Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 28 өдөр

 

        Дугаар 151/ШШ2017/00836

 

                                                 Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 16-23 тоотод оршин суух А.Амарсайханы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, Оргил, хөшигт 4 гудамж, 88 тоотод оршин суух Г.Ганчулуунд холбогдох,

                             

  төлбөр барагдуулах хэлцлийн төлбөр 4.252.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Ганчулууны нэхэмжлэлтэй А.Амарсайханд холбогдох төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч Г.Ганчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Г.Ганчулуунаас нийт 4,252,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 1,052,000 төгрөгийн шаардагаас татгалзаж байна. Хариуцагч Г.Ганчулуун нь 3,200,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна” гэв.

 

Хариуцагч Г.Ганчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3,200,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Амарсайхан нь хариуцагч Г.Ганчулуунаас төлбөр барагдуулах хэлцлийн төлбөр 4.252.500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Ганчулуун нэхэмжлэгч А.Амарсайханд холбогдуулан төлбөр барагдуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.  /хх-1,30/

 

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч Г.Ганчулуун нар нь харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4252 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1050 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Г.Ганчулуун нь төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төтөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3200 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн гэжээ.  

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Г.Ганчулуун нь энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,990 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагч Г.Ганчулуунаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Амарсайханд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Амарсайхан нэхэмжлэлтэй, Г.Ганчулуунд холбогдох иргэний хэрэгт

нэхэмжлэгч 4252 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1050 000 төгрөгийг, хариуцагч төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Г.Ганчулуун үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3200 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,990 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганчулуунаас тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Амарсайханд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН