Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1117

 

 

 

Г                                                                                                             “I

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Г ” танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х- овогт Н-гийн Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
эрүүгийн 1808 0294 41336 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны
өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х- овогт Н-гийн Ц- нь Монгол Улсын иргэн, 1984
оны 3 дугаар сарын 15-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй,
бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

 

Прокуророос топгоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт, Хустайн задгай тоотод “цагдаа дуудлаа гэх шалтгаанаар” гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий
харилцаатай эхнэр Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд хаван,
цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 
 

2

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц- мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Б- найзуудын хамт архи уусан
байхаар нь түүнийг архи уулаа гэж уурлаад нүүрэнд нь хоёр удаа алгадсан. Тэгээд
гэрээсээ гарч яваад өглөө нь гэртээ ирсэн чинь эхнэр намайг цагдаа дуудаж өгсөн гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0294 41336 дугаартай хэргээс:

  1. Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын
    19-нд өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед манай нөхөр Ц-
согтуу орж ирээд намайг хэл амаар доромжпоод байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага
өгнө шүү гэж хэлтэл Ц- гараараа миний нүд болон толгой руу хэд хэдэн удаа
цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Ц- зугтаад
хашаанд нуугдсан байхад цагдаа нар олж аваад явсан. Ц-тай 2008 оноос хойш
нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан. Бид дундаасаа гурван хүүхэдтэй. ...” гэх
мэдүүлэг1,

-2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн "... 2018 оны 5 дугаар сарын 24-
ний өдөр би гэрийнхээ ойролцоо байдаг хэдэн хүнтэй хамт нэг шил архи хувааж уусан.
Манай нөхөр Ц- гудамжинд таараад “чи хүүхдийн мөнгөөр архи уулаа” гэж
уурлаад намайг нүүр рүү гараараа хоёр удаа алгадсан. Би араас нь гэртээ очтол манай
нөхөр Ц- гараад явсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өглөө үүрээр
Ц- тал шил архи барьсан орж ирээд тэгээд тэр архиа ууж байгаад миний нүүр
рүү хоёр удаа цохисон. Би гэрээс гараад ээжийнхээ гэрт очоод ээжийгээ дагуулаад гэртээ
ирсэн чинь Ц- гэртээ байхаар нь манай ээж Даваажав цагдаад дуудлага өгсөн.
...Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд
оролцохгүй...” гэх мэдүүлэг2,

  1. Гэрч С.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 19-
    нд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай охин
    Б- орж ирээд Ц- агсам тавиад байна гэхээр нь би Б-тай хамт
    гэр рүү нь явсан. Гэрт нь очсон чинь Ц- хэрүүл хийх гээд байхаар нь би цагдаад
    дуудлага өгөөд бариулсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б-ын нүд нь
    улайсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Б-.Ц- нар гэр бүл
 

1 Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

 

2 Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

 

3

 

 

 

болоод 10 орчим жил болж байгаа, гэр бүлээ батлуулсан бичиг баримт байгаа.
Ц-, Б- хоёр их эв найртай байдаг хүмүүс, тухайн өдөр яагаад ийм зүйл
болсныг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг3,

  1. Шүүгдэгч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр
    сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдөр ...18 цагийн орчим ажлаасаа тараад
автобусны буудал орчим байдаг дэлгүүрийн утаснаас эхнэр Б- руу залгасан чинь
утсаа авахгүй байсан. ...Шууд гэр рүүгээ алхаж явтал урдаас Б- ирж байсан.
Б-тай замдаа уулзсан чинь архи уусан согтуу байсан. Тэгэхээр нь би Б-ыг
гудамжинд хоёр удаа алгадчихаад гэр лүүгээ орсон. Охин Намуунаагаас ээж нь хэнтэй
архи уусан талаар асуухад эмээтэй уусан гэж хэлсэн. Б- ээжтэйгээ архи уусан
байсан. Тэгээд би хувцсаа солиод гэрээсээ гараад явсан. Тэгээд би эгч Сарантуяагийн
гэрт хоносон. Би эгчийнхээ гэр рүү явж байх замдаа нэг шил архи авсан, эгчийнхээ рүү
явах замдаа гудамжинд ганцаараа талыг нь уусан. Маргааш нь 2018 оны 5 дугаар сарын
25-ны өглөө үүрээр би гэртээ буцаж очоод, үлдсэн нэг шил архиа ууж байгаад эхнэр
Б-тай маргалдсан. Маргалдаж байхдаа би Б-ын нүүр рүү гараараа 1-2
удаа цохисон. Тэгээд би гэрээсээ гараад явсан юм. Гэрээс гараад хажуу айлынхаа хүнтэй
уулзчихаад эргээд ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх
байранд хонуулсан. Д.Б- бид хоёр 2004 онд танилцаж, 2006 оноос хойш нэг гэрт
хамтран амьдарч байгаа, 2008 онд анхны хүүхэд маань гарсан. Б- бид хоёр гэр
бүлээ батлуулсан. Б- бид хоёр одоо 7,8,9 настай гурван хүүхэдтэй. Би өмнө нь
Д.Б-ыг өмнө нь нэг удаа алгадаж байсан. Тухайн үед Б- бид хоёроос өөр
хүн байгаагүй учраас мэдэх хүн байхгүй. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өглөө манай гэрт
манай гурван хүүхэд байсан, хүүхдүүд маань унтаж байсан, өөр хүн байгаагүй. Манай ээж,
аав, ах дүү нар Дорнод аймагт амьдардаг, нэг эгч маань Улаанбаатар хотод амьдардаг
боловч эгч маань одоо хөдөө ажлаар явсан байгаа учраас мэдүүлэг өгөх хүн байхгүй
байна...” гэх мэдүүлэг4,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны
    өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7232 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт, хавантай.

ДҮГНЭЛТ:

“...Д.Б-ын биед баруун нүдний зовхинд хаван цус хуралттай гэмтэл
тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

3 Хавтаст хэргийн 32 дугаар тал

 

4 Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

 

4

 
  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг
    түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно
    /шинжээч С.Одончимэг/...” гэсэн дүгнэлт5,
  3. Аюулын зэргийн үнэлгээний маягт6 /эрсдлийн түвшин дунд зэрэг/, 2018 оны 10
    дугаар сарын 19-ний өдөр хийсэн 039 дугаартай Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл
    байдлын үнэлгээ /хуулийн дагуу арга хэмжээ авахуулах тухай дүгнэлт/7, Сонгинохайрхан
    дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн
    039 дугаартай хурлын тэмдэглэл /шийдвэрлэлт нь: Н.Ц- нь эрүүл согтуу үедээ
    эхнэрээ хэл амаар доромжилж хүчирхийлэл үйлдсэн тул хуулийн дагуу арга хэмжээ
    авахуулахаар зохих газарт нь хүргүүлэх гэсэн тухай/8,
  4. Н.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа9, ял шийтгэгдсэн эсэхийг
    шалгасан хуудас 10, Н.Ц-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто
    тээврийн үндэсний төвийн лавлагаа* 11, Н.Ц-ын нэр дээр эд хөрөнгө
    бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа12,
    гэрлэлтийн гэрчилгээний хуулбар13 болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
    судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд
хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах
дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Ц-
нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь
хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч,
яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд
тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө
өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг
гаргасан.

 
  1. Хавтаст хэргийн 34 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 54-58 дугаар тал
  3. Хавтаст хэргийн 54-58 дугаар тал
  4. Хавтаст хэргийн 59-60 дугаар тал
  5. Хавтаст хэргийн 38 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 42 дугаар тал.
 

11 Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

  1. Хавтаст хэргийн 45 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 66 дугаар тал.
 

5

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Н.Ц-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн
хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх
нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Н.Ц- нь Д.Б-тай 2006 онд танилцаж, улмаар 2008 онд гэрлэлтээ
батлуулж, дундаасаа гурван хүүхэдтэй болсон байх бөгөөд гэрлэгчид нь Сонгинохайрхан
дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хустайн задгай тоотод амьдардаг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэрлэлтээ батлуулсан эхнэр,
нөхрийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж
“...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин
авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах,
сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод
халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт, Хустайн задгай тоот өөрийн гэртээ “цагдаа дуудлаа гэх шалтгаанаар” эхнэр
Д.Б-ын нүүрэнд гараараа цохиж, биед нь баруун нүдний зовхинд хаван цус хуралт
бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар
сарын 25-ны өглөө 05 цагийн үед манай нөхөр Ц- согтуу орж ирээд намайг хэл
амаар доромжлоод байсан. ...цагдаад дуудлага өгнө шүү гэж хэлтэл манай нөхөр
Ц- гараараа миний нүд болон толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон....”
гэх мэдүүлэг14,

-мөн дахин өгсөн "... 2018 оны 5 дугаар сарын 25-ны өглөө үүрээр Ц- тал
шил архи барьсан орж ирээд тэгээд тэр архиа ууж байгаад миний нүүр рүү хоёр удаа
цохисон. манай ээж Даваажав цагдаад дуудлага өгсөн...... ” гэх мэдүүлэг15,

-гэрч С.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын
25-ны өдөр би гэртээ байж байтал манай охин Б- орж ирээд Ц- агсам
тавиад байна гэхээр нь Б-тай хамт гэрт очсон чинь Ц- хэрүүл хийх гээд
байхаар нь би цагдаад дуудлага өгөөд бариулсан юм. 2018 оны 5 дугаар сарын 25-ны
өдөр Б-ын нүд нь улайсан байсан. ...” гэх мэдүүлэг16,

 
  1. Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 32 дугаар тал
 

- Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 5
дугаар сарын 25-ны өглөө үүрээр би гэртээ очоод үлдсэн нэг шил архиа ууж байгаад
эхнэр Б-тай маргалдсан, ...маргалдаж байхдаа би Б-ын нүүр рүү
гараараа нэгээс хоёр удаа цохисон. ...”гэх мэдүүлэг17,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны
өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7232 тоот дүгнэлт, Аюулын
зэргийн үнэлгээний маягт18, 039 дугаартай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ19, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр
хорооны хамтарсан багийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 039 дугаартай
тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч
Д.Б-, шүүгдэгч Н.Ц- нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг
хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын
улмаас гэмт хэрэг гарах болсон байна.

Н.Ц- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Б-ыг
зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн
гаргасан дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Ц- нь хохирогч Д.Б-ын бие махбодид хөнгөн хохирол
учруулсан байх боловч хохирогч Д.Б- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг
хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж
мэдүүлснийг тогтоолд дурдав.

 
  1. Хавтаст хэргийн 84 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 54-58 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 54-58 дугаар тал.
 

7

 

■Л «К

9

 
  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч
Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг
гаргасан ба шүүгдэгч Н.Ц- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын
яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм
буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор
уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Ц- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар
цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Ц-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас
анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан
үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Н.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан
хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 240 цагийн нийтэд
тустай ажил хийлгэх ял оногдуулж, хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх
ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол
уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн
зардлыг төлөөгүй, эрхэлсэн ажилгүй, түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон
баримтгүй, улмаар түүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгөгүй байх тул торгох ял оногдуулах
боломжгүй болно.

  1. Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,
2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

8

 

  1. Х- овогт Н-гийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
    учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл
    үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Ц-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил
    хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Ц-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 (дөрөв) цагийн
    хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд
    тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
    гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих
    таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж
    ирээгүй, хохирогч Д.Б- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч
    Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны
    прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол,
    эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
    Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.АЛТАНТУЯА