Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0306/З |
Дугаар | 128/ШШ2020/0283 |
Огноо | 2020-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0283
2020 оны 04 сарын 30 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Т.Х Т.Б, Т.Э, Т.Т
Хариуцагч: С д З д
Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаянд тус бүр 700 м.кв газраа эзэмших боломжоор хангах үүргээ биелүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах, Ж.А аас Т. Х т 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шийдвэрлэхийг даалгах, Ж.Ааас Т.Хт шилжүүлсэн газартай давхцуулан Т.Х Т.Б, Т.Э, Т.Т г нарын газрын орц, гарцыг хааж В.Э, П.Ч, Ж.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар газар олгосныг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын 4 иргэн 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаян 700 м.кв хүртэл газруудыг эзэмшүүлж шийдвэрлэсэн. Газар зохион байгуулагч Ч.П тэй гэрээ байгуулж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нэгж талбарын дугаарын кадастрын зургийг хийлгүүлж мэдээллийн санд бүртгүүлж хашаагаа барьсан. Гэвч үүний дараа эрхээ хэрэгжүүлж кадастрын зургийн дагуу хашаагаа барих гэтэл солбицлын цэгүүдэд айлууд хашаа барихаар болж биднийг хашаа барихад боломжгүй болгосон. Бидний барьсан гэрээт газрын баруун талд нийтийн эзэмшлийн зам гаргасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн зүүн талд барь гээд бид нар түүний дагуу хашаагаа барьсан боловч 2012 онд хашааг хүчээр буулгаад 2015 онд гурван нэр бүхий этгээдэд газар олгосноор орц гарцгүй орж гарах боломжгүй болсон.
2012 онд иргэн Т.Х Ж.А нарын газар эзэмших эрхийг шилжүүлж авсан боловч тус эрхийг шилжүүлж өгөхгүй байсаар байгаад иргэн Ж.Аын газрыг Ж.Б давхардуулж олгосон.
Иймд В.Э, П.Ч, Ж.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны 338 дугаар захирамжаар газар олгож бидний эзэмшиж байсан газрын зургийг өөрчилж бидний барьсан хашаа нурааж 22 748 860 төгрөгийн хохирол учруулсан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны 338 дугаар захирамжийн В.Э, П.Ч, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага гаргасан.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирүүлэхдээ иргэдийн Нийтийн Хурлаас ирэх ёстой байтал ирээгүй. Хариуцагчаас ирүүлсэн ерөнхий төлөвлөгөө нь энэ хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагатай уялдуулж Ж.Ааас Т.Хт газар шилжүүлнэ өгсөн захирамж гарсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн. Түүний дагуу Т.Х Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт очоод гэрээ байгуулах гэсэн боловч 1 дүгээрт шүүхээр шийдвэрлэж байгаа хоёрдугаарт бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад кадастрын газар очиж шүүхээр үзлэг хийлгэхэд бид нар огт аваагүй мэдээлэл авсан. Ж.Ааас Т.Хт шилжүүлнэ өгсөн кадастрын зураг дээр Ж.Б олгосон газарт давхцаж байгаа. Шилжүүлээд өгсөн гэж байгаа бол гэрээгээ байгуулахгүй. Мөн кадастрын зураг давхацсан байдаг. Ийм учраас шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Ж.Бэй давхацаж байгаа талаар мэдсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших тухай өргөдөл өгөхдөө анхдагч эхний өгсөн иргэнд өгөх ёстой. Хуульд заасны дагуу өргөдлөөр газар олгох ёстой байтал гуравдагч этгээд нар өргөдөл өгсөн талаар гарч ирэхгүй байна. Улмаар албан ёсоор өгөөгүй байна. Өөртөө байгаа мэдээллийг ашиглаж өөрийнхөө аав, ээж хамаатандаа тус газрыг авсан. 20 гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Нийт 60 гаруй сая төгрөг гаргаж хашаагаа янзалсан. Кадастрын зураг давхцаж байгаа талаар ерөөсөө мэдээлэл өгөөгүй. Орц гарцын тухайд П.Ч, В.Э нарын газар хааж байгаа. Шүүх өөрөө очиж үзсэн учир мэдэж байгаа байх. Баруун талд айлууд залгаатай байдаг. Ж.Бийн газар нь Т.Хын газрыг давхардуулаад кадастрт авсан байгаа. Тэгээд орц гарцгүй учраас зүүн талаас 2100 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам болгоод ашиглах боломжгүй байна. 5 иргэний газар эзэмших эрх олгосон боловч эзэмших боломжгүй хязгаарласан. Нөгөө талаараа гарах гэтэл орц гарцгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан шиг иргэнийг хуурч мэхэлж, худал амлалт өгч, хамаарал бүхий этгээддээ уг газраас өгсөн юм байхгүй. Мөн нийтийн өмчийн орц, гарц гаргаж цуцлуулах нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжинд зааснаар Төрийн захиргааны байгууллагын үүрэг бөгөөд манай байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд иргэний эзэмшлийн газраас авсан газрыг өөр газраар сольж өгсөн нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хувийн материалыг татаж судлахад архивт 2011 онд газар эзэмшихээр бүрдүүлж өгсөн материалууд байсан. Харин нэхэмжлэлийн шаардлагад байгаа маргааныг шийдвэрлүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд баримтууд байхгүй байна. Мөн 2011 оны 274 дүгээр захирамжаар Санзайн газарт нэхэмжлэгч нарт газар олгож байсан. Сүүлд 2015 онд нэр бүхий гуравдагч этгээдээр байгаа хүмүүст захирамж гарч байсан. Нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг нь шүүхийн шатанд гарч ирэх байх. Нийтийн эзэмшлийн зам талбай гэж тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч байгаа бодит газраасаа давуулж хашаагаа хашаалсан байдаг. Тийм учраас нотлох баримт шинжлэн судлахад зөв буруу гарч ирэх байгаа. Өмнө нь гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар нэгж талбарын 3057/05874 дугаар бүхий 700 м2 кв газрыг иргэн П.Чд, 3057/05872 дугаар бүхий 700 м2 кв газрыг иргэн Ж.Б, 3057/05878 дугаар бүхий 700 м2 кв газрыг тус дүүргийн 19 дүгээр хороо Санзайн аманд зуслангийн зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр олгогдсон байна.
Ингээд 2014 оны 06 дугаар сард өөрсдийн эзэмшил газартаа хашаа барьж зуслангийн барилгын ажил эхлүүлэхээр очтол эзэмшил газруудыг нь дайруулж, өөр иргэн хашаа барьсан байсан тул энэ талаар тодруулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандахад иргэн Т.Х, И.Э, Т.Т, Т.Б нарын 4 иргэн хашаа барьсан байсныг олж мэджээ. Ийнхүү эзэмшил газар дээр нь хашаа барьснаас үүдэн, иргэд маань газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас арга буюу Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2014 онд 2 удаа, 2015 онд 2 удаа өргөдөл гомдол гаргасан тул тус албанаас тухайн газрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулахаар шийдвэрлэх үед буюу 2015 оны 9 дүгээр сард албадан чөлөөлөх мэдэгдлийн дагуу зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэн Т.Х нар ирсэн байна. Гэтэл Т.Х нь тэдэнд хандан “би газаргүй болох гээд байна харилцан тохиролцоод хашаагаа баръя, та нар орц гарцаа дээд талдаа гаргаад хашаагаа барьчих, Ж.Аын газар руу хашаагаа оруулаад барьж болно, учир нь Ж.А миний хамаатан, би газрыг нь авч байгаа юм, би өөрөө барилгын ажил эрхэлдэг энд зуслангийн хотхон барина, танай газар дээр хашаа барихад ямар хэмжээний материал орох талаар тооцоог нь гаргаж өгье гээд өөрийн гараар тооцоо гаргаж өгсөн болно. /Тэрхүү гараар бичиж хийж өгсөн тооцооны хуудасны хуулбар бидэнд байгаа бөгөөд эх хувийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн болно/ Ийнхүү хоорондоо тохиролцон орц гарцыг хашааны дээд талдаа гарган, хашаагаа барихаар шийдэж, Т.Хын хамт явж “К ” ХХК-иар тухайн үед буюу 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тухайн газар дээр хэмжилт хийлгэсэн. /Кадастрын зураг нь байгаа болно./ Түүнчлэн харилцан тохиролцсон тул талууд цаашид эзэмшил газрын талаар гомдол гаргахгүй болно гэдгээ газрын албаны ажилтнуудад мэдэгдэж, газар чөлөөлөх ажиллагааг зогсоож, хашаагаа барьсан бөгөөд хашаа барихад иргэн П.Ч, В.Э нараас 9 сая гаруй төгрөгийн зардал гарсан болно. Нэгэнт талууд хоорондоо харилцан тохиролцсон учир 2015 онд эзэмшил газрын кадастрын зурганд "К " ХХК дээр хамт очиж өөрчлөлт оруулснаар, Сүхбаатар дүүргийн Газрын албаны кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгүүлэн, баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч нар нь Т.Хын төрсөн ах дүү нар бөгөөд газрын маргааныг тухайн үедээ харилцан тохиролцож, асуудлаа шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд нарыг зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан. Мөн хуурамч баримт бичиг үйлдсэн гэх мэтээр гүтгэн дайрч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Т.Х нь маргаан бүхий газрын асуудлаар 2015 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан тул эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч нар болон газрын албаны газар зохион байгуулагч А зэрэг үйл баримтыг мэдэх гэрчүүд мэдүүлэг өгснөөр эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг нь талууд тохиролцож, кадастрын зурганд өөрчлөлт оруулж, хашаагаа барьсан болохыг давхар нотолно. Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь харилцан тохиролцож, маргаан бүхий газраа өөрсдөө чөлөөлөн өгч, иргэн П.Ч, В.Э нарт хашаагаа барихыг зөвшөөрч, кадастрын зурганд өөрчлөлт оруулсан атлаа газрын албыг буруутай мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч өмгөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээр шаардлагын тухайд С д З дд дараах шийдвэр гаргахыг даалгаж өгөх гэж байна. Эхний шаардлагын хүрээнд 4 нэхэмжлэгч иргэн бидний эзэмшил газраас авч нийтийн эзэмшлийн шороо нь зам буюу орц гарц гаргасан. Байшин хашаа бариулсан тул гэж байгаа. Энэ 4 иргэний газраас хэсэгчилж аваад нийтийн эзэмшлийн шороон зам гаргаж тэр хавийн бүх иргэдэд нийтийн хэрэгцээнд ашиглуулж байгаа тул хэсэгчлэн авсан газрын хэмжээгээр тэр хавийн орчим чөлөөтэй байгаа газраас үргэлжлүүлж газар нөхөн олгох улмаар кадастрын захирамж гаргахыг хүссэн. Ямар нэгэн орц гарц гаргахын даалгах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар олгосон байгаа 700 м.кв газраас нийтийн эзэмшлийн зам талбайд өгсөн байна. Үүний орон нөхөж газар олгож өгнө үү гэсэн шаардлага байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй байна. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4 иргэнд газар олгохоор болсон захирамжийн дагуу кадастрын зураг хийсэн. Өнөөдрийг хүртэл энэ захирамжийн дагуу тус хүмүүс газар эзэмшиж байгаа. 2015 онд гуравдагч этгээдүүдийн газар дээр иргэн Т.Х хашаа барьсанаас болоод асуудал үүсээд энэ асуудлаас шалтгаалаад зөвхөн 7 иргэний газрын кадастрын зураг өөрчлөгдөж байгаа. Өөрөөр ямар нэгэн хүчин төгөлдөр захирамж байхгүй. Хэдэн м.кв газраар газар нь нийтийн эзэмшилд орсон бэ? гэдэг талаар тогтоогдсон үйл баримт байхгүй байна. Кадастрын зурганд байршил хасагдсан бүртгэл байхгүй гэсэн тайлбар ирсэн. Яг хэдэн м.кв газар гаргаж яг хэдийг нь даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Газар хэдэн м.кв газраар багассан талаар тогтоогдохгүй байна. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийн дагуу газраа эзэмших, ашиглах эрх нь нээлттэй байгаа. Тэр эрхийг зөрчсөн хүн байхгүй. Хоёрдугаар шаардлагын тухайд иргэн Ж.Ааас иргэн Т.Хт 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Сүхбаатар дүүргийн Санзайн Багабаянгийн зуслангийн зориулалттай 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч энэ талаар тодорхой тайлбар хэлэх байх. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр захирамжаар Т.Х луу газар эзэмших эрх шилжсэн. Засаг дарга захирамжаа гаргаад шилжүүлээд өгсөн үйл баримт байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага тухайд хангагдах үндэслэл байхгүй. Гуравдагч этгээд П.Ч, Ж.Б, В.Э нарын тухайд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар газар эзэмшсэн. Өнөөдөр энэ гурван иргэн бол 338 дугаар захирамжийн дагуу газар эзэмшиж байгаа. Кадастрын зургууд 7 иргэн хоорондоо учраа олоод 2015 оны кадастрын зураг хийлгэсэн боловч хүчин төгөлдөр захирамжгүй учраас хуучин 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. Улмаар тус захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд бусдын эзэмшил газартай давхцаж байгаа бол газрыг бусдад олгохыг хориглоно гэж заасан. 2012 оны миний үйлчлүүлэгч нарын 338 дугаар захирамжаар эзэмшсэн газар нэхэмжлэгч нарын газартай ямар нэгэн байдлаар давхацсан үйл баримт байхгүй. Өөрөөр хэлбэл давхцаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн орц гарц хаасан учраас энэ хүмүүсийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж үйл баримт ярьж байгаа бол Газрын тухай хуулиар тухайн үеийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжид хавсаргасан зургаар нэхэмжлэгч нарын орц гарц хаагаагүй гэж байгаа. Энэ бол газар зохион байгуулалтын асуудал яригдах юм. 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Хуулинд 6 үндэслэлээр хүчингүй болгож байгаа. 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл боломж байхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл тогтоогдож байна. 2015 онд миний үйлчлүүлэгч нарын газар дээр Т.Х хашаа бариад Газрын алба нь хууль бусаар барьсан хашаагаа буулга гэдэг шаардлага хүргүүлээд тус газар дээр очоод уулзсан байдаг. 338 дугаар захирамжаар энэ хүн 3 газар эзэмшсэн талаар хэзээ мэдсэн бэ? гэхээр 2015 онд нэхэмжлэгч нар мэдэж байсан. Газрын албаныхан энэ уулзалтад очоод бүх асуудлаа ярилцсан. Тэгээд кадастрын зураг өөрчилж ярьсан асуудал яригдаж байгаа. Энэ үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. 2015 онд миний эрх ашиг хөндөгдөж байсан талаар мэдсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой. Анхны гомдол 2018 онд гарч ирсэн. Гомдлоо 3 жилийн дараа гаргасан. Ийм учраас 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. 1, 2, 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаянд тус бүр 700 м.кв газраа эзэмших боломжоор хангах үүргээ биелүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Т.Хт 18640336, Т.Б 186403372, Т.Эд 186403373*******, Т.Тд 186403372******* нэгж талбар бүхий тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2/1872 дугаар албан бичгээр “...Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарын газар 2012 оны 02 дугаар сард архивын зурган мэдээлэлд анх бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй.” гэсэн нь тус газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр нотлогддог.
Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хэн нэгний газар эзэмших эрхтэй давхцалгүй, мөн уг эзэмшил газарт нь нийтийн эзэмшлийн зам барих, орц, гарц гаргах талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр гараагүй боловч маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон кадастрын мэдээллийн сан дахь зургийг google earth зурагтай давхцуулсан зургаар Т.Х /18640336/, Т.Э /186403373*******/, Т.Т /186403372*******/ нарын эзэмшил газрын зарим хэсэг нийтийн эзэмшлийн зам, орц, гарцтай давхцсан байна.
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/1025 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 26 зусланг хамруулсан Зуслангийн ерөнхий төлөвлөгөөг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд тусгаснаар нэхэмжлэгч нарын дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшсэн газар нь зам, орц, гарцтай давхцалгүй, мөн гуравдагч этгээдүүдийн /186403373*******, 18640337*******, 18640337*******/ дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршил нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй боловч, уг нэгж талбаруудын байршлыг 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн нэгдсэн санд өөрчилсөн нь төлөвлөгөөнд тусгасан зам, орц гарцыг хааж байрласан байна.
Нэхэмжлэгч Т.Х /эхнэр Б.А/, Т.Т, Т.Э нараас эзэмшил газраа ашиглах боломжоор хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжаар дээрх 3 иргэнд тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /хаана байрлалтай ямар нэгж талбартай газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй, гэрээ, гэрчилгээ байхгүй, хувийн хэрэг нээгдээгүй/ байна.
Дээрх 3 иргэний хүсэлтийн агуулгаас нэхэмжлэгч нарын дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшсэн газар нь бодит байдалд орц, гарц, нийтийн эзэмшлийн замтай давхцсан бөгөөд эзэмших боломжгүй болсон газрын хэмжээгээр дүйцүүлэн шинээр газар эзэмших хүсэлт гарган дүүргийн Засаг даргын А/448 дугаар захирамжаар шийдвэрлүүлсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамж хүчинтэй байгаа” талаар дурдсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байна.
Иймээс Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т ”Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаянд тус бүр 700 м.кв газраа эзэмших боломжоор хангах үүргээ дүүргийн Засаг дарга биелүүлсэн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2. Ж.Ааас Т.Хт 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ж.А 186403372******* нэгж талбар бүхий 422 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр захирамжаар эзэмшсэн бөгөөд уг газраа Т.Хт шилжүүлэх хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/339 дүгээр захирамжаар Ж.Аын газар эзэмших эрхийг Т.Хт шилжүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 00001******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... газар эзэмших шийдвэрийн дагуу гэрээ, гэрчилгээ гарсан боловч шүүхээр Ж.Бийн эзэмшил газартай давхцалтай газрын маргааныг шийдвэрлэж байгаа тул гэрчилгээг олгоогүй байгаа.” гэсэн тайлбарыг гаргажээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба газар эзэмших гэрчилгээ олгох үүрэгтэй бөгөөд Ж.Ааас Т.Хт 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг дүүргийн Засаг дарга 2017 оны А/339 дүгээр захирамжаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Ж.Ааас Т.Хт шилжүүлсэн газартай давхцуулан Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарын газрын орц гарцыг хааж, В.Э, П.Ч, Ж.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар газар олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар Ж.Б, Д.Ч, В.Э нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн /гэрчилгээ, кадастрын зурганд дахь нэгж талбарын дугаарууд зөрүүтэй/ бөгөөд гуравдагч этгээдийн газрын хувийн хэрэгт байх кадастрын зурагт нэр нь бичигдээгүйгээс хэнд аль нэгж талбарыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр тус газрын кадастрын хэлтсийн даргаас: “Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны 02 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 18640336, 186403372, 186403373*******, 186403372******* /нэхэмжлэгч нарын/ дугаартай газрууд анх бүртгэгдсэн.
...Нэгж талбарын 186403373*******, 18640337*******, 18640337******* /гуравдагч этгээдүүдийн/ дугаартай газрууд нь дээрх нэгж талбаруудын орц гарцыг хаасан байршил 2015 оны 10 дугаар сард архивын зурган мэдээлэлд анх бүртгэгдсэн.” гэсэн тайлбарыг өгчээ.
Гуравдагч этгээдүүдийн газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны 02 дугаар сар, 2015 оны 9 дүгээр сарын мэдээллээр нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй дундаа орц, гарцтайгаар тусгагдсан, боловч 2015 оны 10 дугаар сард оруулсан өөрчлөлтөөр нэхэмжлэгч нарын эзэмшил газрын орц, гарцыг хаасан, мөн Т.Хын Ж.Ааас шилжүүлэн авсан нэгж талбарын 1864033725063 дугаар бүхий газартай Ж.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 18640337******* нэгж талбар бүхий /газар эзэмших гэрчилгээнд бичигдсэнээр/ газар давхцалтайгаар тусгагдсан байна.
Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар Ж.Б, Д.Ч, В.Э нарт эзэмшүүлсэн газрын байршил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар өөрчлөгдөөгүй байхад 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн санд байршлыг өөрчилсөн нь хууль бус болжээ.
Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан байгууллага нь Газрын зураглал ба кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар ”эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.” эрх олгогдоогүй атал кадастрын мэдээллийн санд 2015 оны 10 дугаар сард гуравдагч этгээд Ж.Б, Д.Ч, В.Э нарын эзэмшил газрын байршлыг өөрчилсөн мэдээллийг зохих байгууллагын шийдвэргүйгээр оруулсан нь тогтоогдож байна.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн дагуу гуравдагч этгээдүүдийн газрын байршлыг кадастрын мэдээллийн санд зөвтгөснөөр нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй орц, гарцыг хаахгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Т.Хын Ж.Ааас шилжүүлэн авсан газартай гуравдагч этгээд Ж.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь давхцалгүй боловч, 2015 оны 10 дугаар сард мэдээллийн санд уг газрын байршил өөрчлөгдсөнөөр газрын давхцал үүссэн.
Түүнчлэн “Ж.Б Ж.А нарын эзэмшил газрын маргааныг шүүхээр шийдвэрлэж дуусах хүртэл Т.Хын Ж.Ааас шилжүүлэн авсан газрын гэрээ, гэрчилгээг олгохгүй байгаа” гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан байна.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 34 дүгээр зүйлийн 34.1.”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар В.Э, П.Ч, Ж.Б нарт эзэмшүүлсэн газар нь Ж.Ааас Т.Хт шилжүүлсэн газартай болон Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарын газрын орц гарцыг хаагаагүй, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2015 оны 10 дугаар сард зөвшөөрөлгүй оруулсан В.Э, П.Ч, Ж.Б нарын газрын байршил нь орц, гарц хааж, давхцал үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоодож байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжийн В.Э, П.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, харин уг захирамжийн Ж.Б холбогдох хэсгийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Т.Хын Ж.Ааас шилжүүлэн авсан газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж, Т.Хт газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдлыг нэгтгээд Т.Х Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газраа эзэмших боломжоор хангах үүргээ биелүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах, Ж.Ааас Т. Х 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ж.Б холбогдох хэсгийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж, Т.Хт газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
Гуравдагч этгээд Ж.Б 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барж, түүний нөхөр Д.Ч******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 104 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгчөөр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.3, 106.3.11, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын зураглал ба кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э******* нарын С д З дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ж.Б холбогдох хэсгийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж, Т.Хт газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,
48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн
тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор
хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн
114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН