Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020            01               07                                                 2020/ШЦТ/08                             

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У А.Оэд холбогдох эрүүгийн 1934006460467 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

    

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, , улсаас авсан гавьяа шагнал, урьд 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, У А.О

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед  2019 оны 8 дугаар сарын 05-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гулуут 2 дугаар багийн нутаг “Дэрс хонхор” гэх газарт Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Чиглэлийн асфальтан замын 226/108 дахь километрийн шонгын ойролцоо 85-93 БРА улсын дугаартай “Тоёота приус-41” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн З.Энхбатын жолоодож явсан 49-93 БРА улсын дугаартай “Starex” маркын тээврийн хэрэгслийг мөргөж, цааш явж байгаад замын хажуу руу унаж онхолдон улмаар 85-39 БРА улсын дугаартай “Тоёота приус-41” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эрдэнэсувд, Ш.Начинхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Сүхбатын эд хөрөнгөнд 980,000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О:

...Би 1 аяга айраг, 200 грамм архи тус тус уусан байсан. Машинд 4 том хүн, 1 хүүхэд явж байсан. Бүгд найз нөхөд би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр:

... ... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934006460467 дугаартай хэрэгт хохирогч Ш.Начинхүү /хх-ийн 19 хуудас/, хохирогч Б.Сувд-Эрдэнэ /хх-ийн 24 хуудас/, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа /хх-ийн 27, 32 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр /хх-ийн 37  хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбат /хх-ийн 42 хуудас/, гэрч Б.Цогзолмаа /хх-ийн 43-44 хуудас/, гэрч З.Энхбат /хх-ийн 45-47 хуудас/, гэрчээр А.О /хх-ийн 53 хуудас/, яллагдагч А.О /хх-ийн 115-116 хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 584 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4444 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4447 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14--ний өдрийн 591 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 хуудас/

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14--ний өдрийн 4445 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 хуудас/

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13--ны өдрийн 590 дугаартай дүгнэлт /хх-ийн 81 хуудас/

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14--ны өдрийн 4446 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89 хуудас/

“СЭЛЭНГЭЭСТИМЭЙТ” ХХК-ийн2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-99 хуудас/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101 хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-17 хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 42/02 2-3255 дугаартай албан тоот /хх-ийн 33 хуудас/, Үлэмж их оргил ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 07/729 Ж.Ганбаярт олгосон итгэмжлэл /хх-ийн 34 хуудас/, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-38-39 хуудас/, тээврийн хэрэгсэлд засвар хийсэн тухай баримт /хх-ийн 49 хуудас/,хохирлын талаарх баримт, болон шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 51 хуудас/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 хуудас/, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-121 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 123-124 хуудас/, шүүгдэгч А.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126 хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 127 хуудас/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 128 хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 129 хуудас/,  зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч А.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед  2019 оны 8 дугаар сарын 05-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гулуут 2 дугаар багийн нутаг “Дэрс хонхор” гэх газарт Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Чиглэлийн асфальтан замын 226/108 дахь километрийн шонгын ойролцоо 85-93 БРА улсын дугаартай “Тоёота приус-41” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн З.Энхбатын жолоодож явсан 49-93 БРА улсын дугаартай “Starex” маркын тээврийн хэрэгслийг мөргөж, цааш явж байгаад замын хажуу руу унаж онхолдон улмаар 85-39 БРА улсын дугаартай “Тоёота приус-41” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эрдэнэсувд, Ш.Начинхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Сүхбатын эд хөрөнгөнд 980,000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ш.Начинхүүгийн ...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд Тэрэлжээс би өөрийн эхнэр Ариунаа хүү Н.Тэмүүлэн, найз Эрдэнэсувд, О нарын хамт Багануур дүүрэг орохоор явсан юм. Тэгээд би ослын талаар сайн санахгүй байна. Гараад л арын суудал дээр унтаад явсан нэг мэдсэн осолд орчихсон машин дотроо сэрсэн. Тэгээд машинаас арай хийж гараад тэгээд түргэн ирж аваад эмнэлэгт хүргэгдсэн байгаа.... ...Манай эхнэрийн бие хэвийн болсон хүүд бол ямар нэг гэмтэл бэртэл байхгүй зүгээр байгаа. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 19 хуудас/,

Хохирогч Б.Эрдэнэсувдын..2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Тэрэлжээс 15 цаг өнгөрөөгөөд би найз О, Ариунаа, түүний нөхөр Улаанаа, тэдний хүү нарын хамт Багануур дүүрэг орохоор явсан. Тэгээд би арын суудал дээр унтаад явж байсан ба нэг түс гэх шиг болсны дараа нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Миний хувьд ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.. /хх-ийн 24 хуудас/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаагийн.... Тэгээд би урд талын суудал дээр сууж явсан бөгөөд яг миний арын суудал дээр манай нөхөр хүүхдээ аваад сууж явсан. Түүний хажууд Сувдаа сууж явсан. Тэгээд би утсаараа дуу сонсоод утсаа оролдоод явж байсан. Нэг мэдсэн машин замын хажуу талын жалганд онхолдоод байж байсан. Тэгээд би хүүгээ машинаас аваад гараад ирэхэд замын машин зогсоод түргэн иртэл удна ямар ч байсан та хоёр суугаад яаралтай эмнэлэгт үзүүл гээд хүү бид хоёр түрүүлж эмнэлэгт үзүүлсэн. Хүүгийн биед ямар нэг гэмтэл бэртэл учрааргүй хэвийн. Миний гар жоохон эвгүй болсон бүс зүүсэн байсан болохоор цээжээр бүсний ором гарсан байсан. Өөр ямар нэг ноцтой гэмтэл бол аваагүй байсан. Тэгээд араас нөгөө хамт явсан хүмүүс маань түргэний тэргээр Багануур дүүргийн эмнэлэгт ирсэн юм. .... Миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа, хүүгийн бие ч гэсэн зүгээр байгаа. Миний хувьд ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.... /хх-ийн 27 хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярын...85-39 УБА улсын дугаартай Тоёота Приус-41 маркын тээврийн хэрэгсэлийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай “Үлэмж их оргил” гэх байгууллагатай иргэн Арилд овогтой О гэх хүн нь зээлээр худалдан авахын тулд урьдчилгаа төлбөрийг өөрөө төлөн үлдэгдэл 18,210,000 төгрөгийг манай байгууллагаас зээлж уг тээврийн хэрэгсэлийг худалдан авсан. 18,210,000 төгрөгөө 3 жилийн хугацаатай зээлэн авсан бөгөөд зээл дуусах хүртэл хугацаанд барьцааны гэрээ үйлдэн машинаа компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэлийг өмчлөгч бол “Үлэмж их оргил” ХХК бөгөөд эзэмшигч нь А.О гэх хүн бөгөөд гэрээний дагуу уг иргэн нь тээврийн хэрэгсэлийг унах, ашиглах эрхтэй. Манай байгууллага зээлийн болон барьцааны гэрээгээр А.О нь гэрээний хугацаанд тээврийн хэрэгсэлийг унаж, ашиглаж байхдаа бусдад учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол, тээврийн хэрэгслийг ашиглалттай холбоотой аливаа гэмт хэрэг, осол, зөрчлөөс үүдэх асуудлууд, татвар, торгууль, зэргүүдийг А.О бүрэн хариуцахаар гэрээний заалтуудтай. А.Оийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл нь 17,683,400 төгрөг байгаа бөгөөд А.О нь уг зээлээ төлөхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зээлийн үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ... /хх-ийн 37 хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Сүхбатын....43-93 БРА улсын дугаартай “Старекс” маркын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд албан ёсоор бичиг баримт нь миний нэр дээр байдаг юм. 43-93 БРА улсын дугаартай “Старекс” маркын тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар гаргуулсан. Миний хувьд ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн хохирлоо бүрэн барагдуулсан байгаа.. /хх-ийн 41-42 хуудас/,

гэрч Б.Цогзолмаагийн ...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим би өөрийн нөхөр З.Энхбаттай болон манай нөхрийн дүүгийн хүүхэд болох Амартүвшин, Санчир нарын хамт Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явж байсан юм.  Тэгээд замдаа явж байхад буюу Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Дэрст хонхор гэх газрын орчим явж байсан чинь хажуу талаас гэнэтхэн нэг юм түс хийгээд явчихсан.  Тэгсэн манай машины зүүн талаар хар өнгийн приус маркын тээврийн хэрэгсэл манай машины зүүн урд талын дугуйг обудтай нь хага мөргөөд чигээрээ урагшаа яваад замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу ороод рэд хэдэн удаа өнхөрөөд зүүн талаараа унаад зогссон. Тэр үед манай нөхөр Энхбат шууд тормозоо гишгээд замын хажуу руу машинаа гаргаж байрлуулсан. Тэгээд шууд буугаад нөгөө унасан машин руу нөхрийнхөө хойноос яваад очсон. Тэр үед нилээн сандарсан байсан... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

гэрч З.Энхбатын ...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим би өөрийн эхнэр Цогзолмаа болон манай дүүгийн хүүхдүүд болох Амартүвшин, Санчир нарын хамт Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явж байсан юм. Тэгээд замдаа явж байхад буюу Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Дэрст хонхор гэх газрын орчим явж байсан чинь хажуу талаас гэнэтхэн нэг юм түс хийгээд явчихсан юм. Тэгсэн чинь манай машины зүүн талаар хар өнгийн Приус маркын тээврийн хэрэгсэл манай машины зүүн урд талын дугуйг обудтай нь хага мөргөөд чигээрээ урагшаа яваад замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу ороогоод хэд хэдэн удаа өнхөрөөд зүүн талаараа унаад зогссон... Миний машины эвдрэл гэмтлийг засаад өгчих юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

яллагдагч А.Оийн ...Би 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн приус-41 маркын 85-39 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын Багануур дүүрэг орохоор найз Начинхүү, Ариунаа, Эрдэнэсувд, Тэмүүлэн гээд хүүхэдтэй бид нар явсан. Тэгээд явж байтал Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг өнгөрөөд явж байхад миний урд Старикс маркын тээврийн хэрэгсэл явж байхаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад уг машиныг шүргээд тэгээд машинаа зогсоож чадалгүй замын хажуу тал руу онхолдсон байгаа. Ийм л зүйл болсон. Би өөрөө жолоодож явсан. ... “Үлэмж их оргил” ХХК-ийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би  гэрээ хийгээд лизингээр авсан байсан. ...Би урд орой нь жаахан уусан байсан. Тэгээд Багануур дүүрэг явахаас өмнө жаахан архи уусан байсан. Би хохирлоо барагдуулж байгаа цаашид бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулна...  гэсэн /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 584 дугаартай ...А.Оийн биед баруун нүдний дээд зовхи, баруун чамархай, баруун бугалаганд цус хуралт, зулай, баруун хацар, баруун тохойнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4444 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “А.О 33 н эр” гэсэн хаягтай цуснаас 3.2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 583 дугаартай.. Б.Ариунаагийн биед баруун зүүн бугалга, бүсэлхий, хэвлий, баруун зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт, доод уруулын  зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4447 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн “8/05 1915 Б.Ариунаа 30/эм” гэсэн хаягтай цуснаас 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 591 дугаартай ...Б.Эрдэнэсувдын биед хүзүүний С1-р нугаламын хугарал, зүүн 2, 3-р хавирганы хугарал, зулай, баруун эгэмд зургаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/

 

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4445 дугаартай ...8/05 1905 Б.Эрдэнэсувд 32/эм” гэсэн хаягтай цуснаас 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 590 дугаартай ...Ш.Наранхүүгийн биед баруун 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, Бүсэлхийн L2,  L3-р нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 4446 дугаартай ...8/05 1900 Ш.Наранхүү” гэсэн хаягтай цуснаас 3,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 123 дугаартай ...85-93 УБА улсын дугаартай Приус-41 маркын тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-17 хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 42/02 2-3255 дугаартай албан тоот /хх-ийн 33 хуудас/, Үлэмж их оргил ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 07/729 Ж.Ганбаярт олгосон итгэмжлэл /хх-ийн 34 хуудас/, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-38-39 хуудас/, тээврийн хэрэгсэлд засвар хийсэн тухай баримт /хх-ийн 49 хуудас/,хохирлын талаарх баримт, болон шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 51 хуудас/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 хуудас/, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-121 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 123-124 хуудас/, шүүгдэгч А.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126 хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 127 хуудас/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 128 хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 129 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.Оийн согтуурсан үедээ “TOYOTA PRIUS-41” маркийн 85-93 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7/а, мөн дүрмийн 13.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн З.Энхбатын жолоодож явсан “Starex” маркийн 49-93 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд цааш замын хажуу руу унаж онхолдон улмаар “TOYOTA PRIUS-41” маркийн 85-93 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эрдэнэсувд, Ш.Начинхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Э.Сүхбатын эзэмшлийн “Starex” маркийн 49-93 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 980,000 төгрөгийн хохирол тус тус учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж өөрөө хүсч жолоодсон үйлдэл, эс үйлдэхүй санаатай хэлбэртэй ба уг согтуурсан үедээ санаатай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар нь болгоомжгүй хэлбэртэй юм.

 

Энэ нь гэм буруугийн хувьд холимог хэлбэр гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч А.О мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч А.Оийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Оийн холимог гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Начинхүү, Б.Эрдэнэсувд нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбат, “Үлэмж Их Оргил” ХХК-д эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч А.Оийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогч Б.Эрдэнэсувдад 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөг төлсөн гэх боловч хавтас хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч хавтас хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар шүүгдэгч А.О нь хохирогчийн ар гэрийнхэнд буюу Батбилэгийн Эрдэнэчулуун гэх хүний “ХААН” банкны 5029185211 гэсэн данс руу эмчилгээний зардал гэж 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн байна.

Харин зөрүү 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг эм тариа, эмнэлгийн ор хоногийн мөнгө гэж бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг болно. Энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хохирогч Б.Эрдэнэсувд нь шүүгдэгч А.Оэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа хавтас хэргийн 23 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээрээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Оийг хохирогч Б.Эрдэнэсувдад төлөх төлбөргүй гэж,

 

Мөн хохирогч Ш.Начинхүү, Б.Ариунаа нарын хувьд шүүгдэгч А.Оээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн талаараа тус шүүхэд хүсэлт гаргаж өгсөн ба шүүгдэгч А.Оийг хохирогч Ш.Начинхүү, Б.Ариунаа нарт төлөх төлбөргүй гэж,

 

Мөн шүүгдэгч А.О нь иргэний нэхэмжлэгч Э.Сүхбатын эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн болох нь хавтас хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Э.Сүхбатын ...миний хувьд ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн хохирлоо бүрэн барагдуулуулсан байгаа... гэх мэдүүлгээр, мөн хавтас хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг худалдан авсан 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг, засварын ажлын хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 925.000 /есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг хүлээн авсан тухай баримтаар, мөн хавтас хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан гэрч З.Энхбатын 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг хүлээн авсан болно гэх хүсэлээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч А.Оийг иргэний нэхэмжлэгч Э.Сүхбатад төлөх төлбөргүй гэж тус тус үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч А.Оийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Эрдэнэсувд, Ш.Начинхүү, Б.Ариунаа, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбат нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Үлэмж Их Оргил” ХХК-ий хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Ганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Оээс ...манай байгууллагын хувьд барьцаат зээлийн гэрээ болон барьцааны /фидукц/ гэрээний дагуу 3 жилийн хугацаатайгаар 18.210.000 /арван найман сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг зээлж авсан.

Үүнээс одоогийн байдлаар 16.700.000 /арван зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй ба үлдэгдэл 16.700.000 /арван зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд барьцааны эд зүйл болох тээврийн хэрэгсэл байхгүй болсны улмаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгтээ нь хамтатган шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсч байна, мөн гэрээг цуцлах үндэслэл бий болсон... гэх дүгнэлтийг гаргадаг болно.

 

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч А.Оийг одоогийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой маргаан байхгүй, зээлийн эргэн төлөлт хэвийн төлөлттэй, өр төлбөргүй байгаа талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, “Үлэмж Их Оргил” ХХК-иас шүүгдэгч А.Отэй байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг цуцлах тухай мэдэгдэл болон мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Мөн зээлдэгч буюу шүүгдэгч А.О нь тухайн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг тухайн банкнаас гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөхөө илэрхийлж байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Оэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч А.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Эрдэнэсувд, Ш.Начинхүү, Б.Ариунаа, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбат нар шүүгдэгч А.Оэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Оийн жолоочийн 940182 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                          хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У А.Оийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч У А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.    

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч У А.Оэд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

                                              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У А.О нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

  

5. Шүүгдэгч У А.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч З.Энхбатад 1,050,000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэсувдад 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлснийг, хохирогч Ш.Наранхүү, Б.Ариунаа нар нь шүүгдэгч А.Оэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У А.Оийн жолоочийн 940182 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн “TOYOTA PRIUS-41” маркийн 85-93 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02038954 дугаартай гэрчилгээг хууль ёсны өмчлөгч “Үлэмж Их Оргил” ХХК-д шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Сайнболдод даалгасныг тус тус дурдсугай.

 

6. Иргэний нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У А.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У А.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У А.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН