Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 414/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар П.Даваасүрэн

-шүүгдэгч З.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бт холбогдох эрүүгийн 2034000000482 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Есөн зураа гэх газарт иргэн П.Уртнасанг “та хоёр эмэгтэй хүүхэд байхад айлгалаа, та хоёр хүчиндэх гэж байж магадгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал,баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч П.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 5 тал/, хохирогч П.Уртнасангийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, шүүх эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №454 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 тал/, шүүгдэгч З.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Есөн зураа гэх газарт иргэн П.Уртнасанг “та хоёр эмэгтэй хүүхэд байхад айлгалаа, та хоёр хүчиндэх гэж байж магадгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал,баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 1 тал\

- эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 30 тал\

- хохирогч П.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримтууд \хх-ийн 17 тал\

- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 13-ны өдрийн №454 дугаартай “...П.Уртнасангийн хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/

- Хохирогч П.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би тухайн үед согтуу байсан. Тэгсэн чинь л намайг ирээд зодчихсон..., ...Миний нүдрүү 2 удаа цохисон шиг санаад байна..., ...Намайг 2020 оны 08 дугаар сарын 02-ны оройны 18 цагийн орчимд намайг цохисон.......Би эмчилгээний болон нааш цааш явсан зардлаа нөхөн төлүүлж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

- Хохирогч П.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...Би өөрийн хадам Нэргүйн хамтаар Баянчандмань сумын 3-р багт байрлах замын хажуугийн Очироогийн дэлгүүрээс 1 шил Хараа архи аваад гэрлүүгээ өгстөл мотоциклийн бензин дуусаад унтрахаар нь хотруу шатахуун захиад явган буцаж гэртээ очоод архиа ууж, орой 15 цаг өнгөрч байхад дахин 1 шил Хараа 0 5-тай архи Очмроогчмн дэлгүүрзэс аваад хадам ахтай дэлгүүрийн хажууд хээр хувааж уугаад бензин хүлээж дэлгүүрийн хажууд хашаа налаад сууж байхад машинтай хоёр хүн ирээд үгийн зөрөөгүй намайг зодоод байхаар нь та нар яах гээд бид нарыг зодоод байгаа юм бэ? гэсэн чинь "Та хоёр соггуу дэлгүүрийн худалдагч охиныг элэг барьлаа, хүчиндэх гэлээ" гэхээр нь "би энэ дэлгүүрийн хүмүүсийг таньдаг би тийм зүйл хийхгүй" гээд байж байтал дэлгүурийн эзэн Очироо ирсэн. Очироод би "Танай хүүхдийг би тэгэхгүй гэдгийг мэдэж байгаа биздээ би арай ч тэгэхгүй" гээд учраа олсон. Тэгсэн дэлгүүрийн эзэн залуу Очироо тэр хоёр залууг "Та нар юмны учир ололгүй хүн амьтныг ингэж зодоод байхдаа яадаг юм бэ? Гээд нөгөө хоёр залууг загнаж байсан. Тэр хүмүүс хадам талын хүмүүс нь байсан..., ...Би зодуулж нүд таглагдсан байсан болохоор хараагүй. Тэгээд ч согтуу байсан. Нэргүйг хэд хэдэн удаа өшиглөөд энэ муу пиздаа яасан юм бэ гэхээр би наад хүн чинь яагаа ч үгүй аль эрт архи уугаад тасарсан байсан юм гээд цохиулаагүй.......Би тэр хүмүүсийг цохиогүй. Тэр хоёр нийлж байгаад намайг зодсон.Нэрийг нь мэдэхгүй. Надад хэлээгүй..., ...Нүдний яс цуурсан, хамрын самсаа цөмрөлттэй хагалгаанд орох шаардлагатай гэж Улсын 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орно гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/

үүгдэгч З.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 8 сарын эхээр орой 18 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хот руу явж байсан юм. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын 52-ийн давааны урд талд манай эхнэрийн дүү нь хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би тэрүүгээр явж байхад гэрийн болон дэлгүүрийн цонхыг нүдээд байж байсан. Тэгээд би эзэнгүй байна гэж бодоод гүйж очоод яаж байна гэж асуутал тэр хоёр согтуу хүн газар суучихсан. Тэгэхээр нь би "Та 2 хоёр эмэгтэй хүүхэд байхад айлгалаа, та 2 хүчиндэх гэж байж ч магадгүй" гэж хэлсэн чинь тэр залуу "бид нар айл аймаг тийм зүйл байхгүй, хөгшин кобро минь залуу явж үзээгүй юу" гэж хэлэхээр нь бид хоёр барилцаж аваад тэр намайг баруун шилбэ рүү өшиглөсөн. Тэгхээр нь би баруун, зүүн талаас нь нүүр рүү нь цохьсон...тэр хүн эмэгтэй хүүхэл айлгаад орилоод байсан, тэгээд би уурлаад 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/

-Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч П.Уртнасангийн биед “хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт” гэмтэл учруулсан З.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч П.Уртнасангийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч З.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З.Бын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч П.Уртнасан нь мөрдөн байцаалтын шатанд нийт 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч З.Б нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг гаргасан байна.  

 

Шүүгдэгч З.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлээ.

            

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Быг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА