| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00559/и |
| Дугаар | 895 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 895
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00895 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Угтаал сумын Асгат 2 дугаар багт орших Өргөн гарам ХХК-ийн захирал О.Төмөрчөдөр холбогдох
1 213 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 17 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Угтаал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 2158965 регистрийн дугаартай Өргөн гарам ХХК нь 2013-2016 оны албан татвар дутуу төлөлт болох 1 213 660 төгрөг төлөгдөөгүй байна: Өргөн гарам ХХК-д -2015 оны 11 сарын 20-ны өдөр DNP150630001265 дугаартай мэдэгдэх хуудас, 2017 оны 01 сарын 18-ны өдөр Хаан банкны Зуунмод тооцооны төвийн DBNP170118000946 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаасан. Иймд Өргөн гарам ХХК-наас татварын өр 1 213 660 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өргөнгарам ХХК-ийн захирал О.Төмөрчөдөр шүүхэд гаргасан хариу тайрбартаа ... Төв аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй Өргөнгарам ХХК-д холбогдох 1 213 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр танилцлалаа. Төв аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлийн шаардлага 1 213 660 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргах зүйл байхгүй, өмнө нь мэдэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 09 сарын 20-ноос 2018 оны 01 сарын 20-ны хооронд төлж барагдуулна. Өргөнгарам ХХК нь сүүлийн 5 жил үйл ажиллагаа явуулаагүй байна. Иймд энэ байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Өргөнгарам ХХК-д холбогдуулан 1 213 660 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өргөнгарам ХХК-ийн захирал О.Төмөрчөдөр нь Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 1 213 660 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 1 213 660 төгрөгийг хариуцагч Өргөнгарам ХХК төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Өргөнгарам ХХК-наас улсын тэмдэгтийн хураамж 16 839 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН