Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1130

 

«г:

 

Г                                                                                                             ~|

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г’ танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б- овогт Б-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан
журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808 0519 81552 дугаартай, 1
хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар
сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б- овогт Б-ын Д- нь Монгол Улсын иргэн, 1997
оны 11 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 21 настай,
эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Дэлгэрэх” пабад тогооч ажилтай,
ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй,

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” нэртэй
_ пабын подвольд иргэн А.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас
маргалдан зодож, улмаар биед нь хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн
эдийн няцрал, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт
зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.

 

2

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-: Мөрдөн байцаалтад болсон
үйл явдлыг мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0519 81552 дугаартай хэргээс:

1. Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр
сарын 19-нд өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд “Дэлгэрэх" пабын доод талын
подволийг түрээслэн гуталчин хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг
өнгөрч байхад найз Мөнхтөрийн хамт ажил дээрээ очсон. Тэгээд подволь руу ороход
хамгийн үүдэн талын пабын мэдлийн өрөөний хаалга нь завсар гарсан, гэрэлтэй байхаар
нь түлхээд үзэхэд онгойхгүй байсан. Завсараар нь харахад дээд пабад ажилладаг Дээгий
гэх залуу сандал тавиад хаалга хаагаад суусан байсан. Би “наад хаалгаа онгойлго, чи
наанаа юу хийж байгаа юм бэ“ гэхэд “би энд байна” гэсэн. Би түүнд “танай захирал намайг
энэ подволийг харж шалгаж байгаарай гэж захисан, чи наанаа юу хийгээд байна” гэхэд
урдаас “чамд ямар хамаатай юм, би юмаа мэдэж байна” гэж хэлэхээр нь “чамд яагаад
түлхүүр байж байдаг билээ” гээд хаалгыг түлхэхэд онгойлгохгүй дараад байсан. Би нилээн
түлхэж байгаад орсон. Намайг ороход Дээгий өөр нэг танихгүй шинээр ажилд орсон
эрэгтэй хүүхэдтэй хамт байсан. Тэгээд “чамд ямар хамаатай юм” гээд маргаснаа миний
цээж рүү гараараа түлхсэн. Би хойшоо ухраад сандалд тээглээд шалан дээр унасан. Тэр
миний дээрээс толгой руу гараараа цохиод байсан. Манай найз араас орж ирээд “чи яаж
байнаа” гэхэд манай найзад “тэр чамд ямар хамаа байна” гээд уурласан. Намайг босоод
ирэхэд миний хамраас цус гарч байсан. Тэгээд өөрийнхөө гуталчны өрөөнд орж хамрын
цусаа тогтоогоод буцаад нөгөө өрөөнд ороод “чи одоо яаж байгаа юм бэ” гэхэд Дээгий “та
хоёрыг зодно, би 1 дүгээр хороололд гаргаахгүй амьтан, тэр цагдаагаа дууд, цагдаа нарыг
чинь мэднэ шүү” гэж хэлсэн. Энэ үед манай найз Мөнхтөр “наадах чинь ямар овоо бацаан
бэ, зодчихъё” гээд бариад авсан. Би Мөнхтөрд “наад хүүхдээ боль боль хэрэггүй” гэж
хэлсэн. Манай найз Мөнхтөр тэр өрөөнөөс гараад манай өрөө рүү дуудлага өгөх гээд
явсан хойгуур тэр залуу намайг дахиж буйдан дээр түлхэж унагаад нүүр толгой руу
цохисон. Тэгэж байтал манай найз орж ирээд Дээгийг салгаад намайг аваад гарахад
Дээгий Мөнхтөрийн араас өшиглөөд үлдсэн. Удалгүй цагдаа ирээд бид нарыг
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр авчирсан. Дээгий миний толгой
нүүрэн тус газар гараараа цохисон. Миний хамар, нүд, нүүрэн хэсэг хавдаж, баруун
хацрын арьс зулгарсан. Мөн толгойн хуйх хөндүүр болсон. Манай найз Мөнхтөр болон би

 

3

 

:

 

халамцуу байсан. Тэр хоёр залуу эрүүл байсан. Тэр Дээгий гэх залуугаас “өрөөнд юу хийж
байгаа юм, би энэ подволийг анхаарч хардаг юм“ гэж хэлснээс болж л маргалдан намайг
зодсон. ...би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, Мед трамва эмнэлэгт
компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, Баянхошууны Хөтөлд
амьдардаг бариач эмгэнээр 3 өдөр өглөө орой ээлжлэн 6 удаа толгойгоо бариулсан, нэг
удаа толгойгоо бариулахдаа 25.000 төгрөг өгч байсан. Нийт 150.000 төгрөг төлж
бариулсан. Миний тархи хөдөлсөн. 30.00 төгрөгөөр өвчин намдаах эм авч уусан. Эдгээр
зардал нийт 308.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг1,

  1. Гэрч И.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-
    нд өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М- ахын хамт өглөө 10 цаг
өнгөрөөгөөд ажил дээр нь очсон. Тэгээд доошоо подволь руу ороод нэг өрөөний хаалга
завсартай байсан чинь М- ах яваад очсон. Тэр өрөөнд байсан Дээгий гэх залууд
“чи яах гэж энэ өрөөнд орж байгаа юм” гэж хэлэхэд тэр залуу урдаас нь маргалдаад
М- ахыг арагш нь түлхэж унагаад дээрээс нь гараараа цохисон. Дандаа толгой
руу нь цохиод байсан. Тэгээд би дундуур нь ороод салгасан. М- ахын хамраас
цус гарсан байсан. Тэр өрөөндөө орж цусаа угаачихаад буцаж ирээд нөгөө Дээгий гэх
залуутай маргалдсан. Би “хэл амаараа учраа ол” гэж хэлэхэд тэр хоёр дахиж барилцаж
аваад дээр доороо орж ноцолдоод Дээгий М- ахын дээр нь гараад толгой
түрүүгүй балбаад байсан. Дээгийтэй хамт байсан залуу бид хоёр тэднийг салгах гэтэл
намайг арагш нь түлхэхэд би унасан. Миний дээрээс ганц хоёр удаа цохисон. Би босож
ирээд М- ахыг аваад өрөөнд нь орж цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид
нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү явсан. М- ах бид
хоёр нэг шил архи хувааж уусан, хоёулаа халамцуу байсан. Дээгий гэх залуутай хамт
байсан залуу зодоонд оролцоогүй....” гэх мэдүүлэг2,

  1. Гэрч Б.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 03-
    нд өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх”
пабад зохион байгуулагчаар ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө подвольд
хувцас солих өрөөнд Д-гийн хамт хувцсаа сольж байсан. 12 цаг болж байсан.
Бид хоёр хувцсаа сольж байтал гаднаас тэр подвольд гутал засдаг гуталчин ах согтуу орж
ирсэн. Тэр ах хаалгаар дайрч өрөөнд орж ирээд “энэ өрөө та хоёрын байх газар биш” гээд
агсам тавьсан. Тэгээд Д- тэр ахад “энэ чинь бид нарын хувцас сольдог өрөө
байгаа юм, та юу яриад байгаа юм” гэхэд нөгөө ах тоохгүй “та нар эндээс гар” гээд
хөөгөөд байсан. Д- гарах гээд тэр ахыг холд гээд түлхсэн. Тэгтэл гуталчин ах

 

1 Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

 

2 Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

 

4

 

эхлээд Д-г заамдаад хоолойг нь боосон. Тэгээд би голоор нь орж салгасан.
Гуталчин ахтай хамт явсан согтуу ах бас Д-г араас нь цохиод авсан.
Д- уурлаад гуталчин ахтай зодолдсон. Би салгахад тэр хамт байсан ах мөн
Д-гийн толгой руу нь өшиглөж цохисон. Тэр ах бас намайг толгой руу цохисон.
Би тэгээд тэр ахыг чирээд өрөөнөөс гаргасан. Гуталчин ах Д- хоёрыг салгасан.
Тэднийг салгахад гуталчин ахын хамраас цус гарсан. Ингээд л цагдаа ирээд тэд нарыг
аваад явсан....” гэх мэдүүлэг3,

  1. Гэрч Б.Парчины мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 12-нд
    өгсөн: ”... Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг
    “Дэлгэрэх” пабыг түрээсэлж ажиллуулдаг юм. Д- нь манайд тогоочоор
    ажилладаг. Манай доод подвольд 3 өрөө байдаг. Нэг өрөөнд нь гуталчин М-
    түрээсээр гутал засвар ажиллуулдаг. Хажуу нэг өрөөнд нь ажилчдын хувцас солих өрөө,
    амрах өрөө байдаг. Гуталчинд эд хогшлоо болон хажуу өрөөнүүдээ харж байгаарай гэж
    хэлж байсан. Зодоон болсон гэх өрөөнд манай ажилчид өөрсдөө орох бүрэн эрхтэй. Тэд
    нарын хувцас солих өрөө болгон тохижуулж байгаа юм. Манай ажилчид тэнд амарч
    хувцсаа сольдог юм. ...” гэх мэдүүлэг4,
  2. Б.Д-гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11
    дүгээр сарын 17-нд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа
    явуулдаг “Дэлгэрэх” пабад тогоочоор ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
    ажилдаа ирээд подвольд шинээр засаж хувцас солих өрөө болгож байгаа өрөөнд зохион
    байгуулагч Бямбацогт бид хоёр хувцсаа сольчихоод амраад сууж байсан. 12 цаг 30 минут
    болж байсан байх өрөөнд сууж байхад өрөөний хаалга түлхсэн. Би сандал хаалганд
    тулгаад налаад сууж байсан. Хаалга түлхээд хэн бэ гээд орилоод байсан. Би дуугараагүй.
    Хоёр дахин чанга цохихоор нь би байнаа гэж дугарсан. Цохиод байхаар нь би хаалгаа
    онгойлгоход гуталчин ах ороод ирсэн. Тэр орж ирээд чи энд юугаа хийж байгаа юм гэхээр
    нь чамд ямар хамаатай юм гэсэн. Бид хоёр маргалдаад гуталчин ах намайг заамдаад
    авсан. Би өөдөөс нь заамдсан гарыг нь бариад авсан. Бид хоёр орилолдоод хэрэлдээд
    байж байтал цаад өрөөнөөс гуталчинтай цуг явсан ах ороод ирсэн. Тэр ах орж ирээд
    намайг цохиод авсан. Би тэгээд гуталчин ахын дээр нь гараад нүүр рүү нь цохиод байсан.
    Энэ үеэс араас нөгөө ах миний дагз руу цохиод байсан. Энэ үед Бямбацогт тэр ард
    байсан ахыг татаад салгахад би гуталчин ахыг орхиод босож очоод нөгөө ахын дух руу
    бас цохисон. Гуталчин ахын хамраас нь цус гарсан байсан. Гуталчин ах цагдаа дуудсан.
    Би гуталчин ахын нүүр толгойд нь цохисон. Нүд нь хөхрөөд хамар нь гэмтсэн хавдсан
    байсан. Хамраас нь цус гараад байсан. Миний хүзүү тухайн үед улайсан, би өөрөө шүүх
 

3 Хавтаст хэргийн 23 дугаар тал.

 

4 Хавтаст хэргийн 27 дугаар тал.

 

5

 

эмнэлэгт үзүүлээгүй. Гэмтэл учраагүй. Би тэр ахыг зодож хөнгөн гэмтэл учруулснаа
хүлээн зөвшөөрч байна ... “ гэх мэдүүлэг5

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны
    өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13114 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу овойж хавдсан,
тархмал хөхөлбөр ягаан өнгийн шаргал ногоон өнгийн цус хуралттай, хамрын нуруу
тэмтрэлтээр эмзэглэлтэй. Духанд 1,5x0,2 см хүрэн бор тав бүхий зах ирмэг тэгш бус
шархтай, зулайн хуйх овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, баруун хацарт 6x0,5 см 2
ширхэг, 2x0,5см 1 ширхэг бор өнгийн тав бүхий захаараа тав нь хуурч буй зулгаралттай.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Толгойн КТГ шинжилгээ.

“...ДҮГНЭЛТ:

1 , 2 А.М-ын биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн
эдийн няцрал, духанд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
    тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
    /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт "6,
  5. Хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд 7
  6. Хохирогч А.М-, шүүгдэгч Б.Д- нарын хэргийг хялбаршуулсан
    журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд8, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний
    өдрийн 271 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол 9,
    яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээг танилцуулсан прокурорын санал 10,
  7. Шүүгдэгч Б.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа 11, ял шийтгэгдсэн
    эсэхийг шалгасан хуудас 12, Оршин суух хаягийн тодорхойлолт 13, Д-гийн нэр
    дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий
 

5 Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

 

8 Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

  1. Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
 
  1. Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.
 
  1. Хавтаст хэргийн 65 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 64 дүгээр тал.
 
  1. Хавтаст хэргийн 48 дугаар тал.
 
  1. Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
 
  1. Хавтаст хэргийн 49 дүгээр тал.
 

газрын лавлагаа14, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн
лавлагаа 15 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй
болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Б.Д-
нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт
гаргасныг прокурор 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаар тогтоолоор
шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар
саналыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд
шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4
дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-
нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан
баримтуудаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх
хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан
дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Б.Д-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан
шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан
дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрладаг “Дэлгэрэх” нэртэй пабад тогоочоор ажилладаг, хохирогч
А.М- нь тус пабын доод подволийг гутал засвараар түрээслэн ажиллуулдаг, тэд
нэг байранд хамтдаа ажилладаг хүмүүс байна.

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” нэртэй пабын подвольд иргэн А.М- нь
“Дэлгэрэх” пабыг түрээслэн ажиллуулдаг захирал нь намайг хажуу өрөө, эд хөрөнгийг

 
  1. Хавтаст хэргийн 57 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 50 дугаар тал.
 

харж байгаарай гэж захисан гэх шалтгаанаар Б.Д-г хувцас солих өрөөндөө
хувцсаа солиод амарч байхад “наад өрөөндөө юу хийгээд байгаан” гэж өрөөний хаалгыг
нь цохих зэргээр анх хэрүүл маргааныг үүсгэсэн байна. Ингээд шүүгдэгч
Б.Д-гийн амарч байсан өрөөнд дайрч орж ирж, улмаар түүнтэй барьцалдаж
авсан байх бөгөөд шүүгдэгч Б.Д- нь “чамд ямар хамаатай юм” гэж түүнтэй
маргалдаж, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч, шүүгдэгч Б.Д- нь
А.М-ын толгой руу гараараа цохих, цээж рүү нь цохиж түлхэх зэргээр зодож
түүний биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд
шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн
хохирол учруулсан болох нь:

-хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10
дугаар сарын 27-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Мөнхтөрийн хамт ажил дээрээ очоод,
подволь руу ороход үүдэн талын пабын мэдлийн өрөөний хаалга нь завсар гарсан,
гэрэлтэй байсан, түлхээд үзэхэд онгойхгүй байсан. ...Дээгий гэх залуу сандал тавиад
хаалга хаагаад суусан байсан. Би “наад хаалгаа онгойлго, чи наанаа юу хийж байгаа юм
бэ“ гэхэд “би энд байна” гэсэн. Би түүнд “танай захирал намайг энэ подволийг харж
шалгаж байгаарай гэж захисан, чи наанаа юу хийгээд байна” гэхэд урдаас “чамд ямар
хамаатай юм, би юмаа мэдэж байна” гэж хэлсэн. ...“чамд яагаад түлхүүр байж байдаг
билээ” гээд хаалгыг түлхэхэд онгойлгохгүй дараад байсан. Би нилээн түлхэж байгаад
орсон. Тэгэхэд “чамд ямар хамаатай юм” гээд маргаснаа миний цээж рүү гараараа
түлхсэн. Тэр миний дээрээс толгой руу гараараа цохиод байсан. ...Намайг босоод ирэхэд
миний хамраас цус гарч байсан. ...Дээгий миний толгой нүүрэн тус газар гараараа
цохисон. Миний хамар, нүд, нүүрэн хэсэг хавдаж, баруун хацрын арьс зулгарсан. Мөн
толгойн хуйх хөндүүр болсон. ...Тэр Дээгий гэх залуугаас “өрөөнд юу хийж байгаа юм, би
энэ подволийг анхаарч хардаг юм“ гэж хэлснээс болж л маргалдан намайг зодсон ...” гэх
мэдүүлэг16,

-гэрч И.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар
сарын 27-ны өдөр М- ахын хамт өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очсон.
Тэгээд доошоо подволь руу ороод нэг өрөөний хаалга завсартай байсан чинь М-
ах яваад очсон. Тэр өрөөнд байсан Дээгий гэх залууд “чи яах гэж энэ өрөөнд орж байгаа
юм” гэж хэлэхэд тэр залуу урдаас нь маргалдаад М- ахыг арагш нь түлхэж
унагаад дээрээс нь гараараа цохисон. Дандаа толгой руу нь цохиод байсан. ...тэр хоёр
дахиж барилцаж аваад дээр доороо орж ноцолдоод Дээгий М- ахын дээр нь
гараад толгой түрүүгүй балбаад байсан...." гэх мэдүүлэг17,

-гэрч Б.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..."Дэлгэрэх” пабад зохион
байгуулагчаар ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө подвольд хувцас солих
өрөөнд Д-гийн хамт хувцсаа сольж байсан. ...хувцсаа сольж байтал гаднаас

 
  1. Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.
 

8

 

тэр подвольд гутал засдаг гуталчин ах согтуу орж ирсэн. Тэр ах хаалгаар дайрч өрөөнд
орж ирээд “энэ өрөө та хоёрын байх газар биш” гээд агсам тавьсан. Тэгээд Д-
тэр ахад “энэ чинь бид нарын хувцас сольдог өрөө байгаа юм, та юу яриад байгаа юм”
гэхэд нөгөө ах тоохгүй “та нар эндээс гар” гээд хөөгөөд байсан. ...Д- уурлаад
гуталчин ахтай зодолдсон. Тэднийг салгахад гуталчин ахын хамраас цус гарсан. ...” гэх
мэдүүлэг,

-Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дэлгэрэх” пабад
тогоочоор ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа ирээд подвольд
шинээр засаж хувцас солих өрөө болгож байгаа өрөөнд зохион байгуулагч Бямбацогт бид
хоёр хувцсаа сольчихоод амраад сууж байсан, 12 цаг 30 минут болж байсан байх.
...Хаалга түлхээд хэн бэ гээд орилоод байсан. ...Цохиод байхаар нь би хаалгаа
онгойлгоход гуталчин ах ороод ирсэн. Тэр орж ирээд чи энд юугаа хийж байгаа юм гэхээр
нь чамд ямар хамаатай юм гэсэн. Бид хоёр маргалдаад гуталчин ах намайг заамдаад
авсан. Би өөдөөс нь заамдсан гарыг нь бариад авсан. Бид хоёр орилолдоод хэрэлдсэн.
...Би гуталчин ахын нүүр толгойд нь цохисон. Нүд нь хөхрөөд хамар нь гэмтсэн байсан,
хавдсан байсан. Хамраас нь цус гараад байсан ... “ гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны
өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13114 дугаартай дүгнэлт ”20,
зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан
байдал, мөн хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй
байна.

Шүүгдэгч Б.Д-гийн хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн
гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн
хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг
хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж
шүүх дүгнэв.

 
  1. Хавтаст хэргийн 23 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
 

9

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.М-ын бие махбодид хөнгөн хохирол
учирсан байх ба хохирогч А.М- нь эмчилгээний зардалд 308.000 төгрөг
нэхэмжилж, хэрэгт 128.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д- нь хохирогч
А.М-т 308.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн болох нь
хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл21-ээр тогтоогдож
байна. Иймд шүүгдэгч Б.Д-г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж
үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь Б.Д-д холбогдох хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл,
хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналыг Б.Д-д
танилцуулахад, зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Б.Д-д
түүнд танилцуулсан ялын санал 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг
гаргасан ба шүүгдэгч Б.Д- нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй
мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.Д- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн
ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас
хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан
гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба
хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт
“шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн
хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн
байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан 460.000 төгрөгөөр торгох ял
оногдуулж, шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдал, цалин хөлс, орлогыг харгалзан хуульд
заасан 90 хоногийн хугацааны дотор торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоож, тогтоосон
хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг анхааруулж,

 

21 Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

 

шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар
зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн
1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгттус
тус заасныг удирдлага болгон

ТОГГООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн
    хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.Д-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн жаран
    мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон
өдрөөс хойш хуульд зааснаар 90 хоногийн дотор биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар
тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав)
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг
мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч А.М-т төлөх төлбөргүй болохыг тус
тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11

 

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд
шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол,
эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ

 

 

 

Т.АЛТАНТУЯА