Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 1923000610049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролтой, авто засварчин, мужаан мэргэжилтэй, , эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн *******нд оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын байранд хадгалагдаж байсан 42 ширхэг өөр өөр нэр төрлийн 1.149.000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын байранд хадгалагдаж байсан 42 ширхэг өөр өөр нэр төрлийн согтууруулах ундааны зүйл болох дарс, архи, виски зэргийг хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч байгууллагын төлөөлөгч Л.ын... “Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албанаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07/87 дугаартай албан бичигт дурдагдсан зөрчлийн улмаас хураагдсан 42 ширхэг шилэн савлагаатай дарс, архи, шарз гэх нэр төрлийн согтууруулах ундааны зүйл, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зэргийг тухайн өдрөө хүлээлгэж өгсөн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн хадгалсан байсан шилэн савлагаатай согтууруулах ундааны зүйл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.*******ын “...******* бид хоёрыг *******гийн гэрт очиход ******* нилээн халамцуу ганцаараа байж байсан. Бид хоёрыг очтол ******* нэрийг нь мэдэхгүй нэг жижиг шилтэй дарс задалж өгсөн. Тэр дарсыг нь хуваагаад уугаад дуустал ******* дөрвөлжин шилтэй нэрийг нь мэдэхгүй архи гаргаж ирсэн. Тэр архийг би өмнө харж байгаагүй архи байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.*******ийн “...Тэгээд ******* нэрийг нь мэдэхгүй, миний өмнө нь харж байгаагүй нэг жижиг шилтэй дарс ширээн доороосоо гаргаж ирээд задалж өгсөн. Тэр дарсыг нь бид гурав хувааж уугаад дуустал ******* дөрвөлжин шилтэй нэрийг нь мэдэхгүй архи гаднаас оруулж ирсэн. Тэр архийг би өмнө нь харж байгаагүй архи байсан. Миний санаж байгаагаар орос архи байсан. Тэр архийг хуваагаад уух гэтэл амт нь эвгүй муухай байхаар нь уулгүй асгасан...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд манай гэрийн урд байдаг хуучин цайны газар байсан байшин дотор ширээн дээр архи дарс хураасан байсныг цонхоор харсан юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Засаг даргын тамгын газрын ажилчдын байр, хурлын заал зэргээр орж халаалт энэ тэрийг ажил үүргийн хуваарийн дагуу шалгаж явахдаа тухайн цайны газрын ширээн дээр байсан архинаас 3 шил дарс аваад куртикныхаа ханцуй, куртикны дотор талд тарааж хийгээд гарсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой манайд *******, Бороо гээд манай найзууд ирээд би 3 шил дарсаа тэр хоёртой хамт хувааж уусан. Ингэж уухдаа 22 шил дарс уусан байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 1.149.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 42 ширхэг согтууруулах ундааны зүйлийг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын байранд хадгалагдаж байсан 42 ширхэг өөр өөр нэр төрлийн 1.149.000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 42 ширхэг согтууруулах ундааны зүйл болох архи виски, дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь хохирогч байгууллагад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 949.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэгдэл 200.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сард хоёр хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан тэдний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч гэм буруугийнхаа талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 949000 төгрөг төлсөн, 5 дугаар сард 200000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,1.4, 1.5,1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 300/ гурван зуу/цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч . өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Д.******* нь хохирогч байгууллагад 200.000 төгрөгийн хохирлыг 2019 оны 05 дугаар сард нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 нэр төрлийн 22 ширхэг согтууруулах ундааны өөр өөр нэр төрлийн 24 ширхэг шилэн савыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс эд зүйл битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА