Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/503

 

 

 

 

 

 

 

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,   улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сундуй нярав овогт Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000000203 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Д.Лгийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг хулгайлж бусдад нийт 348.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч

Д.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2017 оны 10 дугаар сарын 26 ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон Зурагтын хуучин эцсийн автобусны буудал орчим явж байхад Самсунг Галакси эс- 6 маркийн гар утсаа   дуу сонсож яваад халааснаасаа алдсан  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/

Гэрч Г.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг зурагтын хуучин эцсийн автобусны золсоол дээр зогсож байх үед туранхай биетэй шар царайтай залуу гүйж ирснээ машины арын суудал дээр ахаа хурдан яваарай гээд сандарсан байдалтай энэ ах намайг зодох гээд байна хурдан яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

Эд зүйлийн үнэлгээний “Дамно” ХХК -н 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Д.Лгийн гар утсанд үнэлгээ хийсэн №ЧД1-48 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 27х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Иймд шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сундуй нярав овогт Б.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.  

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ