| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0050/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/49 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт гийн Шүүгдэгч овогт *******и******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 1923000680053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын “” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ийн *******, Регистрийн дугаар: /*******/
Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд иргэн Б.*******той маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч овогт *******ийн Ц.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын гадна хамт ажилладаг Б.*******той маргалдаж улмаар түүний толгой, баруун зүүн мөр хэсэгт нь чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудуудаар тогтоогдож байна. Тухайлбал шүүгдэгч өөрийг нь чулуугаар цохисныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2019 оны 04 дүгээр сарын 07-нд ...22 цагийн үед “” дээр ... ******* ахын эхнэр ирээд ******* ах тэр хоёр хоорондоо маргалдаж байхаар нь би голоор нь ороод та хоёр одоо боль, маргалдахаа боль гэж хэлсэн юм. Тэгтэл ******* ах намайг толгойн хэсэгт цохиж авсан, хариуд нь би зөрүүлээд толгойн хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохисон, тэгээд бид хоёрыг хүмүүс салгаад хоёр тийшээ болсон. ******* ах удалгүй эргээд над руу хүрээд ирсэн. Тэгэхээр би урдаас нь яваад очтол миний урдаас чулуу шидсэн, тэгэхээр нь яагаад байгаа юм бэ гээд очтол үгийн зөрүүгүй гартаа барьсан чулуугаар эхлээд толгойн баруун дээд хэсэгт нэг удаа цохиод тэр чулуугаа хаяад газраас дахиад өөр чулуу аваад толгойн дагзны зүүн хэсэгт нэг удаа цохисон. Бас миний зүүн мөр лүү хоёр удаа, баруун мөрөнд нэг удаа чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлгээр, Б.*******ыг Ц.******* зодсны дараа ирсэн тухайгаа мэдүүлсэн гэрч Ш.*******ийн “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... ******* ... ******* гэж дууддаг манай түгээгч хоёр хоорондоо маргалдаад муудалцсан. Тэгээд би тэр хоёрыг тараагаад *******ыг шатахуун түгээх станц руу явуулаад *******ийг эхнэрийх нь хамт гэр лүү нь дөхүүлж өгсөн. Тэгээд гэртээ очоод гэрийнхээ цонхоор гадагш шатахуун түгээх станцынхаа зүг хартал хажуу талынх нь шороон зам дээр хүмүүс хоорондоо зууралдаад зодолдоод байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би манай нөгөө хоёр байж магадгүй гээд гэрээсээ гараад яваад очтол ******* ******* хоёр хоорондоо зодолдсон бололтой...*******ын толгойн хэсгээс цус гоожиж байсан” гэсэн мэдүүлгээр, өөрийн үйлдлийн талаар мэдүүлсэн Ц.*******ын “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...******* ...бид хоёр хоорондоо муудалцаад зодоон болсон. Би согтуудаа өөрийн мэдэлгүй газраас чулуу аваад *******ыг цохичихсон байна лээ. ...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай “...1. Иргэн Б.*******ын биед баруун чамархай, дагзны зүүн ар хэсэгт шарх, тархи доргилт, баруун, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд учирсан байна. .... гэмтлүүд нь гэмтлийн зэрэг журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх үнэлсэн болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ц.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ц.******* иргэн Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг зодсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь яллагдагчтай эвлэрсэн баталгаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Ц.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Ц.*******ын өмчлөлийн Королла маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/23 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ