Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 406/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар П.Даваасүрэн

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Бнд холбогдох эрүүгийн 2034004160459 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутагт “Мэргэн” гэх газарт 67-66 УНВ улсын дугаартай Аванте ХД маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан Жолооч дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй этгээд эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж эсрэг урсгалаар ирж явсан Д.Болдзоригийн жолоодож явсан Тоёота Карина маркийн 52-26 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Ариунжаргалын биед хүндэвтэр хохирол, авто машинд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Бы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутагт “Мэргэн” гэх газарт 67-66 УНВ улсын дугаартай Аванте ХД маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан Жолооч дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй этгээд эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж эсрэг урсгалаар ирж явсан Д.Болдзоригийн жолоодож явсан Тоёота Карина маркийн 52-26 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Ариунжаргалын биед хүндэвтэр хохирол, авто машинд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, узлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзуулэлтүүд зам тээврийн осолын акт, согтолтын зэрэг тодорхойлсон баримт /хх-ийн 04-11 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 67 тал/
  • Шүүгдэгч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 84 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №147 тоот тогтоол /хх-ийн 85 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 03 -ны өдрийн 6436 дугаартай шинжээч эмч О.Болороогийн дүгнэлтэнд Л.Ариунжаргалын биед зүүн атгаал ясны хүзүүний хугарал, умайн доргилт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахтул гэмтлийн хүндэвтэр зэрэгтхамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/
  • 3ам тээвийн осол дээр гаргасан 2020 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн мөрдөгчийн магдалгаа... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 67-66 УНВ улсын дугаартай Аванте ХД маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөны дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан Жолооч дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалт зөрчсөны улмаас зам тээврийн осол гарсан байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/
  • Хохирогч Д.Ариунжаргалын эзэмшлийн тоёота крина маркын машинд үнэлгээ тогтоосон нийт эвдрэлийн үнэлгээ 2,800,000 төгрөг гэх” үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 тал/
  • Хохирогч Л.Ариунжрагалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр өдөр би нөхөр хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн машинаар Улаанбаатар хот явсан юм би жирэмсэн бөгөөд төрх дөхсөн биеийн байдал муу байсан тул үзүүлэхээр явж байсан тэгээд явж байтал өөдөс урсгал сөрж ирээд миний машиныг мөргөсөн эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан зардлаа нэхэмжилж байна одоогоор нэг ч төгрөг аваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
  • Гэрч Д.Болдзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би эхнэр хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн машинаар Улаанбаатар хот явж байсан гадаа харанхуй болсон үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан өөдөөс гэрлээ шилжүүлэхгүй машин хурдтай ирсэн гэрлээ шилжүүл гээд дохиод шилжүүлээгүй шууд ирээд мөргөсөн... машинаас хүн бууж ирэхгүй болохоор нь очтол жолооч нь шал соггуу байсан... манай эхнэрийн зуун гарын мөрний яс хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
  • Гэрч Т.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай эхнэрийн дүү Баярсайхан хотоос ирсэн тэгээд би машинд нь суугаад Атарын төв орчихоод буцаж явсан... Баярсайхан бид 2 манайд нэг 05 л архи уусан бас Атарын төвөөс гэрлүүгээ буцах замдаа бас 1 шил архи уусан байсан Баярсайхан машин жолоодоод явж байсан урд суудал дээр Анхаа, би хойно сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
  • Гэрч А.Мөнх-одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр өдөр нөхөртэйгээ гэртээ байж байхад 17 цагийн үед Баярсайхан Сүрэнжав хоёр согтуу ирсэн тэгээд бид хоёр тэр машинд суугаад Атарын төв орохоор буцсан юм би буцахдаа унтсан нэг мэдэхэд л манай машин машинтай мөргөлдсөн би бэртэж гэмтээгуй ээ арын суудалд унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
  • Гэрч Ж.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр өдөр Баярсайхан Сүрэнжав нар манайд ирэхдээ архи уусан нилээд согтуу байсан Баясайхан машин жолоодож явахдаа нилэзд ширүүн явж байсан тэгээд еөдөөс ирж явсан машмныг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/
  • Шүүгдэгч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б нь 2020 оны 8 сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 69, 84 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 18-ны өдөр 147 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-86 тал/ 2020 оны 9 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Х.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Х.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар /жолоочийн үнэмлэх/ хураагдан ирээгүй, цаглан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Бныг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.Бныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х.Бд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар /жолоочийн үнэмлэх/ хураагдан ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА