Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0221/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Дархан-уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .Х б овогт А-ийн Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002370209 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х б овогт А-ийн Х /регистрийн дугаар: ....................../, .................... оны ...... дугаар сарын........... -ны өдөр .............. аймгийн .................  суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ........ , эцэг, эх,........ дүүгийн хамт ...........  аймгийн ..............  сумын .......... дүгээр баг ................. дугаар байрны ......... тоотод оршин суух хаягтай /........... аймаг, .......... сум, ........ дүгээр баг, ......... дугаар хороолол, ........ дугаар байр, ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 3 дугаар сарын 13-наас  14-нд шилжих шөнө ............ аймгийн.......... сумын .......... дугаар баг .............гудамжинд байрлах ........... байрны....  тоотод хувийн маргааны улмаас иргэн Э.Э зодож  баруун гарын шууны шарх, завжны зүүн тал, 2 хөмсөгний дунд, нурууны баруун тал, баруун гарын шуун даахь зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х  мэдүүлэхдээ: “Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн 01:00-02:00 цагийн орчимд манай нагац ах А.Д-Ээхнэр Болортуяа “энд бөөн юм болоод байна” гээд залгасан. Тэгээд М.Мөнхзаяа, А.Д-Эбид гурав их сургуулийн урд талын 2 давхар байшингийн гадаа очтол Болортуяа гадаа гарчихсан хоёр ширхэг тамхи хүнд оруулаад өгчих гэхээр нь бид нар дээшээ гарсан. Тэгээд ортол Э.Э  нь манай нагац ах А.Д-Эрүү “Чи А.Г-Э-ийндүү биз дээ. Наад янхнаа аваад яв” гээд орилоод байсан. Би тэгээд О-д янхан минь сэрээч гэж хэлээд өшиглөсөн боловч сэрээгүй. Тэгээд Э.Э  над руу “наад бэрийгээ аваад зайл. Би одоо цагдаа дуудлаа.” гэж хэлээд шил авч шидсэн. Тэгээд Э.Э  гарахдаа усан дээр гишгээд халтирч унахдаа хойшоо саваад унасан. Би тухайн үед ногоон өнгийн хүрэмтэй байсан. Д-Эөмсөж явсан хүрэм миний куртикээс арай цайвар өнгөтэй. ” гэв.

 

Эрүүгийн 2018002370209 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Э.Э ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 03 сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд би гэртээ эхнэр О-ийн хамт байж байсан чинь Р эгч, Б, М гурвуулаа нэг шил 0.75 литртэй Сархад архитай ирээд бид тавуулаа хувааж уусан. Архиа ууж дуусаад 19-20 цагийн орчимд Р эгч, М 2 явлаа гээд яваад Б манай гэрт үлдсэн. Тэгээд Б, манай эхнэр О бид 3 нийлээд нэг шил 0.75 литртэй Хараа архи, нэг хайрцаг тамхитай аваад тэрийгээ хувааж уугаад сууж байгаад архиа дуусахад цаг 02 цаг орчим болж байсан. Тэгсэн чинь Б нөхөр Д-Э лүү залгаад ирээд авчих гээд манай гэрийг зааж өгөхөөр нь би наад хэдийгээ оруулаад хэрэггүй шүү, чи өөрөө яваарай гэж хэлсэн. Тэр үед би хоол хийх гээд шөл буцалгаж байсан, тэгсэн чинь удалгүй Х  Д-Э хоёр орж ирээд манай эхнэр О унтах гээд хэвтэж байсан чинь Х  энэ янхан О байна шүү дээ гээд хөл рүү нь өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь Д-Э намайг боль гэсэн чинь Х  шууд миний толгой руу гараараа цохисноо алнаа гээд газар байсан архины шилийг хана руу аваад хагалсан чинь Д-Э над руу савтай ус байсан тэрийг аваад над руу цацсан чинь Х  тогоотой шөл аваад манай эхнэр О рүү цацсан чинь О хөнжлөөр хаасан чинь Х  газар хагарсан байсан архины шилний амсрыг аваад ална гээд хатгахаар нь би гараараа хаасан чинь миний баруун гарын шууг 2-3 удаа архины шилний амсраар хатгахаар нь би хажуугаар зүтгэж гараад байрны эзнийг дуудсан. Тэгсэн чинь байрны эзэн гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Х  миний араас гарч ирээд дахиад миний толгой руу гараараа 2-3 удаа цохисноо гараад яваад өгсөн. Тухайн үед Д-Э над руу ус цацсан. Тэгээд Х  намайг зодож архины шилээр гарыг минь гэмтээсэн. Түүнээс өөр намайг зодож цохисон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.Батжаргалын хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн үед 28 тоот өрөө хөлсөлдөг Э  гэдэг залуугийн эхнэрийнх нь төрсөн өдөр болж архи уугаад шуугилдаад байхаар нь нийтийн байр тул болохгүй орцгоо гэж хэлсэн. Гэтэл гаднаас хоёр эрэгтэй 2 эмэгтэй орж ирээд 2 давхар руу гарахаар нь араас нь очиход миний урдаас 28 дугаар өрөөний түрээслэгч Э  гэдэг залуу нүцгэн дотуур хувцастайгаа гарч ирээд нүүрнээс нь цус гарчихсан “Ахаа намайг цохичихлоо.” гэж хэлсэн.  Араас нь нөгөө хүмүүс нь бууж ирэхэд нэг эмэгтэй нь “Уучлаарай ахаа наад хэд чинь манай эгчийг согтоосон байна.” гэж хэлсэн. Тэгтэл миний хажуугаар урт ногоон өнгийн хүрэмтэй залуу манай түрээслэгч залууг хаана нь мэдэгдэхгүй цохиод орилсон. Намайг харж байхад бол ногоон өнгийн урт хүрэмтэй залуу 1 удаа цохисон. Э  гэдэг залуугийн нүүр хэсгээс нь цус гарсан, баруун гарын шуу хэсгээс цус гарсан байгаа харагдсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих 02 цаг 40 минутын орчим би унтаж байхад хаалга дуугарсан, тэгэхээр нь би хяналтын камерт харахад хоёр залуу /туранхай намхан залуу, өндөр махлаг залуу/ нэг жирэмсэн эмэгтэй гурав гаднаас орж ирээд айлуудын хаалгыг татаад яваад байхаар нь би нөхрөө сэрээгээд гаднаас хүмүүс ороод ирлээ гараарай гэж хэлсэн, тэгэхэд манай нөхөр хаалгаа онгойлгоод юун хүмүүс вэ гэж асуухад нөгөө хоёр залуу нь жирэмсэн эмэгтэй рүүгээ заагаад энэ аль өрөөнд байсан юм бэ гэж асуусан. Тэгэхэд манай нөхөр хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гарсан бөгөөд өрөөнд байхад хоёр давхарт шил хагарах чимээ дуугарсан. Ингээд би хувцсаа өмсөөд нөхрийнхөө араас 2-3 минутын дараа гарахад 28 тоотод амьдардаг Э  гэх залуу нүцгэн баруун гарынх нь шуу зүсэгдээд цус нь гарсан, хоёр хөмсөгний дунд нь зулгарсан байдалтай зогсож байсан бөгөөд Э ын хажуугаар камерын бичлэг дээр харагдаж байсан хоёр эрэгтэй, жирэмсэн эмэгтэй гурав хаалгаар гараад явж байсан. Манай нөхөр араас нь гараад буцаж орж ирээд машинд суугаад явчихлаа гэж надад хэлсэн...Би Э аас юу болсон талаар асуухад гаднаас хоёр залуу орж ирээд нэг нь архины шил хагалаад хагархай шилээр миний гарыг зүссэн гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цаг 55 минутын орчим унтаж байхад /манайх 27 тоот өрөөнд байдаг юм/ 28 тоотод хүмүүс шуугилдаад шил хагарах чимээ гарахаар нь би гэрээсээ гарч ирээд харсан чинь танихгүй хоёр залуу бас нэг жирэмсэн эмэгтэй гурав 28 тоотоос гараад явж байсан бөгөөд 28 тоотод амьдардаг Э  гарч яваа харагдсан, би араас нь дагаад шатаар буухад манай ах Б  урдаас нь ирж таарсан тэгэхэд гаднаас орж ирсэн танихгүй нөгөө хүмүүс гараад явсан Э  нэг давхарт үлдсэн юм. Тэгэхээр нь би Э аас юу болсон талаар асуухад Х /Х / гэж залуу манай гэрт гаднаас орж ирээд манай гэрт байсан архины шилийг хананд цохиж хагалаад миний баруун гарын шууг зүсчихлээ гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ ороод унтаж амарсан юм.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Г.О-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны орой ...Намайг унтаж байхад миний хөл рүү нэг хүн өшиглөхөөр нь сэрээд харсан чинь Х  намайг өшиглөөд энэ янхан О байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Э  хөөе юу болоод байна гэж хэлсэн чинь Х  газар байсан тогоотой хоолны үлдэгдлийг над руу цацсан, хажууд нь Д-Э газар байсан хувинтай усыг манай нөхөр Э  руу цацсан бөгөөд Х  манай гэрт байсан “Хараа” архины шилийг хананд цохиж хагалаад энэ янхан О энд юу хийж байж байгаа гэж хэлсэн, тэгэхэд манай нөхөр гадагшаа гарах гэсэн чинь Х  гартаа барьсан байсан архины шилээрээ манай нөхөр Э ын баруун гарын шууг зүссэн бөгөөд манай  нөхөр тэр чигээрээ цаашаа хаалгаар гараад явсан юм...Э ын биед учирсан дээрх гэмтлийг Х  учруулсан.” гэх мэдүүлэг[6],

 

Шинжээч эмч Д.Туяагийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Э ын биед үүссэн гэмтлийн баруун гарын шуун дахь гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Э.Э ын биед үзлэг хийхэд баруун гарын шууны дунд 1/3-ын гадна хөндлөн байрлалтай 2х0.5см, дагуу байрлалтай 2.2х0.4мс хэмжээтэй, оёдол тавигдаагүй, зах ирмэг тэгш 2 шарх байсан. Хүн хурц ир үзүүртэй зүйл дээр унах үед тухайн биетийн хэмжээнээс хамаараад гүн шарх үүссэн байдаг. Дээрх Э.Э ын биед үүссэн шарх нь гүн биш байсан учир унах үед үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг[7],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Э.Э ын биед баруун гарын шууны шарх, завжны зүүн тал, 2 хөмсөгний дунд, нурууны баруун тал, баруун гарын шуун дахь зулгаралт тогтоогдлоо. Э.Э ын биед илэрсэн баруун гарын шуун дахь шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн, бусад зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Э ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 250 дугаар шинжээчийн дүгнэлт[8],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн Хэсэг газрын үзлэг: “...Нүүрэнд өнгөц шархтай, баруун гарын шуу гаднаа 2 газар зүсэгдсэн шархтай.” гэх хуудас[9],

 

Шүүгдэгч А.Э-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Э-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Х  нь 2020 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө .........  аймгийн ...... сумын ....  дугаар баг ........... гудамжинд байрлах нийтийн байрны ...  тоотод хувийн маргааны улмаас иргэн Э.Э ыг зодож  баруун гарын шууны шарх, завжны зүүн тал, 2 хөмсөгний дунд, нурууны баруун тал, баруун гарын шуун дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “А.Х  нь хохирогч Э.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Д.Золзаяа дүгнэлтдээ: “А.Х-г хохирогчийн биед халдаж байхыг харсан гэрч байхгүй. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан нь н.Болортуяагаас болсон байтал түүнийг яагаад мэдүүлэг өгөхгүй гэсэн талаар тэмдэглэл байхгүй. Мөн эд мөрийн баримтаас хурууны хээний шинжилгээ аваагүй. Хохирогч өөрөө л А.Х  зүссэн гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь эргэлзээтэй байна.” гэв.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Э.Э ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шүүгдэгч А.Э-ийн бусадтай зүй бус харьцсан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Э.Э ын эрүүл мэндэд учирсан баруун гарын шууны шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Х д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Х эс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Д.Золзаяа “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрхийн амьжиргааны баталгаажин түвшингөөс доогуур орлоготой бүлэгт харьяалагддаг, эрхэлсэн тодорхой ажилтай байдал болон гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай этгээд байна.

Шүүгдэгч А.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч А.Х д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч А.Х д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж архины хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х б овогт .А-ийн Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8-11 тал

[2] Хавтаст хэргийн 17-18 тал

[3] Хавтаст хэргийн 19-20 тал

[4] Хавтаст хэргийн 24 тал

[5] Хавтаст хэргийн 29 тал

[6] Хавтаст хэргийн 30-31 тал

[7] Хавтаст хэргийн 30-31 тал

[8] Хавтаст хэргийн 38-39 тал

[9] Хавтаст хэргийн 40-41 тал

[10] Хавтаст хэргийн 64-73 тал