Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 146/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2227000000022 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, дүү нарын хамт *******т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/,

                Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******,******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч ******* болон өөрийн төрсөн охин нарыг заазуураар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж ойлгож байна. Бүгд миний буруу. Гэхдээ гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа гэж хэлмээр байна” гэв.

          Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдү036үлэхдээ: “Тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад ******* усанд явлаа гэж гэрээс гарч яваад ирэхгүй удаад байсан. Намайг гэртээ байж байтал манайд Жанлавцогзол аймгаас ирлээ гээд орж ирээд манай нөхөр *******г хаашаа явсан талаар асуусан. Би хариуд нь манай нөхөр усанд явсан гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр ******* ирсэн. ******* гэрийн гадаа ирээд Улаанаа пизда минь гарч ирээд шар савтай усаа ав гээд орилоод байхаар нь би зайл чи гээд хэлчихсэн чинь чи муу дандаа намайг хөөдөг биз дээ гэж хэлээд гэрээс гараад явсан. Удалгүй ******* гэртээ буцаж орж ирээд танай ээж, аав чинь янхан, чи ч гэсэн янхан гээд орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаа дуудтал чи дандаа цагдаа дууддаг биз дээ гэж хэлээд заазуур барьж аваад цагдаа ирэхэд нь эд мөрийн баримттайгаа сууж байя, ингэхгүй бол чи надаас салахгүй гээд байсан. Би хүүхдээ хөнжилд ороосон байсан. Тэгсэн хүүхдийнхээ хөл дээр заазуураар зурсан байна лээ. Би тэрийг тухайн үедээ мэдээгүй маргааш өглөө нь хувцсыг нь өмсүүлэхдээ мэдсэн. Би эмнэлэг дээр очиж 17-22 удаагийн оёдол тавиулсан. Манай охин бол оёдол тавиулаагүй. Удалгүй эмнэлэг дээр цагдаа нар орж ирсэн. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Гэхдээ би гомдолтой байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр болох ******* 15 цагийн үед усанд явлаа гээд ногоон өнгийн Арвайхээр нэртэй мотоциклтой гарч яваад, орой 22 цагийн үед намайг манай гэрийн гадаа ирээд дуудахдаа Улаанаа пизда минь усыг чинь аваад ирлээ гээд орилоод байхаар нь би зайл гээд хэлсэн, тэгтэл гарч яваад удалгүй буцаж орж ирээд танай гэрийнхэн бүгд янхан биздээ гээд байсан. Гэрт орж ирээд түлээ хийдэг савны хажууд байсан шар савыг аваад хүүхэд, бид хоёр руу шидсэн, дараа нь халааснаасаа аяга гарган ирж дахин бид хоёр руу шидчихээд гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад гэнэт над руу хараад энэ муу пиздаг алаад хаячихъя гээд шууд заазуур аваад босоод ирсэн. Тэгээд миний зүүн гарын тохой хэсэг рүү 3 удаа хутгалсан, тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд дүүгээрээ эмнэлэг рүү хүргүүлж оёдол тавиулсан. Тухайн үед мөн охиноо миний охин биш гээд орны хөндий рүү шидсэн. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан. Би ******* гэх хүнтэй гэр бүл болоод 2 жил болж байна, бид хоёр дундаасаа нэг охинтой, гэрлэлтээ батлуулаагүй. Намайг тухайн үед ямар шалтгаанаас болж хутгалсныг мэдэхгүй байна. Тэр үед хэлж байхдаа нэг бол энэ хүүхдийг ална, үгүй бол чамайг ална гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ алуулж байхаар өөрөө алуулсан нь дээр гэж бодоод намайг заазуурдаж байх үед нь хүүхдээ хөнжилд ороосон. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо агсан согтуу тавьдаг, өмнө миний толгойг нэг удаа хагалж, нүдийг минь хөхрүүлж байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа ч ааш авир гаргадаг, үе үе гэнэт их уурладаг. Уурласан үедээ гартаа таарсан юмаа шууд аваад шиддэг. Над руу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр усанд явахаас 3-4 цагийн өмнө сүх аваад миний гуя руу шидэж хөхрүүлсэн...Түрүү жил буюу 2021 оны 05 дугаар сард мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг алах гэж газар унагаж байгаад хөлөөрөө дэвсэж байсан. Тэр асуудлыг бол Цагдаагийн байгууллагад хэлээгүй. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сард ******* эрүүл байхдаа намайг хардаж түлээний мод шидэж толгой хагалсан. Уг асуудлыг Хужирт сумын Цагдаагийн тасгийн алба хаагч нарт хэлсэн. Маргааш нь Түвшинжаргал гэдэг байцаагч надаас мэдүүлэг авсан. Архи уучихсан үедээ муухай харлаа гэх мэтээр намайг үг хэлээр доромжлон айлган сүрдүүлдэг. Би *******тэй нийлэхээс өмнө дагавар хүүхэдтэй очсон юм. Тэр хүүхдийг байнга аашилж хэл амаар доромжилдог. Хилчин Баатарын хүүхэд яв гэж хэлээд байдаг. Миний гарыг ******* заазуураар эсгэх гээд гурван удаа цавчихад Жанлавцогзол гэрт байгаагүй, гэрийн гадна утсаар ярьж байсан байх. Тэр өдөр Жанлавцогзол Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас ирсэн юм. Манай бага нэг ой, найман сартай. Охин Түвшинзаяа бид хоёрыг гэрт байхад ******* их согтуу мотоцикл унаж ирээд Улаанаа пизда минь хөөе усаа ав гэж хэлээд байсан. Тэр үед Жанлавцогзол гэрт байгаагүй гэрийн гадна автомашин дотроо байсан байх. 25 литрийн шар өнгийн савтай хоёр савтай усыг гэрт оруулж ирчхээд буцаж уурлаад гэрээс гарч мотоцикл унаад явсан. *******г явсны дараа Жанлавцогзол юу болов яав гэж хэлээд гэрт орж ирсэн. Гэрийн зүүн талын орон дээр сууж байхад ******* нээх удаагүй гаднаас буцаж орж ирээд хар Цогтын янханууд минь гэж хэлээд надаас хэрүүл нэхсэн. Хамгийн эхэлж над руу нүүрс хийж гаднаас оруулдаг байсан шар өнгийн сав шидсэн, түүний дараа өөрөө авч явсан аягаа над руу шидсэн. Тэгээд ахиж мод шидэх гэж байхад Жанлавцогзол салгаж түүнийг татаж аваад гэрийн зүүн талын орон дээр суулгасан. Тэр үед би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгсэн чинь би тэгвэл эд мөрийн баримттай нь гээд миний гарыг заазуураар эсгэж гэмтээсэн. Заазуур барихаас өмнө би Цагдаад агсам тавиад байна гэж дуудлага өгсөн юм. Манай гэрийн хүмүүс намайг Улаанаа гэж дууддаг юм. Миний охин Түвшинзаяа нь 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн одоо нэг ой 8 сартай жоохон хүүхэд учир ярьж мэдүүлэг өгч чадахгүй. Охины хоёр хөл, биед нь заазуур эсгэсэн гэмтлүүд зөндөө байсан. Хархорин сумын төвд очиж Шүүх эмнэлгийн эмчид охин бид хоёр үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуу/,...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13-14, 17-18 дугаар хуудас/,

          Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед ирсэн. Тухайн хүн ирэх үедээ зүүн гарын тохой хэсгээс цус гоожсон, даавуугаар боосон байдалтай ирсэн. Хүлээн авч үзэхэд зүүн гарын бугалган хэсэгт 2 шархтай, тохой хэсэгт гүн шархтай байсан. Гарт нь 6-8 см хэмжээтэй шарх үүссэн, 17-20 оёдол тавьсан. Тохойн хэсгээс их хэмжээний цус гарч, бүлэгнэсэн байсан. Пагамдулам өөрөө хэлэхдээ нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бага дүү ******* нь *******ыг хутгалсныг мэдсэн. Манай нөхрийн ахынх нь хүүхэд Жанлавцогзол тухайн үед гэрт нь байсан юм байна лээ.  Тэр манай гэрт ирж *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байна, би гадаа найз охинтойгоо гар утсаар ярьчхаад ороод ирсэн чинь *******, *******ыг заазуураар гаран дээр нь хоёр цохьчихсон байна гэхээр нь би хувцсаа өмсөөд гэрт нь очтол манай дүүг цагдаа аваад явчихсан байсан. Тухайн үед гэрт *******ын дүү нөхөртэйгөө ирсэн байсан. Ер нь тэр хоёр их хэрүүл маргаан хийдэг, өмнө нь 2-3 удаа салж байсан. Хүүхдээ 1 сартай байхаас нь маргалддаг байсан. Эхнэр ******* нь хүүхдээ 1 сартай байхад нь хаяад явчихсан тэгээд хүүхдийг нь би хардаг байсан, сүүлд 2021 оны 7 дугаар сард мөн хүүхдээ хаяад явсан. Би ажилдаа орох болсон тул хүүхдийг нь хүүхэд хардаг хүнээр харуулдаг байсан. Тэр үед хүүхдийг нь манай хамгийн том ах өргөж авна гэж бодож байсан, тэгээд гэрт нь очтол гэртээ ирсэн байсан. Түүнээс хойш ер нь байнга хэрүүлтэй байдаг болсон. Миний бодлоор манай бэр ******* маш их хартай юм шиг байгаа юм, ажил хийж байхад нь ажлынх нь хүүхнүүдтэй хардаад өөрөө ажилдаа явахдаа чи гэрт ямар хүүхэн авчирсан гэх зэргээр байнга харддаг гэж байсан. Сүүлд яв, зайл, салъя гэх зэргээр байнга харааж загнадаг болсон гэсэн. Хэрэлдэхээсээ 7 хоногийн өмнө илүү 4 ханатай гэр олдох болов уу, би чамтай хамт амьдармааргүй байна гэж хэлсэн...2021 оны 05 дугаар сард байх, өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан *******, Пагамдулам нар хоорондоо хэрүүл хийж, манай дүү ******* нь Пагамдуламыг цохиж нүдийг нь хөх болгосон байсан, тэрийг бол мэдэж байгаа. 2021 оны 11 дүгээр сард толгойг нь хагалсан гэдгийг Пагамдулам надад ярьж байсан, би өөрөө хагарсан байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19 цаг өнгөрч байхад төрсөн ах Отгонбатын гэрээр орчхоод, найз *******гийн гэрт очиход эхнэр Пагамдулам нь хүүхдийнхээ хамт унтахаар хэвтэж байсан. 20 цаг өнгөрч байхад ******* согтуу мотоциклоо унаж ирээд 25 литрийн шар савтай ус гэр рүүгээ оруулсан. Би гэр рүү нь орох гэтэл ******* буцаж мотоциклоо унаад явсан, тэгээд би гэрт нь ороод юу болов, яагаад яваад өгөв гэж асуухад “би энэ гэрээс чинь явлаа” гээд гараад явсан гэж эхнэр нь хэлсэн. Тэрнээс хойш нээх удалгүй ******* буцаж орж ирээд эхнэртэйгээ хэрэлдсэн. ******* Пагамдулам руу аяга шидсэн, дараа нь мод шидэх гэхээр би болиулаад хажуудаа суулгасан, их согтуу байсан, хаана, хэнтэй цуг архи уусныг нь би мэдэхгүй. Би тэгэхэд эрүүл байсан. Тэр үед Пагамдулам цагдаа дуудсан. Тэр хоёр хэрэлдэж байх үед миний утас дуугарч би гэрээс гарч утсаар ярьсан. Гэрийн гадна байхад Пагамдулам чангаар “авраарай” гэж хэлсэн, гэрт ороход ******* заазуур барьчихсан, Пагамдуламын зүүн гарыг эсгэчихсэн, цус гарч байсан. Пагамдулам баруун гараараа хүүхдээ тэвэрчихсэн, би *******г хойш нь татаж суулгаад, Пагамдуламын гараас гарч байгаа цусыг тогтоох гэтэл, яах юм бэ өвдөөд байна гэсэн. Тэр үед ******* гэрийн зүүн талд орон дээр сууж байсан. Тэгээд би өөрийн ах Отгонбат болон түүний эхнэр Майнцэцэг нарт тухайн асуудлыг хэлэхээр явсан. Хэсэг хугацааны дараа Майнцэцэг болон Отгонбат ах нарын хамт буцаад ирэхэд гэрт нь хүн байгаагүй. Гэрийн баруун талд байрлах тавилганы урд хэсэг цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад над руу манай эгч Пагамдулам 80164384 дугаараас залгасан. Намайг ******* зодоод байна гэж хэлсэн тэгэхээр нь өөрсдөө учраа ол гэсэн. Тэрнээс хойш санаа зовоод буцаж өөрийнхөө дугаараас эгч рүү дуудлага хийж залгахад ******* намайг заазуураар цохьчихлоо гэхээр нь нөхөр Бат-Эрдэнийн хамт *******гийн гэрт очиход бид нартай цуг Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч очиж таарсан. Тэгээд орсон чинь Пагамдулам эгч зүүн гараа унжуулаад уйлчихсан сууж байсан. Зүүн гараас нь цус зөндөө гарчихсан, газраар цус болчихсон, хүүхэд нь хойд орон дээрээ сууж байсан, харин ******* нь баруун талын орон дээр гадуур хувцастайгаа сууж байсан. Би цусыг хараад балмагдаж, *******д хандаж чи ямар араатан биш дээ гэж хэлсэн. ******* согтуу байсан, гэрийн хойд талд байдаг орон доороос хагарсан шилэн аяга гаргаж ирсэн. Бодвол шидсэн байх гэж бодож байна. Тэр үед дуудлагаар ирсэн Цагдаа нар чи хоёр дахь удаа болж байна гэж байсан. Тэгэхэд ******* ингэж л салахгүй бол энэнээс өөр арга байгаагүй гэж хэлж байсан. *******г Цагдаагийн ажилтан нар авч явсан би нөхрийн хамт эгчийнхээ гарыг цагаан өнгийн даавуу мэт зүйлээр боогоод хүүхдийг нь тэвэрч гэрээс гарах гэж байхад *******гийн эгч Майнцэцэг нөхрийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд юу болоод байна, яасан гээд манай эгчид тухайн үед аашилж, загнаж байсан. Миний дүүг хоёр удаа цагдаад өгчихлөө, миний дүү одоо шоронд орлоо гэж хэлээд газар дэвсээд байсан. Тэрнийхээ дараа чамайг харахыг хүсэхгүй байна гэж хэлээд чи энэ гэрт дахиж битгий ирээрэй, чи өөрөө гүйгээд ирдэг шүү гээд байсан. Тэгэхээр би эгчийгээ өмөөрч Майнцэцэгтэй хэл амаар маргалдсан. Тэгж бид хоёр маргалдсан чинь Майнцэцэгийн нөхөр нь та хоёр одоо хэрэлдээд яах вэ, Пагамдуламын гар нь юу ч болох билээ дээ, одоо эмнэлэгт очиж үзүүл гэдгийг хэлсэн. Би нөхрийн эгчийг, хүүхдийн хамт авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Оёдол тавиулж боолт хийлгэсэн. 2019 оноос эхлэн ******* манай аавын гэрт цуг амьдарч эхэлсэн тэр үед л эгчтэй хэрэлдэж маргалддаг байсан. Тэр битгий хэл, түрүү жил буюу 2021 оны 05 дугаар сард эгчийн нүдийг хөх болгосон, тэрний дараа намайг байхгүй байхад толгой руу нь юмаар цохиж эгчийн толгойг хагалж байсан, энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан гэж байсан. Пагамдулам бид хоёр эцэг, эхээс 5-уулаа, бид нараас эгч болсон асуудлыг нуудаг, байнга *******г өмөөрдөг. Түрүү жил буюу 2021 оны 05 дугаар сард нүдээ юм харагдахааргүй хөх болгуулсан үеэс эхэлж зоддог гэдгийг нь мэдэх болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

           Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний охин Пагамдулам нь 2019 оны 8 дугаар сараас эхлэн *******тэй хамт нэг гэрт амьдарч эхэлсэн. Хурим найр хийгээгүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байгаа хоёр. ******* миний хажууд охиныг минь цохиж зодож байгаагүй. Харин гэртээ байхдаа удаа дараа зодсон байдаг. Эхлээд засрах байх гэж бодоод нөхөр, бид хоёр зөндөө дуугай өнгөрөөж байсан... 2021 оны 5 дугаар сард нүдийг нь хөх болгож зодсон байсан, 2021 оны 10 дугаар сард толгойг нь хагласан байсан. Энэ явдлаас хойш цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

          Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн №89 дугаартай дүгнэлтэд “...1.*******ын зүүн гарт шарх, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

          Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №134 дугаартай дүгнэлтэд “...1.гийн биед баруун хөл, зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун хөлний гуяны дотор дунд хэсэг, баруун хөлийн шилбэний дотор хэсэг, зүүн хөлийн шилбэний дотор доод хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр, зүүн хөлийн өвдөгт үүссэн зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр /унах, шидэгдээд унах/ үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

        Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******,******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч ******* болон өөрийн төрсөн охин нарыг заазуураар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 13-14, 17-18 дугаар хуудас/, гэрч о, , ,  , нарын мэдүүлэг /хх 20-21, 23-24, 26, 32-33, 35-36, 38-39 дүгээр хуудас/, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн №89, 134 тоот дүгнэлтүүд /хх 38-39, 43-44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

           Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч ******* болон өөрийн төрсөн охин нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******, нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүх хуралдаанд хохирогч *******  нь “...гомдолтой байна. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй....” гэж тайлбарладаг бөгөөд шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “....шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж саналтай өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

          Хохирогчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч *******г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж, 

          шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,

           шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх бариул иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх бариул иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ЭНХ-АМГАЛАН