Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Улсын яллагч:В.Дэлгэрмаа

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002440107 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / Регистрийн дугаар ******* /;

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Угалз” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээд угалзын амны Түйн голын хажууд нутаглах иргэн *******гийн гэрийн орчим очих үед гэрийн эзэн ******* “цагдаа дуудлаа шүү” гэж хэлснээс болж түүнийг цамцаар нь хоолойг нь боож ухаан алдуулсан улмаар гэрт оруулж талийгаачийг ухаан орохгүй байхаар нь хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гаргаж шатааж онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Түйн голын хажууд байдаг Дээд угалзын ам гэдэг нэртэй газраас мал хулгайлахаар 2018 оны 4 дүгээр сарын 26-27 наас шилжих шөнө очсон юм. Тухайн үед нэг монгол гэртэй айл байсан ба гэрийн гадна очиход мал нь гэрийнхээ хажууд хотолсон байсан. Ингээд очих үед нохой хуцаж гэрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд “юун хүн яах гэж яваа юм, хулгай хийх гээд байна уу, цагдаа дуудлаа шүү” гэхээр нь тэр эмэгтэй дээр очиход “цагдаа дуудлаа, хулгайч” энэ тэр гээд байхаар нь эмэгтэйг цамцны захаар нь хоолой хүзүүг нь бооход намайг ганц нэг удаа алгадаад тэгээд боосон боолтод орж газарт уначихаар нь сэргээхээр биеийг нь сэгсэрсэн боловч сэргэхгүй байхаар талийгаач эмэгтэйг шууд өргөөд гэрт нь оруулж зүүн талын орон дээр хэвтүүлээд мөн ухаан оруулах гэж гарт таарсан алчуураар сэргээх гэж сэвсэн боловч уг эмэгтэй ухаан орж сэргээгүй. Тэгээд би уг эмэгтэйг үхчихсэн юм байна гэж бодоод гэрээс гарахдаа гэрийн цагаан бүрээсний зүүн талын хэсэгт чүдэнз зурж гал тавихад гэр шууд шатаж эхлэхээр нь тэр чигтээ гүйж... Би тэр айлын гэрийг шатаачхаад аймгийн төв рүү явах замдаа 2-3 удаа эргэж харахад гэр бүрэн шатаж байгаа нь харагдаж байсан. Тухайн айл руу явахаас өмнө Баянхонгор аймгийн төвд байдаг ахмадын хороонд бүжиг болж байсан учраас бүжгэн дээр найз ийн хамт очоод бүжиг тараад ахмадын хорооноос 00 цагийн үед мал хулгайлахаар хэрэг болсон газар луу явсан юм. Би ганцаараа очсон... Хулгай хийхээр очсон гэхдээ малнаас барьж аваад хулгай хийж явж чадаагүй байсан... Би улаан өнгийн цамцтай, хар өнгийн жийнсэн өмдтэй, хар өнгийн хромон гуталтай очсон... Ахмадын ордонд болж байсан бүжигт очихоос өмнө найз болон нартай барагцаагаар 3 шил архи хувааж уусан байсан... Би ахмадын хорооноос шууд аймгийн төвийн тойргоор чигээрээ зүүн урагшаа явж өргөн гудамжаар нэвт гарч Түйн голыг явган гаталж очсон... Гэрийн цагаан бүрээсийг чүдэнзээр асаахад их хурдан гал ассан...” гэсэн мэдүүлэг /2-р хх41-42/,

.... “...Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би үнэн зөв мэдүүлсэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна... ар гэрт нь учирсан хохирлыг аль болох өөрийн боломжоороо төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд байх ахмадын ордонд болдог байсан бүжиг тараад тухайн газраас мал хулгайлах гэж явган алхаж очсон. Тэр үед ямар нэг машин, мотоциклоор очоогүй. Талийгаачийн гэрт очихдоо ахмадын ордноос гарч Баянхонгор сумын төв тойрог буюу ертөнцийн зүгээр зүүн урд явж тойргоор чигээрээ явж хуучин хүүхдийн паркийн араар өргөн гудамжаар чигээрээ явж аймгийн төвтэй ойрхон байдаг Түйн голыг шууд явган гаталж гараад талийгаачийн гэрийн гадна очиход нохой нь хуцаад гэрээс талийгаач эмэгтэй гарч ирсэн. Ингээд “Юун хулгайч вэ, цагдаад өгнө шүү” гэхээр гэрээс гарч ирсэн эмэгтэйг боосон учраас боосон газарт ухаан алдаж унахаар нь сэргээх гээд биеийг нь сэгсэрсэн чинь сэргэхгүй байхаар нь гэр лүү нь өргөж оруулаад гэрийн зүүн талынх нь орон дээр хэвтүүлээд гарт баригдсан алчуур шиг зүйлээр сэвж ухаан оруулах гэсэн боловч сэргээгүй. Тэгээд үхчихлээ гэж айгаад гэрээс нь шууд гарч гэрийн гадна зүүн талаас нь цагаан бүрээсийг нь чүдэнзээр шатаачхаад шууд аймгийн төв рүү гүйж... хоносон... би голоор гарахдаа гуталтайгаа туулж гарсан учраас гутал норсон байсан... Би тай утсаар нэг удаа ярьж байсан. Тэр үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын сумын хорих ангиас байгууллагын утсаар ярьж байсан... Би өгсөн мэдүүлгээ шалгуулахад татгалзах зүйл байхгүй... Мал хулгайлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 51-52 дугаар хуудас/

......“Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 07 дугаартай прокурорын тогтоолыг өмгөөлөгч Г.Дуламсүрэн надад уншиж танилцуулсан. Уг тогтоолоор намайг *******г онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар алсан... *******гийн эд зүйлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж буй аргаар устгасан гэж... яллагдагчаар татаж байгааг ойлгосон. Миний хувьд... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй... Гэрийн зүүн талд ор, хоймор хэсгээр 2-3 ширхэг авдар байсан санагдаж байна. Бусад зүйлсийн талаар одоо санахгүй байна. Тухайн үед гэрийн гадна зүүн талын цагаан бүрээсний доод захаас чүдэнз зурж гал гарган шатаасан... Тэгээд маргааш өглөө нь ... 11 цагийн үед захын биллиардын газарт тэй таарсан. Тэгэхдээ ид айл шатаасан талаараа хэлсэн санагдаж байна... Тухайн үед шөнө гол туулсан болохоор гутал нойтон байсан тул гуталчнаас тос авч тосолж байсан... Хорих ангид хоригдол байхдаа... утсаар тай ярьж байсан... Тэгж утсаар ярихдаа уг хэргийн талаар сураг, чимээ гарч байна уу гэж түүнээс асууж байсан... Гал тавьснаар хохирогчоос гадна галын аюул бусдад учирна гэдгийг тухайн үед бодох сэхээ надад байгаагүй...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 62- 64/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэхдээ Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, Хохирол төлнө гэв. 3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач ******* нь манай төрсөн дүү байгаа юм. Манай төрсөн дүү талийгаач ******* Түйн голын зах дээр гэр барин малтайгаа ганцаараа амьдардаг байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэртэйгээ шатаж амь нас хохирсон юм. Талийгаач ******* нь гэртээ ганцаараа мал маллаж амьдардаг байсан бөгөөд нэг эмэгтэй хүүхэдтэй байсан юм. Талийгаач ******* нь ам бүл 2-лаа. Нэгэн охинтой, охин нь 13 настай охин байдаг юм. Тухайн хэрэг учрал болох үед охин нь эмээгийндээ байсан юм...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 21-22/,

...Талийгаачийн гэрийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын дээд талд байх Шохойн булан гэх газраас өөрийн эзэмшлийн 32-23 БНА улсын дугаартай Портер маркийн автомашинаар нүүлгэж Баянхонгор аймгийн угалз 4 дүгээр багийн нутаг гээд “угалзын ам”-ны харалдаа Түйн голын цаад талд буулгаж өгсөн болохоор рдний гэрийн эд хогшлыг сайн мэдэж байгаа, Талийгаачийнх 4 ханатай, дан бүрээс давхаргатай Монгол гэр, гар хийцийн модон ор 2 ширхэг, жижиг хэмжээтэй модон авдар 2 ширхэг, том хэмжээтэй модон авдар 1 ширхэг, авдар дээр зэрэгцүүлэн байрлуулсан зургийн модон жааз 2 ширхэг, нөгөө авдар дээр байсан хуучны хэвийн ажиллагаатай оёдлын машин 1 ширхэг, зурагтаа тавьдаг авдраас арай жижиг модон хайрцаг 1 ширхэг, аккумлятор залгадаг 12 вольтоор ажилладаг 14 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 45 ампертай жижиг аккумлятор 1 ширхэг, нарны толиор аккумлятор цэнэглэдэг хүлээн авагч 1 ширхэг, зурагтын тавган антены хүлээн авагч 1 ширхэг, угсардаг аяга тавгийн модон сав 1 ширхэг, жижиг модон ширээ 1 ширхэг, радио тавьчихдаг флаш хийгээд хөгжим сонсчихдог жижиг хар өнгийн хөгжим 1 ширхэг, олон хүүхэд тэвэрсэн дүрстэй шаазан бурхан 1 ширхэг, 10 тооны шаазан аяга, цагаан сараар дэвсдэг байсан 2x3 метрийн хэмжээний улаан цоохор өнгийн хивс 1 ширхэг, тухайн хивс нь боодолтой байдаг байсан. Мөн 2x3 метрийн хэмжээтэй ногоон өнгийн дрож 1 ширхэг, 2x1,5 метрийн хэмжээтэй ногоон өнгийн дрож 2 ширхэг, гэрт нэлэнхүйдээ дэвссэн байсан 6x1,5 метрийн хэмжээтэй бор цоохор өнгийн хулдаас, төмөр зуух 1 ширхэг, яндан 1 ширхэг, 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав /түмпэн/ 1 ширхэг, төмөр дөрвөлж 1 ширхэг, төмөр шалны өр 1 ширхэг, аккумляторт залгадаг 12 вольтоор ажилладаг гэрлийн ламф 1 ширхэг, модон сандал 3 ширхэг, 40 литрийн хэмжээтэй хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, авдарт талийгаачийн өөрийнх нь эмэгтэй хүний дунд үеийн мөнгөн бүс 1 ширхэг, зурагтын тавган антен 1 ширхэг, стандарт том хэмжээтэй нарны толь 1 ширхэг, 8-10 орчим литрийн багтаамжтай төмөр хувин 1 ширхэг зэрэг зүйлүүд байсан... Талийгаачийн шатсан гэрийн буйрны захад үхсэн ямаа байсан. Миний хувьд бодохдоо уг ямааг үхээгүй гэрийн захад байж байгаад гэр шатах үед үхсэн байх гэж бодож байна. Учир нь талийгаач нас барахаасаа өмнө ямаа, мал үхлээ гэж ямар нэгэн зүйл хэлж байгаагүй... Талийгаачийн гэрийн эд хогшил, шатаж устсан эд зүйлүүдийн талаар надаас гадна төрсөн дүү , ээж , талийгаачийн охин нар мэдэж байгаа. Бид нар хоорондоо ярилцаж байгаад дээрх эд зүйлүүдийн нэр төрөл, тоо ширхэгийг гаргасан юм. Харин талийгаачийн тухайн үеийн гэр доторх эд хогшлыг харуулсан фото зураг, дүрс бичлэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийг 170- 173/,

“...Буруутай этгээд нь талийгаачийг боож ухаан алдуулчхаад орхичхоод явчихгүй заавал гэртэй нь шатааж амь насыг нь хохироосонд ар гэр бид нараас маш их гомдолтой байгаа... Харин талийгаачийн шатсан эд зүйлийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 5,304,000 төгрөг гэж тогтоогдсон байсан. Тиймээс тухайн мөнгөн дээрээс талийгаачийн оршуулгын үйл ажиллагаанд ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулсан. Тэгэхээр буруутай этгээдээс нийтдээ 7,304,000 төгрөгийг нэхэмжлэх болно. Талийгаачийг нутаглуулаад 3 жилийн хугацаа өнгөрч байна... 3 жилийн хугацаа өнгөрсөн болохоор зардлын баримт үрэгдэж үгүй болсон. Одоо ямар нэгэн баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 175-176 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би талийгаачийн төрсөн ах нь байгаа. Манай дүү голын захад байдаг байсан. Маш их гомдолтой байна. Энэ олон гэмт хэрэг үйлдсэн хүн. Оршуулгын зардлыг ажил хийж байгаад өгнө гэж байгааг ойлгомжгүй. Зүйл ангид заасан хамгийн дээд ялыг эдлүүлж өгнө үү, Бид нар хүний ёсоор нутаглуулсан. Баримт бичиг байхгүй, Би гомдолтой байна. Дээд хэмжээний ял оногдуулж өгнө үү, 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач ******* нь манай төрсөн эгч байгаа юм.... Түйн голын хажууд мал маллаад ганцаараа амьдардаг байсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэртэйгээ шатаж нас барсан байсан... Бусдад хорлогдсон байж магадгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/,

6. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 26-ны өдрийн орой би Баянхонгор аймгийн Түйн голын эрэг дээр байх шатсан гэх айлаар орой 22 цагийн үед ороход нэг эмэгтэй ганцаараа зурагт үзээд сууж байхаар нь би “цэнэглэгчийг нь авчирч чадаагүй маргааш орой авчирч өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус дуудлагын дагуу очиж ажилласан юм. Хэргийн газарт очиход гэр бол бүрэн шатсан, цогцос болохоор гэрийн ертөнцийн зүгээр зүүн хэсэгт дээшээ харсан байдалтай шатаж байсан юм. Ойр хавиар нь хүн амьтан бол байгаагүй... "эрээс яндан, зуух л үлдсэн байсан. Бусад нь бол бүрэн шатсан байсан юм... "алын голомтыг мөн тогтоох боломжгүй байсан. Учир нь гэвэл гэр бүрэн шатсан байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40-41/,

8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад одоо бодоход шөнийн 03 цаг өнгөрч байсан байх... Түйн голын хажуу хэсгээр юм шатаж байгаа харагдсан. Тэгэхээр нь шууд оготнотой булгийн урдуур байх засмал замын дагуу 'олын хажуу хэсэгт очиход шатаж буй айл голын нөгөө талд байсан ба тэрүүгээр нь машин явах боломжгүй байсан. Тэгэхээр нь буцаж яваад гүүрээр гарч яваад тийшээ очиход айл шатаж байсан. Тэр хавиар янз бүрийн бол хүн байгаагүй. Гаднаас ажиглаж харахад шатаж буй гэрийн дотор хүний цогцос харагдаж байсан. Энэ хугацаанд онцгой байдлын газар луу дуудлага өгсөн юм. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,

9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Түйн голын эрэгт өөрийн адуу болон үхрээ тэжээж байсан... Нэг өглөө ирэхэд айл шатсан, цагдаа энэ тэр ирсэн байсан. Би тухайн үедээ өрийн танил болох нутгийн дүү А. “Ганбанзаа” гэж дууддаг... залууг гуйж зохих хэмжээний хөлс мөнгийг өгөөд ажиллуулж байсан. Тухайн үед А.ийн найз гээд ******* гээд залуу тэй хамт ирж ид тусалдаг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 124-126/,

10. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэргийг онгорхой хочит ******* үйлдсэн талаараа ******* өөрөө 2018 оны 05 дугаар сар гарчихсан байхад хэлэхэд нь мэдсэн. Тухайн үед би Баянхонгор аймгийн богд сумын Баруун богд гэдэг газарт мал маллаж өвөлжиж байгаад 2018 оны 05 дугаар сард малын ноолуур тушаахаар аймгийн төвд орж ирсэн юм. Аймгийн төвд ирсэн учраас ахмадын ордонд болдог байсан бүжигт орохоор очих үед онгорхой хочтой *******тай тааралдахад ордны үүдэнд архи уугаад нэлээн согтчихсон намайг хараад “ах хэзээ ирсэн” гээд мэнд ус мэдээд байж байснаа хөдөөнөөс ноолуур тушаах үед орж ирснийг мэдсэн учраас “ганц шил архи уучихмаар байна” гэхээр нь мөнгөтэй байсан болохоор нэг шил архи ахмадын ордны ойролцоо байдаг дэлгүүрээс авч өгсөн. Тэгтэл авч өгсөн архинаас ганц хоёр татчихаад “танд л гэж хэлж байгаа юм шүү, юу вэ гэвэл дүү нь Түйн голын цаана байдаг айлын хүнийг алчхаад гэрийг нь шатаачихсан” гэж хэлэхээр нь тэр үед согтуу хүн юу ярьж байгаагаа мэдэхгүй дэмий юм ярьж байна гэж бодоод нэг их тоогоогүй юм. Тэгээд ******* тухайн жилээ хулгайн хэргээр ял эдэлж огт уулзаагүй байж байтал 2020 оны өдийд 4 сард санагдаж байна, гэхдээ яг сар, өдрөө санахгүй байна... миний дугаар луу мобикомын утасны дугаараас ******* залгаад “Нөгөө хүний хэрэг юу болж байгаа бол, хүмүүс асууж сураглаж байна уу” гэхээр нь “юун хэрэг вэ” гэж лавлаж асуутал “танд хэлж байсан хүн амины хэрэг” гэж хэлэхээр нь согтуудаа ярьж байсныг санаад “мэдэж байгаа юм алга, чиний ярьсан зүйл чинь үнэн байсан юм уу” гэхэд “үнэн” гэсэн хариу хэлээд “надаас нэгж байвал явуулаарай” гэхээр “хөдөө ажиллаж байгаа учраас нэгжгүй байна” гэхэд утсаа салгасан... Түүнээс хойш *******тай уулзаж тааралдаагүй.... ...Мөн нэг удаа аймгийн төвд явж байтал Хөгжимт бүжгийн театрын ойролцоо А. гээд *******гийн найзтай тааралдахад мэнд ус мэдэлцэхэд надад *******гийн талаар яриад “цаадах чинь голын цаана байдаг хүнийг алчихсан гэдгээ надад хэлсэн” гэхээр нь “надад бас хүн алсан гэж хэлсэн, яагаад тэгсэн юм бол би итгэхгүй байсан юм” гэсэн зүйл ярьсан. Тэр үед ээс *******гийн ял эдэлж байгаа хэргийнх нь талаар асуухад надад хүн алсан талаар нь хэлсэн... Яагаад хүн алж гэрийг нь шатаах болсон талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 180-181 /,

11. Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* болон нартай найз нөхдийн холбоотой... Миний хувьд ******* гэдэг хүнийг таньдаггүй. Харин уг эмэгтэй нас барсан болом гэр нь шатсан хэргийн талаар мэдэх зүйл байна. Одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Би 2018 онд нутгийн ах болох гэдэг хүний Түйн голын захад байх борлон болон адууг нь тэжээж өгдөг байсан юм. ах хоосон гэр барьчихсан онд муу орсон малаа тэжээдэг байсан юм. Тухайн айл шатсан өдрийн маргааш нь аймгийн төвийн зах дотор байдаг байсан биллъярдны газарт байж байтал ******* 11 цагийн үед ирээд... “ ахын гэртэйн ойрхон байсан айлыг шатаачихсан” гэж ярьсан юм. Тэгээд гол туулсан гээд гутал нь норсон, нойтон байдалтай байсан юм. Тэр үед би нэг их юм бодолгүй өнгөрсөн. Тухайн өдөр ******* зах дотор... гутлын тос аваад, мөн гутал засдаг хүнээс гутлын шоотик авч тосолсон юм. Тэгтэл 3-4 хоногийн дараа ахтай уулзахад “манай урд байдаг айлын гэр шатаж дотор нь байсан хүн нас барсан гэнэ, цагдаа нар тэр хавиар яваад байна, чи тэр хавиар яваагүй биз” гэхээр нь “би яваагүй надад хамаагүй” гэдгээ хэлсэн. Гэхдээ *******г гэр шатаасан гэдгийг хэлээгүй. *******г худлаа ярьж надад томорч байна гэж бодсон юм. Түүнээс хойш удалгүй ******* өдрийн цагаар хулгай хийж хоригдоод түүнээс хойш бид 2 уулзаагүй байна... ...Түүнээс хойш би... найз тай төвд Хөгжимт жүжгийн театрын орчимд таарч ойр зуурын юм яриад *******гийн талаар ярьж байхад айл шатааж, гэрийн эзнийг алсан” хэргийн талаар нь мөн мэдэж байсан. ч бас *******г худлаа ярьж байгаа гэж бодсон юм байна лээ. Бид 2 уулзаад *******г үнэхээр гэр шатааж, хүн алсан хэрэг хийсэн юм байна гэдгийг нь мэдсэн. Надад бол хэлээгүй. Харин т хэлэхдээ хулгай хийхээр очиход гэрт нь хүн байж таараад цагдаа дуудна гэхээр нь боож алаад, гэрийг нь шатаасан гэж ярьсан байсан. ...Манай эгчийн том хүүхэд бид гурав 2-3 шил архи уусан юм. Мөн *******г таньдаг 2 залуу байсан юм. Тэгээд тухайн өдөр архи ууж байгаад орой нь Ахмадын ордон орж бүжиг үзэж байгаад 22 цаг өнгөрч байхад гарч манай руу ******* бид 2 очсон юм. Тэр үед манай ээж амьд сэрүүн байсан бөгөөд ээжийн хажууд ******* голын урагшаа явж ийн хэдэн борлонгийн гэдсийг нь самнаж ноолуурыг нь авъя гэхэд манай ээж дургүйцэж намайг явуулаагүй юм. Тэгтэл ******* би явлаа гэж хэлээд явсан, харин маргааш нь зах дээр таарахад гэр шатаасан гэж хэлсэн юм. Тэр нь сүүлдээ хүн амины хэрэг болж таарсан... Шатаж нас барсан эмэгтэйн гэр ахын барьсан гэрээс 1 км хүрэхгүй зайд байсан...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 183-192/,

12. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******, А. бид нар хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Мөн хааяа ахмадын ордонд болдог бүжигт ордог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194- 195/,

13. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******г хоригдохоос өмнө манай нөхөр Б.******* бид хоёр уулзсан бөгөөд би *******гаас “юун хүн амины хэрэг, чи хүн алсан юм уу” гэхэд тэрээр “би хүн алчихсан” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй... ******* нь 2018 оны 04 дүгээр сард хаагуур, юу хийж яасныг нь үнэндээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөө гэртээ болон аймгийн төвийн гэртээ байгаагүй, хаа нэгтээ тэнээд явж байсан байх... түүний өмчлөлд ямар нэгэн эд хөрөнгө байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202- 204 дүгээр хуудас/,

14. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Миний хувьд *******гийн ээж тай гэр бүл болж амьдарч байгаад 1997 оны үед салцгаасан. Тухайн үед бид хоёр хүү, охин хоёртой байсан бөгөөд би охиноо аваад, хүү *******г аваад салсан. Бид хоёрыг салах үед ******* 1 настай байсан санагдаж байна. Тэгээд дараа нь нь өөр хүнтэй гэр бүл болж түүний эгч нь *******г өргөж авсан юм билээ. ******* нь надтай хөндий, бараг уулзаад байдаггүй, хаа нэг тааралдаад өнгөрдөг. Тэрээр намайг төрсөн эцгээ гэж мэддэг. Миний хувьд *******тай багаас нь хамт байгаагүй, уулзаж, учраад байдаггүй болохоор, түүний зан аашны талаар үнэндээ мэдэхгүй байна. Тэгээд ч ******* нь надаас их хөндий байдаг юм. 2018 онд санагдаж байна нь надад ******* нь хулгайн хэрэгт холбогдоод ял аваад явсан гэж ярьж байсан. Өөрөөр *******г ингээд байна, тэгээд байна гэж ярьж байгаагүй....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 207/, 15.

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******гийн цогцост нас барсан шалтгаан болон бусад асуудлыг тогтоох зорилгоор Шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээний явцад цагаан мөгөөрсөн хоолойд хар саарал өнгийн их хэмжээний тортогны агууламжтай, нийт эрхтнүүд тод улаан ягаан өнгөтэй цус шингэн төлөв байдалтай байсан. Химийн шинжилгээнд авсан цусны дээжийн хариунд спиртийн агууламж илрээгүй. Карбоксигемоглобин /угаарын хий 53% хувийн илрэлтэй байсан. Үүнээс дүгнэж гаргахад талийгаач ******* нь амьд үедээ утаагаар амьсгалсан, мөн цусанд угаарын хий 53% илэрсэн нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэж байна. Хэрэв талийгаач ******* нь гэр шатахаас өмнө ямар нэгэн байдлаар нас барсан бол угаарын хийн хордлогын шинж тэмдэг илрэхгүй юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 /

....“Талийгаачийн цогцсын нүүр, гавлын орой хэсгийн яснууд шатаж үгүй болсон, биеийн нийт гадаргуу шатаж нүүрсжин хар саарал өнгөтэй болж дүр төрхийг тогтоох аргагүй байсан... Химийн шинжилгээний хариунд талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, харин карбоксигемоглобин /угаарын хий/ 53% илэрсэн байсан. Тиймээс талийгаач ******* нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан... Талийгаачийн цогцсын ихэнх хэсэг буюу хүзүү, хоолой хэсэг шатаж нүүрсжсэн байсан. Мөн гавлын яс, биеийн дээд, доод мөчдийн яснууд шатаж үгүй болсон байсан. Тиймээс талийгаачийн хүзүү, хоолойн хэсэгт дарагдлын болон боолтын ором байсан эсэхийг тогтоох боломжгүй байсан. Талийгаачийн цуснаас дээж авч химийн шинжилгээ хийлгэж угаарын хий тодорхойлоход 53 хувьтай угаарын хий илэрсэн.

Мөн задлан шинжилгээний явцад дотор эрхтнүүд тод улаан ягаан өнгөтэй, цусны шингэн төлөв байдал, цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойн дотор салстаар хар саарал өнгийн тортогт агууламжтай тогтоогдсон тул талийгаачийг угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн. Дээрх шинж байдлаар талийгаач нь амьд сэрүүн байхдаа угаарын хийгээр амьсгалсан, өөрөөр хэлбэл хэрэг болох үед амьд байсан гэж үзэж болно. Ухаан алдсан гэдэг нь хүн нас барсан гэсэн үг биш. Тухайн хүн ухаан алдсан ч амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа явагдаж байдаг болохоор угаарын хийгээр амьсгалж, угаартах боломжтой. Харин ухаан алдсан хүн ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй. Талийгаачийн цогцсын ихэнх хэсэгт шатсан байсан. Тэгээд талийгаачийг оршуулаад 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас цогцсын зөөлөн эд үгүй болж, цогцос бүхэлдээ ялзралын өөрчлөлтөд орсон гэж үзэж байна. Тиймээс шарилд шинжилгээ хийвэл дээрх шинж тэмдэг мэдэгдэх боломжгүй. Анх цогцост үзлэг хийж байхад ч шинж тэмдэг мэдэгдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248/,

16. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“....Миний хувьд тухайн үед Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт Гал түймрийн улсын байцаагчаар ажилладаг байсан. 2018 оны 04 дүгээр сард санагдаж байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг Түйн голын захад айлын гэр шатсан дуудлагаар цагдаагийн алба хаагчдын хамт очиж ажилласан. Биднийг очиход гэр болон эд хогшил бүрэн шатаж дууссан. Гэрийн буйрны дотор зүүн хэсэгт талийгаачийн цогцос шатаад байж байсан. Гэр болон гэрийн дотор эд хогшил бүрэн шатаж дууссан болохоор гал хаанаас, ямар байдлаар үүсвэрлэн гарсныг тогтоох боломжгүй байсан... Галын оч, цог, дөл зэргийг ил гал гэж үздэг. Тэгэхээр миний хувьд тухайн гал түймрийг ил гал өөрөөр хэлбэл оч, цог, дөл зэргээс үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан. Шатсан гэрийн буйр дээр шатаж, хайлсан аккумлятор байсан бөгөөд түүний дээр гар утасны батарейг монголчилж холбосон байдалтай байсан. Гэхдээ батарей тэсэрч дэлбэрээгүй, хөөсөн байдалтай байсан. Тиймээс уг эд зүйлээс болж гал түймэр гарсан гэж миний хувьд үзээгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/,

17. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн1804/201 дугаартай шинжээчийн: 1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “...гал түймэр нь ил галын эх үүсвэрийн улмаас гарсан байх магадлалтай байна... гэх дүгнэлт” / 1-р хх-ийн 68-69/, 18. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн: 1. Талийгаач *******гийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас баржээ.

4. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-65/, 19. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шинжээч нарын 1. ******* нь сэтгэл, мэдрэлийн өвчингүй.

5. ******* нь болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай.

4. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 227 дугаар хуудас/,

20. “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шатсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт 5,304,000 төгрөгөөр 36 нэр төрлийн эд зүйлсийг үнэлсэн....гэх дүгнэлт /1-р хх-ийн 237-242/, болон талийгаач П.Дэлгэрбаасангийн охин гийн төрсний гэрчилгээ, түүнд асран хамгаалагч тогтоосон засаг даргын захирамж /1-р хх-ийн 103-104/, Баянхонгор сумын засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/164 дугаартай “Баянхонгор сумын 4, 5, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт бий болгосон ойн зурвасын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн...” талаарх албан бичиг /1-р хх-ийн 163/, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-8, гэрэл зургийн үзүүлэлт 9- 13/, Баянхонгор аймгийн Баацагаан сум 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 66/, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар / 2-р хх-ийн 68 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / 2-р хх-ийн 78 /, өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хүсэлт /2-р хх-ийн 138 / зэрэг нотлох баримтыг шинжлэв судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Угалз” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээд угалзын амны Түйн голын хажууд нутаглах иргэн *******гийн гэрийн орчим очих үед гэрийн эзэн ******* “цагдаа дуудлаа шүү” гэж хэлснээс болж түүнийг цамцаар нь хоолойг нь боож ухаан алдуулсан улмаар гэрт оруулж талийгаачийг ухаан орохгүй байхаар нь хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гаргаж шатааж онц харгис хэрцгийгээр алж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 5.304.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн өгсөн “...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Түйн голын хажууд байдаг Дээд угалзын ам гэдэг нэртэй газраас мал хулгайлахаа дүгээр сарын 26-27 наас шилжих шөнө очсон юм. Тухайн үед нэг монгол гэртэй р 2018 оны 4 айл байсан ба гэрийн гадна очиход мал нь гэрийнхээ хажууд хотолсон байсан. Ингээд очих үед нохой хуцаж гэрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд “юун хүн яах гэж яваа юм, хулгай хийх гээд байна уу, цагдаа дуудлаа шүү” гэхээр нь тэр эмэгтэй дээр очиход “цагдаа дуудлаа, хулгайч” энэ тэр гээд байхаар нь эмэгтэйг цамцны захаар нь хоолой хүзүүг нь бооход намайг ганц нэг удаа алгадаад тэгээд боосон боолтод орж газарт уначихаар нь сэргээхээр биеийг нь сэгсэрсэн боловч сэргэхгүй байхаар талийгаач эмэгтэйг шууд өргөөд гэрт нь оруулж зүүн талын орон дээр хэвтүүлээд мөн ухаан оруулах гэж гарт таарсан алчуураар сэргээх гэж сэвсэн боловч уг эмэгтэй ухаан орж сэргээгүй. Тэгээд би уг эмэгтэйг үхчихсэн юм байна гэж бодоод гэрээс гарахдаа гэрийн цагаан бүрээсний зүүн талын хэсэгт чүдэнз зурж гал тавихад гэр шууд шатаж эхлэхээр нь тэр чигтээ гүйж... Би тэр айлын гэрийг шатаачхаад аймгийн төв рүү явах замдаа 2-3 удаа эргэж харахад гэр бүрэн шатаж байгаа нь харагдаж байсан. Тухайн айл руу явахаас өмнө Баянхонгор аймгийн төвд байдаг ахмадын хороонд бүжиг болж байсан учраас бүжгэн дээр найз ийн хамт очоод бүжиг тараад ахмадын хорооноос 00 цагийн үед мал хулгайлахаар хэрэг болсон газар луу явсан юм. Би ганцаараа очсон... Хулгай хийхээр очсон гэхдээ малнаас барьж аваад хулгай хийж явж чадаагүй байсан... Би улаан өнгийн цамцтай, хар өнгийн жийнсэн өмдтэй, хар өнгийн хромон гуталтай очсон... Ахмадын ордонд болж байсан бүжигт очихоос өмнө найз болон нартай барагцаагаар 3 шил архи хувааж уусан байсан... Би ахмадын хорооноос шууд аймгийн төвийн тойргоор чигээрээ зүүн урагшаа явж өргөн гудамжаар нэвт гарч Түйн голыг явган гаталж очсон... Гэрийн цагаан бүрээсийг чүдэнзээр асаахад их хурдан гал ассан....” мэдүүлэг, гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үед би Баянхонгор аймгийн Богд сумын Баруун богд гэдэг газарт мал маллаж өвөлжиж байгаад 2018 оны 05 дугаар сард малын ноолуур тушаахаар аймгийн төвд орж ирсэн юм. Аймгийн төвд ирсэн учраас ахмадын ордонд болдог байсан бүжигт орохоор очих үед онгорхой хочтой *******тай тааралдахад ордны үүдэнд архи уугаад нэлээн согтчихсон намайг хараад “ах хэзээ ирсэн” гээд мэнд ус мэдээд байж байснаа хөдөөнөөс ноолуур тушаах үед орж ирснийг мэдсэн учраас “ганц шил архи уучихмаар байна” гэхээр нь мөнгөтэй байсан болохоор нэг шил архи ахмадын ордны ойролцоо байдаг дэлгүүрээс авч өгсөн. Тэгтэл авч өгсөн архинаас ганц хоёр татчихаад “танд л гэж хэлж байгаа юм шүү, юу вэ гэвэл дүү нь Түйн голын цаана байдаг айлын хүнийг алчхаад гэрийг нь шатаачихсан” гэж хэлэхээр нь тэр үед согтуу хүн юу ярьж байгаагаа мэдэхгүй дэмий юм ярьж байна гэж бодоод нэг их тоогоогүй юм....” гэх мэдүүлэг, гэрч А.ийн мөрдөн шалгах шатанд өгсөн “...Би 2018 онд нутгийн ах болох гэдэг хүний Түйн голын захад байх борлон болон адууг нь тэжээж өгдөг байсан юм. ах хоосон гэр барьчихсан онд муу орсон малаа тэжээдэг байсан юм. Тухайн айл шатсан өдрийн маргааш нь аймгийн төвийн зах дотор байдаг байсан биллъярдны газарт байж байтал ******* 11 цагийн үед ирээд... “ ахын гэртэйн ойрхон байсан айлыг шатаачихсан” гэж ярьсан юм. Тэгээд гол туулсан гээд гутал нь норсон, нойтон байдалтай байсан юм. Тэр үед би нэг их юм бодолгүй өнгөрсөн.... ..... Манай эгчийн том хүүхэд бид гурав 2-3 шил архи уусан юм. Мөн *******г таньдаг 2 залуу байсан юм. Тэгээд тухайн өдөр архи ууж байгаад орой нь Ахмадын ордон орж бүжиг үзэж байгаад 22 цаг өнгөрч байхад гарч манай руу ******* бид 2 очсон юм. Тэр үед манай ээж амьд сэрүүн байсан бөгөөд ээжийн хажууд ******* голын урагшаа явж ийн хэдэн борлонгийн гэдсийг нь самнаж ноолуурыг нь авъя гэхэд манай ээж дургүйцэж намайг явуулаагүй юм. Тэгтэл ******* би явлаа гэж хэлээд явсан, харин маргааш нь зах дээр таарахад гэр шатаасан гэж хэлсэн юм. Тэр нь сүүлдээ хүн амины хэрэг болж таарсан... Шатаж нас барсан эмэгтэйн гэр ахын барьсан гэрээс 1 км хүрэхгүй зайд байсан.... гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 31 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач *******гийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 31 дугаартай дүгнэлт, Нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шатсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт 5,304,000 төгрөгөөр 36 нэр төрлийн эд зүйлсийг үнэлсэн....гэх дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Өөрөөр хэлбэл хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж хүнийг алсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэм буруутай байна гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* “******* гэр орон шатааж,......айхтар хэрэг хийжээ” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд Шүүх иргэдийн төлөөлөгчийн уг бичгээр гаргасан дүгнэлтийг шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо харгалзан үзсэн болно. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д хүнийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгасан гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар үйл баримт болох үед хохирогч ******* нь гэртээ ганцаараа байсан нь түүний төрсөн ах хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Талийгаач ******* нь манай төрсөн дүү байгаа юм. Манай төрсөн дүү талийгаач ******* Түйн голын зах дээр гэр барин малтайгаа ганцаараа амьдардаг байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэртэйгээ шатаж амь нас хохирсон юм.....” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******д холбогдуулан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгасан гэж зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч *******гийн хохирогч *******г алсан, гэрийг нь шатаасан үйлдэл нь олон хүний амь бие эд хөрөнгөд хохирол учруулаагүй бөгөөд үйл баримт болох үед хохирогч гэртээ ганцаараа байсан, хохирогчийн гэрийн ойролцоо өөр айл болон нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам харилцаа цахилгаан дулаан түгээх сүлжээ,осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл тоног төхөөрөмж байгаагүй болох нь тогтоогдсон тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл олон хүн гэдэгт хоёр буюу түүнээс олон хүнийг нэг цаг хугацаанд эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байх, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох арга нь хохирогч төдийгүй өөр бусад хүний амь насанд аюултай гэдгийг ухамсарласан хүссэн, хэд хэдэн хүний амь нас хохирсон, хэд хэдэн өмчлөгч хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгө устгагдсан байхыг ойлгох нь зүйтэй юм. Энэ гэмт хэрэгт дээрх шинжүүд байхгүй байгаа тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 03 жил 06 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 252 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон байна. Шүүгдэгч *******гийн уг хорих ялаас хяналт тогтоосон хугацаа 2022 оны 02 дугаар сард дуусах байсан боловч шүүгдэгч нь уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр буюу иргэн *******г алсан гэмт хэргийг шинээр үйлдсэн байна. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн ....7.1....-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03- ний өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “короновируст халдвар,-/ КОВИД-19 /-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /,....мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /-ийг өршөөлийн хуульд хамруулахаар заасан боловч шүүгдэгч ******* нь дээрх зүйл хэсгээр өмнө нь ял шийтгүүлж уг ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх тул түүний шийтгүүлсэн зүйл хэсгээс эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 05 хоногийн хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох заалтад хамаарахгүй юм. Иймд шүүгдэгч *******д хүнийг онц харгис хэрцгийгээр алсан үйлдэлд ял оногдуулж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан үйлдлийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул энэ зүйл хэсгээр ял оногдуулж нэмж нэгтгэх үндэслэлгүй юм. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэрэгсэхгүй болгож байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүйг дурдах нь зүйтэй байна.

Ийм учраас шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь 7.304.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 2 сая төгрөг нь талийгаачийн оршуулгын зардалд 5.304.000 төгрөг нь эд хөрөнгө устсанаас үүдсэн зардал гэж мэдүүлж байгаа бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас шатсан гэр, бусад эд хогшлын албан ёсны үнэлгээ 5.304.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэж, оршуулгын зардал 2 сая төгрөгийн холбогдох нотлох баримт байхгүй учир энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. Хохирогч нь оршуулгын зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжилсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* энэ хэргийн учир 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс 150 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо. Хэрэгт газрын үзлэгээр хураан авсан замган түгжээг эд мөрийн баримтаар тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг замган түгжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгөн мэдүүлгийг хуулбарласан ВВД 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг өмнө нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хүнийг онц харгис хэрцгийгээр алах, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г арван найман / 18 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан арван найман / 18 / жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил хоёр сар тав / 01 жил 02 сар 05 хоног /- хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван есөн жил хоёр сар тав / 19 жил 02 сар 05 хоног /-ийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д арван есөн жил хоёр сар тав / 19 жил 02 сар 05 хоног /-ийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир 150 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******гаас таван сая гурван зуун дөрвөн мянган / 5.304.000 / төгрөг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогчийн нэхэмжилсэн хоёр сая / 2.000.000 / төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр замган түгжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар мэдүүлэг бүхий /гурав/ 3 ширхэг ВВД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

Б.ОТГОНЦЭЦЭГ