Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00909

                            Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: Скайтел ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг хөгжил 65-Б тоотод оршин суух Боржигон овгийн Дэмбэрэлсамбуугийн Баярцэцэг /НЮ86092465/ холбогдох

130 488  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярцэцэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 0 сарын 25-ны өдөр дараа төлбөр Postpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91002533 дугаарын эзэмшигч болсон.Гэтэл Д.Баярцэцэг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91002533 дугаарын 2017 оны 07 сарын байдлаар 156 488 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д зааснаар үйлчилгээг хаасан. Д.Баярцэцэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 156 488 төгрөнөөс гэрээний 7.1.2-д зааснаар барьцаа 30 000 төгрөгийг хасч 126 488 төгрөг, нотариалтын төлбөр 4000 төгрөг нийт 130 488 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баярцэцэг шүүхэд гаргасан хариу тайрбартаа ... Д.Баярцэцэг миний би Скайтел ХХК-ийнн нэхэмжлэлийн шаардлага 138 488 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 11 сарын 31-ний дотор хуваан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Баярцэцэгт холбогдуулан 138 488 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баярцэцэг нь Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 138 488 төгрөгийг 2017 оны 11 сарын 31-ний дотор төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 688 838 төгрөгийг  хариуцагч Д.Баярцэцэг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4565 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Баярцэцэгээс 2282 төгрөг, төрийн сангаас 2282 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН