Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1722

 

 

      2020     10       01                                   2020/ШЦТ/1722

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: А.Хосбаяр

улсын яллагч: Ц.Ганцэцэг

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Пүрэвдоржийн Сайнбаярт холбогдох эрүүгийн 2006 00000 2501 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* 1987  оны 09 дүгээр сарын 22-ны  өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл  суманд  төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 251 дүгээр гудамжны 14  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянзүрх худалдааны төвийн орчимд иргэн У.Диваачанбаттай “цохилттой дрилний мөнгө өгөхгүй” гэх  асуудлаас болж маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд “биед дух, баруун чамархайн хуйх, баруун, хацар, эрүү, хүзүү баруун өвдөгт зулгаралт, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

          Хохирогч У.Диваачанба мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манай ажилд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* цахилгааны туслах ажилтнаар орсон. 2020 оны 08 дугаар сарын 05-ны орчимд ажил дээрээс бидний хэрэглэдэг цахилгааны уртасгагч, хана цөмлөгч хоёр алга болсон. Ингээд хэн авсан талаар хайхад ******* нь 2020 оны 07 дугаар сарын 03-н бичиж тэмдэглэсэн тэмдэглэл байсан. Би түүнээс хойш  ******* нь цахилгааны уртасгагч авч ирж өгсөн. Нөгөө хана цөмлөгчийг өгөх талаар асуухад хоёр өдрийн ажлын хөлсийг нь бодоод зөрүү мөнгө бодоод шинэ хана цөмлөгч авах талаар бодож бидний хариуцсан эзэн Нямсүрэн нь *******тай утсаар яриад хана цөмлөгч авах талаар бодож бидний хариуцсан эзэн Нямсүрэн нь *******тай утсаар яриад хана цөмлөгчийн зөрүү мөнгө өг гэж асуусан юм шиг байгаа юм. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны 17 цагийн орчимд би эхнэртэйгээ Цайз худалдааны төв дээр явж байхад ******* таарсан. Тэгээд би *******т хэлэхдээ та яагаад Нямсүрэнд худлаа хэлсэн юм вэ? Хана цөмлөгчийн тооцоо хийсэн байна одоо Нямсүрэнтэй ярь гэж хэлсэн чинь үгүй би ярихгүй гээд би хоёр муудалцсан. Тэгэхэд ******* миний футболкоор хоолой бооход би ухаан алдаж унасан. Нэг сэрэхэд би газарт унасан байсан мөн босож ирээд дахин *******тай барьцалдаж авсан тэр хооронд ******* миний мөр хэсгээс нэг удаа хазсан. *******ын эхнэр Оогий нүүр гараараа маажсан...” гэсэн мэдүүлэг

/хх-н 3-6/,

          Гэрч Ц.Мөнхдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нөхөр У.Диваачамбагийн хамт хүнсээ цуглуулаад Баянзүрх зах дээр нөхрийн хамт ажиллаж байсан Сайнаа ахтай таарсан. Урьд хамт ажиллаж байсан барилгын ажил дээрээс нь Сайнаа гэх хүн багаж авч яваад мөнгийг  нь авахаар тохирсон байсан боловч өөрийн бичиг баримтаа компани дээрээс очоод авчихсан байсан. Тэгээд өөрийн 2 өдрийн цалин болох 140.000 төгрөгийг тооцоод авчих гэсэн боловч Сайнаа ахын эхнэр намайг элдэв үгээр байнга хараагаад байсан. Тэгээд тэр өдөр багажаас болж маргаан эхэлсэн бөгөөд манай нөхрийг Сайнаа ах багалзуурдаад ухаан алдуулаад унагаачихсан ба мөн эхнэр нь манай нөхрийг маажаад байхаар нь би салгах гэж очоод эхнэрийг нь нэг удаа гараараа түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11/,

         Гэрч Т.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх зах дээр өөрийн нөхөр Сайнбаяр болон охин Амин-Эрдэнэ нартай хүнсний зүйлсээ цуглуулаад явж байсан бөгөөд манай нөхөртэй хамт ажиллаж байсан Диваачинба, эхнэртэйгээ хамт явж байсан. Диваачинба нөгөө цохилттой дрилл чинь мөнгө хүрэхгүй байнга, дахиад 100.000 төгрөг өгчих гэхээр нь манай нөхөр чи өөрөө болно гээ биз дээ, болгочихгүй яасан юм вэ? Гээд байж байхад ардаас машин сигналдаад байхаар нь хоёулаа зам чөлөөлсөн юм. Диваачинба машинаасаа бууж ирээд аль чи даргатай ярь гэсэн. Манай нөхөр би юу ярьдаг юм гээд маргаан эхэлсэн манай нөхрийг түрүүлээд Диваачинба заамдалцаж байгаа ухаан алдаж унаад удаагүй босоод ирсэн. Тэгэхээр би машинаасаа бууж очоод нөхрөө өмөөрөөд эр хүмүүс маргалдаж байхад чи яах гээд Диваачимбагийн эхнэрийг холдуулсан ба би нөхрөө өмөөрөөд Диваачинба руу дайрсан. Гэхдээ маажсан эсэхээ сайн мэдэхгүй байна.” / хх-н 12-13/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10873 дугаартай:

1.У.Диваачамбагийн биед дух, баруун чамархайн хуйх, баруун хацар, эрүү, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, хүзүү эгэмд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-н 15-16/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10873 дугаартай:

  1. *******ын биед хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-н 21-22/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 23-24/

   Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Т.Оргилмаа болон охин Амин-Эрдэнэ нарын хамт хүнсээ цуглуулаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Баянзүрх захаас гарах үед хамт ажиллаж байсан Диваачанба, эхнэртэйгээ хамт машинаас бууж ирээд намайг “авч явсан цохилттой дрилны үлдэгдэл 100.000 төгрөгөө өг” гээд нэхээд байсан ба би надад тийм их мөнгө байхгүй, би чамд өөрийн болон хүүгийнхээ ажилласан цалингаа өгсөн ба чи өөрөө авахдаа болно, хүрнэ гэж авчихаад одоо яагаад нэмж мөнгө нэхээд байгаа юм вэ гэхэд хэрүүл хийгээд маргалдаад эхэлсэн. Диваачинба намайг түрүүлж заамдаж аваад түлхээд дайраад байхаар нь би зөрүүлээд боогоод авсан бөгөөд тухайн үед Диваачанба газар унаад өгсөн. Унаад удаагүй босож ирээд чамайг ална гээд занаад байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл /хх-н 44/, У.Диваачанба, Т.Сайнбаяр нарын саналууд /хх-н 50-51/, прокурорын тогтоол / хх-н 55/, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 27/,

          *******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/, яллагдагч Т.Сайнбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  48-49/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

            ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянзүрх худалдааны төвийн орчимд иргэн У.Диваачанбатай тааралдаад “цохилттой дрилний мөнгө дутуу өгсөн, Нямсүрэнтэй ярь гэж хэлсэнээс болж  маргалдаж улмаар түүнийг заамдахад зөрүүлэн заамдан авч газарт унаган цохисоноос  эрүүл мэндэд “биед дух, баруун чамархайн хуйх, баруун, хацар, эрүү, хүзүү баруун өвдөгт зулгаралт, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

         Хохирогч У.Диваачанбагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд би *******т хэлэхдээ та яагаад Нямсүрэнд худлаа хэлсэн юм вэ? Хана цөмлөгчийн тооцоо дутуу хийсэн байна одоо Нямсүрэнтэй ярь гэж хэлсэн чинь үгүй би ярихгүй гээд би хоёр муудалцсан. Тэгэхэд ******* миний фудболкоор хоолой бооход би ухаан алдаж унасан. Нэг сэрэхэд би газарт унасан байсан мөн босож ирээд дахин *******тай барьцалдаж авсан тэр хооронд ******* миний мөр хэсгээс нэг удаа хазсан. *******ын эхнэр Оогий нүүр гараараа маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 3-6/,

          Гэрч Ц.Мөнхдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд өөрийн 2 өдрийн цалин болох 140.000 төгрөгийг тооцоод авчих гэсэн боловч Сайнаа ахын эхнэр намайг элдэв үгээр байнга хараагаад байсан. Тэгээд тэр өдөр багажаас болж маргаан эхэлсэн бөгөөд манай нөхрийг Сайнаа ах багалзуурдаад ухаан алдуулаад унагаачихсан ба мөн эхнэр нь манай нөхрийг маажаад байхаар нь би салгах гэж очоод эхнэрийг нь нэг удаа гараараа түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11/,

         Гэрч Т.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Диваачинба машинаасаа бууж ирээд аль чи даргатай ярь гэсэн. Манай нөхөр би юу ярьдаг юм гээд маргаан эхэлсэн манай нөхрийг түрүүлээд Диваачинба заамдалцаж байгаа ухаан алдаж унаад удаагүй босоод ирсэн. Тэгэхээр би машинаасаа бууж очоод нөхрөө өмөөрөөд эр хүмүүс маргалдаж байхад чи яах гээд Диваачимбагийн эхнэрийг холдуулсан ба би нөхрөө өмөөрөөд Диваачинба руу дайрсан. Гэхдээ маажсан эсэхээ сайн мэдэхгүй байна.” / хх-н 12-13/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10873 дугаартай шинжээчийн дүгнэлтээр....1. У.Диваачамбагийн биед дух, баруун чамархайн хуйх, баруун хацар, эрүү, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, хүзүү эгэмд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна.  Цааши хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон  / хх-н 15-16/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10873 дугаартай шинжээчийн дүгнэлтээр : *******ын биед хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж тогтоогдсон./ хх-н 21-22/,

*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Диваачинба намайг түрүүлж заамдаж аваад түлхээд дайраад байхаар нь би зөрүүлээд боогоод авсан бөгөөд тухайн үед Диваачанба газар унаад өгсөн. Унаад удаагүй босож ирээд чамайг ална гээд занаад байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг хянаад *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж, харин хуульд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Энэ хэрэгт шийдвэрлэх зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй ” /хх-н 50/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар *******  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. *******  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН