| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0318/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/245 |
| Огноо | 2017-06-28 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 181.2.1, |
| Улсын яллагч | Р.БАТНАСАН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Р.Батнасан,
Шинжээч Ц.Ганболд
Хохирогч П.Алтанзул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг
Шүүгдэгч Г.................түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д заасан гэмт хэрэгт .................. холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020069 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Хнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4-92 тоотод иргэн П.Алтанзулыг шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан догшин авирлаж танхайрсан, Н.Баттулгыг тамхи хулгайллаа гэх үл ялих зүйлээр шалтаглан, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж танхайн сэдэлтээр зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Хшүүх хуралдаанд “...Дэнсмаагийнд 4 хүн очсон. Баттулга бид 2 архиа задлаад ууж байхад гадаа мод хагалж байсан залуу орж ирсэн. Би хоол идчихээд тамхи татах гэхэд тамхи байгаагүй тул би Баттулгаас миний тамхийг авсан уу гэж асуусан. Гэтэл Баттулга аваагүй гэж хэлээд бид 2 маргалдсан ба би Баттулгыг 1 удаа цохисон. Гэтэл талийгаач халааснаасаа цаасны хутга гаргаж ирсэн бөгөөд би болиулах гэж ноцолдох явцдаа Алтанзулыг цохисон байх. Би цаасны хутгыг нь талийгаачаас булааж аваад Дэнсмаад өгчхөөд талийгаачийг харахад нүүр нь зүсэгдсэн, шарх үүсч цус гарсан зүйл байгаагүй. Маргааш өглөө нь би Дэнсмаатай “Центр пойнт”-н хажуугийн дэлгүүрийн үүдэнд таарахад Дэнсмаа надад Баттулгыг нас барсан гэхээр нь Алтанзулыг дагуулаад Дэнсмаагийн гэрт нь очиход талийгаач дээш харж хэвтсэн байдалтай, өмд нь шувтлагдаж цамц нь сөхөгдсөн, бие нь зүсэгдэж, цустай холилдсон байдалтай байсан. Тэгээд би Дэнсмаагаас юу болсныг асуухад Дэнсмаа дуугараагүй тул би Алтанзулыг гараад цагдаа дуудчих гэсэн. Алтанзул гараад хажуугийн дэлгүүрийн эгчээр цагдаа дуудуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэгээд нилээн удаан хүлээхэд цагдаа ирэхгүй байсан тул би гараад нөгөө эгч рүү очиж цагдаа дуудсан эсэхийг асуухад цагдаа дуудсан, одоо ирж байгаа гэхээр нь би дахиад цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгээд орж ирээд байж байхад цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…архиа ууж байгаад би тамхи татах гэтэл миний халаасанд байсан тамхи байхгүй байхаар нь Баттулгаас тамхи аваад ир гэтэл би аваагүй гэхээр нь би чи авчхаад гээд баруун талын хөмсөг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. ...гэтэл Алтанзул хажуунаас ороод ирэхээр нь би цаашаа бай гээд гараараа түлхсэн чинь завьжийг нь цохисон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-118-119/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг шүүх хуралдаанд “…Би эгчээсээ өөрийн дүүг нас барсныг сонссон. Миний дүү зүгээр алгадуулаад унах хүн биш. Тэр орой Дэнсмаагийн гэрт талийгаачаас гадна 4 хүн байсан гэсэн. 21 цагийн үед энэ хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Миний дүүг толгой руу нь 1-2 цохиход унах хүн биш. Намайг хэргийн газарт очиход маш их цус асгарсан, миний дүүгийн нүүр амыг нь сийчээд хаячихсан мэт хүн харах аргагүй болгосон байсан. Дэнсмаа миний нүдэнд харагдтал тодорхой ярьсан. Би дүүгээ нас барна гэж бодоогүй. Миний дүү буруу зүйл хийдэг байсан ч ингэж үхэх хүн биш. Ээж маань нас бараад 1 сар гаруй хугацаа өнгөрсөн байсан. Та нар үнэнээ хэлэх хэрэгтэй. Миний дүү элгэмсэг хүн байсан бөгөөд нялх охиндоо их хайртай, хоорондоо сайхан харьцаатай байсан. Дүү маань ямар ч эмэгтэй хүнтэй хамт амьдарч байгаагүй. Миний дүү над руу утсаар ярьдаг байсан. Би Дэнсмаатай утсаар холбогдож байсан. Алтанзулын тухай би Дэнсмаагаас сонсож байсан. Маш их гомдолтой байна. Би оршуулгын зардлыг бүгдийг нь гаргуулна. Энэ хүмүүсээс үнэнийг сонсмоор байна…” гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний дүү болох талийгаач Баттулга нь 1970 оны 09 дүгээр сарын 13-нд Төв аймгийн Зуун мод хотод Намжилын Нанзадын 7 дах хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжээд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургуулийн 1986 онд, Төв аймгийн Зуун мод хотын 1-р дунд сургуулийг 1988 онд төгсөж дүүргэсэн. Тэгээд хүнтэй маргалдаж зодолдож байгаад шоронд орж 4 жил ял эдэлсэн байх. Дараа нь шоронгоос гараад 3-4 жил байж байгаад сумынхаа хэсгийн төлөөлөгчтэйгөө маргалдаад дахин шоронд орж байсан. Тэгээд шоронгоос гараад хэнтий аймагт Оюунтуул гэх эмэгтэйтэй гэр бүл болоод охинтой болсон. Охин нь одоо 6 настай нэгдүгээр ангид сурдаг юм. Хэнтийгээс 2015 оны 2-р сарын сүүлээр Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт нүүж ирж амьдарсан юм. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүмүүстэй найрсаг хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйлийг 2012 оноос хойш хэтрүүлэн хэрэглэх болсон юм. Улаанбаатар хотод хаана амьдардаг байсан талаар мэдэхгүй байна. 2016 оны 5-р сард тэнэмэл маягаар 1 сар гаруй орон гэргүй хог түүж амьдарсан юм. Дүү Баттулга нь ямар нэгэн ажил төрөл эрхэлж байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Хохирогч П.Алтанзул шүүх хуралдаанд “…Г.Хнь миний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан тул гомдолгүй гэж мэдүүлсэн. Дэнсмаа, Баттулга 2 Г.Хбид хоёртой хэрэг гардаг өдөр таарсан бөгөөд “Урт цагаан”-ы ойролцоо архи уусан. Дэнсмаа манайд очъё гэсэн. Дэнсмаа өмнө нь Баттулгатай олон жил хамт амьдарч байгаад салсан тул эвлэрэх санаатай очсон. Дэнсмаа бид 2 гал түлж байсан ба Баттулга Г.Хнар дэлгүүрээс архи, лаа, гурил, шүдэнз авч ирсэн. Дэнсмаа бид 2 хоол хийж идээд дуусч байхад Г.Хнамайг алгадсан. Дэнсмаа Хатанбаатарт хандан “чи яагаад Алтанзулыг цохиж байгаа юм бэ, Алтанзул унаад бэртэх шахлаа” гэсэн. Би унахдаа зуухны яг наад талд унасан. Тэгээд Г.Хтайвшрах гээд тамхиа татах гэтэл тамхи нь байгаагүй тул тамхиа асуухад нь Дэнсмаа чиний тамхийг “Тулга авсан” гэж хэлсэн. Гэтэл Тулга, “би аваагүй” гэж хэлсэн тул Г.Хталийгаачийг 1 цохиход Тулга цаасны хутга гаргаж ирсэн. Ингээд Г.Ххутгыг нь авах гэж ноцолдож байсан ба нэгнийгээ цаасны хутгаар гэмтээхгүй байлгүй дээ гэж би бодсон. Г.Хтэр үед “чи арай ч дээ, цаасны хутгаар намайг яах гэж байгаа юм бэ” гэхэд Дэнсмаа “цаасны хутгыг нь аваад ир” гээд авсан. Удалгүй талийгаач газар хагас суугаа байдалтай байхад нь би цаасны хутгаар арай гэмтээхгүй байлгүй гэж бодсон. Тэгээд Г.Хнамайг явъя гэхээр нь гараад явсан. Би гэртээ хариад унтсан. Г.Хдахиад архи олж ууна гэсэн. Өглөө Дэнсмаа, Г.Хнар ирээд Тулгыг өнгөрсөн гэсэн. Дэнсмаагийн гэрт өмнөх орой нь очиход Баттулгын биед ил харагдах шарх, сорвигүй байсан ба Г.Хбид хоёрыг явах гээд гарахад Баттулга зуухны дээд талд унтаж байсан. Харин өглөө ирэхэд талийгаачийн өмд нь шувтарсан, хаалганы наана, бие нь цустай холилдоод хэвтэж байсан. Дэнсмаатай муудалцсан байх гэж бодоод анзаараагүй. Сүүлд сонсоход Дэнсмаа “Тулгыг гараад хүнд зодуулаад орж ирсэн гэж хэлээрэй” гэсэн. Г.Хтэгж хэлээгүй. Би Дэнсмаа, Г.Хнарын яриаг сонсоход Дэнсмаа “би ялаа авна” гэж хэлэхэд Г.Хнь “би ял авсан ч яахав” гэсэн. Тэгээд цагдаа дуудъя гэхэд Дэнсмаа “би гарч эгчээсээ архи авч ууна” гэсэн. Тэгээд дуудлага өгөөд хүлээж байхад цагдаа нар ирсэн…” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...хоол болоод хоолоо аягалаад идэж байсан чинь Г.Хминий зүүн хацар руу алгадаад унагаасан. ...тэгээд нэг хэсэг манарчихсан байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-27-28/,
П.Алтанзулын гэрчээр өгсөн “…хоол болоод би тэр гуравт хоол аягалж өгөөд бид нар хоол идэцгээсэн. ...Г.Хтамхи асаах гээд тамхи авна гэж байсан. Тэгсэн чинь тамхи нь байхгүй байсан, Г.Хби хайрцаг тамхи авсан тамхи хаана байна гээд талийгаач Тулгад хандаж асуусан. Тулга би аваагүй, надад байхгүй байна ш дээ гэсэн. Г.ХТулгад хандаж чи л орж ирээд миний тамхийг миний халааснаас хулгайлчлаа чамаас өөр авах хүн байхгүй гээд баруун талын гараараа талийгаач Тулгааг цохисон. Миний мэдэхээр толгойн хэсэгт нь гараараа гурав, дөрвөн ч удаа цохисон. ...Г.Хнамайг суугаач новшоо гэхээр нь би цонхны хажууд байсан түшлэгтэй модон сандал дээр суусан. ...сандал дээр суусан чинь Г.Хталийгаач Тулга хоёр хоорондоо муудалцаад Г.ХТулгыг дахиад цохиод байсан.…” гэсэн мэдүүлэг /хх-33-39/,
гэрч С.Дэнсмаагийн “...Алтанзул Баттулгаас “чи хүүхдээ Америк явахад нь гаргаж өгч чадсан уу” гэсэн чинь Г.Х“чи яахаараа энэний амьдралыг мэддэг юм? Дэнсмаа юм яриагүй байхад” гээд шанаа руу нь цохисон. Тэгээд бид нар дахиад юм яриад сууж байсан чинь Алтанзул инээсэн чинь Г.ХАлтанзулыг “Баттулга та 2 жуумалзаад байна уу” гээд уруул руу нь цохиод авсан чинь Алтанзул урдаас нь хэрэлдээд байсан. Тэгэхэд Баттулга Хатанбаатарт хандаж “би эмэгтэй хүн сонирхдоггүй архи л сонирхдог Алтанзул сайн хүүхэн шүү” гэсэн чинь Г.Хуурлаад шорон яриад байсан чинь Баттулга “чи шоронд суугаад юу шалих ав дээ 5-6 жил суугаа л биз. Би 20 хэдэн жил наана чинь байлаа” гэсэн чинь Г.ХБаттулгыг сандал дээр сууж байхад нь босож ирээд цээжнийх нь гол хэсэгт 2 удаа цохисон Тэгээд тэр 2 бие биенийгээ ална гээд хэрэлдээд байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор яг юу болоод байгааг сайн санахгүй байна. Тэр 2 хоёулаа босчихсон байсан. Тэгээд Г.Хнэг нарийхан юм гартаа барьчхаад Баттулгыг “ална шүү” гээд зангаад байсан. Тэгэхэд Баттулга “би чамд зодуулах хүн биш ээ” гээд гарыг барьчихсан байсан. Тэгэхээр нь би Хатанбаатараас тэр нарийхан зүйлийг нь булааж авсан. Тэгтэл Баттулга суух гэж байгаад хий суучихсан уу Г.Хцохьчихсон уу унаад лаа унтраачихсан. Тэгээд юу болсныг нь би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1283 тоот актын “…Алтанзулын биед зүүн шанаа, уруулын зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …ШЭМГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-61/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 182 тоот актын “…Талийгаачийн биед зүүн тал бөмбөлөгийн дух, зулайн дэлбэнг хамарсан /250гр/ хуучин цусан хураа, тархи дарагдалт, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн голомтлог зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, духны зүүн доод хэсгийн хуйхан доорх цус хуралт зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, доод уруулын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнг хамарсан /250гр/ хуучин цусан хураа, тархи дарагдалт, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн голомтлог зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт ШЭГЗТЖ-ын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, духны зүүн доод хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
Н.Баттулга нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
Талийгаачийн гэх шингэн цус нь АВО системээр А/2-р/ бүлгийн харъяалалтай байна.
Н.Баттулгын гэх цогцосноос авсан цусанд 5,0% спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолттой байна. гэсэн дүгнэлт /хх-64-65/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹279 тоот актын “…Урьд гаргасан м¹182 тоот дүгнэлтийн 1 дүгээр хариултын …хуучин цусан хураа… гэснээс бусад н үндэслэлтэй байна. Хохирогч Н.Баттулгын биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнг хамарсан /250г/ цусан хураа нь нас барахаас өмнө 6-24 цагийн хооронд үүссэн байна. Тархины хатуу хальсан доорх цусан хураа нь аажим нэмэгдэж улмаар тархийг дарснаар үхэлд хүргэдэг тул энэ 250мл болтлоо ухамсарт ухаантай, үйлдэл хөдөлгөөн хийх бололцоотой байдаг. Талийгаачийн цусанд 5 промилли спиртийн агууламжтай үед биеэ хамгаалах чадвар ихэд буурсан байна…” гэсэн дүгнэлт /хх-72/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11, 13-15/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-121/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-122/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-127-128, 134-141/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх164-165/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-183-184/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /203-205/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Хнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4-92 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч П.Алтанзулыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, бие махбодид нь “…зүүн шанаа, уруулын зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч П.Алтанзул, гэрч С.Дэнсмаа нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1283 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Хатанбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Г.Хнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4-92 тоотод хохирогч Н.Баттулгыг “тамхи хулгайллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, санаатай алсан болох нь дээр дурьдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг, гэрч П.Алтанзул, С.Дэнсмаа нарын мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 182 тоот актын дүгнэлт, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹279 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Хатанбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Хатанбаатарын бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогч П.Алтанзулын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,
Мөн хохирогч Н.Баттулгыг “тамхи хулгайллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зөв зүйлчилж ирүүлсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Хатанбаатарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал гэж баримт гаргаж өгөөгүй ба тэрээр шүүх хуралдаанд 2.153.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Хатанбаатараас 2.153.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч П.Алтанзул шүүх хуралдаанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Хатанбаатарын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан буюу тэнсэж хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Хнь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, мөн тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор заримыг нь нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн үндсэн ялын заримыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Шүүгдэгч Г.Хнь онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу хорих ял эдлүүлэх дэглэмийг тогтоосон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Н.Баттулгын өмсөж явсан хар саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, биеийн тамирын саарал өнгийн цамц 1 ширхэг, биеийн тамирын хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, хүрэн өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн даавууны хэсэг, хүрэн улаан зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас, архины шил, ундааны сав, цусны дээж, 3 ширхэг ЛД тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хатанбаатарын цагдан хоригдсон 173 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Батад овгийн Галаахүүгийн Хатанбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлан үйлдсэн гэм буруутайд,
мөн танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Галаахүүгийн Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Г.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн ялтан Г.Хатанбаатарын биечлэн эдлэх ялыг 17 /арван долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 17 /арван долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил хугацаагаар хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ялтан Г.Хатанбаатарын биечлэн эдлэх нийт ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Г.Хоногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Г.Хатанбаатарын цагдан хоригдсон 173 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан Г.Хатанбаатараас 2.153.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэгт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмсөж явсан хар саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, биеийн тамирын саарал өнгийн цамц 1 ширхэг, биеийн тамирын хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, хүрэн өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн даавууны хэсэг, хүрэн улаан зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас, архины шил, ундааны сав, цусны дээж, 3 ширхэг ЛД тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Г.Хурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ