| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/01975/И |
| Дугаар | 184/ШШ2017/02591 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2017/02591
2017 оны 11 сарын 20 өдөр Дугаар184/ШШ2017/02591 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* оршин суух Д.Пнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *********** оршин суух, Г.Б-д холбогдох,
“Гэм хорын хохирол 4,782,220, төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “Гэм хорын хохиролд 9,758,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэх.ит.төл Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэх: Д.Пшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2015 оны 12 дугаар сарын 25-нд өөрийн өмчлөлийн ******тоот хаягт байрлах, хашаа байшинг найман нэрийн хүнсний дэлгүүрээ ******* сарын 750,000 төгрөгөөр, 6 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, хашаа, хашаан дотор байрлах “*****” нэртэй дэлгүүрээ найман нэрийн дэлгүүрт шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө гал гарч дэлгүүр шатсан. Шинжээчийн дүгнэлтээр олон залгуур буюу галын аюулгүй ажиллагаа хангаагүй тухайн үед ашиглаж байсан түрээслэгчийн буруутай үйл ажиллагаа буюу уртасгагч нэг залгуур дээр олон ачаалал өгсний улмаас гал гарсан гэсэн акт гарсан.
Галын дуудлагыг 2016 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 36 минутад өгсөн байдаг бөгөөд хариуцагч Г.Баасанхүүгийн нөхөр зул асааж орхисон гэж өөрөө ярьдаг. Нэх: Д.Пбараа хүлээлцэх үед байгаагүй бөгөөд бараа хүлээлцээд 2 хоногийн дотор 3,400,000 төгрөгийн бараа татах боломж байхгүй.
Гал түймрийн улмаас доорхи хохирол учирсан бөгөөд дэлгүүрийн байрыг дахин засахад шаардагдах 2,500,000 төгрөг, кассын машин 1,000,000 төгрөг, 14 инчийн зөөврийн компьютер 500,000 төгрөг, камер, дэлгэц 670,000 төгрөг, “*******” ХХК-ийн коко кола ундааны хөргөгч дээд хэсгээр шатсан засварт 112,000 төгрөг, нийт 4,782,000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол учирсан тул хариуцагч Г.Баасанхүүгээс гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооны хувьд 220 төгрөг илүү нэмж нэхэмжилсэн байна. Дэлгүүрийн засварыг хийлгүй 10 сар болсны дараа засвараа хийсэн. Засвар хийсэн баримтууд байхгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Хар: Г.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний бие 2015 оны 12 дугаар сарын 25-нд *******тэй *********дугаар гудамжны 18-440 тоот хашаа байшинд байрлах “*****” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэхээр харилцан тохиролцож дэлгүүрийн бараа, материалын мөнгийг нь бэлнээр төлж хүлээн авсан. Анх дэлгүүрийг хүлээн авахад маш бохир заваан, хаа сайгүй эмх замбараагүй цахилгааны утас ил задгай унжсан, дотор нь хүн зогсч дэлгүүрийг ажиллуулахын аргагүй хүйтэн байдалтай байсан.
Ийнхүү дэлгүүрийг бид хүлээж аваад угаалга, цэвэрлэгээ хийн шалыг нь хулдааслах, хаалгыг нь хөнжлөөр таглах зэргээр хэдэн өдөр засан сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нээж ажиллуулж эхэлсэн. Гэвч дэлгүүрийг ажиллуулаад дөнгөж 4 дэх хоногт буюу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө манайхан гэр бүлээрээ аавынхруугаа явсан хойгуур дэлгүүр дээд хэсгээсээ шатсан байсан. Дэлгүүр шатсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад байгаа шиг олон залгуур буюу галын аюулгүй ажиллагаа хангаагүй, тухайн үед ашиглаж байсан түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд ийм зүйл шинжээчийн дүгнэлтэнд ч тусгагдаагүй болно.
Харин гал гарах болсон шалтгаан нь түрээслүүлэгч биет байдлын доголдолтой, зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулах боломжгүй хөрөнгийг шилжүүлсэнээс болсон бөгөөд дэлгүүр шатсанаас болж миний бие банкны зээлээр авсан бараа, материал авсан ихээхэн хэмжээний мөнгөөрөө хохирсон юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа зарим зүйлсийн үнийг худлаа бичиж нэхэмжилсэн байна. Үүнд дэлгүүрт кассын машин гэж байгаагүй. Миний нүдэн дээр программ хангамжийн компаниас принтер, бар код уншигчийг 230,000 төгрөгөөр худалдан авч өөрийн хуучин компьютертээ холбон ашиглаж байсан. Ийнхүү дэлгүүр түрээслүүлэгчийн Монгол улсын стандарт МNS 5390:2004 стандартын холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж шатсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.
Хар: Г.Бшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Г.Баасанхүү миний бие “Ундрам” хүнсний дэлгүүрийг түрээслэхдээ дэлгүүрийн түрээслэгчээс бэлэн байсан 5,325,650 төгрөгийн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг бэлнээр *******д төлж авсан бөгөөд үүн дээр хүнсний зах болон худалдааны төвүүдээс 3,800.000 төгрөгийн хүнсний бараа болон дэлгүүрт нь зориулж хулдаас, яндан, туузан гэрэл зэрэг 202,000 төгрөгийн эд зүйлсийг худалдан авч дэлгүүрийг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нээн ажиллуулж эхэлсэн.
Анх дэлгүүрийг хүлээн авахад маш их хүйтэн, бохир заваан, хаа сайгүй цахилгааны утас эмх замбараагүй унжсан, төвийн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй атлаа зуух нь яндан ч үгүй цахилгаан тениэр халдаг байсан. Түрээслүүлэгч нь дэлгүүрийн халаалтын асуудлыг 3 цахилгаан тениэр халаадаг. Хоёрыг өдөр, гурвыг шөнө цахилгааны ачаалал гайгүй үед залгаж болно гэж хэлсэн. Ийнхүү бид дэлгүүрийг нээх хүртэл 4 хоногийн хугацаанд цэвэрлэгээ, дулаалга хийж, яндан авч зуухыг нь хүн хөлсөлж янзлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнгээ дэлгүүрийг нээж ажиллуулж эхлээд дөнгөж 4 дэх хоногтоо буюу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө дэлгүүр дээврээсээ шатсан. Дэлгүүр шатсан шалтгааныг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 81/150 тоот шинжээчийн дүгнэлтийн 7-р зүйлд гал түймэр гарахад хүргэсэн нөхцөл байдал нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 5390:2004 стандаргын 4.3 дахь хэсэгт заасан богино холболтоос байх мөн стандартын 6-д заасныг зөрчсөн буруутай ажиллагаанаас болсон гэж үзсэн байдаг.
Өөрөөр хэлбэл уг стандартын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Цахилгаан шугам сүлжээг богино холбооны гүйдлээс хамгаалах зориулалтын хэрэгсэл, тоноглолыг тавьж ашиглах, 6.7 дах хэсэгт Цахилгаан дамжуулах утаснуудын холбоосыг тогтоосон дүрмийн шаардлагын дагуу найдвартай хийж, зориулалтын тусгаарлах хайрцаг ашиглах, 6.8-т Дамжуулагч болон холболтьш цэгүүдийн хооронд оч хаях аюул бүхий цахилалт, нэвт цохилт үүсгэхгүй байх нөхцөлийг техних ашиглалтын дүрмийн шаардлагын дагуу бүрдүүлэх гэх мэтчилэн дээрх заалтуудыг зөрчсөн ба цахилгаан холболтууд нь богино холболтоос хамгаалах, тусгаарлах хэрэгсэл огт байхгүйн дээр стандартын дагуу хийгдээгүй байсан байна.
Ийнхүү түрээслээд дөнгөж ажиллуулж эхэлж байсан дэлгүүр шатсанаас болж миний бие банкны зээлээр бараа, материал авсан ихээхэн хэмжээний мөнгөөрөө хохирсон юм. Түрээслүүлэгч нь Монгол улсын MNS 5390:2004 стандартын холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж шатсан тул өөрт учирсан хохиролоо гаргуулан авах хүсэлтэй байна. Гал гарсны дараа дэлгүүрт байсан бараануудаас авч болох байх гэж бодсон бараануудыг авч явсан боловч галын тортог, утааны үнэр шингэж ашиглах ямар ч боломжгүй болсон байсан.
Иймд “*****” дэлгүүрийн өмнөх түрээслэгчээс худалдаж авсан барааны үнэ болох 5,325.650 төгрөг, бусад дэлгүүрээс худалдаж авсан барааны үнэ 3,800.000 төгрөг, дэлгүүрт авсан эд зүйлс 202,000 төгрөг, зурагт 150,000 төгрөг, дивиди /өөрөөсөө зурагттай/ 280,000 төгрөг, нийт 9,758.000 төгрөгийг нэхэмжлэгч *******гээс гаргуулж өгнө үү.” гэв.
Нэх: Д.Псөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* нь Г.Баасанхүүтэй 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцсоноор “Ундрам” хүнсний дэлгүүрийг түрээслүүлсэн. Тус дэлгүүрт байх үндсэн барааны үнэ, мөн түрээсийн мөнгө болон бусад ямарваа нэгэн тооцоог бид хийгээгүй. Гал гарсны үдээс хойш Г.Баасанхүү нь бүх бараагаа портер болон өөрсдийн жижиг тэргээр 2-3 удаа зөөж авч явсан болно.
Тухайн үед хичнээн тооны бараа анх байсан, хэдий чинээ барааг зөөж авч явсан, мөн хичнээн хувь нь шатсан болохыг манай тал мэдэхгүй. Иймд Г.Баасанхүүгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Тус нэхэмжлэл гаргасан Г.Баасанхүү гуайн сөрөг нэхэмжлэлд гал дээврээсээ гарсан гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр буюу нотлох баримтаар босоо хананаас гарсан. Монгол Улсын Стандарт MNS5 5390:2004 стандартын 6 дах хэсэгт богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцлээс үүсэх гал түймрээс хамгаалах, 6.2 дах хэсэгт Цахилгаан дамжуулагчийн гүйдлийн ачааллыг түүнээс хамааран үүсэх халаалтын тоогтоогдсон дэд утгаас хэтрүүлэхгүйгээр тооцоолох, 6.3 дах хэсэгт гүйдлийн ачааллын тооцоонд хамрагдаагүй хэрэглэгчийг нэмж залгахгүй байх, мөн 6.4-т Нэг цэгт олон төрлийн цахилгаан хэрэглэгчийг залгахгүй байх гэсэн тус заалтуудыг тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан Г.Баасанхүү зөрчиж гал гарах эх үндэс болсон.
Мөн гал гарах үеэр тус объектийг орхиж явснаас гал үүсч хохирол их гарах үндэслэл болсон. Г.Баасанхүүтэй дэлгүүр түрээслэх тухай гэрээг бичгээр байгуулахыг санал болгосон ч дараа гэж хойшлуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэх: Д.Пнь хариуцагч Г.Бхолбогдуулан гал гарсны улмаас учирсан гэм хорын хохиролд дэлгүүрийн байрыг дахин засахад шаардагдах зардал 2,500,000 төгрөг, кассын машины үнэ 1,000,000 төгрөг, 14 инчийн зөөврийн компьютерийн үнэ 500,000 төгрөг, камер болон дэлгэцийн үнэ 670,000 төгрөг, ундааны хөргөгчний үнэ 112,000 төгрөг, нийт 4,782,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн тооцооллыг 220 төгрөгөөр илүү нэмж тооцож 4,782,220 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлажээ.
Хар: Г.Бнь нэхэмжлэгч *******д холбогдуулан гал гарсны улмаас учирсан гэм хорын хохиролд өмнөх түрээслэгчээс худалдаж авсан барааны үнэ 5,325.650 төгрөг, шинээр худалдаж авсан барааны үнэ 3,800.000 төгрөг, дэлгүүрт худалдан авсан эд зүйлсийн үнэ 202,000 төгрөг, зурагт 150,000 төгрөг, дэлгэцтэй тоглуулагчийн үнэ 280,000 төгрөг, нийт 9,757,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Г.Баасанхүү шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн тооцооллыг 350 төгрөгөөр илүү нэмж тооцож 9,758,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан болно.
Нэх: Д.Пнь өөрийн өмчлөлийн ***********дугаар гудамжны 18-440 тоот хаягт байрлах “*****” нэртэй хүнсний дэлгүүрийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түрээслэхээр хариуцагч Г.Баасанхүүтэй харилцан тохиролцсон бөгөөд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хар: Г.Бнь түрээсийн гэрээний зүйл болох хүнсний дэлгүүрийг ажиллуулж байх хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө “*****” хүнсний дэлгүүрт гал гарсан бөгөөд гал гарсан нөхцөл байдал нь гадны нөлөөгүй ба эд хөрөнгө санаатай устгах гэмтээх, галдан шатаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 336 дугаар тогтоол болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гал түймрийн улмаас “*****” хүнсний дэлгүүрийн барилга болон тус барилга дотор байсан хүнсний бараа бүтээгдэхүүн, бусад тоног төхөөрөмж шатаж гэмтсэн бөгөөд зохигчид нь гал гарсан гэм буруутай үйлдлийн талаар маргаж, гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ******* шинжээч томилох тогтоолын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ахлах зохицуулагч, галын шинжээч, ахмад ******* гал гарсан нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтэд “... богино холболтоос үүссэн ...” гэж заасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргиын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 12465 дугаар захирамжаар Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч дүгнэлт гаргасан шинжээчдэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу шинжээчдэд хуульд заасан эрх, үүрэг хариуцлагыг танилцуулаагүй, холбогдох баримтад гарын үсэг зуруулаагүй байна.
Иймд шүүх өмнө гарсан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан арга, журмын дагуу цуглараагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газрыг мөн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар тогтоолоор нэмэлт шинжээчээр томилж шийдвэрлэсэн.
Шинжээчээр томилогдсон Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлтэд “... гүйдлийн ачааллыг тооцоололгүйгээр нэг залгуурт олон цахилгаан хэрэгслийг нэгэн зэрэг залгаснаар цахилгааны хэлхээнд ачаалал үүсэж, гүйдэл дамжуулах утсанд халалт үүсэж тусгаарлагч бүрээс шатаж эхэлсэн. ... зэс голтой хар бүрхэвчтэй утас яг тэр хэсгээрээ тасарсан нь богино холболт явагдсан. Цахилгааны хэлхээнд хэт ачаалал болон цахилгааны богино холболт үүсэх үед цахилгааны щитны пускатель буухгүй байх тохиолдол нь гүйдлийн хурд, орчны температур мөн өндөр ампертай пускатель сонгож тавьснаас болдог. Бага ампертай пускатель байсан бол олон цахилгаан хэрэгсэл нэг дор залгахад пускатель ачааллыг даахгүй буух байсан. Хэргийн материалд пускателийн амперийг тусгаагүй ...” гэж тусгажээ.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар иргэн нь ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Цахилгааны аюулгүй байдлын MNS 5390: 2004 стандартын 5.1-д “Богино холбоо, хэт ачаалал,шилжилтийн эсэргүүцэл, аянгын үйлчлэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх”, 6.1-д “Цахилгаан шугам сүлжээг богино холбооны гүйдлээс хамгаалах зориулалтын хэрэгсэл, тоноглолыг тавьж ашиглах” гэж тус тус заажээ.
Хууль болоод холбогдох галын аюулгүй байдлын норм, стандартад заасны дагуу иргэн нь дээр дурдсан үүргийн хүрээнд түрээсийн гэрээний зүйл болох хүнсний дэлгүүрийн зориулалттай барилгын галын аюулгүй байдлыг хангах, цахилгаан шугам сүлжээг богино холбооны гүйдлээс хамгаалах зориулалтын хэрэгсэл, тоноглолыг тавьж ашиглах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй байхаар заажээ.
Хуульд зааснаар түрээслүүлэгч болох Нэх: Д.Пнь түрээслэгч болох хариуцагч Г.Бгэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан буюу ашиглалтын явцад галын аюулгүй байдлыг бүрэн хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч ******* нь хууль болоод холбогдох галын аюулгүй байдлын норм, стандартыг хангаж биелүүлэх үүрэгтэй этгээд юм.
Цахилгааны хэт ачаалал, богино холболтоос галт түймэр үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба богино холболт үүсэх үед цахилгаан шугам сүлжээг богино холбооны гүйдлээс хамгаалах зориулалтын хэрэгсэл, тоноглол ажиллаагүй тул гал гарсан шалтгаан нөхцөл нь түрээслэгч Г.Баасанхүүгийн гэм буруутай үйлдэл болон эсх үйлдэхүйтэй хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл цахилгааны богино холболтоос үүссэн галт түймэр нь түрээслэгч өөрийн түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгө болох барилгын галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас галт түймэр гарсан байна.
Иймд Хар: Г.Бгэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч Г.Бхолбогдуулан гаргасан гал гарсны улмаас учирсан гэм хорын хохирол 4,782,220, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хар: Г.Бнь нэхэмжлэгч Д.П-дхолбогдуулан гал гарсны улмаас учирсан гэм хорын хохиролд өмнөх түрээслэгчээс худалдаж авсан барааны үнэ 5,325.650 төгрөг, шинээр худалдаж авсан барааны үнэ 3,800.000 төгрөг, дэлгүүрт худалдсан авсан эд зүйлсийн 202,000 төгрөг, зурагт 150,000 төгрөг, дэлгэцтэй тоглуулагчийн үнэ 280,000 төгрөг, нийт 9,757,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Учир нь гал гарах үед Г.Баасанхүүгийн түрээслэн байсан “*****” хүнсний дэлгүүрт ямар нэр төрлийн хичнээн бараа бүтээгдэхүүн байсан болон гал түймэрт хэдий хэмжээний хүнсний болон бусад бүтээгдэхүүн өртсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Хар: Г.Бнь гал гарсны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дэлгүүрт байсан гэх хүнсний бараа бүтээгдэхүүнийг ачиж явсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Г.Баасанхүүгээс ирүүлсэн хүнсний бараа бүтээгдэхүүний талаарх гар бичмэлүүд болон зарлагын баримтуудад заасан бүтээгдэхүүнүүд нь гал гарах үед дэлгүүрт байсан, гал түймэрт өртсөн бараа бүтээгдэхүүн болохыг нотлохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийн хүрээнд Хар: Г.Бнь галт түймэрт өөрийн хичнээн нэр төрлийн ямар бараа бүтээгдэхүүн өртөж хохирол учирсан болохоо нотолж чадаагүй байна.
Иймээс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө “*****” хүнсний дэлгүүрт гарсан галт түймэрт хариуцагч Г.Б-ийнхэдий хэмжээний ямар хөрөнгө өртөж хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул Г.Б-ийннэхэмжлэгч Д.П-дхолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 9,758,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.П-ийнхариуцагч Г.Бхолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4,782,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон хариуцагч Г.Б-ийннэхэмжлэгч Д.П-дхолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 9,758,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар Нэх. Д.П-ээсулсын тэмдэгтийн хураамжид Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний тушаасан 112,220 төгрөгөөс илүү төлсөн 20,755 төгрөгийг буцаан олгож, үлдэх 91,465 төгрөгийг болон хариуцагч Хар:Г.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,100 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР