Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Нарангуа

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа

Улсын яллагч: Ц.Сувдаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ганбат, Д.Оюунчимэг Хохирогч: О.Нансалмаа

Хохирогчийг өмгөөлөгч: П.Ган-очир Гэрч: С.Эрдэнэчимэг, С.Мөнхтогтох, М.Наранцэцэг

Шинжээч эмч Ц.Энхбаатар

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Булган аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сгийн Эд холбогдох эрүүгийн 201606000042 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Шүүгдэгч:Боржигон овгийн Сгийн Э, Монгол Улсын иргэн, 1963 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн 5 дугаар багт оршин суух, 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэн хянаж харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ГМ63082710, Шүүгдэгч С.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Чыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Иргэн Ш.Ч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим хөдөөнөөс Булган аймгийн Тэшиг сумын төвд тэтгэвэрийн мөнгөө авах зорилгоор орж ирсэн ба дүү Ш.Нансалмаагаас тэтгэвэрийн дэвтрээ Төрийн банкны үүдэнд уулзаж аваад 14-15 цагийн орчим хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр 195 000 төгрөгөө авч Сөрт дэлгүүрийн Оюунцэцэгт 150 000 төгрөгний өглөгөө өгсөн ба 15 цаг 10 минутын орчим Жаргалант дэлгүүрээс 5000 нэгж, 1 шил Монгол стандарт архи, Буянтогтох дэлгүүрээс тамхи худалдаж аваад улмаар Төрийн банкны үүдэнд #6 С.Этай тааралдаж сууж юм ярьж тэр хавиар байж байгаад 17 цаг 26 минутын орчимд Төрийн банкнаас зүүн зүгт хамт явж С.Эгийн амьдардаг, Тэшиг сумын 3-р багт байрлах гэрт нь /шовгорт/ очсон байна. С.Э нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 10-11 цагийн орчим гэр зуурын ажил хийж байхдаа ганцаараа 0.5 л Монгол стандарт архи уусан ба 14 цагийн орчим Төрийн банкны үүдэнд Ш.Чтай тааралдаж ярилцаж байгаад Орхон дэлгүүрээс 0,5л Монгол стандарт архи худалдаж аваад 17 цаг хүртэл Төрийн банк болон тэр хавийн дэлгүүрийн орчмоор эргэлдэж Чулуунбаатарын хамт байж байгаад 17 цаг 26 минутын орчим Ш.Чын хамт алхаж Тэшиг сумын 3-р багт байрлах гэртээ /шовгорт/ очсон. Тэрээр 18 цаг өнгөрч байхад дүү Эрдэнэчимэгийнхээ дэлгүүрт орж ирж “Чука гэрт орж ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна” гэж хэлээд гарч гэрийнхээ зүг рүү явсан ба 19 цаг 30 минутын орчим дахин дүү Эрдэнэчимэгийнхээ дэлгүүрт орж ирээд “Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ, ирж ав гэж хэл, тэгэхгүй бол хөлдчихнө” гэж хэлээд гарч явсан. Улмаар дүү С.Эрдэнэчимэг нь 19:30-20:00 цагийн хооронд гэртээ харихад С.Эгийн амьдардаг шовгорынх нь гадаа үүдэнд Ш.Ч дээл нь тайлагдсан,хиймэл хөл нь салсан байдалтай хажуугаараа хэвтэж байсан ба С.Эрдэнэчимэг нь өөрийн 96603534 дугаарын утаснаас 20 цаг 13 минут, 20 цаг 17 минут, 20 цаг 22 минутад тус тус 99543072 дугаарын утас руу залгаж дүү Нансалмаад нь “ахыгаа ирж ав” гэж хэлсэн байна. Ш.Нансалмаа нь өөрийн 16 настай охин М.Наранцэцэгийн хамт ах Чулуунбаатарыгаа авахаар очсон. Очиход байшингийн /шовгор/ урд толгойгоо урагш харуулаад зүүн талаараа хажуулдсан, зүүн талын хиймэл хөл нь салсан нуруу талд нь, дээл нь тайлагдсан, өмд нь доош шувт татагдсан, халаас нь гадагш дэлгэгдсэн, энгэрээ задгайлсан байдалтай хэвтэж байсан. ”Босооч” гэхэд ёолоод “осгох нь ээ” гээд хэвтээд байсан тул чарган дээр хэвтүүлээд эрүүл хөлөөс нь түлхээд гэр рүүгээ авч явсан. Гэртээ очоод нөхөр Мөнхтогтохоо дуудаж гаргаж Чулуунбаатарыг өргөж гэртээ оруулсан. Харахад нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан ба унтаж өгөхгүй ёолж “цээж өвдөөд байна, цээж даагдахгүй байна” гэж хөрвөөж, босгож суулгах гэхээр хажуу тийш унаж, юу болсон талаар асуухад “Далайгийнд архи уусан, миний цээж рүү дэвсээд байсан, муухай хүн юм даа” гэж хэлж байсан. Өглөө сэрээд харахад эвгүй болсон байсан тул хажуу айлын хүнд 7 цаг 40 минутын орчим хэлж улмаар 8 цаг 14 минутад эмч дуудаж үзүүлэхэд нас барсан байсан. Цогцост хийсэн үзлэгээр духанд 0,8х0,5 см, ....1х0,5см, баруун шанаанд 1,5х0,5см, зүүн шанаанд 2х1,5см, зүүн хацарт 1х0,5см, 1,5х0,5см, дээд уруулд 0,5х0,5см, доод уруулд 0,5х0,8 см, баруун өгзөгөнд 2х0,5см, 3х1,5см, 1х1см, 1х0,8см, 3х1,5см, баруун өвдөгөнд 0,5х0,5см, 0,5х0,2 см хэмжээтэй зулгаралтууд илэрсэн, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актаар дотор эрхтний хавсарсан олон гэмтэл, баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт, /500-800мл/, өвдөгөнд цус хуралт, нүүр мөчдөд зулгаралт, гэмтэл тогтоогдсон ба үхлийн шалтгааныг дотор эрхтний хавсарсан олон гэмтэл, баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, #6 зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэж тогтоожээ. 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр С.Эн байшин, байшингийн эргэн тойронд хийсэн үзлэгээр хашааны гадна талын зүүн хэсгээс 0,5 л Монгол стандарт архины шил 1ш, хар өнгийн чихэвч, хашааны зүүн хойд зам дээрээс дундуураа тахийсэн таягны иш мэт зүйлийг илрүүлж хурааж авсан байна. 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С.Эн байшинд дахин хийсэн үзлэгээр гал тогооны шүүгээний араас саарал өнгийн хугархай таягны бариул мэт зүйлийг илрүүлж хурааж авсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Хохирогч Ш.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 04-ний 21 цагийн үед С.Эрдэнэчимэг над руу утсаар залгаад танай ах Ш.Ч чинь манай хашаанд согтуу тасраад уначихсан байна. Хувцас хунараа тайлсан байдалтай байна, ирж аваач гэж ярихаар нь өөрийн төрсөн охин Наранцэцэгийг дагуулаад Эрдэнэчимэгийн гэрт очсон. Эрдэнэчимэгийн хашааны гадаа очтол Эрдэнэчимэг нь нэг хүнтэй хашаан дотроо хэрэлдээд байсан ба яг юунаас болоод хэнтэй хэрэлдээд байсныг мэдээгүй, сонсож чадаагүй. Тэгэхээр нь хашаа руу нь яваад ортол өөрийнхөө ах Этай хэрэлдэж байсан юм байна лээ. Намайг хашаанд орох үед Э нь өөрийнхөө байшин руу яваад орчихсон. Тэгтэл Эгийн байшингийн үүдний урд талд манай ах Ш.Ч толгойгоо байшингийн үүд рүү харуулчихсан, зүүн гараа доороо хийгээд хажуулдаад хэвтэж байсан. Хиймэл хөл нь хажууд нь салсан, ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би Чулуунбаатар ахыг “босооч” гэж дуудсан боловч хариу өгөлгүй “би осгох нээ” гээд хэвтээд байсан. Тэгтэл Эрдэнэчимэг ирээд “танай ах чинь осголоо, хувцсаа тайлаад хэвтээд байх юм, авч яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэчимэгийн өгсөн чарган дээр тавиад дээлэнд нь ороогоод охины хамтаар чирээд гэртээ харьсан. Гэртээ ирээд талийгаач Ш.Чыг нөхөр С.Мөнхтогтох, охин Наранцэцэг нарын хамтаар гэртээ өргөж оруулсан. Гэрт оруулаад гэрэлд харсан чинь нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар талийгаач Ш.Ч ахаас асуусан чинь Э миний цээж рүү өшиглөсөн цээж даагдахгүй өвдөөд байна” гэсэн. Тэгээд талийгаач ахыг орон дээр хэвтүүлэх гэсэн боловч хэвтэж чадахгүй эгэм цээж өвдөөд, амьсгал давчдаад” байна гэсэн.Талийгаач “Э миний цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд” байсан. Тэгээд л “миний цээж болихоо больсон байна” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би босгож суулгах гэтэл цээжээ даахгүй, хажуу тийшээ өнхөрч унаад байсан. Шөнөжингөө ёолж цээж өвдөөд байна гээд унтаж амраагүй. Тэгэхээр нь би өвчин намдаах эм өгсөн боловч ёолоод байсан. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 02 сарын 05-ны өглөө 06 цагийн үеэс эхлэн чимээгүй болчихсон. Тэгээд би шөнөжингөө нойргүй байсан болохоор хэсэг унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгж байгаад 06 цагийн үед түргэн дуудсан чинь эмч Мөнхжаргал ирж үзээд “өө аль хэдийн нас барсан байна” гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 56-60 хуудас/ -Хохирогч Ш.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...Талийгаач энгийн байдаг цулгуй хар өнгийн ноосон малгай, мөн хар чихэвчтэй явсан....Намайг анх очиход малгай болон чихэвч нь байхгүй, анзаарагдаагүй...гэх мэдүүлэг #6 /хх-ийн 60 дугаар талд/ -Насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн... “Ээж аав бид 3-ыг хоолоо хийж идчихээд 21 цагийн үед гэртээ байхад Эрдэнэчимэг гэж хүн ээж рүү залгаад ярьсан. Тэр үед ээж утсаа чанга дээр нь тавиад ярьсан. Эрдэнэчимэг гэж хүн Чулуунбаатар ах чинь манайд тасраад уначихсан хөлдөж үхэх гэж байна гэсэн. Тэгэхээр нь ээж бид 2 Эрдэнэчимэг эгчийн гэрт очихоор 10 орчим минут явган алхсаар очсон. Эрдэнэчимэг эгч бид хоёрыг хашаан дотроосоо наашаа хүрээд ир гэхээр нь хашаа руу яваад очтол шовгор байшингийнх нь үүдний довжооны урд талд Чулуунбаатар ах атийгаад зүүн гараа толгойн доороо дэрлээд дээлээрээ өөрийгөө ороосон байдалтай, өмдөө өвдөгөө хүртэл тайлсан, хиймэл хөлөө салгаад нурууныхаа ард тавьсан байдалтай байхаар нь босооч нүдний булай болоод байх юм гэж хэлээд зүүн талаас нь бөгсөн хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн чинь чимээгүй хэвтээд байсан. Ээж Эрдэнэчимэг эгч 2 татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь желетикийг нь /хар өнгийн нимгэн/ би өмсгөсөн. Тэгсэн талийгаач Ш.Ч ах нь энд хэсэг унтъя гээд байсан. Тэгэхээр нь би та алив хурдан хувцасаа өмсөөд манайд очоод унт гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач Ш.Ч ах ямар нэгэн зүйл дуугарахгүй хэвтээд байсан. Эрдэнэчимэг эгч наад хүнээ чарган дээр чирээд аваад яв гээд чарга авчирч өгсөн. Тэгэхээр нь бид 3 нийлж байгаад чарган дээр хэвтүүлээд дээлээр нь ороогоод гэрлүүгээ авч явсан. Замдаа чаргаар ээж чирээд эрүүл хөлнөөс нь би өргөөд түрээд авч явсан. Тэгээд гэрт очоод аавыг дуудаж байгаад гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Тухайн үед манай гэр дулаахан байсан болохоор талийгаач Ш.Ч ах хэсэг байж байгаад сэрсэн. Талийгаач Чулуунбаатар ах 30 минутын дараа сэрээд ах нь хөлдлөө дулаацуулаад өгөөч гэж хэлэхэд ээж хөлөн дээр нь хөнжил тавьсан чинь хэсэг чимээгүй болсон. Ш.Ч ах унтаж өгөхгүй цээж өвдөөд байна “ёооё” гээд байсан ба би бөөлжмөөр байна гэхээр нь гаднаас би нохойн сав оруулж өгсөн чинь цусаар бөөлжихөөр нь би нуруун дээр нь дарж өгсөн. Тэгэх үед амнаас нь цус гараад байсан. Тэгээд би нүүр лүү нь харсан чинь хүнд зодуулсан юмуу яасан юм гэж асуутал ямар нэг зүйл дуугараагүй. Тэгээд хэсэг зуур хэвтэж байснаа ахыгаа өндийлгөөд босгоод өгөөч гэсэн. Тэгтэл ээж өндийлгөж босгоод байж байхад би аманд нь халуун бүлээндүү цай хийж өгөөд уулгах гэхэд амнаас нь цус гараад аяга нэлэнхүйдээ цус болсон. Тэгж байж байгаад Ш.Ч ах 23 цагийн орчим эхлээд ах нь хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аав хэн юм бэ хэнд зодуулсан юм гэж тодруулж асуутал “Далайд зодуулчихсан” гэсэн. Тэгэхээр нь аав хэн юм, ямар далай гэхэд “Хутагийн Чимгээгийн” Далай гэж хэлсэн ба тэр нь Эрдэнэчимэг эгчийн ах Э гэж хүн юм байна лээ. Тэгээд шөнөжин унтаж өгөлгүй ёолоод цээж өвдөөд байна, миний энд гээд цээжин хэсэгт зааж үзүүлсэн. Тэгээд өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр брлоогүй. Тэгээд Чулуунбаатар ах “Далай намайг ийм болтол зодох гэж дээ хогийн залуу юм даа гээд байнгын хэлээд ёолоод” байсан. Би тэр хугацаанд хэсэг зуур унтаж амарсан байсан ба шөнийн 02 цагийн үед сэртэл аав сүүтэй цай чанаад сууж байхаар нь яасан бэ аав унтах болоогүй юу гэтэл талийгаач Ш.Ч ахыг унтаж өгөхгүй ёолоод байх юмаа гэсэн. Тэгээд ээж аав бид 3 хэсэг зуур унтаад өгсөн. Өглөөний 06 цагийн алдад талийгаач Ш.Ч ахад аав цай чанаж өгсөн чинь уугаад байсан ба сумын эмнэлэг #6 рүү ээж мэдэгдээд Мөнхжаргал эмч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/ -Гэрч Ж.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн...”2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 8 цаг 15 минутын үед сувилагч Болормаа нь утасаар Чулуунбаатар гэдэг хүн Мөнхтогтохынд уруул ам нь хөхөрч унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлага өгсөн. Мөнхтогтох гэдэг айл нь ойрхон байдаг учраас 3 орчим минутын дараа гэрт нь ороход Чулуунбаатар нь Мөнхтогтохын байшинд толгой нь хаалга руу харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь гарыг нь барьж судасны цохилтыг үзэхэд лугшилт байхгүй, хувцсыг сөхөж харахад амьсгалгүй бүх бие хөрсөн, хөшиж эхэлсэн нас барсан байдалтай байсан. Тэгээд ар гэрийн хүмүүст нь нас барсан талаар хэлээд сумын хэсгийн төлөөлөгчид би өөрөө дуудлагыг өгсөн.Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд ирэхээр нь Чулуунбаатарыг нас барсан байдалтай энд байна гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 68 хуудас/ -Гэрч Б.Ууганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн...”намайг Төрийн банкны үүдэнд нилээд хэсэг дүүтэйгээ утасаар яриад 20 гаран минут болоход хөл муутай Батчулууны дүү нь Төрийн банкны үүдэнд сууж байсан ба нөгөө талаас нь Э гэх хүн Батчулууны дүү тэр хоёр мэнд мэдэлцээд өө дүү сайн уу юу байнаа гээд хамт суусан. Тэр хоёр хамт суугаад юм яриад байх шиг байсан мөн хоорондоо тамхилаад байх шиг байсан”...гэх мэдүүлэг / хх-ийн 71 хуудас/ -Гэрч С.Мөнхтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: ..”.Манай эхнэр Нансалмаа утсаар Ш .Чулуунбаатар ах руу залгаад хаана явж байна ирэх болж байна уу гэж асуусан чинь Нансалмаад одоо очлоо гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээс хойш утсаар ярьж холбогдож чадаагүй. 21 цагийн үед шиг санаж байна. Манай эхнэр Нансалмаа руу хүн утсаар залгахаар утсаа чанга дуун дээр нь буюу спикер дээр тавьсан. Тэгтэл утсыг бариад харсан чинь Эрдэнэчимэгийн дугаараас залгасан байсан ба Эрдэнэчимэг нь ахыгаа ирж аваач, манай энд хувцас хунараа тайлчихсан согтуу байна гэсэн. Тэгэхээр нь охин Наранцэцэг, эхнэр Нансалмаа 2 авахаар явсан. Тэгээд бараг 40 гаран минутын дараа байх эхнэр охин 2 орж ирэхээр нь яасан юм бэ гэтэл ах босч чадахгүй байна, чарган дээр чирээд хүрээд ирлээ. Гэрт оруулаадахъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад харсан чинь Ш.Ч ахыг чарган дээр дээлээр нь ороогоод авчирсан байсныг өргөж оруулсан Ш.Ч ахыг гэрт оруултал хиймэл нэг хөл нь гуталгүй байсан. Ш.Ч ахыг гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Намайг харсан чинь амнаас нь цус гарсан, нүүр нь шалбарчихсан байсан. Эхнэр охин 2 асраад хэвтүүлж өндийлгөөд байсан ба талийгаач Ш.Ч ах толгой эргээд байна цээж нил өвчин хөдлөхөд хэцүү байна гээд ёолоод сууж чадахгүй байна гээд байсан. Тэгээд ёолж бие өвдөөд байна гэж амандаа хэлээд байхаар нь би юу болсон бэ гэхэд эхлээд юм дуугарахгүй чимээгүй байж байгаад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа “би Далайгийнд архи уусан, Далай намайг зодож дээрээс минь дэвсээд” цээжин бие дийлдэхгүй хөдөлж чадахгүй байна. Далай намайг арай аймаар зодчихож муухай юм даа гэж хэлсэн. Тэгээд шөнийн турш унтаж чадахгүй шалан дээр тийчлээд байсан. Тэгж байх үед нэг хэсэг би унтаж #6 амарсан байсан 6 өглөө 06 цагийн үед босч цай өгөхөд тал аяга цай уусан. Ш.Ч ах өөрөө аягаа бариад цай ууж чадахгүй байхаар нь би аманд аягалж өгсөн. Тэгээд өглөө манай эхнэр сумын эмнэлэгийн албанд дуудлага өгсөн ба Мөнхжаргал эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд л сумын цагдаагийн албанд мэдэгдсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/ -Гэрч Ш.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагаас 14 цагийн орчим шиг санагдаж байна. С.Э гэх хүн ганцаараа гаднаас орж ирээд “Монгол стандарт” нэртэй 0,5 литрийн архийг 5500 төгрөг тааруулж авчираад худалдаж аваад гарсан. Түүнээс хойш манай дэлгүүрт орж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/ -Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтагд өгсөн...”Чулуунбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний 14 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Надад хэлэхдээ группын мөнгөө аваад таниас худалдан авсан өвсний 150.000 төгрөгөө өгөхөөр ирлээ гээд мөнгөө өгөөд явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 75 хуудас/, -Гэрч Б.Наранзулын мөрдөн байцаалтад өгсөн...”Би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв замын эсрэг талд дэлгүүрийн гадаа Э гуай дүү Чимгээгийнхээ дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чигт ганцаараа явж байхаар нь би “Чимгээ эгч дэлгүүр дээрээ байна уу гэж асуухад” байгаа гэж хэлэхээр нь би та хаачих гэж байгаа юм гэж асуухад гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн. Би Э гуайтай ингэж ярилцчихаад төв замын цаад талд байдаг Чимгээгийнх нь дэлгүүр рүү бараа үзэх гэж ороод 19 цаг өнгөртөл цаг гаран бараа үзэж зогссон. Тэгээд байж байхад гаднаас Э гуай ганцаараа орж ирээд Чимгээд “Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ. Ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө” гэж хэлсэн чинь “хэн таныг архи уу гэсэн юм. Хүн амьтан гэр орондоо авч ирж уугаад” гэж загнасан чинь Э гуай “утасдаач дээ, дуудаач дээ” гэж дахиж хэлсэн чинь Чимэгээ урдаас нь “хэн таныг гэр орондоо хүн авчирч архи уу гэсэн юм бэ, яах гэж архи уудаг юм бэ” гэж загнасан чинь гараад явчихсан.Тэгээд удалгүй Чимэгээ ээжийгээ одоо оройтчихлоо явъя гэж хэлэхээр нь би гараад шууд гэрлүүгээ явсан. Намайг дэлгүүрээс гарах үед Чимгээ ээжтэйгээ дэлгүүр дотроо үлдсэн. Э дэлгүүрт орж ирээд дүү Чимгээдээ Нансааг дууд гэж хэлэх үед би ганцаараа, харин Чимгээ ээжтэйгээ хамт байсан. Нэг ёсондоо энэ яриа болох үед бид 4-өөс өөр хүн байхгүй байсан...Би Чимгээгийн дэлгүүрээс гараад явахад 20-25 минут явсан байх. Учир нь би бие давхар байсан тул болгоомжтой явж байсан. Гэртээ ороход 19 цаг 55 минут болж байсан. Цаг харах болсон шалтгаан нь хажуу айлдаа 2 настай хүүхдээ орхиж гарсан байсан учирцаг оройтчихвуу даа гэж цаг харсан юм.Тэгэхээр дээрхи яриа 19 цаг 30 минутын орчим болсон байх” гэх мэдүүлэг / ххийн 80-81 хуудас/ -Гэрч Ц.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...”2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Тэшиг сумын төв Төрийн банкны үүдэнд Ш.Ч болон С.Э нарыг хамт явж байхад нь 15 цаг өнгөрч байхад тааралдсан юм...Ш.Ч нь таягаа гартаа барьсан байсан. #6 ” гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуудас/ -Гэрч Х.Шинэтөрийн мөрдөн байцаадлтагд өгсөн...”Намайг 2016 оны 02 дугаар сарын 04-ны өглөө Тэшиг сумын цагдаагийн хэсэгт байх гэртээ эхнэр болон хүүхдүүдийн хамтаар байж байхад сумын хэсгийн төлөөлөгч Л.Отгонбаяр нь 08 цаг 25 минутын үед хүн нас барсан байна дуудлаганд явъя хэргийн газрыг хамгаалалт авах шаардлагатай боллоо гээд дуудлагаар Тэшиг сумын төв 5 дугаар баг сумын зүүн хойд захад байх Нансалмаа гэх айлд дуудлагаар хэсгийн төлөөлөгчийн хамтаар очсон. Дуудлаганд очиход байшин дотор нэг хүн толгойгоо үүд рүү харуулсан хөлөө жийсэн хэвтэж байсан. Тэгээд хэргийн газрыг ганцаараа хамгаалалтанд авч ажилласан” гэх мэдүүлэг / хх-ийн 84 хуудас/ -Гэрч Ч.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн...”эхнэр ирэхээр нь би Нансаагийн Чука ах нь өнгөрчихсөн гэж байна гэж хэлээд бид 2 гараад Нансаагийнд очиход охинтойгоо хажуу айлынхаа хүнтэй хамт байсан. Тэр үед Нансаагийн нөхөр бас Оюунцэцэг нөхөртэйгээ ирээд хоорондоо ярилцахдаа Чимгээгийн ах Далайгийнд цагдаа нар очсон чинь байхгүй байна гэж ярьж байсан. Би тэгээд буцаж яваад замдаа Чимгээ рүү яриад Далай яачихсан юм хоорондоо зодоон нүдээн хийсэн юм уу, цагдаа нар хайгаад олохгүй байна гэж яриад байна ш дээ гэж хэлсэн.Тэгсэн чинь Чимгээ юу яриад байгаа юм гэртээ байна ш дээ гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд үдээс хойш Нансаагийн охин Нараа 16 цагийн үед орж ирэхэд нь мах чанаж байсан шөлнөөсөө хийж өгөөд сууж ууж байхад нь яасан юу болсон гэж асуухад Чимгээ эгчийн ах нь зодсон гэсэн. Мөнхөө эмчид үзүүлсэн чинь зодуулсан байна гэж хэлсэн. Бас цусаар бөөлжсөн гэж ярьсан мэдүүлэг. /хх-ийн 88 хуудас/ -Гэрч Т.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ....”2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай банкаар Шаандар овогтой Чулуунбаатар нь 2–р сарын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр болох 195 000 төгрөгийг авсан. Гүйлгээ хийсэн цаг минут бол харагдахгүй. Гүйлгээний багцаагаар харахад 15-16 цагийн үед хийсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/ -Гэрч Н.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн....”2016 оны 2 дугаар сарын 04-ний орой худагаа ажиллуулж байгаад орой 18 цаг болж байхад би худаг дээр хүмүүс ирэхгүй болохоор нь худгаа хаагаад гэртээ харихаасаа өмнө дэлгүүр орж бараа сонирхоё гэж бодоод Хутгын Чимгээ гэдэг хүүхний сумын төвд байдаг дэлгүүрт орж бараа сонирхож харсан. Ингээд байж байхад ах нь гэх халзан толгойтой 50 орчим насны хүн орж ирээд Чимгээд “согтуу хүн гэрт орж ирчихээд гарахгүй байна” гэж хэлж байсан. Би тухайн үед нилээн яаруу явсан бөгөөд дэлгүүр дотор ороод дэлгүүрийн зүүн талын хэсэгт бараа үзэж байсан. Харин Чимгээ ахтайгаа дэлгүүрийнхээ дотор талд баруун хэсэгтээ зогсч байгаад ярьж байсан бөгөөд Чимгээгийн ах нь “Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна” гэж хэлсэн. Гэтэл Чимгээ өөдөөс нь гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан. Би өмнө нь Чукаг хиймэл хөлтэй байдаг гэдгийг мэддэггүй байсан учраас дотроо гайхаж бодож байсан. Чимгээ ахтайгаа ярьж байгаад ах нь гарч явсан. Би удалгүй араас нь гарсан гэх мэдүүлэг / хх #6 -ийн 96 хуудас/ -Гэрч Б.Мөнхдалайн мөрдөн байцаалтад өгсөн:...”Тэшиг сумын Жаргалант дэлгүүрт ажилладаг. 2016-2-04-ний өдөр ажиллаж байсан. Чулуунбаатар манай дэлгүүрт 15 цаг 20 минутын орчим орж ирсэн. 5000 нэгж авсан. Бас нэг шил архи худалдаж авсан...6000 төгрөгний Монгол стандарт гэдэг архи авсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/ -Гэрч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн...”хагас сайн өдер буюу 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчим худаг дээр ус аваад зогсч байтал сумын цагдаа Шинэтөр дуудаад энд цагдаа нар үзлэг хийж байгаа юм. Та 2 хөндлөнгийн гэрчээр оролцоод өг гэсэн. Тухайн үед Шинэтөр цагдаа Хутагын Чимэгээ гэдэг хүүхний хашааны гаднаас бид 2-ыг дуудсан юм. Худаг ойрхон байдаг юм. Тэгээд бид 2 яваад очтол танихгүй цагдаагийн офицер бид хоёрын овог нэр хаягыг асуугаад бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, бид хоёрт хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр цагдаагийн хүн Хутагын Чимгээгийн хашаан дотор амьдардаг ахынх нь шовгор байшинд үзлэг хийсэн. Гурван хүн үзлэг хийгээд бид 2 хараад зогсч байсан. Гэтэл энэ үед Хутагын Чимгээгийн ээж гэх нэрийг нь мэдэхгүй 70 орчим насны эмэгтэй хүн Хутагын Чимгээгийн ахын нэрийг нь мэдэхгүй байна.”Чи мэдүүлгээ зөв өгөөрэй. Чи буруу мэдүүлэг өгвөл хар толгойгоороо үүрнэ шүү” гэж орилсон. Энэ үед тэнд байсан нэр танихгүй цагдаа тэр хөгшинг та ингэж болохгүй та цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд цааш нь холдуулж байсан. Ингээд нилээн хэсэг хугацааны дараа, үзлэг дуусаад бид 2-т үзлэгийн талаар танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэгээд болсон уу гэхэд болсон гээд бид 2-ыг явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100 хуудас/ | -Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Чулуунбаатар нэг хөлөө тайруулсан хөл муутай таягтай хүн байсан. Э болохоор манай урд дэлгүүрийн Чимгээгийн ах байгаа юм.Би банкнаас гараад ирэхэд Э Чулуунбаатар 2 гадна сандал дээр сууж байсан. Намайг хажуугаар нь өнгөрөхөд Э болохоор Чулуунбаатар руу хандаж чанга чанга яриад байсан. Чулуунбаатар нь Давааны арын Цэрэнжав ахтай мэнд мэдэлцээд Цэрэнжав ах хөл гайгүй дажгүй болчихсон гэж ярилцаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуудас/ -Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн...”Би 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн алдад Булган аймгийн Тэшиг сумын 5-р багийн сумын төвд байрлах “Аз" барааны дэлгүүртээ очсон. Дэлгүүртээ өдрийн турш ганцаараа зогсож байгаад оройн 19 цаг гээд харьсан. Манай гэр ажил 2 хоорондоо 50 м орчим зайтай. Намайг гэртээ очоод хашаандаа орох үед хашаан дотор манай төрсөн ах С.Эн амьдардаг шовгор байшингийн урд руу том гар чийдэнгийн гэрэл тусгаад харсан чинь нэг хүн шовгор байшингийн урд талд хэвтэж байсан Тэр хэвтэж байсан хүн нь дээлээр толгойгоо ороогоод хэвтэж байсан. Тэгэхээр нь та одоо босооч ээ хөлдөж үхлээ ш дээ гээд татаж босгоод суулгасан чинь зүс таних /нэрийг нь мэдэхгүй/ Нансалмаагийн ах байсан. Тэгээд Нансалмаагийн ах “би хаана байна гэхээр нь ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр нь Нансалмаагийн утсны дугаарыг нь мэдэхгүй байсан учраас ахаас нь тодруулж асуусан чинь амандаа 9934 гэж хэлсэн сүүлийн оронг хэлж чадаагүй. Тэгэхээр нь #6 би урьд өмнө нь Нансалмаатай ярьдаг байсан учраас утсан дээрээс хартал Нансалмаагийн дугаар гарч ирэхээр нь залгасан. Тэгээд чи хурдан ирээч ах чинь манай хашаан дотор байна, унасан байна гэж хэлсэн. Тэгээд Нансалмааг ирэхээс өмнө би ахыг нь татаж босгож шовгор луу оруулах гэсэн боловч ах нь босч чадахгүй байна, хөл муутай хүн байгаа юм гэсэн. Тэгээд байж байтал Нансалмаа өөрийн охин Нараатай хамт ирсэн. Нансалмаа ирснийхээ дараа наад хөлөө хийгээч гээд ахдаа хэлсэн. Тэгтэл охин Нараа хашаан дотор орж ирээд нүдний булай архичин минь гэж хэлээд 2 удаа өшиглөсөн, дахин өшиглөх гэхээр нь би болохгүй ээ хөл муутай хүнийг яах нь бэ гэж хэлсэн. Нансалмаа охины хамтаар сугадаад аваад явчихъя гэхээр нь яахын бэ чарган дээр түрээд аваад явах уу гэж хэлээд хашаанд байсан чаргаа авчираад Нансаа, Нараагийн хамтаар ахыг нь чарган дээр тавьсан. Тэгээд би 2 хөлийн гуяны өмднөөс татсан чинь бага зэрэг доошоо шувтрахаар нь Нараа өмд нь доошоо тайлагдчихлаа өмдийг нь татаарай гэж хэлсэн. Чарган дээр гаргаад дээлээр нь ороогоод Нансалмаа Нараа 2 аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/ -Гэрч Ш.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн...”2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед байх Ш.Нансалмаа манай гэрт ганцаараа орж ирээд Ш.Ч ахын царай сонин болоод байна гэсээр ороод ирсэн. Тэгтэл би гэрээс гарч Нансалмаагийн гэрт очих гэтэл нөхөр Ганбаатар би түрүүлж орчихоод ирье гээд гарсан. Удалгүй ирээд ах нь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт Нансалмаагийнд очиход толгойгоо үүд рүү харуулаад хэвтсэн байдалтай байсан. Сумын эмч Мөнхжаргал ирж үзээд нас барсан гэдгийг хэлээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Нансалмаагийн гэрт ямар нэг байдлаар хэрүүл маргаан зодоон болж байгаа талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Мөн хэрүүл маргааны зүйл үүсч байгаа талаар ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Нам тайван хоносон” гэх мэдүүлэг / хх-ийн 114-115 хуудас/ | -Гэрч Ч.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн...”Ш.Ч 2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд байх манай гэрт Ш.Нансалмаа нь орж ирээд манай ах Ш.Чын бие нэг л эвгүй сонин болоод байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би Ш.Нансалмаагийн гэрт орсон чинь Чулуунбаатар нь толгойгоо үүд рүү харуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би толгойн чамархайн судас дээр нь дарж үзсэн чинь судас нь цохилохгүй байхаар нь нас барсан байгаа талаар өөрөө мэдээд дүү Нансалмаад хэлэлгүй түргэн дуудаж үзүүл гэсэн. Тэгээд Нансалмаагийнхаас гарч өөрийн гэртээ ороод эхнэр Ш.Тунгалагт Ш.Чыг нас барсан юм шиг байна. Эмнэлэгт мэдэгд гэж хэлээд сумын эмнэлэгт мэдэгдэж үзүүлсэн. Нансалмаа нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Эгийн гаднаас согтуу авчирсан гэж ярьж байсан. Талийгаач өнгөрөхөөс өмнө Далай намайг арай л хэтрүүлээд зодчихлоо гэж хэлээд нас барсан талаар надад болон манай эхнэрт ярьж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 116 хуудас/ -Гэрч Р.Баасанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...”Би Хаан банкинд 2014 онд үйлчлэгчээр анх ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Тэгээд ажлаасаа 18 цаг гээд банкны гүйлгээ хааж 18 цаг 30 #6 минут гээд гэрлүүгээ харихаар явдаг ба миний ажил өдөр болгон тогтсон цагтаа өглөө ирж орой гэртээ харьдаг. 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цаг гээд ажил дууссан. Энэ үед би Хаан банкны хаалгыг бариад доторхи цэвэрлэгээг хийсэн. Ингээд цэвэрлэгээг 18 цаг 30 минут гээд дуусгасан. Тэгээд 18 цаг 35 минутын орчимд ажлаасаа гараад гэрлүүгээ харихаар явган алхсан. Төрийн банкны хажуугийн залгаа айл болох Эрдэнэчимэгийн байшингийн арын гудамжаар 18 цаг 40 минутын орчимд ганцаараа явган алхаж явахад Эрдэнэчимэгийн хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор талд нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нилээн хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон. Тухайн үед яг юу гэж чангаар яриад байсныг бол анзаарч сонсоогүй хажуугаар нь яваад өгсөн ба миний бодлоор бол “нэг согтуу хүн нь нөгөө хүн рүүгээ дайрч давшлан хашгираад” байгаа юм уу гэж сонсогдсон. Намайг тэр байшингаас холдох хүртэл чанга чангаар нөгөө хүний дуу хашгираад байгаа нь сонсогдсон. Маргааш нь би ажил дээрээ байж байхад банкаар үйлчлүүлж байсан хүмүүсийн дунд Ш.Чыг нас барсан байна гээд ярьцгааж байхыг нь сонссон. Өөр надад мэдэх зүйлгүй”...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33 хуудас/ -Шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн...”хавирганы хугаралын улмаас уушиг гэмтээгүй, хавирга хугарсан тохиолдол бүр уушиг гэмтэх албагүй хавирганы хугарал гэмтэл байснаас уушиганд гэмтэл тодорхойлогдоогүй. Задлан шинжилгээгээр нугалам болон дал ясыг шалгахад хугарал тодорхойлогдоогүй” гэх мэдүүлэг /2 хх-ний 6 хуудас/ -Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №11 дугаартай: 1 Ш.Чын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр цээж хэвлийн битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 8-р хавиргны дан болон давхар хугарал өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт /500-800 мл/, өвдөгөнд цус хуралт, нүүр, мөчидөд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь босоо суугаа хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. 4. Хохирогчид үхэлд хүргэх архаг, хууч өвчий тогтоогдсонгүй. 5.Талийгаач Ш.Ч нь цээж, хэвлий битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9- р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт,цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 124-126 хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №1568 дугаартай: 1.Шинжилгээнд ирүүлсэн С.Эгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чын гэх цусанд 1,1 промилли #6 спиртийн агууламж илэрч байна. 3. Цусан дахь 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 127 хуудас/, -Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот : Сэжигтэн С.Эгийн байшинд үзлэг хийх явцад хураан авсан хуванцар бариул хашааны гаднаас үзлэгийн явцад хураан авсан 2 хэсэг цагаан өнгийн металл нь нэг бүхэл зүйл байсан байна гэх дүгнэлт/хх-ийн 143-144-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1569 тоот: 1.Хохирогч Ш.Чын гэх цэнхэр цамц, саарал зузаан цамц, хөх бэлтгэлийн өмд, дээл дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй) 2.Сэжигтэн С.Эн гэх гутал дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцас, хумс дээр цус илрээгүй. З.Хохирогч сэжигтэн нарын гэх хувцаснууд, сэжигтэний гэх хумс дээр биологийн бусад ул мөр илрээгүй. 4.Хохирогч Ш.Чын гэх цус нь В/3/ бүлгийн цус байна. Сэжигтэн С.Э гэх цус нь В/3/ бүлгийн цус байна гэх дүгнэлт/хх-ийн 1/49-150 хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №3734 тоот: Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чын гэх хүрэн өнгийн дээлний энгэр хэсэгт илэрсэн цацарсан цус, Эн гэх 1 хос хүрэн өнгийн гуталын зүүн хөлний гуталын хоншоор хэсэгт илэрсэн цусны хэмжээ нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй; №1569 тоот дугаартай цамцан дээр дээрээс авсан цусны толбон дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Ш.Чын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх /хх-ийн 157- 158-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай: 1.С.Эгийн байшинд үзлэг хийх явцад илрүүлж,бэхжүүлсэн Монгол стандарт гэсэн бичигтэй архины шилэн дээрээс илрүүлсэн мөр нь шинжилгээнд тэнцэнэ.2.Шинжилгээнд тэнцсэн №2 гэж тэмдэглэсэн мөр нь Шаандарын Чулуунбаатарын баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна.3.Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлт/хх131-132-р хуудаст/ -Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаанд 1. Магадлуулагч С.Э нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. магадлуулагч С.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдэлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай байсан. 3. Магадлуулагч С.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт / хх-ийн 154 хуудас/ #6 -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 хуудас/, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 хуудас/, -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15 хуудас/ хувцасан, -Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-26 хуудас/, -С.Эгийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх20-25, 31-33 хуудаст/ -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх34-35 хуудаст/ -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 38-41 хуудас/, -Skytel компаний 96603534 дугаарын утасны 2016-2-04-ны өдрөөс 2016-02-15- ны хоорондхи гарсан яриа мессежний мэдээлэл /хх 42-44 дугаар хуудаст/ , -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх53 хуудаст/, -Таслан шийдвэрлэх тогтоол болон шүүгдэгчийн хувийн баримтууд /хх-ийн 189- 193 хуудас/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэрэгжилтний магадлагаа /хх 212-215/, -Иргэний нэхэмжлэл түүнд холбогдох баримтууд /231-244, 2-р хавтасны 163- 182/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №674 /2-рхх 82-88/, -Шүүгдэгч С.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би дүү Эрдэнэчимэгийн дэлгүүр рүү явахаар гараад Төрийн банкны хажуу талын дэлгүүрийн ойролцоо явж байгаад Чулуунбаатартай тааралдсан. Би гэр рүүгээ явахад араас Чулуунбаатар орж ирсэн. Би тамхилаад, цай хийж өгсөн. Мөн архи хийж өгсөн. Тэгсгээд удалгүй гараад явсан. Би орой шовгор руугаа явж байхад үүдний тэнд овгор хар юм харагдахаар нь зажеголкны гэрэл асаагаад харахад Чулуунбаатар хэвтэж байсан. Би дүү Эрдэнэчимэгийн дэлгүүр дээр очиж хэлсэн. Дүү Нансаад нь хэл гэж хэлсэн юм. Тэгээд дүү Чимгээ Нансаад хэлээд ирж авсан. Нансаа ирж авахад нь Чимгээ гэрэл тусгаж өгсөн. Гэтэл харанхуй байсан гээд байдаг. Нансаа аваад явсан. Мөнхтогтох шөнө цай чанаж өгөхөд аяга руу нь цус ороод байсан гэдэг. Өглөө 8 цаг 15 минутад сувилагчид ахын бие муу байна гэсэн байдаг. Нансаагийн гэрт талийгаач 10-12 цаг болсон байдаг. Нүүр ам нь цус болсон байсан гэдэг. Яагаад Нансаа нь эмнэлгийн тусламж үзүүлсэнгүй вэ. 2 сарын 05-ны өглөө намайг хэсгийн төлөөлөгч барьж авч хэсэг рүү явсан. Нансалмаа нар яаран сандран “Э алга болсон “гэх үг хэл тараасан. Яагаад ингэж сандрах болов. Мөрдөн байцаагч Шинэбаяр ингэж хэл, ийм цаг хэл гэж дарамталсан. Ээж болон дүүг минь хорино гэж дарамталсан. Ээж дүүг хорих нь гэж айж сэтгэл санааны дарамтанд орж бүх гарын үсгийг зурсан. Дахин шалгуулах хүсэлтийг дахин дахин тавьсан ч хүлээж аваагүй. Миний амьдарч байсан шовгорт бүрэлдэхүүнтэй 2 удаа үзлэг шалгалт хийсэн. Тэгээд юу ч #6 гараагүй. Гэтэл сүүлд таягны толгой гарч ирсэн байдаг. Хаалганы хажууд байсан таягны толгойг хараагүй байх уу? 2 сарын 06-ны орой намайг Булган авч явсан. 2 сарын 07-нд таягны толгойг олсон байдаг. Намайг дарамталж шалгасан. Үнэн зөвийг олъёо гэж хуруугаа ч хөдөлгөөгүй. Тулгаж ял өгье гэсэн байдлаар хандсан. Хохирогч гэрчүүд хуулиас дээгүүр байдаг юм байна. Анхнаасаа хохирогчийг шалгах байсан. Үнэн зөвийг олж өгнө үү гэсэн мэдүүлэг, -Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нансалмаагийн өгсөн: Чулуунбаатар ах 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12:30 цагт манайд хөдөөнөөс ирсэн. Би Чулуунбаатартай 14 цаг 25 минутын үед Төрийн банкны хажууд уулзсан. Би Чулуунбаатарт группынхаа мөнгийг авчихаад манайд ирнэ биз дээ гэхэд тэгнэ гэж байсан. Үүний дараа Чулуунбаатар ах Төрийн банк руу орсон, харин би гэр лүүгээ явсан. Би Чулуунбаатартай 15 цагийн үед утсаар ирэх болж байгаа эсэхийг асуухад хүнд өвсний өртэй, дахиад өвс асууя гэж хэлсэн. Би Чулуунбаатар руу 20- 30 минутын зайтай ойр ойрхон утсаар залгахад заримдаа утас нь холбогдоно, заримдаа холбогдохгүй байсан. Сүүлд түүнтэй ярихад удахгүй очно гэж хэлсэн. Энэ үед түүнийг хэн нэгэн хүн дарамтлаад байсан. Пизда минь очиж байна гэж хэлээч гээд байсан. Эгийн дуу хоолой байсан. Орой 20 цаг өнгөрч байхад Эрдэнэчимэг надад “ах чинь гудамжинд байна, ирж ав” гэж хэлсэн. Би Чулуунбаатар ахыг авахаар очоод хашаагаар ороход гэрийнх нь үүдэнд хэвтэж байсан. Тэр хавьд харанхуй байсан. Намайг Чулуунбаатарыг гэр рүүгээ авч явахаар түүний гэрийн хашаанаас гарах хүртэл Э байшингаасаа гараагүй. Би ахыг “бос” гэхэд “хөлдөж үхэх нь ээ” гэсэн. Хиймэл хөл нь сугарсан нуруу хэсэгт нь байсан. Өндийлгөх гэхэд цээжээ даахгүй унаж байсан. Өмд нь өвдөгнөөс доош шувтарсан байдалтай байсан. Эрдэнэчимэг чарга авч ирээд Чулуунбаатарыг хурдан авч яв, осгочихлоо гээд байсан. Охин Наранцэцэг хүүхэд болохоор ичсэн байх “босооч “гээд гуя хэсэгт нь өшиглөсөн. Дуу нь их сул байсан. Согтуу унтаад байна гэж л бодсон. Тэгээд охин бид 2 чарга дээр хэвтээгээр нь аваад чвсан. Гэртээ авч ирээд харахад хамар, амнаас нь цус гарсан байсан. Цээжээ даахгүй байсан. Түшиж байгаад цай өгсөн. Бөөлжлөө гээд хатсан хүрэн улаан цус гаргасан. Тэгээд нэлээд хугацааны дараа Чулуунбаатар ах “Этай архи уусан. Цээжин дээр дэвссан муухай хүн юм даа” гээд байсан. Би эмнэлэг, цагдаа дуудах гэхэд Чулуунбаатар “яах юм бэ, маргааш болъёо Этай уулзаж учраа олно” гээд байсан. Босгож суулгах гэсэн боловч цээжээ даахгүй байсан. Их гомдолтой байна. Шууд эмнэлэг аваад явахгүй яав даа гэж харамсдаг. Маргааш өглөө нь Э утсаар “гайгүй юу” гэсэн. Өнгөрчихсөн гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд маргааш нь шовгорынх нь хойгуур явж байхад талийгаачийн таяг нь хугарчихсан хэвтэж байсан. Гомдолтой хохиролоо нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, -Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 04-ний орой дэлгүүр дээрээ байхад Э ах ирээд “Нансалмаагийн ах согтуу байна, ирж ав гэж хэл” гэсэн. Очиход хашааны үүдэнд Чулуунбаатар гуай согтуу унасан байсан. Намайг очоод босоорой гэхэд “ах нь хаана байна гэсэн. Нансалмаагийн дугаар хэд вэ гэхэд 9934...гэсэн. Тэгээд би Нансалмаа руу утасдаж хэлсэн. Нансалмаа охин Наранцэцэг нар ирсэн. Нараа нь уурлаад “нүдний булай минь” гээд цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Нансалмаа нь харьж байгаад ална даа #6 гээд байсан. Чарган дээр суулгаж өгсөн. Цус нөж гарсан зүйл харагдаагүй. Зүгээр аваад явсан” гэх мэдүүлэг, -Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Наранцэцэгийн өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 04-нд Эрдэнэчимэг ээж рүү “Чулуунбаатар ахыгаа ав” гэж утсаар ярьсан. Би ээжтэйгээ хамт Эрдэнэчимэгийн гэрт очиход Чулуунбаатар ах шовгорынх нь урд дээлээр нь ороож хэвтсэн байдалтай, өмд нь өвдгөө хүртэл шувтарсан, хиймэл хөл нь нурууных нь ард талд, бүс нь бүслээстэй байсан. Ээж суганаас нь өргөж би өмдийг нь татах гээд чадаагүй. Зүүн талаараа хэвтсэн байсан. Босгох гэтэл цээжээ дааж босохгүй байсан. Би Чулуунбаатар ахыг ичих нь яадаг юм бэ гээд зөөлхөн өшиглөсөн. Эрдэнэчимэг ээж бид хоёрт чарга авчирч өгсөн бөгөөд Чулуунбаатар ахыг осгочихлоо, хурдан аваад яв гээд байсан. Тэгээд чарган дээр дээлээр нь ороогоод, сайн хөлийг нь өргөөд авч явсан. Чулуунбаатар ахын нүүр рүү тухайн үед хараагүй. Гэрэлтүүлэг муу нэг цагаан гэрэл нөгөө талд нь байсан. Гэртээ очоод харахад нүүр ам нь цус болсон байсан. Авч явах үед “ах нь хэсэг унтъяа гэсэн. Гэрт очоод “осгох нь” гээд, цээжээ дараад ёолоод байсан. Би 3 цагийн үед унтсан. Тэгэхэд ёолж байсан. Өвчин намдаах эм өгсөн, гудас дэвсэж өгсөн боловч шөнөжин хөрвөөж байсан. Өглөө намайг унтаж байхад аав “чука ахаа” гээд “ах сонин болчихлоо” гэсэн гэх мэдүүлэг, -Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Мөнхтогтохын өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 04-ний орой гэртээ байхад Хутагийн Чимгээ утасдаад “ахыгаа ирж ав” гэж хэлсэн. Манай эхнэр, охин хоёр явж Чулуунбаатар ахыг чарган дээр авч ирсэн. Гэрлүү оруулахад түүний уруул амны цус хатсан, хувцас нь уранхай дух нь шалбарсан байсан. Зовиуртай цээжээ дараад хөрвөөгөөд гортиглож эргээд байсан. Ёо Ёо гээд дуу нь цаана шаналгаатай байсан. Хэсэг хугацааны дараа “хүнд зодуулсан” гэсэн. Хаана нь өвдөж байна гэхэд “Далай цээж рүү дэвссэн, хэтрүүлчихэж” гэж байсан. Эмнэлэг дуудах уу гэхэд өглөө болъёо гэсэн. 2ш эм өгөөд нэг хэсэг чимээгүй болсон. Бид 2 цагийн үед унтсан. Өглөө босоод ирэхэд царай нь их сонин болсон байсан. Тэгээд би эхнэр охин 2-оо дуудаад эмч дуудсан гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан журмаар үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын төвд 3- р багт байрлах өөрийн гэрт /шовгорт/ хамт архи уусан хохирогч Ш.Чыг зодож олон тооны гэмтэл учруулснаас Ш.Ч нас барсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Тэшиг сумын төвд,Төрийн банкны үүдэнд С.Э нь Ш.Чтай 15 цагийн орчим тааралдаж уулзсан ба С.Э нь 14 цагийн орчим Орхон дэлгүүрээс 0,5л Монг#6ол стандарт архи 1ш, Ш.Ч нь15 цагийн орчим Жаргалант дэлгүүрээс 1ш 0,5л Монгол стандарт нэртэй архи худалдаж аваад Төрийн банк болон дэлгүүрүүдийн орчмоор байж байгаад 17 цаг 26 минутад Буянтогтох дэлгүүрийн үүднээс зүүн тийш хамт явж С.Эгийн гэрт /шовгорт/ очсон болох нь гэрч Б.Ууганчимэг /хх71/, Эрдэнэтуяа /хх74/, Б.Оюунцэцэг /хх75/, Ц.Шагдарсүрэн /хх83/, Э.Нарантуяа /хх85/ ,Ж.Бямбадолгор /хх89/, С.Цэрэнжав/хх102/, Б.Мөнхдалай /хх104/ нарын мэдүүлэг, хэргийн 26 дугаар хуудаст авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн С.Э нь шовгортоо очоод Ш.Чтай архи уусан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай: 1.С.Эгийн байшинд үзлэг хийх явцад илрүүлж, бэхжүүлсэн Монгол стандарт гэсэн бичигтэй архины шилэн дээрээс илрүүлсэн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн №2 гэж тэмдэглэсэн мөр нь Шаандарын Чулуунбаатарын баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна. 3.Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлт /хх 131-132-р хуудаст/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1568 дугаартай: 2.Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чын гэх цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тамхилаад, цай хийж өгсөн. Мөн архи хийж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд “...Тэгсгээд удалгүй гараад явсан. Би орой шовгор руугаа явж байхад үүдний тэнд овгор хар юм харагдахаар нь зажеголкны гэрэл асаагаад харахад Чулуунбаатар хэвтэж байсан” гэх мэдүүлэг, сэжигтнээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...20 цагийн орчим өөрийнхөө шовгорын галыг түлье гээд гараад явж байтал манай шовгорын үүдний урд талд довжоон дээр нэг овгор хар юм харагдсан...”/хх 173 дугаар хуудаст/ гэх мэдүүлэг зэрэг нь гэрч Н.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн....2016 оны 2 дугаар сарын 04- ний орой худагаа ажиллуулж байгаад орой 18 цаг болж байхад би худаг дээр хүмүүс ирэхгүй болохоор нь худгаа хаагаад гэртээ харихаасаа өмнө дэлгүүр орж бараа сонирхоё гэж бодоод Хутгын Чимгээ гэдэг хүүхний сумын төвд байдаг дэлгүүрт орж бараа сонирхож харсан. Ингээд байж байхад ах нь гэх халзан толгойтой 50 орчим насны хүн орж ирээд Чимгээд “согтуу хүн гэрт орж ирчихээд гарахгүй байна” гэж хэлж байсан. Би тухайн үед нилээн яаруу явсан бөгөөд дэлгүүр дотор ороод дэлгүүрийн зүүн талын хэсэгт бараа үзэж байсан. Харин Чимгээ ахтайгаа дэлгүүрийнхээ дотор талд баруун хэсэгтээ зогсч байгаад ярьж байсан бөгөөд Чимгээгийн ах нь “Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна” гэж хэлсэн. Гэтэл Чимгээ өөдөөс нь гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан. Би өмнө нь Чукаг хиймэл хөлтэй байдаг гэдгийг мэддэггүй байсан учраас дотроо гайхаж бодож байсан. Чимгээ ахтайгаа ярьж байгаад ах нь гарч явсан”гэх мэдүүлэг, гэрч Б.Наранзулын мөрдөн байцаалтад өгсөн...Би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв #6 замын эсрэг талд дэлгүүрийн гадаа Э гуай дүү Чимгээгийнхээ дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чигт ганцаараа явж байхаар нь би “Чимгээ эгч дэлгүүр дээрээ байна уу гэж асуухад” байгаа гэж хэлэхээр нь би та хаачих гэж байгаа юм гэж асуухад гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн. Би Э гуайтай ингэж ярилцчихаад төв замын цаад талд байдаг Чимгээгийнх нь дэлгүүр рүү бараа үзэх гэж ороод 19 цаг өнгөртөл цаг гаран бараа үзэж зогссон. Тэгээд байж байхад гаднаас Э гуай ганцаараа орж ирээд Чимгээд “Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ. Ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө” гэж хэлсэн чинь “хэн таныг архи уу гэсэн юм. Хүн амьтан гэр орондоо авч ирж уугаад” гэж загнасан чинь Э гуай “утасдаач дээ, дуудаач дээ” гэж дахиж хэлсэн чинь Чимэгээ урдаас нь “хэн таныг гэр орондоо хүн авчирч архи уу гэсэн юм бэ, яах гэж архи уудаг юм бэ” гэж загнасан чинь гараад явчихсан.Тэгээд удалгүй Чимэгээ ээжийгээ одоо оройтчихлоо явъя гэж хэлэхээр нь би гараад шууд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэгүүдээр няцаагдсан ба эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр С.Э нь 17цаг 30 минутын орчим Ш.Чтай хамт гэртээ очсоноос хойш 18 цаг өнгөрч байхад, дараа нь 19 цагийн орчим дахин дүү Эрдэнэчимэгийн дэлгүүр дээр очиж “Чулуунбаатар гарахгүй байна, хөлөө салгаж шидээд байна, Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ. Ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө” гэж хэлж байсан болох нь тогтоогдож байна. Гэрч Н.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн...”Чимгээгийн ах нь “Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна” гэж хэлсэн. Гэтэл Чимгээ өөдөөс нь гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан. Би өмнө нь Чукаг хиймэл хөлтэй байдаг гэдгийг мэддэггүй байсан учраас дотроо гайхаж бодож байсан”гэх мэдүүлэг, хохирогч Ш.Нансалмаа, гэрч М.Наранцэцэг, С.Эрдэнэчимэг нарын өгсөн “очиход хиймэл хөл нь салсан байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар амь хохирогч Ш.Ч нь С.Эгийн гэрт 17 цаг 30 минутын орчим хамт очиж архи уусан ба тэнд хиймэл хөл нь салсан болох нь тогтоогдож байна. Мөн хэргийн газрын үзлэгээр /хх 21-25, 34-35-р хуудаст/ С.Эн хашааны зүүн хойд зам дээрээс илэрсэн дундуураа нугарч тахийсан таягны иш, хашааны зүүн талаас илэрсэн Ш.Чын өмсөж явсан хар өнгийн чихэвч, 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С.Эн байшинд /шовгорт/ хийсэн үзлэгээр /хх 32-33-р хуудаст/ илэрсэн таягны хугарсан бариул зэрэг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан баримтууд, үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай: ”Сэжигтэн С.Эгийн байшинд үзлэг хийх явцад хураан авсан, хуванцар бариул, хашааны гаднаас үзлэгийн явцад хураан авсан 2 хэсэг цагаан өнгийн металл нь нэг бүхэл зүйл байна” гэсэн дүгнэлт /хх 143-145-р хуудаст/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1569 дугаартай: “Хохирогч Ш.Чулуунбааатрын гэх цэнхэр цамц, саарал зузаан цамц, хөх өнгийн бэлтгэлийн өмд, дээл дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 2.Сэжигтэн С.Эн гэх гутал дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцас, хумс дээр цус илрээгүй. 4.Хохирогч Ш.Чын гэх цус нь В/3/ бүлгийн цус байна. 5.Сэжигтэн С.Эн гэх цус нь В/3/ бүлгийн цус байна” гэсэн #6 дүгнэлт / хх 149-р хуудаст/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3734 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чын гэх хүрэн өнгийн дээлний энгэр хэсэгт цацарсан цус, С.Эн гэх 1 хос хүрэн өнгийн гуталны зүүн хөлний гутлын хоншоор хэсэгт илэрсэн цусны хэмжээ нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй. 2.№1569 дугаартай цамцан дээрээс авсан цусны толбон дээрхи цусны ДНХ-ийн тогтоц нь Ш.Чын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /хх 157-159-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудаар бэхжүүлж авсан ул мөр, эд мөрийн баримт нь С.Эн амьдардаг байшин, хашаанд амь хохирогч Ш.Чын биед халдсан хүч хэрэглэсэн үйл баримт болсоныг нотолж байна. Түүнчлэн, хэрэг гарсаны маргааш буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ш.Нансалмаагийн өгсөн“...Тэгээд талийгаач Ш.Ч ахыг орон дээр хэвтүүлэх гэсэн боловч хэвтэж чадахгүй эгэм цээж өвдөөд, амьсгаа давхцаад байна гэсэн. Э миний цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд байсан тэгээд л миний цээжийг болохоо болгосон байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би босгож суулгах гэтэл цээжээ даахгүй хажуу тийшээ өнхөр унаад байсан. Шөнөжингөө ёолж цээж өвдөөд байна гээд унтаж амраагүй” гэх мэдүүлэг /хх 36-37 дугаар хуудаст/, насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн өгсөн “....Тэгж байж байгаад Ш.Ч ах 23 цагийн орчим эхлээд ах нь хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аав хэн юм бэ хэнд зодуулсан юм гэж тодруулж асуутал “Далайд зодуулчихсан” гэсэн. Тэгэхээр нь аав хэн юм, ямар Далай гэхэд “Хутагийн Чимгээгийн” Далай гэж хэлсэн ба тэр нь Эрдэнэчимэг эгчийн ах Э гэж хүн юм байна лээ. Тэгээд шөнөжин унтаж өгөлгүй ёолоод цээж өвдөөд байна, миний энд гээд цээжин хэсэгт зааж үзүүлсэн. Тэгээд өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр болоогүй. Тэгээд Чулуунбаатар ах “Далай намайг ийм болтол зодох гэж дээ хогийн залуу юм даа гээд байнгын хэлээд ёолоод байсан”гэх мэдүүлэг /хх67 дугаар талд/, гэрч С.Мөнхтогтохын өгсөн“...Эхнэр охин 2 асраад хэвтүүлж өндийлгөөд байсан ба талийгаач Ш.Ч ах толгой эргээд байна цээж нил өвчин хөдлөхөд хэцүү байна гээд ёолоод сууж чадахгүй байна гээд байсан. Тэгээд ёолж бие өвдөөд байна гэж амандаа хэлээд байхаар нь би юу болсон бэ гэхэд эхлээд юм дуугарахгүй чимээгүй байж байгаад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа “би Далайгийнд архи уусан, Далай намайг зодож дээрээс минь дэвсээд” цээжин бие дийлдэхгүй хөдөлж чадахгүй байна. Далай намайг арай аймаар зодчихож муухай юм даа гэж хэлсэн. Тэгээд шөнийн турш унтаж чадахгүй шалан дээр тийчлээд байсан” гэх мэдүүлэг /хх72-73-р хуудаст/ зэрэг нотлох баримтаар амь хохирогч Ш.Ч нь шүүгдэгч С.Эд зодуулсан талаараа, цээжин дээр нь дэвсэж зодсон талаар хэлсэн болох нь нотлогдсон. Дээрхи гэрч хохирогч нарыг мэдүүлэг өгч байх үе нь цаг хугацааны хувьд, үйл баримт болсоны маргааш, амь хохирогч Ш.Чын гэмтэл тогтоогдоогүй, задлан шинжилгээ хийгдээгүй, шинжээчийн дүгнэлт гараагүй үе байсан байх тул талийгаачийн биед далд ямар гэмтлүүд учирсан байгааг хохирогч, гэрчүүд мэдэх боломжгүй үед авсан, хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг гэж шүүх дүгнэсэн болно. #6 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,дээрхи нотлох баримтуудаар, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутаас 19 цагийн хооронд, С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын төвд өөрийн гэртээ /шовгорт/ хамт архи ууж байсан Ш.Чыг цээжин хэсэгт нь дэвсэн зодож дотор эрхтний хавсарсан олон гэмтэл, баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт, /500-800мл/, өвдөгөнд цус хуралт, нүүр мөчдөд зулгаралт, гэмтэл учруулж, Ш.Ч нь дотор эрхтний хавсарсан олон гэмтэл, баруун 1-11-р хавирга,баруун 1-6-р хавирга,зүүн 2,4,5,6,7,9-р хавирга,зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдлоо. Шүүгдэгч С.Эн энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ гэмт хэргийг С.Э үйлдээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж хийгдсэн гэж мэтгэлцсэн боловч энэ нь шүүгдэгчийн гэм бурууг нотлож байгаа дээрхи баримтуудаар няцаагдаж байна. Иймд шүүгдэгч С.Эг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, хохирогч хиймэл хөл нь салсан, таягнаасаа салсан байдалтай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.Эгийн цагдан хоригдсон 610 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримтуудыг журмын дагуу шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд:Оршуулгын болон замын зардлын баримтад үндэслэн 5,217,450 төгрөг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, баримтаар нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаар гарсан 177 000 #6 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Сгийн Эг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч С.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эн цагдан хоригдсон 610 /зургаан зуун арав/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эгаас 5,217,450 /таван сая хоёр зуун арван долоон мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Нансалмаа /РД: ГЙ76020204/-д, 177,000 төгрөг гаргуулж Булган аймгийн Цагдаагийн газарт олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулагтай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртэй товчтой цамц, ногоон өнгийн нялонон зах нь ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин хуучин түрсик, хөх өнгийн нялонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд Аdidas бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд, халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс. хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонан материалтай үстэй дотортой цамц, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, 2 ширхэг гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр #6 болмогц устгаж, 10 ширхэг хумс, камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8.Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧ                        Ж.БАЙГАЛМАА

                                                                                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ