| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0051/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/51 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуу овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Хотгойд овогт Даваажавын Отгонбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонбилэгт холбогдох 1923000380042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан Улиастай сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл-1, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Даваажавын Отгонбилэг Регистрийн дугаар: /ИЮ93042812/
Шүүгдэгч Д.Отгонбилэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Даваажавын Отгонбилэг нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээсдугаар сарын 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах арын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Suzuki swift маркийн 25-87 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь ослын талаар мэдүүлсэн хохирогч А.Өвдөлийн “...Отгонбилэг 2 ширхэг лаазтай 0.5 грамтай пиво, би нэг 0.5 грамтай пиво ууцгаасан... Отгонбилэг араас машинтайгаа ирээд хүргээд өгье гэхээр машинд нь суусан чинь 1 дүгээр 10-н жилийн арын замаар төвийн чиглэл рүү маш хурдтай явсан. Тэгэхээр нь би зөөлөн яваач гэж байсан тэрнээс хойш ухаан алдсан байсан нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн юм...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.Лхагвадоржийн “...Эхнэрийг гэрээс гарч явахад 20 цаг болж байсан. Тэгээд эхнэр ирэхгүй болохоор нь би утас руу нь залгахад утас нь дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь би Отгонбилэг рүү залгасан чинь утсаа авсанаа “би 01 дүгээр арван жилийн энд байна. Танай эхнэр байхгүй” гэж хэлсэн. Тэгээд орой нь эмнэлэг дээр осолд ороод очсон байсан...” гэсэн мэдүүлэг, Д.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Өвдөл намайг гэрийнхээ гадаа хүрээд ир гэхээр нь би машинаа барьж Өвдөлийн гадаа очиж Өвдөлийг аваад бид 2 миний машинтай 1 дүгээр сургуулийн хашаан дотор орж машин дотор нэг нэг 0.5 грамтай пиво ууцгаасан юм. Пиво ууж байхдаа Өвдөл бид хоёр ялихгүй зүйлээс маргалдсан юм. Тэгээд би тэндээсээ Өвдөлийг хүргэж өгөх гэж явж байхдаа шон мөргөж осол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогч А.Өвдөлийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201920043 дугаартай “Иргэн А.Өвдөлийн зүүн талын дагзны хэсгийн тархины эдийн няцрал, гавал яс баруун талдаа духны хэсгээс доош хамрын хянга яс болон таславчийг дайрч зүүн талын суурь ясны урд далавч яс хүртэл үргэлжилсэн хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун талын хацар ясны нум сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун талын ухархайн дотор ханын дотогшоо цөмөрсөн хугарал, хамрын таславч яс муруйлт, духны баруун талд, дээд уруулын баруун талд, доод уруулын баруун талд шарх, хамрын баруун угалзны хэсэг, баруун хацар, духны баруун хэсэг, эрүүнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, зүүн шилбэний гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт, баруун өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.13-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Отгонбилэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн”, мөн дүрмийн 12.2-т “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Д.Отгонбилэгийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . Шүүгдэгч Д.Отгонбилэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Иймд шүүгдэгч Д.Отгонбилэгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмйн дээрх заалтуудыг зөрчиж, согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Suzuki swift маркийн 25- 87 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Отгонбилэг нь хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1890000 /нэг сая найман зуун ерэн мянга/ төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч А.Өвдөл нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Отгонбилэгийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Д.Отгонбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Д.Отгонбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар / нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25-87 ЗАН улсын дугаартай Suzuki swift маркийн 0308959 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчийн Д.Отгонбилэгийн 1010955 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хотгойд овогт Даваажавын Отгонбилэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбилэгийг 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч Д.Отгонбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 / нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй. 5.Шүүгдэгч Д.Отгонбилэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Д.Отгонбилэгийн хувьд ногдох хөрөнгөнөөс IPhone-6 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25-87 ЗАН улсын дугаартай Suzuki swift маркийн 0308959 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, Д.Отгонбилэгт буцаан олгож, 1010955 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 8.Шүүгдэгч Д.Отгонбилэг нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА