| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0379/ |
| Дугаар | 2019/ШЦТ/379 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/379
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, Улсын яллагч Ч.Батзориг, Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 1938007780457 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны 2 дугаар хороонд 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн ****************нь толгойруугаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны 2 дугаар хороонд 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр |
| сарын 01-нд шилжих шөнө иргэн ****************нь толгойруугаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007780457 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч **************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Би сайн санахгүй байна. Ямар ч байсан хамт ууж сууж байгаад Мянхайтай маргалдаад толгойруу нь цохьж авсан. Гэхдээ хэдэн удаа цохисон эсэхээ мэдэхгүй байна. Би Мянхайтай маргаан хийсэн байсан. Яг юунаас болоод хэрүүл маргаан хийснээ мэдэхгүй байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна....” гэх мэдүүлэг, Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Гадаа харанхуй болчихсон байхад **************** гэдэг залуу ирчихсэн намайг чи үхэр мөргөсөн үү гээд толгойруу цохиод байсан. Нэг ухаан орсон чинь уулан дээр шөрмөс татчихсан хэвтэж байсан тэгээд уулнаас буугаад айлд очоод утсаар нь ар гэртээгээ холбогдоод манай эхнэр, цагдаатай хамт ирээд аваад явсан юм. Би одоо эмнэлэгээр явж байгаа тэр гарсан зардлаа гаргуулж авмаар байна Одоо надад
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Бямбаа гэдэг хүн манай нөхөртэй Агар дэлгүүрийн үүдэнд таарахад согтуу юм шиг, хүнд зодуулсан байдалтай нүүр, ам нь шалбарсан явж байна гэж хэлсэн тэгээд орой 21 цаг 30 минутын үед манай нөхрийг Зоригоо гэдэг залуу авчирч өгөөд явсан. Тухайн үед Мянхай нилээн согтуу байдалтай хүнд цохиулсан юм шиг 2 нүд хавдсан, дух хэсэгт довоогоод хавдчихсан, дээд уруул нь шалбарсан байсан. Манай нөхрийг **************** гэдэг залуу цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, Гэрч Б.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Агар дэлгүүрийн баруун талын үзүүрийн цемтэн дээр Мянхай сууж байсан тэгээд чи юу хийж сууж байгаа юм бэ гэж асуусан чинь аан одоо харилаа эгч, жаахан уугаад гэж хэлсэн тэгээд царайг нь харсан чинь зүүн хацар дээр хавдсан, баруун шанаа хавдсан, зүүн нүд улаан хөх болчихсон, амнаас нь цус гарсан юм уу гэхээр омготоод хатчихсан, хоолой улаан цоохор болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, Гэрч Ц.Зоригтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Мянхай тухайн |
| үед зүүн дух хавдсан, хөхөрсөн, нүд бас хөхөрсөн, хоолой хэсгээр улаацан явж байсан. Тухайн үед онцгой байдлын залуучуудтай зодоон хийсэн гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Мянхай бид хоёр нэг пиво аваад Эрдэнэмөнхийнд очиход тэнд **************** байсан тэгээд авчирсан пиво хувааж уугаад бид 4 гараад замаасаа пиво аваад колонк ороод пиво ууж байгаад тэндээ хоносон **************** яваад өгсөн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ны шөнө намайг тасраад унаад өгсөн хойно ****************, Мянхай хоёр маргалдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, Гэрч Д.Эрдэнэмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Мянхай ****************тэй маргалдаад байсан. Би тухайн үед цохиж болохгүй, зодоон хийж болохгүй шүү гэж хэлээд тухай бүр нь болиулж байсан. Харин гадаа **************** Мянхай хоёр халть зодолдоод нэгнийгээ цохиж авсан. Тэр хоёр гадаа барилцаж аваад нэг нэгнийгээ цохисон тухайн үед тэр хоёрын нүүр зүгээр байсан маргааш өглөө босоод ирсэн хойно Мянхайгийн баруун шанаа жаахан хавдсан, зүүн нүдний доод зовхи жаахан хөх туяа татчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 584 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 1938007780457 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ |
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны 2 дугаар хороонд 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн ****************нь толгойруу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Хохирогч ****************/хх-ийн 7-11-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 13- 14-р хуудас/, гэрч Б.Бямбаагийн /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Ц.Зоригтын Мойлмаагийн /хх-ийн 19-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 24-24-р хуудас/, гэрч Д.Эрдэнэмөнхийн /хх-ийн 28-31-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 568 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. |
| Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч ****************нь шүүхийн хэлэлцүүлэгт 810.000 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч эмчилгээний зардал, эмийн үнэ 208.200, замын зардал 135.000 төгрөг, бүгд 343.200 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч Г.****************ээс гаргуулж, хохирогч ****************олгох нь зүйтэй. Хохирогчийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний зардал, тээврийн хөлс зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна. Хохирогч ****************нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Г.****************ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн 1938007780457 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР |