилцаж байгаа машины хамрыг хүн ордог жижиг хаалга руу харуулаад зогсох гэж байгаад тоормосоо гишгэтэл тавчиг халтираад хаазан дээр гишгэчихсэн. Тэгээд машины баруун талын их гэрэл гүперээрээ жижиг хаалга том хаалга хоёрыг тусгаарласан төмөр шонг мөргөчихсөн. Тэгээд би машин дотроо өө өмхий тавчиг хальтраад хашаа мөргөчихлөө гэж хараагаад байж байтал манай эхнэр гүйж ирээд чи чинь яаж байнаа машин тэргээ эвдчихлээ гэж намайг загнаад түлхүүр сугалаад авсан. Тэгтэл Б ахын эхнэр Э эгч яанаа ах чинь дарагдчихсан байна ш дээ 3 гэж орилсон. Би буугаад хашаанд ороход Б дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гүйж очоод толгойг нь тэврээд суухад толгойноос нь цус гоожиж байсан. Тэгээд би үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм нэг мэдэхэд би эмнэлгийн гадаа байсан. Б ахыг түргэн тусламжийн машинаар хот аваад явсан гэж байсан. Тэгээд би шоконд ороод ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан би талийгаачийг та хашааны цаана юу хийж байсан юм бэ гэж ганцаараа үглээд л байсан. Шар хадны эмнэлэгт 5 хоног эмчлүүлж хэвтсэн. Шокийн байдлаасаа гарч чадахгүй байсан, Шар хадны эмнэлэгт хэвтсэнээ мэдээгүй. Тухайн хоёр шил архийг зургуулаа уусан ямар ч байсан би хийж байгаа зүйлээ мэдэхээргүй согтуу байгаагүй. Гадаа бүрэнхий болсон байсан машины гэрэл асаалттай байсан. Би талийгаачтай хуурай ах дүү хүмүүс гай газар дороос гэж айхтар юм боллоо. Миний хувьд сэтгэл санаа одоо хүртэл хямралтай байна. Талийгаачийн хүүхдүүдийн нэхэмжилж байгаа зүйлийг нь өөрийн чадлаараа өгнө. Талийгаачийн хүүхдүүдтэй манай эхнэр уулзах гэсэн боловч загнаж зандраад ойртуулахгүй байна гэсэн. Үнэхээрийн харамсаж байна." гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын өгсөн: "Тухайн хэрэг учрал болсон асуудлыг би мэдэхгүй. 2020 оны 8 дугаар сарын 22-ны оройн 21 цагийн орчим манай эгч Намсрайжав миний утас руу залгаад аав хашааны хаалганд даруулаад толгой нь хагарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд жаахан байж байгаад дахиж залгаад ээж сандраад утсаа авахгүй байна эмчтэй нь ярилаа аавын бие маш муу байна даралт нь унаад байна бүгдээрээ Лүн явахгүй бол болохгүй юм байна гээд хорооллын эцэст цугларсан. Аавыг гэмтэл дээр ирнэ гэж бодоод хамгийн ойр байх эгчийндээ цугларсан. Тэгээд аавын бие муудаад байна гээд бид хэд хоёр машинтай Лүн сум руу хөдөлсөн. Тэгээд замдаа Лүнгийн түргэний тэрэгтэй таараад араас нь дагаад ГССҮТөвийн хүлээн авах дээр ирсэн. Шууд хагалгаанд орох гэсэн боловч даралт нь унаад байсан учраас сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Тэгээд 2 удаагийн хагалгаанд орсон сүүлийн хагалгааны дараа аав нас барсан. Нийтдээ 5 хоног эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр мэдээлэл өгч байхад би хаалганд даруулсан гэж хэлэхэд Лүн сумын их эмч хажуунаас хашааны төмөр хаалгыг гадна талаас нь машин мөргөөд төмөр шонд нь цохиулсан гэж хэлсэн. Тэгж анх хашааны хаалгыг машин мөргөөд төмөр шон нь унаж толгой нь цохиулсан, цээжин дээр нь даруулсан гэж мэдсэн. Би Ц.Х гэх хүнийг танина. Нэг нутгийн хүмүүс мөн манай хэдэн мал тухайн Х гэх хүнийд байдаг. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хааяа хөдөө гэртээ очиход Х манай гэрт ирдэг. Тухайн хүн дээрэнгүй хүнтэй харьцах харьцаа муутай хүн гэж боддог. Хэдэн мал байдаг болохоор аав ээж хоёрыг хааж боосон харьцаатай. Аав дээр ирж хамаг юмаа хийлгэдэг. Мөн Х манай гэрт хүмүүс авчирч цуглуулж архи дарс уугаад байдаг байсан. Би гомдолтой хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг,
Гэрч Т.Эын өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өдөр 13-14 цагийн орчим манай нөхөр Б сургууль дээрээ ажилтай байсан. Би араас нь сургууль дээр очсон. Тэгээд юм хийгээд байж байхад Бы утас руу Х залгасан. Тэгээд Б надад Х 1 цагийн дараа ирнэ гэнэ хоёулаа явъя гэсэн. Би хариуд нь хийж байгаа ажлаа дуусгаад замаскаа татаад дуусгая гэхэд нөхөр маань хоёулаа явъя гээд харьсан. Хариад Б 1 цаг гаран унтсан унтаж байхад нь 16-17 цагийн орчим Х, Хгийн эхнэр Гэрлээ, Тунгаа, Цээгий 4 ирээд сууж байхад нь Б сэрсэн. Сэрээд юмаа хийе гэж гараад Хгийн портер машины гар нь хугарсан гээд машиныг нь ухраагаад гагнуур хийсэн, гагнуур хийж байхад нь Хгийн эхнэр Гэрлээ 0.75 граммын “Хараа” нэртэй архи кола ундаатай авчирсан. Тухайн архийг Тунгаа, Цээгий Х Б бид нар ууж дуусаад Тунгаа дэлгүүр яваад 0.75 граммын Хараа архи авчирсан. Тухайн архийг мөн адил 4 хувааж ууцгаасан. Тухайн архийг ууж байхад Цийг Х дуудаад Ц ирсэн. Цийг уусан уугаагүйг мэдэхгүй байна. Тухайн үед Хгийн өвс хаддаг хадуурын тармуурт нь гагнуур хийж дуусаад грашийн үүдийг хаагаад, багаж хэрэгслээ хураагаад гэр лүү Гэрлээ, Тунгаа, Цээгий, Б бид хэд орсон. Тэгээд би хоол ундаа хийх санаатай байж байхад Б ажлынхаа гутлыг солиод тавчиг өмсөөд гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэхэд хөгшин нь гарч бие засчхаад ирье гэсэн. Тэгээд Б удаад байхаар нь би гараад харахад том хаалга жижиг хаалга хоёрын тусгаарладаг төмөр шонгийн харалдаа дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би гүйгээд очиход хаалга тусгаарлаж байсан төмөр шон Бы биен дээр уртаашаа унасан байсан би сандраад орилж чарласан. Тухайн үед Х ойр орчим харагдаагүй машин дотор байсан үгүйг мэдэхгүй байна. Намайг орилж хашхирахад гэрээс Гэрлээ гарч ирэхээр нь даанч дээ та нар хүн алчихлаа гээд гэрээс даавуу авчруулсан. Тэгээд би болсон асуудлыг мэдэхгүй байна нэг мэдэхэд Лүн сумын хүн эмнэлэг орсон байсан эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу явсан. Одоогоор эмчлүүлж байна. Б юм хийж байсан болохоор өнжиж уусан, мөн би хажуунаас нь бага уугаарай гэж сануулж байсан, ер нь бол согтолт багатай байсан. Цаг агаар тогтуун намуухан байсан. Үзэгдэх орчин гэгээтэй байсан. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /хх 29-31, 48-49/,
Гэрч А.Тийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим хадам Оийнд би очоод байж байтал Х трактор өргөлцөөд өг гэсэн. Тэгээд О, Х, түүний эхнэр бид 4 дөрөв талийгаач Бы хашаанд нь очоод гэрт нь ороход талийгаач Б эхнэр Эын хамт байсан. Тэгээд бид хэд пад трактороо портер машин дээр ачих гээд гарч ирэхэд ачих гэж байсан портер машины гар хугарсан байгаа гээд талийгаач гагнуур хийсэн. Энэ үед Хгийн эхнэр О намайг архинд яваад ир Б ахын бие нь тааруу байх шиг байна гэсэн. Тэгээд би дэлгүүр ороод 0,75 граммын Хараа архи нэг сав ундаа, хиам, огурцийтэй авчирсан. Тэгээд бид 6 тухайн архийг хувааж уугаад архи дуусахад талийгаач Б намайг нэг шил архи аваад ир гэсэн. Тэгээд би дахиж дэлгүүр яваад 1 шил 0,75 граммын Хараа архи нэг тарвас, авчирсан. Тэгээд байж байхад Ц ирсэн. Тухайн архинаас Ц уугаагүй байх, нөгөө архиа бид 6 хувааж уусан. Тэгээд бүрэнхий болоод гэртээ оръё гэсэн талийгаач машинд гагнуур хийгээд дууссан. Тэгээд бид хэд гэрт ороод хоол хийж идэхээр болоод Э эгч намайг төмс сонгинд явуулсан. Тэгээд би дэлгүүр орчхоод ирэхэд талийгаач Б, Э эгч, О, О 4 байсан. Тэгээд би хоол хийгээд байж байхад хэн хэлснийг нь санахгүй байна нэг нь хашаа дайрчихлаа гээд гарцгаасан. Би араас нь гарахад Э эгч хаалганы наана газар суучихсан байдалтай уйлж чарлаад байсан. Тэгээд би очиж чадахгүй гэрийн үүдэнд байж байхад эмч ирээд талийгаачийг эмнэлэг аваад явсан. Би араас очсон, талийгаачид эмчилгээ хийгээд Улаанбаатар хот авч явахаар болсон. Тэгээд би Э эгчид хань болоод түргэний машинтай араас нь машинтай дагаад Улаанбаатар хот орж ГСҮТөвд хүргэж өгсөн. Бүгд инээж хөхрөөд хоол унд хийж идэх гээд байж байсан. Тухайн үед цаг агаар хэвийн тогтуун дулаан, харуй бүрэнхий болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 33-35/,
Гэрч Х.Оийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим талийгаач Бы хашаанд байсан пад трактороо засуулж аваад ачаад хадланд гарах санаатай байсан. Тэгээд пад трактороо ачих хүн хэрэгтэй болоод миний төрсөн эгч Оийг авах гээд гэрт нь очиход манай бэр эгч Т байсан. Тэгээд 5 нөгөө хоёрыг аваад талийгаачийн гэрт нь очиход талийгаач Б эхнэр Эын хамт байсан. Тэгээд гадаа машин болон пад тракторт гагнуур хийх гээд гарсан. Тэгээд байж байхад талийгаач Б ах надад ядраад байна 100 грамм татъя гэсэн. Тэгээд би Т эгчид мөнгө өгөөд архинд явуулсан. Нөгөө архиа бид 6 хувааж уусан. Ууж байхад манай нөхөр Х, талийгаач Б хоёр гагнуураа хийж байсан. Тэгээд талийгаач Б ах дахиад нэг юм аваач гээд эхнэртээ хэлсэн. Тэгээд Э эгч Т эгчид мөнгө өгөөд явуулсан. Тэгээд нөгөө авчирсан архиа уугаад байж байхад Ц ирсэн. Тэгээд гадаа бүрэнхий болоод гагнуур харахгүй байх гээд үлдсэн зүйлээ өглөө гагная гээд гэр лүү бид хэд орсон. Гэр лүү ороод хоол унд хийх гээд мах хөшиглөөд байж байхад манай нөхөр Х тамхи аваад ирье гээд Цийг дагуулаад явсан. Тэгээд хоол унд хийж байгаад талийгаачийг гарсныг нь мэдээгүй тэгтэл Э эгч надад хөөш машин чинь сүйдлээд хаячихлаа, хашаа мөргөчихлөө гэсэн. Тэгээд Э эгч бид хоёр гэрээс гараад би хашааны хаалга руу гүйж очоод машины түлхүүрийг сугалж аваад нөхөртөө чи чинь яаж байна гэж хэлээд байж байхад ард Э эгч Баяраа ах чинь энд дарагдчихсан байна гэсэн. Тэгээд би эргээд очиход талийгаач газарт хэвтэж байсан. Түргэн дуудсан тэгээд би юу болсныг санахгүй байна шоконд орсон юм шиг байна лээ, нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Тэгээд талийгаачийг Улаанбаатар хот авч явах болоод би түргэний тэрэгтэй цуг Улаанбаатар хот явж ГССҮТөвд хүргэж өгсөн. Бид хэд хэрэлдэж маргалдаагүй инээж хөхрөөд байж байсан. Цаг агаар тогтуун байсан.” гэх мэдүүлэг /хх 36-38/,
Гэрч Г.Цийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим талийгаач Б энхэр Э нарын хамт сургууль дээр засварын ажил хийж байсан. Тэгээд талийгаач эхнэрийн хамт гэр лүүгээ явсан. Би ажил дээрээ байж байхад 20 цагийн орчим Х намайг Б ахын гэрт хүрээд ир хоол ид гэж дуудсан. Тэгээд би яваад очиход талийгаач Б, Х хоёр гагнуур хийж байсан. Хажууд нь талийгаачийн эхнэр Э, Хгийн эхнэр О, Оийн эгч О, Оийн бэр эгч Т нар байсан. Тэд нар нэг шил 0,75 граммын Хараа архи ууж байсан. Архи нь талдаа орсон байсан. Би тухайн архинаас татсан тэгээд харанхуй Боод гагнуур харагдахгүй байна өглөө болъё гээд гэр лүү орцгоосон. Тэгээд байж байхад Х намайг хоёулаа гараад тамхи аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр гараад дэлгүүр ороод тамхи аваад талийгаачийн гэрийн гудмаар ороод явж байсан тухайн үед би гар утсаа оролдоод явж байхад гэнэт түг гээд юм мөргөсөн тэгээд хартал талийгаачийн гэрийн хашааны хаалганы хүн ордог жижиг хаалгыг мөргөсөн байсан. Тэгээд би яаж байнаа гэж Хгоос асуухад зогсох гэж байгаад шилэнд зүссэн хөл эмзэглээд андуураад хаазан дээрээ гишгэчлээ гэсэн. Тэгээд машинаас буух гээд байж байхад Хгийн эхнэр гүйж ирээд чи чинь яаж байна гээд машины түлхүүрийг нь авсан. Тэгтэл цаанаас нь Э эгч Баяраа ах чинь энд дарагдчихсан байна гэсэн. Тэгээд буухад хашаан дотроос түргэн дуудаач ээ гэж хүн орилохоор нь би өөрийн машин дээрээ очоод хөдөлсөн. Замд манай нутгийн Давааням гэх залууг таарахаар нь чи гялс эмч дуудаадах Баяраа ах хашаанд дарагдчихлаа гээд гэр лүүгээ яваад эхнэрээ аваад талийгаачийнд ирэхэд талийгаач газар дээшээ харсан байдалтай эмч ирчихсэн үзэж байсан. Тэгээд манай эхнэр машин бариад би талийгаачийг өвөр дээрээ тэвэрч суугаад эмнэлэг оруулсан. Тэгээд эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу түргэнээр явсан. Тухайн үед үзэгдэх орчин бүрэнхий болж байсан. Намайг ирэхэд хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 39-41/,
Гэрч Х.Оийн өгсөн: “Манай том охин Лүн суманд ажиллаж амьдардаг. 6 Тэгээд 8 дугаар сарын дундуур хүүхдийн амралт болж байсан тул Лүн суманд амрахаар очоод охиныдоо байж байсан. 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15-16 цагийн орчим охиныдоо байж байхад манай бэр Т ирсэн. Бид хоёр ойр зуурын юм яриад байж байхад миний дүү О нөхөр Хгийн хамт ирээд хадланд гарах гээд пад трактор ачих хэрэг байна та хоёр туслаад ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд бид хоёр машинд нь суугаад талийгаач Быд очоод гэрт нь ороход талийгаач Б эхнэр Эын хамт байсан. Тэгээд гадаа засвар, гагнуур хийнэ гээд бүгд гарсан. Талийгаач Б, Х хоёр машин янзалж гагнуур хийж байхад Б ах урьд өдөр нь архи уусан бие нь жаахан муу байна гээд манай дүү О мөнгө өгөөд Т дэлгүүр яваад 1 шил 0,75 граммын Хараа архи, өргөст хэмх, хиам авчирсан. Тэгээд нөгөө архиа бид хэд хуваагаад уусан. Э 20 000 төгрөг өгөөд дахид нэг шил архи аваад ир гээд Тийг явуулсан. Т 0,75 граммын Хараа архи, тарвас авчирсан. Тухайн архийг ууж байхад Х Цийг дуудсан архи талдаа орж байхад Ц ирсэн мөн харанхуй болоод үлдэгдэл ажлаа маргааш өглөө хийе гээд гэр лүү орж хоол хийж идэхээр болсон. Тэгээд гэрт ороод хоол хийх бэлтгэл хангаад Т дэлгүүр явж ногоо авчирсан би талийгаачийн гэрийн цаад өрөөнд сууж байгаад гарч ирэхэд Х Ц хоёр байхгүй байсан. Би Оээс Х, Ц хоёрыг хаачив гэж асуухад тамхи авахаар явсан гэж хэлсэн. Тэгээд хоолоо хийгээд байж байхад Э О рүү өө машиныг чинь эвдээд хаячихлаа гээд тэр хоёр гарсан араас нь Т бид хоёр гарсан. Гартал Э эгч Баяраа ах чинь дарагдчихсан байсан байна гээд орилсон. Би даралт ихтэй зүрх муутай болохоор сандраад хашааны хойд хаалгаар гараад хашаа налаад явган суусан. Тэгээд байж байхад эмч ирээд аваад явсан. Тэндээсээ миний бие тавгүйрхээд охиныхоо гэр рүү очсон түүнээс хойш мэдэж байгаа зүйл байхгүй. 8 дугаар сарын 20-ны дундуур хүүхдийн сургууль соёл орох гээд Өмнөговь аймаг руу гэр лүүгээ явсан. Ер нь архийг олуулаа уусан учраас гайгүй байсан гэж бодож байна. Ямар ч байсан хөл дээрээ зогсож чадахгүй, хэл яриа нь ойлгогдохгүй хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 42-44/,
Гэрч Б.Хын өгсөн: “Би Төв аймгийн Лүн сумын 1-р багийн засаг даргаар 4 жил гаруй ажиллаж байна. Ц.Х эхнэр 7-р ангийн хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Малчдын дунд янз янзын яриа байхгүй энгийн малчин хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ ямар зан харилцаатай хүн гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан ажилтай явж байгаад гэрт нь ороход хоол ундтай айл. Миний мэдэхийн архаг хууч өвчин байхгүй эрүүл саруул хүн. Талийгаачийн мал Хгийнд байдаг. Х малладаг. Гэр бүлийн найз хүмүүс.” гэх мэдүүлэг /хх 50-51/, Гэрч Т.Буянгийн өгсөн: “Би Хтой 10 гаран жил найзалж нэг нутаг усанд мал маллаж амьдарч байна. Энэ хугацаанд Х найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүнд тусархуу шударга, цайлан зантай, хэлье гэснээ хэлчихдэг энгийн сайхан монгол эр хүн гэж боддог. Эхнэрийн хамт мал малладаг том хүү нь тусдаа амьдардаг баг хүү нь сургуульд сурдаг. Өөрийн хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй дэмий яриад л байж байдаг хүн. Миний мэдэхийн архаг хууч өвчин байхгүй. Нутгийн хүмүүсийн аман ярианаас сонссон. Миний мэдэхийн Бтай их дотно хуурай ах дүү нар гэр бүлээрээ нөхөрлөдөг. Талийгаачийн малыг Х малладаг байх.” гэх мэдүүлэг /хх 52-53/,
Гэрч Д.Бын өгсөн: “Х бид хоёр 30 гаран жил найзалж нөхөрлөж байна. Уг хугацаанд Х найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй гэр бүлдээ халамжтай, нөхөрсөг найрсаг зантай, хүнд тусархуу хүн гэж боддог. Ямар ч байсан найзлах хугацаандаа бид хоёр хэрэлдэж байгаагүй. Найз нөхдийн хүрээнд өөрийн хэмжээндээ архи уудаг, архи уугаад ямар нэгэн элдэв зан байхгүй, гэдээ хүн өдөөд байвал маргалддаг хүнийг эхэлж өдөж хэл амаар дайрах асуудал байхгүй. Өвчин зовлон яриад байдаггүй эрүүл хүн. Тухайн үед би байгаагүй нутгийн хүмүүс ийм асуудал болсон гэж ярьж байсан. Х гэмшиж шаналсан байдалтай байна лээ. Гэр бүлийн найзууд, хуурай ах дүү нар мөн талийгаачийн малыг Х хардаг байсан талийгаач тэтгэвэртээ гарахаараа хөдөө гарч мал маллана Хтой айл бууна гэж ярьдаг байсан.” гэх мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч Г.Бын өгсөн: “Цаг хугацааг нь сайн санахrүй байна. Ямар ч байсан наадмын хойно талийгаач Бы хашаанд өөрийнхөө машины хаалгыг янзлуулж байхад Х эхнэртэйгээ, Ц эхнэртэйгээ, Бааваа эхнэртэйгээ хамт тухайн улсууд согтуу ирсэн. Тэгээд архи гаргаж миний машины хажууд архи байгаад Х эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрээ гуд татаж газарт унгахад талийгаач Б миний машинаас буугаад Хд уурлаад чи эхнэрээ зодлоо гэж зэмлээд салгасан. Тэгээд байж байхад Х талийгаачтай зууралдаж ноцолдсон энэ үед Х талийгаачийн араас нь тэвэрсэн байдалтай байж байхад урдаа байсан эвдэрхий микро машины хойд талын шилийг талийгаач мөргөж баруун хөмсөгний дээд талд улайсан байсан. Х талийгаачийг тухайн машины цонхыг санаатай мөргүүлсэн мөн согтуу байсан учраас урагшаа хөл алдаад мөргүүлсэн эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан уг асуудлаас болж талийгаачийн дух хэсэг улайсан байсан. Тэгээд тэр хоёр зууралдаад салахгүй байсан болохоор би очиж салгаад тухайн хүмүүсийг зэмлэж загнасан. Тэгээд нөгөө хүмүүс явсан. Талийгаач гэртээ орсон. Хүмүүсийг явсны дараа талийгаач талийгаачийн эхнэр бид гурав гарч машинаа янзалсан. Талийгаачийн мал Хгийнд байдаг үй зайгүй хүмүүс л байсан. ” гэх мэдүүлэг /хх 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №4707 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 82-84/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №139 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 91-99/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-4/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 59, 77-81/, хохирлын баримт /хх 107-129/, цогцсонд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 22-ны орой 20-21 цагийн үед архидан согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 8 6157 ТӨА улсын дугаартай Т.Кluger маркийн тээврийн хэрэгслээр тамхи авахаар явж эргэж ирэхдээ хашааны хаалганы гадна талаас нь мөргөж улмаар хашааны төмөр шон унаж цаана нь зогсож байсан Т.Б төмөр шонд дарагдаж түүний амь нас хохирсон болох нь:
Шүүгдэгч Ц.Хгийн өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад Б ахтай утсаар холбогдоод пад трактороо хэзээ янзлах талаар асуухад ах нь цагийн дараа ажил дуусна хүрээд ир гэсэн. Тэгээд 16 цагийн орчим хөдөө гэрээсээ эхнэрийн хамт Лүн сумын төвд орж ирээд эхнэрийн төрсөн эгч Оийн охины гэрт нь очсон. Гэрт ороход О, бэр Т хоёр байсан бөгөөд трактор ачуулахад туслуулахаар тэр хоёрыг аваад дөрвүүлээ Б ахынд очсон. Гэрт нь ороход Б ах унтаж байсан. Сэрээд гарч гагнуураа хийе гээд бид хэд гарсан. Тэгээд Б ах бид хоёр засвараа хийж байхад Б ах өчигдөр жоохон архи уусан бие жаахан муу байна гэхээр нь би эхнэрт хэлээд 0,75 литрийн нэг шил Хараа архи авчруулсан. Архинд Т явсан санагдаж байна. Тэгээд архи ууж дуусаад байж байхад Б ах эхнэртээ дүү нарт нэг шил архи авч өг гэсэн. Тэгээд дахиж 0.75 литрийн нэг шил Хараа архи авчирсан. Тухайн архи ууж байгаад би утсаараа найз Цийг трактор ачилцаад өгөөч гэж дуусан. Тэгээд Ц ирсэн архиа ууж дуусаагүй байхад гэгээ тасраад юм хийж болохгүй болохоор нь маргааш өглөө болъё гээд бид хэд гэр рүү орсон. Тэгээд хоол унд хийж идэх санаатай байцгааж байгаад би Цийг дагуулаад тамхинд явсан. Хашааны машин ордог том хаалга нь онгорхой байсан. Дэлгүүр орчхоод буцаад ирэхэд хаалга нь хаалттай байсан. Тэгээд би Цтэй хаалгаа хаасан байна гэж ярилцаж байгаад машины хамрыг хүн ордог жижиг хаалга руу харуулаад зогсох гэж байгаад тоормосоо гишгэтэл тавчиг халтираад хаазан дээр гишгэчихсэн. Тэгээд машины баруун талын их гэрэл гүперээрээ жижиг хаалга том хаалга хоёрыг тусгаарласан төмөр шонг мөргөчихсөн. Тэгээд би машин дотроо өө өмхий хужаа тавчиг гэж хараагаад байж байтал манай эхнэр гүйж ирээд чи чинь яаж байнаа машин тэргээ эвдчихлээ гэж намайг загнаад түлхүүр сугалаад авсан. Тэгтэл Б ахын эхнэр Э эгч яанаа ах чинь дарагдчихсан байна ш дээ гэж орилсон. Би буугаад хашаанд ороход Б дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гүйж очоод толгойг нь тэврээд суухад толгойноос нь цус гоожиж байсан. Тэгээд би үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм нэг мэдэхэд би эмнэлгийн гадаа байсан. Б ахыг түргэн тусламжийн машинаар хот аваад явсан гэж байсан. Тэгээд би шоконд ороод ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан би талийгаачийг та хашааны цаана юу хийж байсан юм бэ гэж ганцаараа үглээд л байсан. Тухайн хоёр шил архийг зургуулаа уусан ямар ч байсан би хийж байгаа зүйлээ мэдэхээргүй согтуу байгаагүй. Гадаа бүрэнхий болсон байсан машины гэрэл асаалттай байсан. Би талийгаачтай хуурай ах дүү хүмүүс гай газар дороос гэж айхтар юм боллоо. Талийгаачийн хүүхдүүдийн нэхэмжилж байгаа зүйлийг нь өөрийн чадлаараа өгнө." гэх мэдүүлэг,
Гэрч Т.Эын өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өдөр 13-14 цагийн орчим манай нөхөр Б сургууль дээрээ ажилтай байсан. Би араас нь сургууль дээр очсон. Тэгээд юм хийгээд байж байхад Бы утас руу Х залгасан. Тэгээд Б надад Х 1 цагийн дараа ирнэ гэнэ хоёулаа явъя гэсэн. Би хариуд нь хийж байгаа ажлаа дуусгаад замаскаа татаад дуусгая гэхэд нөхөр маань хоёулаа явъя гээд харьсан. Хариад Б 1 цаг гаран унтсан унтаж байхад нь 16-17 цагийн орчим Х, Хгийн эхнэр Г, Т, Ц4 ирээд сууж байхад нь Б сэрсэн. Сэрээд юмаа хийе гэж гараад Хгийн портер машины гар нь хугарсан гээд машиныг нь ухраагаад гагнуур хийсэн, гагнуур хийж байхад 9 нь Хгийн эхнэр Г 0.75 граммын “Хараа” нэртэй архи кола ундаатай авчирсан. Тухайн архийг Т, Ц, Х Б бид нар ууж дуусаад Тунгаа дэлгүүр яваад 0.75 граммын Хараа архи авчирсан. Тухайн архийг мөн адил хувааж ууцгаасан. Тухайн архийг ууж байхад Цийг Х дуудаад Ц ирсэн. Цийг уусан уугаагүйг мэдэхгүй байна. Тухайн үед Хгийн өвс хаддаг хадуурын тармуурт нь гагнуур хийж дуусаад грашийн үүдийг хаагаад, багаж хэрэгслээ хураагаад гэр лүү Гэрлээ, Тунгаа, Цээгий, Б бид хэд орсон. Тэгээд би хоол ундаа хийх санаатай байж байхад Б ажлынхаа гутлыг солиод тавчиг өмсөөд гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэхэд хөгшин нь гарч бие засчхаад ирье гэсэн. Тэгээд Б удаад байхаар нь би гараад харахад том хаалга жижиг хаалга хоёрын тусгаарладаг төмөр шонгийн харалдаа дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би гүйгээд очход хаалга тусгаарлаж байсан төмөр шон Бы биен дээр уртаашаа унасан байсан.” гэх мэдүүлэг /хх 29-31, 48-49/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын өгсөн: "Тухайн хэрэг учрал болсон асуудлыг би мэдэхгүй. ...замдаа Лүнгийн түргэний тэрэгтэй таараад араас нь дагаад ГССҮТөвийн хүлээн авах дээр ирсэн. Шууд хагалгаанд орох гэсэн боловч даралт нь унаад байсан учраас сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Тэгээд 2 удаагийн хагалгаанд орсон сүүлийн хагалгааны дараа аав нас барсан. Нийтдээ 5 хоног эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр мэдээлэл өгч байхад би хаалганд даруулсан гэж хэлэхэд Лүн сумын их эмч хажуунаас хашааны төмөр хаалгыг гадна талаас нь машин мөргөөд төмөр шонд нь цохиулсан гэж хэлсэн. Тэгж анх хашааны хаалгыг машин мөргөөд төмөр шон нь унаж толгой нь цохиулсан, цээжин дээр нь даруулсан гэж мэдсэн." /хх 28/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Тийн өгсөн: “...би дэлгүүр орчхоод ирэхэд талийгаач Б, Э эгч, О, О 4 байсан. Тэгээд би хоол хийгээд байж байхад хэн хэлснийг нь санахгүй байна нэг нь хашаа дайрчихлаа гээд гарцгаасан. Би араас нь гарахад Э эгч хаалганы наана газар суучихсан байдалтай уйлж чарлаад байсан. Тэгээд би очиж чадахгүй гэрийн үүдэнд байж байхад эмч ирээд талийгаачийг эмнэлэг аваад явсан. Би араас очсон, талийгаачид эмчилгээ хийгээд Улаанбаатар хот авч явахаар болсон. Тэгээд би Э эгчид хань болоод түргэний машинтай араас нь машинтай дагаад Улаанбаатар хот орж ГСҮТөвд хүргэж өгсөн. Бүгд инээж хөхрөөд хоол унд хийж идэх гээд байж байсан. Тухайн үед цаг агаар хэвийн тогтуун дулаан, харуй бүрэнхий болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 33-35/,
Гэрч Х.Оийн өгсөн: “...хоол унд хийх гээд мах хөшиглөөд байж байхад манай нөхөр Х тамхи аваад ирье гээд Цийг дагуулаад явсан. Тэгээд хоол унд хийж байгаад талийгаачийг гарсныг нь мэдээгүй. Тэгтэл Э эгч надад хөөш машин чинь сүйдлээд хаячихлаа, хашаа мөргөчихлөө гэсэн. Тэгээд Э эгч бид хоёр гэрээс гараад би хашааны хаалга руу гүйж очоод машины түлхүүрийг сугалж аваад нөхөртөө чи чинь яаж байна гэж хэлээд байж байхад ард Э эгч Баяраа ах чинь энд дарагдчихсан байна гэсэн. Тэгээд би эргээд очиход талийгаач газарт хэвтэж байсан. Түргэн дуудсан тэгээд би юу болсныг санахгүй байна шоконд орсон юм шиг байна лээ, нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Тэгээд талийгаачийг Улаанбаатар хот авч явах болоод би түргэний тэрэгтэй цуг Улаанбаатар хот явж ГССҮТөд хүргэж өгсөн. Бид хэд хэрэлдэж маргалдаагүй инээж хөхрөөд байж байсан. Цаг агаар тогтуун байсан.” гэх мэдүүлэг /хх 36-38/,
Гэрч Г.Цийн өгсөн: “...ажил дээрээ байж байхад 20 цагийн орчим Х намайг Б ахын гэрт хүрээд ир хоол ид гэж дуудсан. Тэд нар нэг шил 0,75 граммын Хараа архи ууж байсан. Архи нь талдаа орсон байсан. Би тухайн архинаас татсан. Тэгээд харанхуй Боод гагнуур харагдахгүй байна өглөө болъё гээд гэр лүү орцгоосон. Х намайг хоёулаа гараад тамхи аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр гараад дэлгүүр ороод тамхи аваад талийгаачийн гэрийн гудмаар ороод явж байсан. Тухайн үед би гар утсаа оролдоод явж байхад гэнэт түг гээд юм мөргөсөн. Тэгээд хартал талийгаачийн гэрийн хашааны хаалганы хүн ордог жижиг хаалгыг мөргөсөн байсан. Тэгээд би яаж байнаа гэж Хгоос асуухад зогсох гэж байгаад шилэнд зүссэн хөл эмзэглээд андуураад хаазан дээрээ гишгэчлээ гэсэн. Тэгээд машинаас буух гээд байж байхад Хгийн эхнэр гүйж ирээд чи чинь яаж байна гээд машины түлхүүрийг нь авсан. Тэгтэл цаанаас нь Э эгч Баяраа ах чинь энд дарагдчихсан байна гэсэн. Тэгээд буухад хашаан дотроос түргэн дуудаач ээ гэж хүн орилохоор нь би өөрийн машин дээрээ очоод хөдөлсөн. Замд манай нутгийн Давааням гэх залууг таарахаар нь чи гялс эмч дуудаадах Баяраа ах хашаанд дарагдчихлаа гээд гэр лүүгээ яваад эхнэрээ аваад талийгаачийнд ирэхэд талийгаач газар дээшээ харсан байдалтай эмч ирчихсэн үзэж байсан. Тэгээд манай эхнэр машин бариад би талийгаачийг өвөр дээрээ тэвэрч суугаад эмнэлэг хүргэсэн. Тэгээд эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу түргэнээр явсан. Тухайн үед үзэгдэх орчин бүрэнхий болж байсан. Намайг ирэхэд хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 39-41/,
Гэрч Х.Оийн өгсөн: “...Тэгээд гэрт ороод хоол хийх бэлтгэл хангаад Т дэлгүүр явж ногоо авчирсан би талийгаачийн гэрийн цаад өрөөнд сууж байгаад гарч ирэхэд Х, Ц хоёр байхгүй байсан. Би Оээс Х, Ц хоёрыг хаачив гэж асуухад тамхи авахаар явсан гэж хэлсэн. Тэгээд хоолоо хийгээд байж байхад Э О рүү өө машиныг чинь эвдээд хаячихлаа гээд тэр хоёр гарсан араас нь Т бид хоёр гарсан. Гартал Э эгч Баяраа ах чинь дарагдчихсан байсан байна гээд орилсон.” гэх мэдүүлэг /хх 42-44/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №4707 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Х” гэж хаягласан цусанд 3,1 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,1 промилли спирт согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэжээ. /хх 82-84/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №139 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Талийгаач Т.Бы цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын оройн ясны ил хугарал, суурь ясны далд хугарал, баруун зүүн нүдний ухархайн дээд хана, хоншоор, зүүн хацар, ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн няцрал, эдэд цэгчилсэн цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа, зүүн 6-р хавирганы хугарал, хуйханд цус хуралт, шарх, баруун зүүн чамархай цус хуралт, хүзүү, хамар, зүүн бугалганд зулгаралт дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.5.Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 3.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 11 4.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач 4-р бүлгийн цустай байжээ.” гэжээ. /хх 91-99/,
2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн магадлагаанд: "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"; мөн дүрмийн 12.3 жолооч "жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэв." гэх /1 хх 61-63/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд "...6157 ТӨА улсын дугаартай Т.Kluger маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрэл хагарч гүүпэр урагдаж, копуудын өнцөг дотогш хонхойсон. ...Хашааны хаалганы баруун далийсан шонгоос ертөнцийн зүгээр зүүн хойно 2 метр 50 см зайд газар цус мэт улсын хүрэн зүйл тогтсон байв. ...мөргөсөн гэх газраас гарч ирсэн хагарсан бетон, цагаан саарал өнгийн хагархай газар унасан байдалтай байв. ...хүн ордог жижиг хаалга, машин ордог том хаалга хоёрыг тусгаарласан Бы толгойг цохисон гэх төмөр шон хашааны хаалганы зүүн талд хашааны ёроолд хэвтэж байлаа." /хх 2-4/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-20/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 93-94/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Х болон амь хохирогч Т.Б нар 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр машинаа янзлах явцдаа архидан согтуурч улмаар шүүгдэгч Ц.Х тамхи авахаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож дэлгүүр орж улмаар буцаж ирэхдээ хашааны том хаалга нь хаалттай байсны улмаас хашааны жижиг хаалганы харалдаа машинаа байрлуулах гэж байхдаа шүүгдэгчийн мэдүүлснээр тоормосоо гишгэхээр тавчик нь хальтарч хаазаа гишгэснээс жижиг хаалга мөргөж хашааны жижиг хаалга том хаалга хоёрыг тусгаарласан төмөр шон унаж хаалганы цаана байсан Т.Быг дарж түүний эрүүл мэндэд гавлын оройн ясны ил хугарал, суурь ясны далд хугарал, баруун зүүн нүдний ухархайн дээд хана, хоншоор, зүүн хацар, ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн няцрал, эдэд цэгчилсэн цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа, зүүн 6-р хавирганы хугарал, хуйханд цус хуралт, шарх, баруун зүүн чамархайн цус хуралт, хүзүү, хамар, зүүн бугалганд зулгаралт дээд уруулд шарх гэмтэл авч Т.Б Гэмтэл согог үндэсний төвд хагалгаанд орж 5 хоногийн дараа гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Хг гэм буруутайд тооцуулах талаар хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 12 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө гэм хорын хохиролд нийт 42 890 176 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс хавтаст хэргийн 107-129-р хуудсанд оршуулгын зардал, өмгөөллийн хөлс, буян хурааж Батсүмбэр ахмадын асрамжийн газар хоол, хүнс өгсөн, унааны зардал, амь хохирогчийг хагалгаанд ороход эмч сувилагч нарт өгсөн мөнгө г.м 18 840 794 төгрөгийн баримттай болон баримтгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй, амь хохирогчийг хагалгаанд ороход эмч сувилагчид өгсөн гэх 1 220 000 төгрөг /хх 111-112/, буян үйлдэж Батсүмбэр ахмадын асрамжийн газар хоол хүнс өгсөн 599 820 төгрөг /хх 125/, мөн явахад зарцуулсан унааны зардал 188 360 төгрөгийг /хх 126/ гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал гэж үзэх тул нийт 2 508 180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх баримттай болон баримтгүй 16 332 614 төгрөгийг талийгаачийн буян номын үйл ажиллагаанд зарцуулагдах зардал гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд талийгаачийн 49 хоног хураасан, амь хохирогчийн байсан цалин, тэтгэмж, машин засварласан г.м 24 049 382 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас аавыг сахиж байхдаа цалингүй чөлөө авсан гэж охин Б.Ө 1 сая төгрөг, охин Б.Өлзийсүрэн 850 000 төгрөг, амь хохирогч тухайн үед сумын сургуульд ажилладаг байсан хэрэг болох үед ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд тэтгэвэрт гарах хүртэл авах ёстой байсан цалин нийт 6 542 560 төгрөг, 2021 онд тэтгэвэртээ гарч авах байсан тэтгэмж 12 640 522 төгрөг нийт 20 797 360 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив. Учир нь: тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргааны албан тоот, цалингийн жагсаалт, тооцоолол, хөдөлмөрийн гэрээ, Энх орших фарм ХХК, Креско гилато ХХК-ны албан тоот зэрэг баримтуудаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бөгөөд татвар төлсөн баримт, нийгмийн даалтгалын дэвтэр зэрэг шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг ирүүлээгүй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас Идгаа Чойнзинлин дацан сэргээн засварласан 300 000 төгрөг, хурал даасан 260 000 төгрөг, амь хохирогчийн дуусгаж чадаагүй портер маркийн тээврийн хэрэгслийг будаж янзалсан болон унааны зардал 340 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нийт 900 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн 49 хоног хураасан буяны үйл, ирэх очих унааны зардалд баримтгүй 711 500 төгрөг, баримттай 1 640 522 төгрөг нийт 2 352 022 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд гаргасан 42 890 176 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 684 636 төгрөгийг хангаж, 3 408 180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 20 797 360 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 болон гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч талд нийт 18 684 636 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг дурдаж шүүгдэгч Ц.Хг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Өмнөх шүүх хуралдаанд миний хэлсэн үг хүчин төгөлдөр байгааг дурдаж, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон онцгой нөхцөл байдал байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хуурай ах найзын амь нас нь эрсэдсэн явдалд гэмшиж явдаг. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 18 684 686 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн.
Улсын яллагч хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн ялыг өршөөн хэлтрүүлэх саналыг дэмжиж байна. Шүүх шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөөч гэх саналыг тус тус гаргав. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, уг хаягтаа оршин суудаг талаарх Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа /хх 137-138/, Х.Отэй 1993.4.24-нд гэр бүл болсныг батлах гэрлэснийг бүртгэх лавлагаа /хх 142/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 139/, малын А дансны хуулбар /хх 143/, шүүгдэгч урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь хавтаст хэргийн 59, 77-81-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож, уг ялаа биелүүлсэн болох нь 2017.11.25-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.
Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. 14 Шүүгдэгч Ц.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримттай болон баримтгүй нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Хгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034000000532 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 42 хоног цагдан хоригдсон болохыг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 135814 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэйг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.хг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 15 Ц.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.
5.Шүүгдэгч Ц.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн 2034000000532 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч 42 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Ц.Хгийн №135814 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь хэлэлцээгүй орхисон 20 797 360 /хорин сая долоон зуун ерэн долоон мянга гурван зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 408 180 /гурван сая дөрвөн зуун найман мянга нэг зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ