Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 044

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Солонго,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,    

улсын яллагч Г.Батхишиг,

            хохирогч Б.Эрдэнэчимэг,

хохирогчийн өмгөөлөгч Н.Санчиндорж ҮД:05-80,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг ҮД:18-66, Ц.Майбаяр ҮД:51-84,

гэрч Б.Батжаргал,

шүүгдэгч Ж.Идэрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1388 дугаар хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Минимакс” компанид мэргэжилтэн ажилтай, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15-р хороолол  41 дүгээр байрны 48 тоотод оршин суух, регистрийн ОР78052013 дугаартай, Тахилт овогт Жүгдэрнамжилын Идэрмөнх.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Идэрмөнх нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр  19 цагийн үед хохирогч Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гараараа толгой руу нь 2-3 удаа цохиж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Ж.Идэрмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай найз Батзориг найз Баярмаагийн хамтаар манай гэрт ирсэн. Дараа нь Батзоригийн найз Энхжаргал, түүний ах болох Энхтөртэй холбоо барьж манайд ирсэн. Ингээд бид нарыг байж байхад шөнийн 00 цагийн үед хохирогч Б.Эрдэнэчимэг манай найзтай утсаар ярьж байгаад 1 шил архи, 1 сав устай манай гэрт орж ирсэн. Тэгээд бид архи ууж байхад хохирогч Эрдэнэчимэг нь манай найз Батзоригийг таньдаг байсан тул Батзоригийг Баярмаагаас харамлах янзтай маргалдсан. Тэгээд манай гэрт агсам тавиад бүх хүмүүстэй маргаан хийгээд байсан. Шөнийн 03 цагийн үед Энхтөртэй хамт хохирогч манай гэрээс гараад явсан. Удалгүй Энхтөр хохирогчийг явж чадахгүй байна гээд гэрт эргэж ирсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед Батзориг Баярмаатай хамт гэрээс гарч 1 шил архи авчирсан. Дараа нь Энхжаргал, Эрдэнэчимэг нар манай гэрт эр эмийн ажил хийсэн. Хохирогч Эрдэнэчимэг нь Баярмааг мөнгөгүй гэж хоорондоо маргалдаад байхаар нь би манай гэрт эр эмийн ажил хийж намайг доромжиллоо гэж хэлээд 11 цагийн үед гэрээсээ хөөж гаргасан.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 12-ны 00 цагийн үед би Идэрмөнхийн гэрт очсон. Тэр өдөр Энхтөр намайг дуудаад байхаар нь би Тэрэлжид байна гэдгээ хэлээд өөрсдөө ирвэл ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл хотод ирэхээрээ залгаарай гэж хэлсэн. Би хотод ирснийхээ дараа Энхтөр дээр очих гээд явж байтал Энхтөр утсаар яриад дэлгүүр хаах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би айлд хоосон орохгүй гээд 1 шил архи, 1 сав ундаа аваад очиход тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Тэр үед Баярмаа тэнд байсан хүмүүстэй маргаантай байсан гэдгийг нь маргааш өдөр нь мэдсэн. Тэгээд маргааш өдөр нь Баярмааг явлаа гэхээр нь би Баярмааг таксины мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм байна гэж бодоод “таксины мөнгө өгөөрэй” гэж хэлэхэд миний найзыг доромжиллоо гээд Идэрмөнх намайг алгадаад миний толгойн тус газар 2-3 удаа цохисон. Дараа нь намайг яв гэж цүнхийг минь надруу шидсэн. Би тэр үед уйлж байгаад дүү рүүгээ утсаар ярьж дуудсан. Дүү маань ирж байх замдаа цагдаа дуудсан байсан. Цагдаа намайг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн тул би эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд би томографийн зураг авахуулсны дараа эмнэлэгт хэвтээд тархиныхаа цус хуралтыг хагалгаа хийлгэж авахуулаад одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Эхлээд цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ үр дүнгүй байсан тул дараа нь хагалгаанд орсон. Одоогоор толгойдоо титан төмөр хийлгэсэн тул халуунд халах, хүйтэнд хөрөх зэргээр хүндрэлтэй байдал үүсч цаашид ажил хийх боломжгүй гэсэн эмнэлгийн тодорхойлолтоор 09 дүгээр сарын 21-ний өдөр группэд орсон. Би одоо ажлаа хийхгүй байгаа. Одоогоор тархины эд эс сэргээх эмчилгээг улиралд 1 удаа хийлгэж байгаа. Би шүүгдэгчээс 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний эмчилгээнд 2.515.844 төгрөг зарцуулагдсан баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааныхаа цалинг 10 сараар бодож 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Өнөөдөр өгсөн шинэ баримт нь өмнөх баримттай холбоотой баримтууд байгаа юм. Шүүгдэгч надаас уучлалт гуйхгүй байгаад гомдолтой байна. Би хохиролд мөнгө аваагүй байгаа. Шүүгдэгчээс нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Эрдэнэчимэгийн дүү нь юм. Энд байгаа бусад хүмүүсийг нь танихгүй.  Манай гэрийнхэн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлж рүү явсан юм. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 12-ны орой эгч маань манай гэрээс найзууд руугаа явсан. Тэгээд маргааш нь 15 цагийн үед эгч рүүгээ утсаар ярихад найзуудтайгаа байна гэсэн. Дараа нь 18 цагийн үед “хүнд зодуулсан, яаралтай ирж аваач” гэхээр нь би нөхрөө ажил дээрээ дуудаад эгч рүүгээ хамт очсон. Тэгээд эгч рүүгээ явж байхдаа эгчийгээ хүнд зодуулсан гэж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хаягийг нь мэдэх хэрэгтэй гэхээр нь эгчээсээ хаягийг нь асууж байгаад заалгаж очсон. Тэгэхэд эгч маань өндөр хар царайтай залуутай уйлсан сууж байсан. Намайг ирсний дараа тэр залуу буцаад байгаа газар руугаа орсон. Цагдаа нар ирэхээр нь шүүгдэгчийн хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд цагдаа нар хүмүүсийг нь мэдэж байгаа, хаягийг нь мэдэж байгаа тул эгчийгээ эмчид үзүүл гэсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг рүү эгчийгээ авч очоод үзүүлсэн. Эгч маань бөх барилддаг залуу намайг зодсон гэж хэлсэн. Нэрийг нь хэлээгүй. ...Эгчийн маань толгойн баруун талд хавдар үүссэн байсан. Би сүүлд бодоод байхад эгчийнхээ хажууд зогсож байсан байрлалаа бодож баруун талд нь хавдсан гэдгийг санаж байна. Маргааш өглөө нь баруун нүдэнд нь хөхрөлт үүссэн байсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Идэрмөнхийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Манай буйдан дээр суугаад байхаар нь чирээд гаргах гэсэн чинь гарахгүй газар суучихсан. Би гар гээд тэр хүүхнийг түлхээд гарахгүй утсаар дүү рүүгээ залгаад энд хүмүүс зодож байна гэж хэлээд гараад явсан. ...Би Эрдэнэчимэгийн баруун нүүрлүү нь гараараа 1-2 удаа мангасдсан. Буйдан дээр сууж байхад нь гарынх нь бугуйнаас татсан, өөр асуудал болоогүй юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 34-35 дугаар тал/

 

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 07 дугаар сарын 12-ны орой миний найз Зоригоо, Жагаа, Төрөө нар намайг байн байн дуудаад байхаар нь би 12 цаг 45 минутад дэлгүүр орж 1 шил архи, 1 ундаа аваад Сансарт тэд нарын байна гэсэн айлд очсон. Уг айлд ороход Зоригоо, Жагаа, Төрөө болон гэрийн эзэн залуу, Баярмаа гэдэг нэртэй хүүхэн сууж байсан. Тэд нар архи уугаад сууж байсан. Нилээн халамцуу байсан. Би тэр хүмүүстэй юм хум яриад сууж байхад тэнд байсан хүүхэн гэр рүүгээ харина гээд тэр хэд явуулахгүй гээд чаргууцалдаад байсан. Гэрийн эзэн нөгөө хүүхэн хоёр гадаа орцны үүдэнд сандал дээр сууж байхаар нь би гарч харчихаад буцаад гэрт ороод ирсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад унтаад өгсөн. Би унтаж байсан чинь Зоригоо намайг дуудаад “Чимгээ найзаа мөнгө байвал 20.000 төгрөг өгөөч, өглөө хүн ирэхээр өгчихье” гэхээр нь би “цүнхнээс аваа” гэж хэлсэн. Би өглөө 10 цагийн үед босоход миний цүнхэнд байсан 60.000 төгрөгийг чинь авчихсан шүү, одоо хүн ирэхээр өгнө гэж хэлсэн. Намайг босоход тэр хэд бүтэн шахуу 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд Төрөө бид хоёр гадагшаа гараад ороод ирсэн. Нөгөө унтаж байсан хүүхэн босож ирээд “би явлаа, пизда, наахуу” дуудаад салаавчаа гаргаад “лалруудаа” гээд орилоод байсан. Би тэр хүүхнийг мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм байна гэж бодоод тэр хэдэд “энэ эмэгтэй найз чинь мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм биш үү, таксины мөнгө өгчихөөч ээ” гээд туслах санаатай хэлсэн чинь хажуунаас гэрийн эзэн Идэрээ гэх залуу “чи миний найзыг доромжилдог хэн бэ” гээд зүүн шанаа руу гараараа нэг удаа алгадаад толгойн тус газар гараараа 3 удаа цохьсон. Би буйдан дээр сууж байхад Идрээ “чи муу ямар зэвүүн хүүхэн бэ” гээд миний хувцаснаас чирээд босгоод том өрөөний хаалганы харалдаа суулгаад Идрээ өөрөө хаалганы хажууд суулгасан. Тэгээд чамайг худлаа ярих болгонд чинь би чиний толгой руу цохино гэж хэлсэн. Тэр байран дээр 2 удаа миний толгой руу гараараа цохисон. “Чи утасныхаа дугаарыг хэл, дараа нь иймээ, тиймээ асуудал гарвал залгаарай пизда минь” гэж хэлэхээр нь би утасныхаа дугаарыг хэлж өгсөн. Тэгээд Идрээ нойл орохоор нь би гараад дүүгээ дуудсан. Манай дүү замаараа цагдаад хандаад дараа нь цагдаа ирээд Идрээгийн хаалгыг нүдээд хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд цагдаа нар яваад би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтээд тархинд цус хурсан гээд шимэгдүүлэх эмчилгээ хийгээд дахиад зураг авахуулахад нөгөө хурсан цус нь бүр томорсон байсан учраас хагалгаанд орж авахуулсан. ...”чи ямар овоо пизда вэ” гээд толгойн баруун тал руу 2-3 удаа угсруулж цохисон. Намайг цохиж зодох үед ойролцоогоор 16 цагаас 17 цагийн орчим болсон байх. Би яг цаг хэд болж байсныг хараагүй. Тэгээд би дүү Батжаргал руу утсаар яриад “намайг зодоод байна, хурдан ирээд авчих” гэж хэлсэн. Гомдолтой байна, Жагаа надтай утсаар ярихдаа “өргөдлөө буцаагаад авчих, цаад Идэрмөнх чинь дараа нь чамд их тус болно шүү дээ” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 8-9, 187-188 дугаар тал/

 

Гэрч А.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд хэдүүлээ ууж идээд сууж байхад би найз залуу Зоригоотой ам мурийчихаад явах гэтэл Идэрээ явуулахгүй орой болчихсон байна гээд байсан. Тэгтэл Эрдэнэчимэг наад хүүхэндээ таксины мөнгийг нь өгөөд зайлуулаач гээд байсан. Тэгээд би гадаа Идэрээтэй сууж байгаад гэрлүү нь орсон. Би тэгээд 04 цагийн үед унтаад 06 цагийн үед босоод ирэхэд нөгөө хамт байсан хүмүүс бүгд сэрүүн юм яриад инээлдээд сууж байсан. Зоригоо тамхи авах гээд миний цүнхийг үзэхэд мөнгө алга гэж хэлэхэд би картанд мөнгө байгаа гээд Зоригоотой хамт гарсан. Тэгтэл Эрдэнэчимэг ардаас “хоосон түрийвчтэй хүүхэн дагаж гарч яах гэж байгаан чи” гэхээр нь би “чи хоосон үгүйг нь яаж мэдэж байгаа юм бэ” гэж хэлчихээд тамхинд гарсан. Тэгээд буцаад орж ирсэн чинь Идэрээ, Эрдэнэчимэг 2 газар эгнээд суучихсан, хоорондоо маргаад сууж байсан. Тэгээд би Идрээг “чи яах гээд хүнтэй маргалдаад байгаа юм бэ наад хүүхнээ зүгээр явуул” гэж хэлсэн. Тэр 2 маргалдаж байгаад Идэрээ Эрдэнэчимэгийг “ямар хэл амтай юм бэ” гээд нүүрэнд нь 1 удаа мангасдаж түлхэх маягтай хүрсэн. Тэр нэг их сүртэй юм болоогүй, тэгтэл нөгөө хүүхэн нь уйлаад намайг зодлоо энэ тэр гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 10 дугаар тал/

 

Гэрч Ж.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэгээд найз Баярмаатай хамт тамхинд гарчихаад буцаад орж ирэхэд Идэрээ Эрдэнэчимэгийг гэр орноосоо хөөгөөд яв, энэ тэр гээд хөөгөөд маргаж байсан. Эрдэнэчимэгийг түлхээд гаргах гэхэд гарахгүй, яв гэхээр явахгүй гээд байсан. Тэгэхээр нь Идэрээ Чимгээгийн нүүрэнд гараараа нэг удаа мангасдаад гаргасан. Тэгээд хаалгаа хаагаад үлдсэн. …Эрдэнэчимэг Энхжаргалтай Идэрмөнхийн унтдаг орон дээр бэлгийн харьцаанд орсон. Угаасаа хажуугийн өрөөнөөс бэлгий харьцаанд орж байгаа хүмүүсийн дуу гараад байхаар нь би чих худал, нүд үнэн гээд хаалгыг онгойлгож шагайж харахад Энхжаргал, Эрдэнэчимэг 2 бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхэд Идэрмөнх уурласан, тэгээд гэрээсээ хөөгөөд байсан, Эрдэнэчимэг яваагүй ээ.” гэх мэдүүлэг, 

/1хх-ийн 11, 45 дугаар тал/

Гэрч А.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэгээд өглөө 06 цагийн үед сэрэхэд Эрдэнэчимэг миний хажуугаар унтаж байхад нь би Эрдэнэчимэгтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд босоод цаад өрөө рүү орж ус ундаа уусан. Идэрмөнх босчихсон сууж байсан. Ширээн дээр архи байхаар нь дахиад уусан. Тэгээд дахиад согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд унтаж байтал 10-11 цагийн үед Идэрмөнх намайг нилээн бухимдаж уурласан байдалтай “бос, сэр чамайг гадаа Чимгээ дуудаад байна, гар” гэсэн. Тэгэхээр нь Идэрээгийн гэрээс гартал Чимгээ гадаа орцны үүдэнд дүүгээ дуудчихсан бололтой, хүүхэн залуу хоёр ирчихсэн зогсож байсан. Чимгээ уйлчихсан, манай хоёр дүү цагдаа дуудсан байгаа, та нарыг цагдаад барьж өгнө гэсэн. Тухайн үед болсон явдлыг үнэндээ мэдэхгүй ээ, унтаж байсан. Батзориг, Баярмаа нар сэрүүн байсан болохоор нь асуухаар ямар ч зодоон болоогүй, нүүр рүү нь түлхээд байсан, тэрнээс өөр зүйл болоогүй Эрдэнэчимэг өөрөө агсам тавиад байсан. Баярмааг доромжилсон гэсэн. …Идэрээ гар гээд Эрдэнэчимэгийг түлхэж мангасдсан гээд байгаа юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 50 дугаар тал/

Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Гантогоо, эгч Эрдэнэчимэг бид гурав хамтдаа Тэрэлж явж амраад 7 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотод орж ирсэн, тэгэхэд Эрдэнэчимэг эгч рүү орой нь хүмүүс утсаар залгаад өөрсөд дээрээ хүрээд ирээ гээд байсан. Эгч маань “Тэрэлжид амарч байна” гэж цаад хүмүүстэйгээ яриад байсан. Тэгээд Тэрэлжээс манайд гэрт бид 3 ирсэн. Эрдэнэчимэг эгч манайд үс толгойгоо угааж байсан юм. Тэр өдөр аймаар бороотой байсан юм, би эгчид “ийм бороотой үед гарч яах гээд байгаа юм бэ” гэхэд эгч “зүгээрээ найзууд байгаа юм” гэж байсан, цаад утсаар дуудаад байгаа хүн нь “таксидаад ирээ, ойрхон байна” гэж яриад байсан. Тэгээд эгч маань цагийг нь санахгүй байна, гадаа харанхуй болсон байхад гараад явсан. Тэгээд би шөнө эгчтэй ямар нэг байдлаар ярьсан зүйл байхгүй. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед би  Эрдэнэчимэг эгчрүү утсаар залгасан, Эрдэнэчимэг эгчийн утас дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан, тэгээд орой 16 цагийн үед Эрдэнэчимэг эгчтэй холбогдож ярихад Эрдэнэчимэг эгч надад “найзуудтайгаа Сансарт байна, ууж байна” гэж байсан. Тэгээд орой 19 цагийн үед надруу Эрдэнэчимэг уйлаад өөрөө залгасан. “Эгчийгээ ирж авахгүй бол аймаар зодууллаа, алуулах нь ээ” гэсэн. Би “хаяг нь хаана юм бэ” гэхэд Эрдэнэчимэг эгч өөрөө зааж мэдэхгүй нэг зочид буудлаар л багцаалж хэлээд байсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт гараад Эрдэнэчимэг эгчтэй утсаар заалгасаар байгаад очсон. Очиж явах замдаа цагдаад Эрдэнэчимэг эгчийг зодуулсан талаар дуудлага өгсөн. Тэгээд нэг Сансарт байдаг нэг байрны гадаа очиход Эрдэнэчимэг эгч уйлчихсан гадаа сууж байсан. Хажууд нь нэг туранхай ах аргадаад зогсож байсан. Тэгээд нилээн удаж байгаад 20-30 минутын дараа хоёр явган цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд эгчээс юу болсон талаар асууж байсан. Эрдэнэчимэг эгч толгой руугаа цохиулсан, би зугтааж гарлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар Эрдэнэчимэг эгчийг зодсон хүний хоёр давхарын айлд хаалгыг нь цохиод байхад нөгөө айл цагдаа нарт хаалгаа огт тайлж өгөөгүй ээ. Эрдэнэчимэг эгч цагдаа нарт намайг бүдүүн бөх барилддаг залуу зодсон. Тэгэхэд бусад нь харж байсан мөртлөө ямар хариу үйлдэл үзүүлэхгүй байсан гэж ярьж байсан. Тэгсэн цагдаа нар эгчийг шүүх эмнэлэг рүү явуулсан гэсэн. Шүүх эмнэлэг Эрдэнэчимэг эгчийг үзээд тархины зургийг нь хараад тархиндаа цус хуралт байна, яаралтай хэвт гэж хэлсэн. …Цагдаа нар толгойны зүүн тал хавдсан байгааг анх анзаарч мэдсэн. Тэгээд надад хэлээд яаралтай хүнээ авч явж эмчлүүл гэж байсан. Тэгсэн тэр хавдар нь үл ялиг хавдсан байсан маргааш нь бүр том болоод нүүр рүүгээ хөхрөлт орчихсон. ...тэгээд удаагүй байх 18 цаг дөнгөж өнгөрч байсан байх, цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Эрдэнэчимэг эгч надруу утсаар уйлж яриад “эгчийгээ ирж авахгүй бол алах нь” гээд нилээн уйлаад ярьсан юм. Тэгэхээр нь би “хэн зоддог юм, яасан” гэж асуухад “хамт байсан хүмүүстээ зодуулчихлаа, яах уу” гэхээр нь “юу гэсэн үг юм, яаж ийж байгаад зугатаагаад гарчих” гэсэн юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 51-52, 190 дүгээр тал/

Гэрч А.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би уг өдөр Баянцээлийн пост буюу Сүлд 33 чиглэл дээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм, тэгсэн орой 19 цагийн үед Сүлд 10 буюу жижүүрийн шуурхай албанаас дуудлага ирсэн, дуудлага нь “манай эгчийг хамт архи уусан хүн нь зодсон байна” гэсэн дуудлага байсан, тэгээд дуудлага өгсөн хүнтэй утсаар нь холбогдоход Сансарын 41 дүгээр байрны гадаа 2 эмэгтэй, 1 залуу байсан, дүү нь гэх эмэгтэй дуудлага өгсөн байсан /Батжаргал/, зодуулсан гэх эмэгтэй /Эрдэнэчимэг/ болохоор архи уусан халамцуу байдалтай байсан, бас нэг эрэгтэй байсан. ...сүрхий ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, толгой нь үл ялиг хавдсан харагдсан. Тэгээд эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. ... Эмнэлэгт үзүүлж харуул, толгой тархины гэмтэл хэцүү шүү” гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 59, 195 дугаар тал/

Гэрч П.Гантогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 07 дугаар сарын 13-нд над руу оройхон ярьсан санагдаж байна. Одоо бодоход оройн 17 цагийн үед байсан санагдаж байна. Намайг гэртээ байж байтал “Чимгээ эгчийг хүн зодсон байна, чи ажил дээр ирээд намайг авчих” гэхээр нь би шууд Батжаргалыг ажил дээрээс нь очиж авсан юм. Тэгээд Батжаргал бид хоёр Сансарын байрнуудын нэг байран дээр ирэхэд Эрдэнэчимэг эгч байрны гадаа суучихсан уйлсан хажууд нь нэг залуу хамт байсан юм. Тэгээд Чимгээ эгч “зодуулчихлаа” гээд уйлчихсан байсан. Тэгсэн чинь Батжаргал “та нарыг цагдаад бариулна, цагдаа дуудсан” гээд хамт байсан залууд нь хэлсэн. ...Ямар ч байсан толгойн баруун билүү зүүн тал нь хавдчихсан, нилээн их уйлсан байсан. Тэгээд цагдаа нарт болон Батжаргалд толгой руу цохьсон гээд байсан юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 194 дүгээр тал/

Ж.Идэрмөнхийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “…Эрдэнэчимэг хүн хүн рүү агсарч дайраад байхаар нь би Эрдэнэчимэгийг одоо яв, шөнөжин асуудал үүсгээд гээд унтсан жижиг өрөөнөөс цүнхийг нь аваад том өрөөний буйдан дээр сууж байхаар нь шидэж өгөөд нүүр рүү нь нэг мангасдаад өөрийг нь түлхэж гаргасан юм. Тэрнээс өөрөөр биед нь хүрч зодож цохьсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 196 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10356 дугаар:

            1. Б.Эрдэнэчимэгийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 13 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаар:

            1. Б.Эрдэнчимэгийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи хурцавтар цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдпоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.

             3. Дээрхи тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи хурцавтар цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 19-20 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 95-98  дугаар тал/,

 

Өвчний түүх,

/1хх-ийн 21-31 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт

/1хх-ийн 38 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1хх-ийн 36 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 37 дугаар тал/

Хохирлын баримтууд,

/хх-ийн 69-98 дугаар тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал, шүүгдэгч  Ж.Идэрмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед хохирогч Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гараараа толгой руу нь 2-3 удаа цохиж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөнТэр үед Баярмаа тэнд байсан хүмүүстэй маргаантай байсан гэдгийг нь маргааш өдөр нь мэдсэн. Тэгээд маргааш өдөр нь Баярмааг явлаа гэхээр нь би Баярмааг таксины мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм байна гэж бодоод “таксины мөнгө өгөөрэй” гэж хэлэхэд миний найзыг доромжиллоо гээд Идэрмөнх намайг алгадаад миний толгойн тус газар 2-3 удаа цохисон. Дараа нь намайг яв гэж цүнхийг минь надруу шидсэн. Би тэр үед уйлж байгаад дүү рүүгээ утсаар ярьж дуудсан. Дүү маань ирж байх замдаа цагдаа дуудсан байсан. Цагдаа намайг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн тул би эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд би томографийн зураг авахуулсны дараа эмнэлэгт хэвтээд тархиныхаа цус хуралтыг хагалгаа хийлгэж авахуулаад одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Эхлээд цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ үр дүнгүй байсан тул дараа нь хагалгаанд орсон. Одоогоор толгойдоо титан төмөр хийлгэсэн тул халуунд халах, хүйтэнд хөрөх зэргээр хүндрэлтэй байдал үүсч цаашид ажил хийх боломжгүй гэсэн эмнэлгийн тодорхойлолтоор 09 дүгээр сарын 21-ний өдөр группэд орсон.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн “...энэ эмэгтэй найз чинь мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм биш үү, таксины мөнгө өгчихөөч ээ” гээд туслах санаатай хэлсэн чинь хажуунаас гэрийн эзэн Идэрээ гэх залуу “чи миний найзыг доромжилдог хэн бэ” гээд зүүн шанаа руу гараараа нэг удаа алгадаад толгойн тус газар гараараа 3 удаа цохьсон. Би буйдан дээр сууж байхад Идрээ “чи муу ямар зэвүүн хүүхэн бэ” гээд миний хувцаснаас чирээд босгоод том өрөөний хаалганы харалдаа суулгаад Идрээ өөрөө хаалганы хажууд суулгасан. Тэгээд чамайг худлаа ярих болгонд чинь би чиний толгой руу цохино гэж хэлсэн. Тэр байран дээр 2 удаа миний толгой руу гараараа цохисон.” гэх,

шүүгдэгч Ж.Идэрмөнхийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн ...Би Эрдэнэчимэгийн баруун нүүрлүү нь гараараа 1-2 удаа мангасдсан. Буйдан дээр сууж байхад нь гарынх нь бугуйнаас татсан, өөр асуудал болоогүй юм.” гэх,

гэрч А.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр 2 маргалдаж байгаад Идэрээ Эрдэнэчимэгийг “ямар хэл амтай юм бэ” гээд нүүрэнд нь 1 удаа мангасдаж түлхэх маягтай хүрсэн. Тэр нэг их сүртэй юм болоогүй, тэгтэл нөгөө хүүхэн нь уйлаад намайг зодлоо энэ тэр гээд уйлаад байсан” гэх,

гэрч Ж.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн “…Тэгээд найз Баярмаатай хамт тамхинд гарчихаад буцаад орж ирэхэд Идэрээ Эрдэнэчимэгийг гэр орноосоо хөөгөөд яв, энэ тэр гээд хөөгөөд маргаж байсан. Эрдэнэчимэгийг түлхээд гаргах гэхэд гарахгүй, яв гэхээр явахгүй гээд байсан. Тэгэхээр нь Идэрээ Чимгээгийн нүүрэнд гараараа нэг удаа мангасдаад гаргасан. Тэгээд хаалгаа хаагаад үлдсэн.” гэх,

гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд орой 19 цагийн үед надруу Эрдэнэчимэг уйлаад өөрөө залгасан. “Эгчийгээ ирж авахгүй бол аймаар зодууллаа, алуулах нь ээ” гэсэн. Би “хаяг нь хаана юм бэ” гэхэд Эрдэнэчимэг эгч өөрөө зааж мэдэхгүй нэг зочид буудлаар л багцаалж хэлээд байсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт гараад Эрдэнэчимэг эгчтэй утсаар заалгасаар байгаад очсон. Очиж явах замдаа цагдаад Эрдэнэчимэг эгчийг зодуулсан талаар дуудлага өгсөн. Тэгээд нилээн удаж байгаад 20-30 минутын дараа хоёр явган цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд эгчээс юу болсон талаар асууж байсан. Эрдэнэчимэг эгч толгой руугаа цохиулсан, би зугтааж гарлаа гэж хэлсэн. …Цагдаа нар толгойны зүүн тал хавдсан байгааг анх анзаарч мэдсэн. Тэгээд надад хэлээд яаралтай хүнээ авч явж эмчлүүл гэж байсан. Тэгсэн тэр хавдар нь үл ялиг хавдсан байсан маргааш нь бүр том болоод нүүр рүүгээ хөхрөлт орчихсон.” гэх,

гэрч А.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “Би уг өдөр Баянцээлийн пост буюу Сүлд 33 чиглэл дээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм, тэгсэн орой 19 цагийн үед Сүлд 10 буюу жижүүрийн шуурхай албанаас дуудлага ирсэн, дуудлага нь “манай эгчийг хамт архи уусан хүн нь зодсон байна” гэсэн дуудлага байсан, тэгээд дуудлага өгсөн хүнтэй утсаар нь холбогдоход Сансарын 41 дүгээр байрны гадаа 2 эмэгтэй, 1 залуу байсан, дүү нь гэх эмэгтэй дуудлага өгсөн байсан /Батжаргал/, зодуулсан гэх эмэгтэй /Эрдэнэчимэг/ болохоор архи уусан халамцуу байдалтай байсан, бас нэг эрэгтэй байсан. ...сүрхий ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, толгой нь үл ялиг хавдсан харагдсан. Тэгээд эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. ... Эмнэлэгт үзүүлж харуул, толгой тархины гэмтэл хэцүү шүү” гэж хэлээд явуулсан.” гэх,

гэрч П.Гантогоогийн мөрдөн байцаалтад өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 13-нд над руу оройхон ярьсан санагдаж байна. Одоо бодоход оройн 17 цагийн үед байсан санагдаж байна. Намайг гэртээ байж байтал “Чимгээ эгчийг хүн зодсон байна, чи ажил дээр ирээд намайг авчих” гэхээр нь би шууд Батжаргалыг ажил дээрээс нь очиж авсан юм. Тэгээд Батжаргал бид хоёр Сансарын байрнуудын нэг байран дээр ирэхэд Эрдэнэчимэг эгч байрны гадаа суучихсан уйлсан хажууд нь нэг залуу хамт байсан юм. Тэгээд Чимгээ эгч “зодуулчихлаа” гээд уйлчихсан байсан. Тэгсэн чинь Батжаргал “та нарыг цагдаад бариулна, цагдаа дуудсан” гээд хамт байсан залууд нь хэлсэн. ...Ямар ч байсан толгойн баруун билүү зүүн тал нь хавдчихсан, нилээн их уйлсан байсан. Тэгээд цагдаа нарт болон Батжаргалд толгой руу цохьсон гээд байсан юм.” гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10356 дугаар “1. Б.Эрдэнчимэгийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаар “1. Б.Эрдэнчимэгийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи хурцавтар цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдпоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, “Натур” эмнэлгийн 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн компьютер томографи, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 7 дугаар сарыэ 27-ны өдрийн компьютерт томографи, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 7 дугаар сарыэ 30-ны өдрийн давтан харсан компьютерт томографи зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Идэрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч Ж.Идэрмөнхөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд шүүгдэгчээс 10 сая төгрөг нэхэмжилсэн, миний эмчилгээнд 2.515.844 төгрөг зарцуулагдсан, баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааныхаа цалинг 10 сараар бодож 7.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ж.Идэрмөнхөд гомдолтой, хохирол төлбөрөө барагдуулж аваагүй” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон эрүүл мэндийн учирсан хохиролд 2.566.092 төгрөгийг шүүгдэгч Ж.Идэрмөнхөөс гаргуулан хохирогчид олгож, хохирогч Б.Эрдэнэчимэг нь хавтаст хэрэгт хэдэн төгрөгийн цалин авдаг байсан болон нийгмийн даатгал төлдөг байсан талаарх баримтыг гарган өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цалин, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “ЭБШХуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Ж.Идэрмөнхөд холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

1. Тахилт овогт Жүгдэрнамжилын Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ж.Идэрмөнхөд 5 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Идэрмөнхөд оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Идэрмөнх нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Идэрмөнхөөс 2.566.092 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эрдэнэчимэгт олгож, хохирогч Б.Эрдэнэчимэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Идэрмөнхөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ОДОНТУУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.МӨНХТУЯА

 

                                                                                      С.ӨСӨХБАЯР