| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2132000000149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймгийн ******* сум 2 дугаар баг, Хайлааст №129 тоотод оршин суух хаягтай, урьд 1. ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2. мөн тус шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 3. ******* аймаг ******* сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 149/2019/14 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МИ:*******/ Боржигон овогт *******гийн *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Хайлаастын 129 тоотод байх өөрийнхөө гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 2021 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд иргэн Г.*******, Б.******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэдгээрийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, модоор цохих зэргээр зодож, Г.*******, Б.*******ийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед найз *******өө бид хоёр уулзаж 1 шил 0.5 шилтэй Хараа архи хувааж уусан. Тэгээд бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө зүс таних Алтанхундагын гэрт найз Тэнүүн байж магадгүй гээд очсон боловч найз Тэнүүн байгаагүй. Тэгээд *******, Төмрөө бид 3-ын дунд үл ойлголцол болж зодоон болсон. Бид хоёр дотор байгаа байх гээд хаалга нүдсэн чинь ******* гарч ирээд *******өөтэй хоорондоо үл ойлголцол болоод байсан. Тэгсэн Төмрөө Алтанхундагын гэдэс рүү нь нэг удаа “чи юу гээд байгаа юм бэ, дотор байгаа биз дээ” гэж хэлээд гараараа цохиж, дараа нь өшиглөсөн. Тэгээд ******* уурлаж *******өөг цохиж, өшиглөөд газраас мод авч байгаад уг модоороо толгой, нүүр, цээж хэсэг рүү нь цохиж нүдээд эхэлсэн. Би “та хоёр одоо болиоч” гээд Алтанхундагыг салгах гэтэл ******* гартаа байсан модоороо миний нүүр, толгой руу тус бүр 2 удаа цохисон. Би түүний бие эрх чөлөөнд халдаагүй. Салгах гэж байгаад зодуулсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 4-6 дугаар тал/
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд би *******ас “Тэнүүн танай гэрт байна уу” гэж асуусан чинь над руу томроод байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд Алтанхундагын цээжин тус газарт нь 1 удаа цохисон зүйл болсон. Тэгсэн ******* гартаа мод барьж байгаад уг модоороо толгой нүүр, цээж хэсэг рүү цохисон. Мөн манай найз ******* /Түвшин/-ийг уг модоороо цохиж зодсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р тал/
Гэрч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай хүүхэд Б.Алтанхундагын гэрийн хаалгыг хоёр хүн цохиж “Тэнүүнээ” гээд “байна уу” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч “манай хүүхэд нэг найзтайгаа унтаж байгаа, Тэнүүнээ чинь гэртээ байгаа байлгүй дээ” гэсэн. Хаалга цохиж байсан хоёр залуу учиргүй чанга, чанга цохиод байсан чинь манай хүүхэд Б.******* гарч ирсэн. Тэгээд би яваад очтол *******өө гэх залуу манай хүүхдийн гэдэс, цээж хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь манай хүүхэд гэдсээ бариад тонгойсон чинь гэдэс рүү нь дахин 1 удаа өшиглөсөн юм. Б.******* гэнэт уурлаж *******өө гэх залууг барьж аваад газар унагааж нүүр, цээж, элэг бөөр хэсэг рүү нь өшиглөөд, гартаа мод бариад цохиж зодоод байхаар нь “хүн алах нь байна” гэж бодоод Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгч байх хойгуур Түвшин гэх залуу нь манай хүүхэдтэй муудалдаж мөн тэр хоёр хоорондоо зодолдоод байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт: ...
1. Б.*******өөгийн биед баруун зүүн чихний дэлбэн, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын дотор салстад шарх, зүүн шанаа чамархай, цээжний зүүн хэсэгт цус хуралт, баруун зүүн чихний дэлбэн, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Б.*******өөгийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 21-22 дугаар тал/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт: ...
1. Г.*******ийн биед толгойн оройн хуйх, духанд шарх, тархи доргилт, хуйх духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Г.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 27-28 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 69 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Алтанхундагын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /46 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 48-65 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Хайлаастын №129 тоотод байх өөрийнхөө гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 2021 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд иргэн Г.*******, Б.******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэдгээрийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, модоор цохих зэргээр зодож, Г.*******, Б.*******ийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 4-6 дугаар тал/, Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р тал/, Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 21-22 дугаар тал/, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 27-28 дугаар тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Алтанхундагыг Г.*******, Б.*******ийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Б.Алтанхундагыг ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Хайлаастын №129 тоотод байх өөрийнхөө гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 2021 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд иргэн Г.*******, Б.******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэдгээрийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, модоор цохих зэргээр зодож, Г.*******, Б.*******ийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн Алтанхундагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхундагыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Алтанхундагыг торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ