Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******эд холбогдох 1823001660121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, сумын т ******* ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дугаар зүйл ангиар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ийн *******, Регистрийн дугаар: *******

Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний орой аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх дотор иргэн Ц.*******гийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх т “ хадам эгч *******ийг дарамталдаг” гэсэн шалтгаанаар иргэн Ц.*******гийн нүүрэн тус газар нэг удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал шүүгдэгч нүүр рүү нь гараараа цохисон гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.*******гийн “...2019 оны 03 дугаар сарын 09-ний орой ... Г.******* ирээд хоёулаа тамхилья гээд захиргааны баруун талын жигүүр лүү яваад орохоор нь дагаад ороодохсон чинь чи миний хадам эгчийг архи уулаа гэж дээрэлхэж дарамталдаг гэж уурлахаар нь чи бидний амьдрал тусдаа, чи бид хоёр нэг айлын хүргэн гэж яваа, тэгээд ч ******* бид хоёрын амьдрал чамд хамаагүй гээд хэлсэн чинь намайг шууд нүд рүү цохиод авсан. Тэгээд ...нүднээс цус гоожоод унахаар нь би буцаад зугтаасан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч хохирогчийг цохисоны дараа тэднийг салгасан талаараа мэдүүлсэн гэрч Д.*******ын “...2019 оны 03 дугаар сарын 09-ний 22:00 цаг дөхөж байхад ... манай өрөөний үүдэнд хүн хэрэлдээд эхлэхээр нь хаалгаа нээгээд хартал ******* ******* хоёр зодолдсон бололтой нэг нь улаан нүүртэй болчихсон хоёр юм хурлын заал руу явж байсан, тэгэхээр нь би дундуур нь орж салгаад, тэгээд *******гийн цусыг арчаад шууд гэр рүү нь аваад явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай “...иргэн Ц.*******гийн биед: Зүүн нүдний эвэрлэгт шарх, салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, хавдар гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Ц.*******гийн биед: Зүүн нүдний эвэрлэгт шарх, салстанд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, хавдар гэмтлүүд нь гэмтлийн зэрэг журмын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн нүүрэнд цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Г.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Г.******* иргэн Ц.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүүн талынх нь шил хагарсан цагаан өнгийн никель рамтай нүдний шилийг дахин ажиглах боломжгүй учир устгаж, шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******эд оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Г.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Г.*******эд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүүн талынх нь шил хагарсан цагаан өнгийн никель рамтай нүдний шилийг устгасугай. 7. Шүүгдэгчийн өмчлөлийн 2 тооны адууг битүүмжилсэн поркурорын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5/22 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ