| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/2013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2008 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2008
2020 12 07 2020/ШЦТ/2008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бэйс овогт Гэндэнжамцын Г.Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2849 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г.Ө, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Грийн Стишн” ХХК-д механик инженер ажилтай, ам бүл 0, эгчийн хамт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 22-307 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас гавьяа шагналгүй урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.Ө нь өөрийн төрсөн охин Ө.Гэрэлтуяагаас “дүү бид хоёрыг хойд эцэг зодох гээд байна” гэж утсаар ярьсны дагуу очиж гэрт нь гал түлээд байж байхад гаднаас иргэн Л.А орж ирэн “гэрт, энд юу хийж байгаа юм” гэж хэлэн улмаар хоорондоо маргалдаж, Г.Ө нь Л.Аг цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, эрүүний гол хэсэгт цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, цус хуралт, нуруу, зүүн бугалга, баруун зүүн шуунд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ганцаараа гэрийнхээ гадна 200 граммын архинаас уусан. Тэгээд гэртээ байж байхад манай дагавар хүүхэд Батхүү /11 настай/ хичээлээ тараад оройтож ирэхээр нь би уурлаж яагаад оройтоод байдаг юм гэхэд хамт байсан дагавар охин Гэрэлтуяа /16 настай/ над руу дүүгээ өмөөрч дүү бид хоёрт үг хэлэх эрхгүй энэ гэрээс зайлаач гэх мэтээр өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би гар утсаараа бичлэг хийж байгаад гарч явсан ба удалгүй буцаад гэртээ ирэхэд Гэрэлтуяа, Батхүү нарын аав нь болох Г.Ө ирсэн байсан ба намайг хүүхэд дарамталлаа гэж намайг толгой нүдгүй цохиж зодсон. Тэгэхэд миний баруун талын нүд хөхөрсөн, толгойн зүүн дагз хэсэгтээ хагарсан, нуруу өвчин орсон, баруун тохой цээж маш их хөндүүртэй байна. Миний бүх гэмтлийг Г.Ө цохиж зодож учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Яллагдагч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Л.Агийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт:
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Ө нь өөрийн төрсөн охин Ө.Гэрэлтуяагаас “дүү бид хоёрыг хойд эцэг зодох гээд байна” гэж утсаар ярьсны дагуу очиж гэрт нь гал түлээд байж байхад гаднаас иргэн Л.А орж ирэн “гэрт, энд юу хийж байгаа юм” гэж хэлэн улмаар хоорондоо маргалдаж, Г.Ө нь Л.Аг цохиж зодон ээрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, эрүүний гол хэсэгт цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, цус хуралт, нуруу,
зүүн бугалга, баруун зүүн шуунд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Л.Агийн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ганцаараа гэрийнхээ гадна 200 граммын архинаас уусан. Тэгээд гэртээ байж байхад манай дагавар хүүхэд Батхүү /11 настай/ хичээлээ тараад оройтож ирэхээр нь би уурлаж яагаад оройтоод байдаг юм гэхэд хамт байсан дагавар охин Гэрэлтуяа /16 настай/ над руу дүүгээ өмөөрч дүү бид хоёрт үг хэлэх эрхгүй энэ гэрээс зайлаач гэх мэтээр өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би гар утсаараа бичлэг хийж байгаад гарч явсан ба удалгүй буцаад гэртээ ирэхэд Гэрэлтуяа, Батхүү нарын аав нь болох Г.Ө ирсэн байсан ба намайг хүүхэд дарамталлаа гэж намайг толгой нүдгүй цохиж зодсон. Тэгэхэд миний баруун талын нүд хөхөрсөн, толгойн зүүн дагз хэсэгтээ хагарсан, нуруу өвчин орсон, баруун тохой цээж маш их хөндүүртэй байна. Миний бүх гэмтлийг Г.Ө цохиж зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Өд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Л.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Г.Өд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Г.Ө нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР