Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0222/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч С.Г-,

Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З- Ц-ы Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818004170257 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******   суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, төрсөн дүү түүний 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай З- Ц-ы Г-, /Регистрийн дугаар: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Ц.Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Ойчдын 15 дугаар гудамжинд иргэн С.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Ойчдын 15 дугаар гудамжинд иргэн С.Г-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчимд хүүгийнхээ гэрт урд шөнө нь ууж байгаад үлдсэн архиа уугаад *******  тоот гэрлүүгээ алхаж очоод 10-15 минут орчим байж байгаад Дархан багийн Тосгон хэсэг рүү сүү авах гээд явж байгаад *******   дугаар гудамжны тасархай гудамжны хажууд алхаж байсан Ц-ы Г- гэх залуу унтаж байхаар нь хажуугаар нь гарсан чинь араас гартаа чулуу барьсан гүйж ирээд миний зүүн нүд орчимд цохьсон. Би тэр үед Г- гэх залуутай яагаад намайг цохиж байгаа юм гээд барьцалдаад байж байтал араас манай садангийн дүү болох *******   хүүхдээ хүргэж өгөх гэж таараад бид хоёрыг салгаад дүү *******  хамт цэцэрлэг рүү хүүхэдээ өгөх гээд орохоор нь би арагшаа алхаж байсан чинь араас Г- гүйж ирээд дахиад миний толгой руу цохихоор нь зугтаагаад айл руу ороод цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч*******   мөрдөн байцаалтад өгсөн ”Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өглөө гэртээ байж байгаад 8 цагийн орчимд хойшоо цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх гээд гараад явж байсан чинь миний урд талд нэг гудамжны цаана Г- ах хойшоо явж байгаа харагдаад өнгөрсөн. Тэр үед би араас нь алхаад *******   дугаар гудамжны тасархай гудамжинд явж байсан чинь урд талд хүргэн ах зүс таних залуутай маргалдаад нөгөө залуу нь Г- ахыг чулуугаар нүдэн тус газар нь цохихоор би салгаад нөгөө хүнийг цааш нь түлхээд Г- ахыг аваад цаашаа яваад би цэцэрлэг рүү ороод Г- ах гадаа үлдсэн. Тэгээд би хүүхдийн хувцас солиод 10-15 минут орчим болоод гараад ирсэн чинь нөгөө замд муудалцаад байсан залуу Г- ахтай маргалдаад толгойг нь хагалаад цус гарсан байхаар нь аваад аавынхаа гэрлүү орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн  31-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “С.Г-ийн биед тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, хуйхны зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно”  гэх 571 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/ болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С.Г- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ц.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, прокурор нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч З- Ц-ы Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Ц.Г-оос гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уг ялыг эдлүүлэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД