Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 038

 

 

                            

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, 

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Майбаяр, Д.Бум-Аюуш,

иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэн,

шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн, Б.Батзориг, Э.Намжилбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Борын тээхэн овогт Энхцэцэгийн Эрдэнэмөрөн, Боржигин овогт Батчулууны Батзориг нарт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Энхбаатарын Намжилбилэгт яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 2740 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Борын тээхэн овогт Энхцэцэгийн Эрдэнэмөрөн, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 117-7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Зайсангийн 72 дугаар гудамж 6 тоотод түр оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1358 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн РЮ89121511 дугаартай,

2. Монгол улсын иргэн, Боржигин овогт Батчулууны Батзориг, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамж 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УП88122312 дугаартай,

3. Монгол улсын иргэн, Боржигон овогт Энхбаатарын Намжилбилэг, 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баян сум 3 дугаар баг, Цавчир цагаан гол гудамж 12 дугаар байр 01 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1-47 тоотод түр оршин суух, урд ял шийтгэлгүй, регистрийн НВ91012911 дугаартай.

Шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн нь Б.Батзоригтой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр машин механизм хэрэглэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 13-292 тоотод оршин суух Ч.Бямбадагвын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” маркийн суурин компьютер хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулан,

-давтан үйлдлээр ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух Н.Халиуны гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батзориг нь Э.Эрдэнэмөрөнтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-н өдөр машин механизм хэрэглэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 13-292 тоотод оршин суух Ч.Бямбадагвын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Делл маркийн суурин компьютер хулгайлж 990.000 төгрөгийн буюу бага бус  хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Намжилбилэг нь Э.Эрдэнэмөрөнг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух Н.Халиуны гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгуулага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Намжилбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө Эрдэнэмөрөнгийн хамт Төв аймгийн Баян сум руу явсан. Буцахдаа Багахангай дүүргээр дайрч Эрдэнэмөрөн айлд ороод гарч ирэхдээ хөөрөг, мөнгөн аяга, утас зэрэг эд зүйлийг авсан байсан. Бид буцаад явж байхад Эрдэнэмөрөн “энэ эд зүйлүүдийг буцаагаад байранд нь тавъя, би урд нь хэрэгт холбогдож байсан” гэж хэлсэн. Бид буцаад нөгөө айлдаа очиж авсан эд зүйлсээ орхиод явсан. Би хотод ирээд Офицеруудын ордны ойролцоо машинаас буугаад гэр рүүгээ явсан. Гэтэл араас манай эгч утсаар яриад “Багахангайд хулгайн хэрэг гарсан байна, чи хаана байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгэхлээр нь би Эрүүгийн цагдаагийн газрын орон байрны хулгайтай тэмцэх тасгийн эрүүгийн төлөөлөгчид үнэнээ хэлж, мэдүүлэг өгсөн гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эрдэнэмөрөн бид хоёр 3 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. Энэ хэрэгт миний эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн байгаа. Миний машины зах зээлийн үнэ 2.200.000 төгрөг. Би энэ машинаа шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй гэв.

Мөрдөн байцаалтад Э.Эрдэнэмөрөнгийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз Дарьсүрэнгээс цагаан өнгийн Субару Импреза маркийн 05-29 УББ улсын дугаартай машиныг халтуур хийж байгаад өгье гэж хэлээд авсан, тэгээд гадуур халтууранд явж байгаад өдрийн 12 цагийн орчим Сансарын тунелийн хажууд найз Б.Батзоригтой уулзаад хамт явж байгаад замд гар өргөсөн нэг хүнийг аваад Цагдаагийн Академийн хажууханд буулгасан. Эрдэнэтолгойгоос доошоо уруудахад өндөр барилгын урд талд нийтийн байр байсан. Тэр байр луу Б.Батзориг бид 2 хамт ороод 2 давхарын эхний хаалга цоожтой байсныг жижиг гялгар өнгөтэй цоож байсныг Б.Батзориг татаад эвдэж онгойлгоод ороход үүдэнд нь суурин компьютер байсныг аваад гарсан, бид хоёр тэндээсээ гараад шууд Компьютер ланд ороод уг компьютерийг нэг давхарын лангуун дээр очоод 120.000 төгрөгөөр зарсан. ...Жанжин клубт байдаг нэг охинтой уулзахаар явж байгаад уулзахаасаа өмнө хэдэн цаас олъё гэж Б.Батзориг хэлсэн, тэгээд хулгай хийсэн юм. Суурин компьютерийг 130.000 төгрөгөөр авах уу гэсэн чинь доошлуулчих гэхээр нь 120.000 төгрөгөөр Компьютер ландын хажуу талд байдаг лангуутай эмэгтэйд зарсан. …Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн эхнэрийн дүү Намжилбилэгийн хамт эхнэр Дарьсүрэнгийн эзэмшлийн 05-29 УББ улсын дугаартай Suboru маркийн автомашинтай Төв аймгийн Баян сум орж хадам аавын байшингаас эд зүйл авах гэж явсан юм. Тэгээд тэнд нь очоод түлхүүр байхгүй учир авч чадаагүй. Тэгээд 12 цагийн үед буцаж яваад Багахангай дүүргийн нутаг руу орж хамгийн урд захын байрны гадаа машиндаа Намжилбилэгийг үлдээгээд нэг давхарт голын хаалганд байх айлд орсон. Тэр айлын хаалга тал хаалттай онгорхой байсан. Намайг ороход нэг жаахан хүү сууж байсан. Би “том хүн байна уу?” гэж асуусан чинь тэр хүүхэд “байхгүй” гэсэн. Тэгээд тэр хүүхдэд “ахдаа ус хийгээд өгчих” гэж хэлсэн. Тэр хүүхэд ус хийж өгөх гээд гал тогооны өрөөндөө орох үед би таньдаг хүн шиг л том өрөөнд орсон. Тэгээд шүүгээнд байсан давхарлаад тавьсан мөнгөн аяга 3 ширхэг, дэлгэц нь хагархай Note-2 гар утас нэг ширхэг, эрээн өнгийн даалинтай хөөрөг байсан, ямар хөөрөг байсан талаар задалж хараагүй. Нэг хар өнгийн гэртэй зургийн аппарат бололтой нэг зүйл, мөн шүүгээний доод шургуулга хагас хаалттай тэрэнд нь нэг хар өнгийн том буулгадаг чихтэй булган малгай зэргийг өөртөө байсан гялгар уутанд хийгээд гарсан. Намайг гарах үед тэр хүүхэд өөр өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэгээд би айлаас гараад машиндаа суугаад явж байгаад гэнэт гудамжинд байсан байр луу харсан камер байхыг хараад буцааж тавьмаар санагдаад тэр айлын гадаа очоод хулгай хийсэн айлдаа ороод бүх зүйлийг буцаагаад тавьж байхад гаднаас тэр айлын охин ороод ирсэн. Тэр үед бантсандаа “ахын дүү танайд хулгайч ороод юмыг чинь авч байна шүү, хаалгаа түгжээрээ” гэж хэлээд гараад явсан. Тэр үедээ машинаас буухдаа булган малгайг нь машины хойд суудлын өмнө унагасан юм байна лээ, тэгээд машинаас буухдаа мартсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотод ороод машинд булган малгай үлдсэнийг мэдсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Намжилбилэг ямар ч хамаагүй би тухайн үед байрны гадаа машинаас буухдаа бие засаад ирье гэж хэлээд буусан. Би тэр үед саарал өнгийн куртиктэй явсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 62-63, 168 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад Б.Батзоригийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Сансарын тунелийн хойд талд найз Э.Эрдэнэмөрөнтэй уулзсан. Тэгээд бид Цагдаагийн Академийн урд Болороо гэдэг охинтой уулзах гээд очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд хойшоо яваад Эрдэнэтолгойруу дээшээ замаар явж байхад замын хажууд нийтийн байр байсан, хойд гудамжинд нь очиж зогсоод бид хоёр хамт нөгөө нийтийн байрны 2 давхарт гараад хамгийн эхний хаалганы цоожийг эвдээд дотроос нь процессорыг нь аваад гарсан. Тэгээд буцаж ороод дэлгэцийг нь бас авсан. Тэгээд Компьютер ланд дээр очоод давхарын лангуун дээр очоод компьютерээ 130.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр мөнгөө хуваагаад би 60.000 төгрөг авсан, 10.000 төгрөгөөр нь бензин хийсэн, үлдсэн 60.000 төгрөгийг нь Э.Эрдэнэмөрөн аваад явсан, би Сансар дээр үлдээд Начин заан ломбарданд бөгжний хугацаагаа сунгуулчихаад Цагаан даваа орсон.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 65-66, 68 дугаар тал/

 

Хохирогч Ч.Бямбадагвын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 15 минутад гэрээ цоожлоод явсан. Тэгсэн 17 цагийн орчим манай найз охин Г.Сарангоо нь надруу залгаад “гэрт чинь хулгай орсон байна. Компьютер чинь алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд ирэхэд хаалганы цоож эвдэрсэн, орон дээр байсан гэрийн доторхи эд зүйл эмх замбараагүй, ширээн дээр байсан 2013 онд 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан “Делл” маркийн суурин комьпютер алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн “Делл” маркийн процессор нь дээгүүрээ саарал өнгөтэй 17 инчийн монитортой суурин комьпютер байсан. ...Би өөрийн комьпютерээ буцааж авсан, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хичээл ихтэй болохоор шүүх хуралд биечлэн суух боломжгүй.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 34-35, 104 дүгээр тал/

 

 Хохирогч Н.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: Би Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг 13 дугаар байрны 02 тоот байранд амьдардаг. Манай гэрт хүүхдүүд байхад үл таних хүн орж миний булган малгайг хулгайлж авсан асуудлаар хандсан. Манай гэрт 12 цагийн үед манай найз Доржпүрэвийн 2 дугаар ангийн сурагч Түвшинтөрийг байхад үл таних хүн аав нь байна уу гэж ороод том өрөөнөөс миний 3 хос мөнгөн аяга, хөөрөг, зургийн аппарат, 2 ширхэг гар утсыг авч байхад нь манай том охин Энхжин хараад “та юун хүн бэ?” гэхэд нь буцаан тавиад гараад явсан байсан. Тэгээд надад манай гэрт хүн хулгай хийж байна гэхэд нь гэртээ очоод үзэхэд миний булган малгай байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Булган малгайгаа 2015 оны 01 дүгээр сард Нарантуул зах дээрээс 550.000 төгрөгөөр авсан. Буудаг хар өнгийн том булган малгай байсан.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 143 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 онд би Замын-Үүдэд ажилд орохоор очоод Эрдэнэмөрөнгийн ээж Энхцэцэгийг таньдаг болсон. Би өөрийнхөө машиныг ломбарданд тавьсан байж байгаад хураагдах гээд байхаар нь Энхцэцэг эгчээс мөнгө зээлээд ломбарднаас чөлөөлөөд машинаа түр өгчихсөн байсан. Тэгсэн хүү Эрдэнэмөрөн нь унаж байгаад энэ хэрэгт холбогдсон байна лээ. Анх 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 3.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 38 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Энхбаатар овогтой Дарьсүрэн гэх хүн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компаниас хэрэглээний зээл зориулалтаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай нэг сарын 05 хувийн хүүтэй 2.200.000 төгрөгийг зээлээр авч тээврийн хэрэгслийн өмчлөгч нь манай компаний нэр дээр шилжиж зээлийг дуусгавар болохоор уг гэрчилгээн дээрхи өмчлөгчийг буцаан нэр дээр нь шилжүүлдэг юм.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 40 дүгээр тал/

 

Гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө найз Сарангоотой таараад хамт хичээлдээ сууж байгаад сургуулиас гараад гадуур явж байгаад 17 цагийн орчим Сарангоогийн найз залуу Бямбадагвын гэрт очих гээд Шархадны автобусанд суугаад Эрдэнэтолгой автобусны буудал дээр буугаад Бямбадагвынд очоод Сарангоо үүдний дрожин доороос түлхүүрээ аваад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод харахад гэрэл нь асаалттай ширээн дээр нь байсан компьютер нь алга болсон, орон дээр нь цоож нь байж байсан. Тэгээд Сарангоо Бямбадагвад хулгай орсон талаар хэлээд Бямбадагва ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 41 дүгээр тал/

 

Гэрч Г.Сарангоогийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө сургууль дээрээ найз Г.Гантуяатай таараад хамт хичээлдээ сууж байгаад сургуулиас гараад гадуур явж байгаад 17 цагийн орчим найз залуу Бямбадагвын гэрт очих гээд Шархадны автобусанд суугаад Эрдэнэтолгой автобусны буудал дээр буугаад Бямбадагвын гэрт очоод үүдний дрожин доороос түлхүүрийг аваад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод харахад гэрэл нь асаалттай ширээн дээр нь байсан компьютер нь алга болсон, орон дээр нь цоож нь байж байсан. Тэгээд Бямбадагвад утсаар хулгай орсон талаар хэлээд Бямбадагва ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 43 дугаар тал/

 

Гэрч О.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Э.Эрдэнэмөрөн нь миний ууган хүү байгаан. 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Одоогоор ажилгүй байгаа. 2005 онд Барилгын коллеж төгссөн, эхнэр хүүхэдгүй, Улаанбаатар хотод миний төрсөн дүү О.Ганбатын гэрт амьдардаг. ...Би уг машиныг худалдаж аваагүй. 2015 оны 09 сард Э.Дарьсүрэн ломбарданд юмаа алдах гээд байна гэхээр нь би Э.Дарьсүрэнд 2.000.000 төгрөг зээлсэн. Тэрнээс биш худалдаж авсан зүйл байхгүй. Уг машиныг Э.Эрдэнэмөрөн өнөөдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр унаж явж байхыг нь харсан. Өөр газар унаж байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 46 дугаар тал/

 

Гэрч Б.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн дүү Б.Батзориг нь 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургуулийг 8 дугаар анги хүртлээ сураад Үндэсний технологийн коллежийг цахилгаанчин гагнуурчин мэргэжлээр төгсөөд хөдөө уул уурхайн компанид ажиллаж байгаад одоогоор ажилгүй Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Тахилтын задгай тоотод эх Д.Сувдаа, дүү Н.Номин нарын хамт оршин суудаг. Зан байдлын хувьд даруу төлөв ааштай, хүний үгэнд амархан ордог, дуугүй хүн байгаан, өөрөө зориглож юм хийж чаддаггүй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тамхи татдаг. Уул уурхайн компанид ажиллаж байхдаа ажил мэргэжлээрээ тэргүүлж хөдөлмөрийн алдар медалиар шагнуулж байсан. Энэ зун надтай хамт барилга дээр туслах хийж тэтгэврийн эх, дүү хоёроо харж ханддаг хүн байгаа юм. Өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 49-50 дугаар тал/

 

Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Делл Соre-н процессор 120.000 төгрөгрөөр худалдаж авсан. Одоо би энэ хүмүүсийг хараад ч танихгүй. Уг процессорыг хулгайн эд зүйл байсныг мэдээгүй. Ээж нь ирж процессороо буцаагаад авсан. Өөр процессороор сольж өгөөгүй. Тэр авчирсныг нь буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 51 дүгээр тал/

 

Насанд хүрээгүй гэрч Х.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 10 минутийн орчим хичээл тараад гэртээ ороход манай үүдний өрөөний коридорт саарал өнгийн куртиктэй, шар өнгийн бээлий өмссөн том хар өнгийн ажлын гуталтай хар өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, цамцны малгайг толгой дээгүүрээ нөмөрсөн байсан, зүүн гарны бугуйндаа хар оосортой цаг зүүсэн, надаас өндөр шардуу царайтай, махлаг биетэй ах зогсож байсан. Манай гэрт манай аавын найзын хүүхэд болох 2 дугаар ангийн сурагч Түвшинтөр байсан. Би гэрт ороод манайхан хаачсан юм бэ?” гэж асуусан. Тэгсэн нөгөө ах аав чинь хөдөө явсан, 5 дахь өдөр ирнэ гэсэн. Ээж чинь угаалгын машинаас угаасан юмаа гаргаарай гэсэн гэж хэлсэн. Яг тэр үед угаалгын машин ажиллаж дуугарч байсан. Би гал тогооны өрөөнд ороод гараад ирэхэд нөгөө ах том өрөөнд орсон куртикны энгэрээсээ ээжийн гадаад паспорт, аавын даалинтай хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга зэргийг шүүгээнд гаргаж тавьж байсан. Тэр үедээ танихгүй ах сая танай гэрт хоёр согтуу хүн гэрийг чинь ухаад байж байна ш дээ. Би юмыг буцаагаад тавьж байна. Гэрээ сайн хараарай гэж хэлээд үүдэнд зогсож байгаад гараад явсан. Би тэр үед гэрт байсан Түвшинтөрөөс гэрт хоёр согтуу хүн орж ирсэн юмуу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр танихгүй ахыг хулгайч юм байна гэж бодоод гэрээсээ гараад хаашаа явах нь уу гээд хартал манай байрны баруун талаар тойроод урагшаа явж байгаа хөлийн чимээ гарсан. Тэгээд араас нь байр тойроод гүйгээд очсон чинь нэг цагаан машин маш хурдан явсан. Тэгээд дэлгүүр лүү гүйж аавд болсон явдлын хэлсэн.” гэх мэдүүлэг,

  1. хх-ийн 153 дугаар тал/

 

Гэрч Н.Нарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Нарантуул зах дээр булган малгай зардаг наймаа хийдэг, энэ наймаагаа сүүлийн 10 жил хийж байна. Намайг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим байрандаа наймаагаа хийж байтал гайгүй хувцастай царай төрх нь ч цэвэрхэн нэг залуу ирээд малгай авах уу? би өөрөө өмсөж байсан юм, машин эвдрээд яаралтай мөнгөний хэрэг байна. 200.000 төгрөгөөр өглөө гэсэн. Би тэр залууд наад малгайг чинь бид 200.000 төгрөгөөр зардаг юм, авахгүй гэсэн. Тэгээд тэр залуу гуйгаад байхаар нь 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг газар дээр нь өгсөн. Би тэр малгайг хулгайн малгай байсан талаар мэдээгүй. ...миний хохирлыг надад малгай зарсан хүүхэд бүрэн барагдуулсан, надад одоо нэхэмжлэх ямар нэгэн эд зүйл, мөнгө төгрөг байхгүй, би энэ хэрэгт дахин оролцохгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг,

  • 1хх-ийн 159, 196 дугаар тал/

 

Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

  • 1хх-ийн 3, 121-122 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

  • 1хх-ийн 5-6, 26, 29, 123-127 дугаар тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

  • 1хх-ийн 13, 149 дүгээр тал/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,

  • 1хх-ийн 15 дугаар тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/1хх-ийн 23 дугаар тал/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

  • 1хх-ийн 32 дугаар тал/   

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

  • 1хх-ийн 71, 87, 215 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

  1. хх-ийн 72, 88, 214 дүгээр тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

  • 1хх-ийн 75-78 дугаар тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

  • 1хх-ийн 128-133 дугаар тал/

 

Хураан авсан тухай тэмдэглэл,

  • 1хх-ийн 137-138 дугаар тал/

 

Хураан авах тогтоол,

  • 1хх-ийн 139 дүгээр тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,

  • 1хх-ийн 140 дүгээр тал/

 

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-ийн 141 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн нь Б.Батзоригтой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр машин механизм хэрэглэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 13-292 тоотод оршин суух Ч.Бямбадагвын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” маркийн суурин компьютер хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулан,

-давтан үйлдлээр ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух Н.Халиуны гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батзориг нь Э.Эрдэнэмөрөнтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-н өдөр машин механизм хэрэглэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 13-292 тоотод оршин суух Ч.Бямбадагвын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Делл маркийн суурин компьютер хулгайлж 990.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

  • үүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн шүүгдэгч Э.Эрдэнэмөрөнгийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Эрдэнэтолгойгоос доошоо уруудахад өндөр барилгын урд талд нийтийн байр байсан. Тэр байр луу Б.Батзориг бид 2 хамт ороод 2 давхарын эхний хаалга цоожтой байсныг жижиг гялгар өнгөтэй цоож байсныг Б.Батзориг татаад эвдэж онгойлгоод ороход үүдэнд нь суурин компьютер байсныг аваад гарсан, бид хоёр тэндээсээ гараад шууд Компьютер ланд ороод уг компьютерийг нэг давхарын лангуун дээр очоод 120.000 төгрөгөөр зарсан. ...Жанжин клубт байдаг нэг охинтой уулзахаар явж байгаад уулзахаасаа өмнө хэдэн цаас олъё гэж Б.Батзориг хэлсэн, тэгээд хулгай хийсэн юм. Суурин компьютерийг 130.000 төгрөгөөр авах уу гэсэн чинь доошлуулчих гэхээр нь 120.000 төгрөгөөр Компьютер ландын хажуу талд байдаг лангуутай эмэгтэйд зарсан. ... Тэгээд 12 цагийн үед буцаж яваад Багахангай дүүргийн нутаг руу орж хамгийн урд захын байрны гадаа машиндаа Намжилбилэгийг үлдээгээд нэг давхарт голын хаалганд байх айлд орсон. Тэр айлын хаалга тал хаалттай онгорхой байсан. Намайг ороход нэг жаахан хүү сууж байсан. Би “том хүн байна уу?” гэж асуусан чинь тэр хүүхэд “байхгүй” гэсэн. Тэгээд тэр хүүхдэд “ахдаа ус хийгээд өгчих” гэж хэлсэн. Тэр хүүхэд ус хийж өгөх гээд гал тогооны өрөөндөө орох үед би таньдаг хүн шиг л том өрөөнд орсон. Тэгээд шүүгээнд байсан давхарлаад тавьсан мөнгөн аяга 3 ширхэг, дэлгэц нь хагархай Note-2 гар утас нэг ширхэг, эрээн өнгийн даалинтай хөөрөг байсан, ямар хөөрөг байсан талаар задалж хараагүй. Нэг хар өнгийн гэртэй зургийн аппарат бололтой нэг зүйл, мөн шүүгээний доод шургуулга хагас хаалттай тэрэнд нь нэг хар өнгийн том буулгадаг чихтэй булган малгай зэргийг өөртөө байсан гялгар уутанд хийгээд гарсан. Намайг гарах үед тэр хүүхэд өөр өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэгээд би айлаас гараад машиндаа суугаад явж байгаад гэнэт гудамжинд байсан байр луу харсан камер байхыг хараад буцааж тавьмаар санагдаад тэр айлын гадаа очоод хулгай хийсэн айлдаа ороод бүх зүйлийг буцаагаад тавьж байхад гаднаас тэр айлын охин ороод ирсэн. Тэр үед бантсандаа “ахын дүү танайд хулгайч ороод юмыг чинь авч байна шүү, хаалгаа түгжээрээ” гэж хэлээд гараад явсан.гэх,

мөн мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Батзоригийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Сансарын тунелийн хойд талд найз Э.Эрдэнэмөрөнтэй уулзсан. Тэгээд бид Цагдаагийн Академийн урд Болороо гэдэг охинтой уулзах гээд очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд хойшоо яваад Эрдэнэтолгойруу дээшээ замаар явж байхад замын хажууд нийтийн байр байсан, хойд гудамжинд нь очиж зогсоод бид хоёр хамт нөгөө нийтийн байрны 2 давхарт гараад хамгийн эхний хаалганы цоожийг эвдээд дотроос нь процессорыг нь аваад гарсан. Тэгээд буцаж ороод дэлгэцийг нь бас авсан. Тэгээд Компьютер ланд дээр очоод давхарын лангуун дээр очоод компьютерээ 130.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр мөнгөө хуваагаад би 60.000 төгрөг авсан, 10.000 төгрөгөөр нь бензин хийсэн, үлдсэн 60.000 төгрөгийг нь Э.Эрдэнэмөрөн аваад явсан, би Сансар дээр үлдээд Начин заан ломбарданд бөгжний хугацаагаа сунгуулчихаад цагаан даваа орсон.” гэх  мэдүүлгээр тогтоогдсон ба энэ мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Намжилбилэгийн өгсөнБи 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө Эрдэнэмөрөнгийн хамт Төв аймгийн Баян сум руу явсан. Буцахдаа Багахангай дүүргээр дайрч Эрдэнэмөрөн айлд ороод гарч ирэхдээ хөөрөг, мөнгөн аяга, утас зэрэг эд зүйлийг авсан байсан. Бид буцаад явж байхад Эрдэнэмөрөн “энэ эд зүйлүүдийг буцаагаад байранд нь тавъя, би урд нь хэрэгт холбогдож байсан” гэж хэлсэн. Бид буцаад нөгөө айлдаа очиж авсан эд зүйлсээ орхиод явсан.” гэх, хохирогч Ч.Бямбадагвын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд ирэхэд хаалганы цоож эвдэрсэн, орон дээр байсан гэрийн доторхи эд зүйл эмх замбараагүй, ширээн дээр байсан 2013 онд 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан “Делл” маркийн суурин комьпютер алга болсон байсан. Хар өнгийн “Делл” маркийн процессор нь дээгүүрээ саарал өнгөтэй 17 инчийн монитортой суурин комьпютер байсан.” гэх, хохирогч Н.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрт 12 цагийн үед манай найз Доржпүрэвийн 2 дугаар ангийн сурагч Түвшинтөрийг байхад үл таних хүн аав нь байна уу гэж ороод том өрөөнөөс миний 3 хос мөнгөн аяга, хөөрөг, зургийн аппарат, 2 ширхэг гар утсыг авч байхад нь манай том охин Энхжин хараад “та юун хүн бэ?” гэхэд нь буцаан тавиад гараад явсан байсан. Тэгээд надад манай гэрт хүн хулгай хийж байна гэхэд нь гэртээ очоод үзэхэд миний булган малгай байхгүй болсон байсан.” гэх, гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бямбадагвынд очоод Сарангоо үүдний дрожин доороос түлхүүрээ аваад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод харахад гэрэл нь асаалттай ширээн дээр нь байсан компьютер нь алга болсон, орон дээр нь цоож нь байж байсан.” гэх, гэрч Г.Сарангоогийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бямбадагвын гэрт очоод үүдний дрожин доороос түлхүүрийг аваад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод харахад гэрэл нь асаалттай ширээн дээр нь байсан компьютер нь алга болсон, орон дээр нь цоож нь байж байсан.” гэх, гэрч О.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Уг машиныг Э.Эрдэнэмөрөн өнөөдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр унаж явж байхыг нь харсан. Өөр газар унаж байхыг нь хараагүй.” гэх, гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн Би Делл Соre-н процессор 120.000 төгрөгрөөр худалдаж авсан. Одоо би энэ хүмүүсийг хараад ч танихгүй. Уг процессорыг хулгайн эд зүйл байсныг мэдээгүй. Ээж нь ирж процессороо буцаагаад авсан. Өөр процессороор сольж өгөөгүй. Тэр авчирсныг нь буцаагаад өгсөн.” гэх, насанд хүрээгүй гэрч Х.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн...манай үүдний өрөөний коридорт саарал өнгийн куртиктэй, шар өнгийн бээлий өмссөн том хар өнгийн ажлын гуталтай хар өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, цамцны малгайг толгой дээгүүрээ нөмөрсөн байсан, зүүн гарны бугуйндаа хар оосортой цаг зүүсэн, надаас өндөр шардуу царайтай, махлаг биетэй ах зогсож байсан. Манай гэрт манай аавын найзын хүүхэд болох 2 дугаар ангийн сурагч Түвшинтөр байсан. Би гэрт ороод манайхан хаачсан юм бэ?” гэж асуусан. Тэгсэн нөгөө ах аав чинь хөдөө явсан, 5 дахь өдөр ирнэ гэсэн. Ээж чинь угаалгын машинаас угаасан юмаа гаргаарай гэсэн гэж хэлсэн. Яг тэр үед угаалгын машин ажиллаж дуугарч байсан. Би гал тогооны өрөөнд ороод гараад ирэхэд нөгөө ах том өрөөнд орсон куртикны энгэрээсээ ээжийн гадаад паспорт, аавын даалинтай хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга зэргийг шүүгээнд гаргаж тавьж байсан. Тэр үедээ танихгүй ах сая танай гэрт хоёр согтуу хүн гэрийг чинь ухаад байж байна ш дээ. Би юмыг буцаагаад тавьж байна. Гэрээ сайн хараарай гэж хэлээд үүдэнд зогсож байгаад гараад явсан. Би тэр үед гэрт байсан Түвшинтөрөөс гэрт хоёр согтуу хүн орж ирсэн юмуу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр танихгүй ахыг хулгайч юм байна гэж бодоод гэрээсээ гараад хаашаа явах нь уу гээд хартал манай байрны баруун талаар тойроод урагшаа явж байгаа хөлийн чимээ гарсан. Тэгээд араас нь байр тойроод гүйгээд очсон чинь нэг цагаан машин маш хурдан явсан.” гэх, гэрч Н.Нарангийн мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим байрандаа наймаагаа хийж байтал гайгүй хувцастай царай төрх нь ч цэвэрхэн нэг залуу ирээд малгай авах уу? би өөрөө өмсөж байсан юм, машин эвдрээд яаралтай мөнгөний хэрэг байна. 200.000 төгрөгөөр өглөө гэсэн. Би тэр залууд наад малгайг чинь бид 200.000 төгрөгөөр зардаг юм, авахгүй гэсэн. Тэгээд тэр залуу гуйгаад байхаар нь 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг газар дээр нь өгсөн. Би тэр малгайг хулгайн малгай байсан талаар мэдээгүй.” гэх мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-32/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128-133/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч нарыг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн, Б.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэмөрөнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Батзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Намжилбилэгийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч Э.Намжилбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө Эрдэнэмөрөнгийн хамт Төв аймгийн Баян сум руу явсан. Буцахдаа Багахангай дүүргээр дайрч Эрдэнэмөрөн айлд ороод гарч ирэхдээ хөөрөг, мөнгөн аяга, утас зэрэг эд зүйлийг авсан байсан. Бид буцаад явж байхад Эрдэнэмөрөн “энэ эд зүйлүүдийг буцаагаад байранд нь тавъя, би урд нь хэрэгт холбогдож байсан” гэж хэлсэн. Бид буцаад нөгөө айлдаа очиж авсан эд зүйлсээ орхиод явсан. Би хотод ирээд Офицеруудын ордны ойролцоо машинаас буугаад гэр рүүгээ явсан.” гэх, мөн түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Эрдэнэмөрөн машинаас буугаад “би ийшээ тойрчихоод ирье” гэж хэлсэн. Би тухайн үед Эрдэнэмөрөнг бие засах гэж байгаа юм болуу гэж бодсон. Тэгээд тэнд байсан хоёр байрны завсараар ороод 10 орчим минутын дараа куртикны энгэртэй хэсэг зүйл хийсэн гарч ирсэн, тэгээд бид 2 хэсэг гэр хорооллын урд гараад Аривжих гэсэн нэртэй цайны газрын хажууд ирээд Эрдэнэмөрөн энгэрээсээ 3 ширхэг давхарласан мөнгөн аяга, хар өнгийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн гэртэй гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг гар утас зэрэг эд зүйл энгэрээсээ гаргаж ирсэн. Тэр үед би Эрдэнэмөрөнгөөс “хаанаас авсан юм бэ” гэж асуусан чинь “би айлаас авчихлаа” гэж хэлсэн, би Эрдэнэмөрөнг айлаас хулгай хийсэн гэж эхэндээ мэдээгүй. Тэр үед мэдээд хэлсэн, “Багахангай дүүрэг нил камертай, наад юмаа буцааж оруулж өг” гэж хэлсэн, тэгээд буцаад зогсож байсан газраа ирж зогсоод Эрдэнэмөрөн буугаад айлдаа оруулж нөгөө зүйлээ тавьсан гэсээр гараад ирсэн.” гэх, насанд хүрээгүй гэрч Х.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн...би гал тогооны өрөөнд ороод гараад ирэхэд нөгөө ах том өрөөнд орсон куртикны энгэрээсээ ээжийн гадаад паспорт, аавын даалинтай хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга зэргийг шүүгээнд гаргаж тавьж байсан. Тэр үедээ танихгүй ах сая танай гэрт хоёр согтуу хүн гэрийг чинь ухаад байж байна ш дээ. Би юмыг буцаагаад тавьж байна. Гэрээ сайн хараарай гэж хэлээд үүдэнд зогсож байгаад гараад явсан. ...Тэгээд араас нь байр тойроод гүйгээд очсон чинь нэг цагаан машин маш хурдан явсан. Тэгээд дэлгүүр лүү гүйж аавд болсон явдлын хэлсэн.” гэх, гэрч Н.Нарангийн мөрдөн байцаалтад өгсөн...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим байрандаа наймаагаа хийж байтал гайгүй хувцастай царай төрх нь ч цэвэрхэн нэг залуу ирээд малгай авах уу? би өөрөө өмсөж байсан юм, машин эвдрээд яаралтай мөнгөний хэрэг байна. 200.000 төгрөгөөр өглөө гэсэн. Би тэр залууд наад малгайг чинь бид 200.000 төгрөгөөр зардаг юм, авахгүй гэсэн. Тэгээд тэр залуу гуйгаад байхаар нь 170.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх, мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Эрдэнэмөрөнгийн өгсөн “Тэр үедээ машинаас буухдаа булган малгайг нь машины хойд суудлын өмнө унагасан юм байна лээ, тэгээд машинаас буухдаа мартсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотод ороод машинд булган малгай үлдсэнийг мэдсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Намжилбилэг ямар ч хамаагүй би тухайн үед байрны гадаа машинаас буухдаа бие засаад ирье гэж хэлээд буусан. Би тэр үед саарал өнгийн куртиктэй явсан.” гэх мэдүүлгүүд болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр шүүгдэгч Э.Намжилбилэг нь Э.Эрдэнэмөрөнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн болох нь тогтоогдохгүй байх ба харин тэрээр Э.Эрдэнэмөрөнг бусдын эд хөрөнгийг хулгайлсаныг мэдээд хулгай хийснийг хориглож буцааж өгөх шаардлага тавьж улмаар эд зүйлийг буцаан оруулсны дараа Багахангай дүүргээс Улаанбаатар хотруу явсан болох нь дээр дурьдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

     Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Э.Намжилбилэгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэн “Миний машины зах зээлийн үнэ 2.200.000 төгрөг. Би энэ машинаа шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэж, хохирогч Ч.Бямбадагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би өөрийн комьпютерээ буцааж авсан, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэж, хохирогч Н.Халиун мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтдээ “надад учирсан хохирлыг Эрдэнэмөрөн нь сайн дураараа төлж 550.000 төгрөг өгсөн болно. Тухайн үед миний хүүхдүүд үйлдэл дээрээ баригдахад эсрэг үйлдэл үзүүлээгүйд баярлалаа” гэж, иргэний нэхэмжлэгч Н.Наран мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...миний хохирлыг надад малгай зарсан хүүхэд бүрэн барагдуулсан, надад одоо нэхэмжлэх ямар нэгэн эд зүйл, мөнгө төгрөг байхгүй. гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Эрдэнэмөрөнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1358 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан  2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

     Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

     Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн, Б.Батзориг нар нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэмөрөн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэнгийн эзэмшлийн 05-29 УББ улсын дугаартай “SUBARU IMPREZA” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрэгтэй хүний хар өнгийн булган малгай 1 ширхэгийг Э.Эрдэнэмөрөн хохирогч Н.Халиунд үнийг төлсөн байх тул түүнд буцаан олгож, цагаан өнгийн PHILIPS гэсэн бичигтэй хяналтын камерийн бичлэг 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Намжилбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

2. Борын тээхэн овогт Энхцэцэгийн Эрдэнэмөрөнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Боржигин овогт Батчулууны Батзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 990.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэмөрөнд эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил, Б.Батзоригт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэмөрөнд оногдуулсан 4 жил, Б.Батзоригт оногдуулсан 2 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Э.Эрдэнэмөрөнгийн цагдан хоригдсон 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Э.Эрдэнэмөрөн, Б.Батзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Э.Намжилбилэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрэгтэй хүний хар өнгийн булган малгай 1 ширхэгийг Э.Эрдэнэмөрөнд буцаан олгож, цагаан өнгийн PHILIPS гэсэн бичигтэй хяналтын камерийн бичлэг 1 ширхэг СиДиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д.Баяр-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн, мөн Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч Д.Оюундаваагийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжлэгдэн ирсэн иргэний нэхэмжлэгч Э.Дарьсүрэнгийн эзэмшлийн 05-29 УББ улсын дугаартай “SUBARU IMPREZA” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Батзоригт оногдуулсан 2 жил 06 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, Э.Эрдэнэмөрөнд оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Э.Эрдэнэмөрөнгийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт, Б.Батзоригийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэмөрөн, Б.Батзориг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                          

                            

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ОДОНТУУЛ