Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0238

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 07 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0238     

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н.П

Хариуцагч: О ө г Х х у а б Ч.Э

Гомдлын шаардлага: “О ө г Х х у а б Ч.Эын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060  дугаар  шийтгэлийн  хуудсыг  хүчингүй  болгуулах” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч З.С, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.П шүүхэд гаргасан гомдолдоо: “...М п ХХК-аас Оюуны өмчийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гомдлын дагуу О ө г Х х у а б Ч.Э 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн гарсан.

...Миний бие нь Сингапур улсын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли ******* Югийн “From Third *******” буюу “Сингапурын түүх буюу III зэргийн орноос I-т хүрсэн замнал” хэмээх номыг интернетэд байршуулсан хувилбараас 2006 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол хэлнээ хөрвүүлж, “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэйгээр Урлах эрдэм хэвлэлийн газраар анх хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон.

“Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэй уг үүсмэл бүтээлдээ миний бие зохиогчийн эрхийн 10705 дугаар гэрчилгээг авч тус бүтээлийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Энэ номыг орчуулах санааг Монгол Улсаас тухайн үед Ихбританид, дараа нь АНУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар сууж байсан Б.А, түүний дүү Б.Г нартай 2006 оны намар уулзан ярилцах үед анх яригдсан юм.

Ингээд уг номын интернетэд буй хувилбарыг дээрх хоёр эрхмээс аван уншиж судалж байх явцад тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Н.Э*******тай уулзах завшаан (2006 оны сүүлээр шиг санаж байна) гарч, номын зохиогчтой уулзаж байсан гэдгийг сонсож байсны дагуу тодруулан асуухад “Сингапур улсын Ерөнхий сайд Ли ******* Ю гуайтай уулзаж байсан минь үнэн. Тэгэхэд олон улсын хүрээнд өөрөө төдийгүй бичсэн ном нь ихэд нэр зард гараад байсан энэ эрхэм надад номоо дурсгасан. Би орчуулагчийн хувьд монгол хэлэнд хөрвүүлэн өөрийн орны уншигчдад хүргэвэл болох эсэх талаар тодруулахад тэрээр “...хэрэв тэгвэл миний бие туйлын таатай байх болно” гээд гарын үсэг зуран өгч байсан учраас үнэхээр орчуулан хэвлүүлбэл би ч гэсэн баяртай байх болно гэсэн. Дэлхийн нэртэй нэртэй улс төрчид улс орныг хөгжүүлэх төдийгүй улс орон байгуулах сурах бичиг гэж үнэлдэг учраас манайх шиг будлиж мунгинаж байгаа оронд маш хэрэгтэй ном...” гэж байсан учраас миний бие орчуулах ажилд орж, 2006 оны 9 сарын 22-ноос 2007 оны 9 сарын 25-нд уйгагүй сууж, банкнаас зээл аван уншигч түмэндээ хүргэсэн.

Зээлээ богино хугацаанд төлөхийн тулд хэд хэдэн сургуультай ярьж номын санд нь харьцангуй хямдаар борлуулж, гомдол гаргаад байгаа М п ХХК-ийн И******* дэлгүүрт нийлүүлэн 2007-2017 онд борлуулсан. Ингэхдээ энэ компанийн тогтоосон жишгээр борлуулсан ном тутмын үнээс 26-31 хувийг төлдөг байсан.

Ингээд тус номыг хэвлүүлэхийн тулд Хадгаламж банкнаас 6,5 сая төгрөгийн зээл авч хэвлүүлсэн. Юутай ч энэ номын орчуулгын талаар уншигчдын ам сайн байсан болохоор борлуулалтаас үлдэж байсан орлогоор хэд хэдэн удаа цөөн цөөн тоогоор дахин хэвлүүлсэн. Гэтэл 2017 оны орчим Н.П миний биеийг энэ номыг дахин хэвлүүлэх эрхгүй, онцгой эрх авсан тухай А******* компанийн зүгээс ярьж хэлж эхэлсэн. Улмаар энэ компанийн бүтцэд байдаг М п ХХК, хамаарал бүхий этгээдүүд нь энэ бүтээлийн анхдагч үүсмэл эрхтэйг мэддэг, бүтээлийн борлуулалтын орлогын үнийн дүнгийн гуравны нэгийг 2007-2017 авч байсан.

М  пХХК нь гомдолдоо “...Сингапурын ерөнхий сайд асан Ли ******* Югийн “From : Singapore History-1965-2000” нэртэй номыг 2015 онд Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас авсан албан ёсны зөвшөөрлөөр “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” нэртэйгээр эрхлэн гаргасан. Монгол хэлээр эрхлэн гаргах онцгой эрх нь манай компанид хадгалагдаж байгаа” гэж дурджээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан М п ХХК болон S******* Times ******* Pte Ltd нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс үзвэл Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас Англи хэл дээр эрхлэн гаргасан “From Third *******” бүтээлийн эрхийг Монгол хэл дээр хэвлэхээр харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас Англи хэл дээр эрхлэн гаргасан эхийг өөрчлөхгүйгээр Монгол хэл дээр хэвлэн гаргах эрхийг л авсан байна.

Гэтэл миний хөрвүүлэн гаргасан “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэй бүтээл нь Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас Англи хэл дээр эрхлэн гаргасан Ли ******* Ю зохиогчтой “From Third *******” буюу М  пХХК-ийн хэвлэн гаргасан “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлээс нэр, загвар, хавтас болон өмнөх үг, орчуулгын хувьд эрс ялгаатайг баримт болгон хавсаргаж байна.

Миний бие “Буурай орноос бусдын манлайд гарсан замнал” бүтээлээ Монгол хэлнээ хөрвүүлж гаргахдаа Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас Англи хэл дээр хэвлүүлсэн “From Third *******” бүтээлээс хөрвүүлээгүй, мөн М п ХХК-ийн хэвлэн гаргасан “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлийг ямар нэг байдлаар ашиглаагүй, эрх олгосон гэх гэрээ байгуулагдахаас даруй 8 жилийн өмнө анхны хэвлэлээ гаргасан болохоо, мөн тэрчлэн уг номын монгол дээр гарсан анхны хэвлэлтээс эхлээд өөрчлөөгүй өмнөх үг болгон бичсэн удиртгалдаа тэмдэглэсээр ирснийг дахин нотлон хэлж байна.

Яриа хөөрөө ийм маягаар эргэж байгаа тухай АНУ-д хийгээд НҮБ-д сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.А*******д дуулгахад “Сингапураас НҮБ-д сууж байгаа бүрэн эрхт төлөөлөгчид би эндээс албан ёсоор хандъя. Өөрийн тухай товч танилцуулга, хоёр хувь ном ирүүл...” гэснийг ёсоор болгосон. Зохиогч насан өөд болоод удаагүй байсан, бас Ли ******* Ю хэмээх эрхмийн бүтээлийг зарж борлуулан ашиг олохоос илүүтэй дэлхийн улс оронд түгээн дэлгэрүүлэхийг илүүд үзэж байгаагаа амаар хэлээд албан бичгээр хариу өгөөгүй. Ингээд Б.А******* элчин сайд энэ номыг дахин хэвлүүлбэл Монгол Улсаас Сингапур улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Д******* нар хамтран “Сингапурын хөгжлийн гайхамшиг” хэмээх товч тэмдэглэл 2016 оны 3 дугаар сард хамтран бичиж өгснийг тав дахь удаа хэвлүүлэхдээ нэмж гаргасныг Оюуны өмчийн газар өгч байсан. Бас дээр нь өмнө нь миний орчуулгыг мэддэг хүмүүс М п ХХК-ийн хэвлэн гаргасан “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номыг авч үзээд хэл найруулгын хувьд ойлгомж муутай юм байна, тийм учраас дахин хэвлүүлээч гэж байсны дагуу дахин хэвлүүлэхдээ дээрх хоёр эрхэм элчин сайд нарын ирүүлсэн бичвэрийг хавсаргасан юм.

Бүтээлийн онцгой эрх эзэмшигч буюу Ли ******* Югаас “Сингапурын түүх буюу III зэргийн орноос I-т хүрсэн замнал” номыг Монгол хэлнээ хөрвүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр уг номыг хөрвүүлэн хэвлүүлсэн бөгөөд онцгой эрх эзэмшигч болон түүний өв залгамжлагч нараас уг бүтээлтэй холбоотой гомдол гаргаагүй, гомдол гаргах эрх бүхий этгээд хэн байх боломжтой талаар шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарч үзээгүй.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмчийн газрын улсын байцаагч нь Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газар уг бүтээлийг эзэмших онцгой эрхтэй эсэх, аль эсвэл тодорхой хүрээнд хэвлэн тараах тусгай эрхтэй аль нь болохыг тогтоогоогүй, Монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан “Буурай орноос бусдын манлайд гарсан замнал” бүтээл нь тус хэвлэлийн газрын Англи хэл дээр эрхлэн гаргасан “From Third *******” бүтээлийг эх сурвалж болгоогүй, мөн М  пХХК-ийн хэвлэн гаргасан “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлээс ялгаатай эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй, энэ талаар холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа огт хийгээгүй, бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно.” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Сингапур улсын ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли ******* Югийн Сингапурын түүх болон 3 дугаар зэргийн орноос нэгдүгээрт хүрсэн замнал номыг интернетэд байршуулсан хувилбараас 2006 оноос 2007 оны хооронд Монгол хэлэнд хөрвүүлээд буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал нэртэй 2007 онд анх номыг хэвлүүлж олны хүртээл болгосон байдаг. Үүсмэл бүтээлд зохиогчийн эрхийн 10705 дугаартай гэрчилгээ аваад бүтээлийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Монгол хэлэнд орчуулаад өөрийн орны хүмүүст хүргэх талаар тодруулахад номын зохиогч өөрөө миний бие таатай байх болно гэж гарын үсэг зурсан үйл баримтууд байдаг. Энэ байдлаар зохиогчоос номыг хөрвүүлж орчуулах зөвшөөрлийг авсан гэж үзэж байгаа. 

Хэвлэхдээ Сингапурын хөгжлийн гайхамшиг гэдэг товч тэмдэглэлийг хавсаргаж оруулж ирсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргасан компани буюу эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан байдлаар баримтыг өгсөн. Үүнийг үндэслээд шийтгэлийн хуудас ногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М с компани нь 2015 оны гэрээгээр авсан гэж ярьж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч 13 жилийн өмнө энэ номыг орчуулаад нийтэд мэдээлэлсэн үйл баримт байгаа. Тийм учраас шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна.

... Яг зохиогчтой нүүр тулсан тохиолдолд заавал бичгээр гэрээ хэлцэл хийгээд эрх үүргийг нарийвчлан заах асуудал байхгүй. Манай дотоодын  хуулиар зохиогчийн зөвшөөрлийг гэрээгээр авах заалт байгаа. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийг уншихаар зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг эдэлнэ гэж заасан. Зохиогч бол өөрийн  оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлнэ гэж заасан. 2006 оны Н.Э******* Ли ******* Ютай уулзаад энэ номыг бэлэглэхээр нь Монгол улсад нийтийн хүртээл болгох асуудлын талаар яригдаад зөвшөөрөгдсөн. Онцгой эрх эзэмшигч Ли ******* Ю өөрөө эс зөвшөөрсөн талаар болон зохиогчийн эрх зөрчигдсөн талаар манайд хандсан зүйл байхгүй.” гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...М  пХХК нь Сингапурын S******* Times ******* компанитай зохиолч Ли Каун Югийн “From third world to first Singapore Histore 1965-2000 буюу Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000 нэртэй номыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр монгол хэлээр хэвлэх эрхийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр 5 жилийн хугацаатай авсан байна.

Нэхэмжлэгч иргэн Н.П нь Зохиогч Ли ******* Ю “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэйгээр 2007 оноос монгол хэлнээ хөрвүүлж нийтийн хүртээл болгосон бөгөөд зохиогч болон эрх эзэмшигч нараас авсан албан ёсны зөвшөөрөлгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 8.3 зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.

Иймд иргэн Н.П нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчлийг таслан зогсоож Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060 тоот шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү

... Нэг бүтээлээр хэд хэдэн хүмүүс орчуулахыг зөвшөөрдөг. Хамгийн гол нь эрх эзэмшиж байгаа хүмүүс зөвшөөрсөн байх шаардлагатай. М с ХХК-д манайд өргөдөл өгөөд эхний хүсэлтээр шалгахаас татгалзсан шийдвэр явуулсан. Яагаад гэвэл танайх гомдол гаргах эрхгүй гэж гэрээнд заасан. Танайх зөвхөн орчуулах, хэвлэх эрхтэй байна. Тийм учраас танай гомдлыг шалгахгүй гэж буцаасан. Улмаар тэднийх итгэмжлэл оруулж ирсэн. Манай компанийн нэрийн зүгээс М с ХХК гомдол гаргах эрхтэй гэсэн. Түүний дагуу гомдол шалгасан. Зохиогч өөрөө онцгой эрх эзэмшиж байгаа хүн мөн. Сингапурын компани эрхээ шилжүүлсэн. Тус компани дамжуулах түгээх эрх нь байсан. Тийм учраас эрх олгогдсон гэж үзэж байгаа. Итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр зүйл мөн үү гэдэг асуудал тавигдсан. Миний хувьд нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдсэн. Эрх эзэмшигчээс манайд гаргаж өгсөн гэрээ бий болоод үнэн зөвөөр итгэмжлэл авчирч өгсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Н.П нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060  дугаар  шийтгэлийн  хуудсыг  хүчингүй  болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргажээ.

Гомдол гаргагчаас “Буурай орноос бусдын манлайд гарсан замнал” бүтээл нь Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газрын Англи хэл дээр гаргасан Ли ******* Югийн From Third ******* бүтээлийг эх сурвалж болгоогүй, мөн М п ХХК-ийн хэвлэн гаргасан “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлээс ялгаатай эсэх талаар дүгнэлт өгөөгүй, энэ талаар холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа  хийгээгүй, бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй” гэж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч “... зохиогч Ли ******* Югаас номыг Монгол хэлнээ орчуулах зөвшөөрлийг амаар авсны үндсэн дээр уг номыг орчуулан хэвлүүлсэн. Сингапурын хуулиар амаар зөвшөөрөл өгөх зохицуулалт байдаг. Зохиогч түүний өв залгамжлагч нараас уг бүтээлтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй.” гэж,

Хариуцагчаас “... зохиогч болон эрх эзэмшигч нараас авсан албан ёсны зөвшөөрөлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

М п ХХК-аас Оюуны өмчийн газарт “...Монгол хэлээр эрхлэн гаргах онцгой эрх нь манай компанид хадгалагдаж байгаа номыг Болорсудар хэвлэлийн газар Ли ******* Ю “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэйгээр хэвлэн гаргаж, худалдаалж байгаа нь зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн гомдлыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргажээ.

Гомдлыг Оюуны өмчийн газраас шалгаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

М п ХХК-ийн Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо “...Сингапурын ерөнхий сайд асан Ли ******* Югийн “From : Singapore History-1965-2000” нэртэй номыг 2015 онд Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас авсан албан ёсны зөвшөөрлөөр “Сингапурын хөгжлийн түүх: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” нэртэйгээр эрхлэн гаргасан. Монгол хэлээр эрхлэн гаргах онцгой эрх нь манай компанид хадгалагдаж байгаа” гэжээ.

Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газраас хэвлэн гаргасан Ли ******* Югийн “From Third *******” бүтээлийг Монгол хэл дээр хэвлэхээр М п ХХК нь  S******* Times ******* хэвлэлийн газартай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд тус компаниас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М п ХХК-д   итгэмжлэлд М п ХХК нь “Сингапурын хөгжлийн нууц: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлийг  эрхлэн гаргах онцгой эрхтэй талаар дурдаад дээр дурдсан бүтээлийн зохиогчийн эрх Монгол улсын нутаг дэвсгэрт зөрчигдсөн тохиолдолд Оюуны өмчийн газарт гомдол гаргах эрхийг олгосон байна.

Гэтэл Н.П нь зохиогч Ли ******* Югийн “From Third *******” номыг  2006 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол хэлнээ хөрвүүлж, “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” нэртэйгээр хэвлүүлж, 2007-2017 онд М п ХХК-ийн Интер ном дэлгүүрээр худалдан борлуулж байсан бөгөөд 2015 онд  S******* Times ******* хэвлэлийн газартай хийсэн гэрээний дагуу М п ХХК-ийн хэвлэн борлуулж буй “Сингапурын хөгжлийн нууц: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлийн зохиогчийн эрх болон үүсмэл эрхийг зөрчсөн үйл баримт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тогтоогдоогүй байна.

Тодруулбал, Гомдол гаргагч Н.П нь Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газар М п ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө “Буурай орноос бусдын манлайд гарсан замнал” бүтээлээ Монгол хэлнээ орчуулсан бөгөөд ингэхдээ Сингапур улсын ерөнхий сайд асан тус номын зохиогч Ли ******* Югаас амаар зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг бөгөөд Сингапур улсын S******* Times ******* хэвлэлийн газар уг бүтээлийг эзэмших онцгой эрхтэй эсэх, уг эрх нь Н.П үүсмэл бүтээлийн улмаас зөрчигдсөн эсэх, М п ХХК-ийн  “Сингапурын хөгжлийн нууц: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” бүтээлийн зохиогчийн эрх болон үүсмэл эрх Н.П “Буурай орноос бусдын манлайд гарсан замнал” бүтээлийн улмаас зөрчигдсөн эсэх асуудлыг тогтоогоогүйгээс Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил мөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.2 ”Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: “,  12.2.4 “үүсмэл бүтээл болгон өөрчлөх;” гэж заасны дагуу зохиогч болон түүний эрхийг эзэмшигчээс үүсмэл бүтээл буюу эх бүтээлийг орчуулах, хэвлэх, худалдан борлуулахыг хориглох онцгой эрхтэй.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”,  7.1 дүгээр зүйлийн 1 “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:,” 1.1 “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;” гэж заасны дагуу дээр дурдагдсан нөхцөл байдлыг тогтоож, дахин акт гарах хүртэл Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Шийтгэлийн хуудсанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2 дахь заалтыг зөрчсөн гэж бичигдсэнийг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх заалт гэж зөвтгөсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453060  дугаар  шийтгэлийн  хуудсыг  нөхцөл байдлыг тодруулж, дахин акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН