Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 065

 

 

                            

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, 

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Н.Болормаа,

шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Баярсайханы Баярбат, Бүргэд овогт Ганболдын Энхтулга нарт холбогдох эрүүгийн 2016 2501 0530 дугаар хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Боржгон овогт Баярсайханы Баярбат, 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэл, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн 2 дугаар гудамж 10 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сар хорих ял шийтгэгдсэн, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн УТ91030616 дугаартай,

2. Монгол улсын иргэн, Бүргэд овогт Ганболдын Энхтулга, 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6 дугаар байрны 15 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сар хорих ял шийтгэж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн УХ88052653 дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр машин механизм хэрэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Кингдом” хотхоны 107 дугаар байрны 28 тоотод оршин суух Ч.Оюунгэрэлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж 25 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн тоноглолтой бүс, бугуйвч, булган ороолт зэрэг эд зүйлийг хулгайлж 7.500.000 төгрөгийн, хохирогч Д.Балжидмаагийн мөнгөн бугуйвч, гинж, ээмэг, бөгж, кулон, шүрэн бугуйвч, чулуун бугуйвч, зүүлт, бөгж, сувдан зүүлт, энгэрийн зүүлт, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.092.000 төгрөгийн нийт 8.592.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Баярбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Энхтулгын гэрт очсон. Бид хоёр хоол хийж идчээд “Урлан бүтээх төв”-н хавьд байрлах РС тоглоомын газарт очиж тоглосон. Тэгтэл над руу хуучин төмөр замд байсан найз утсаар ярьж 13-р хороололд РС-ний газар тоглож байна. Хүн дутаад байна хүрээд ир гэж хэлсэн.  Би Энхтулгыг дагуулж 13 хороололд байрлах РС тоглоомын газар найз дээрээ очсон. Тэгтэл тоглох гэж байсан хүүхдүүд дутуу байна гэхээр болиод гэр рүүгээ харихаар Нарны замаар машинтай явж байгаад Энхтулгад би эхнэртэйгээ хэрэлдсэн, хоёулаа ганц шил архи уух уу гэж асуусан. Энхтулга машин барьж байгаа гэхээр би чи байж бай гэж хэлээд хүнсний дэлгүүрээс 0.33 л архи авсан. Тэгээд баруун тийшээ харсан “Кингдом” гэдэг хот руу эргээд зогссон. Тэгээд би нэг шил архи уусан. Би Энхтулгад мөнгөний хэрэгцээ гараад байна гэж хэлсэн. Мөн Төмөр замд байдаг хулгай нар ингэж хулгай хийдэг талаар ярьсан. Би бие засах гэж машинаас буугаад нэг байшингийн булан тойроод бие зассан тэгээд хартал нэг хүн байхгүй байшин байхаар нь буцаж очоод Энхтулгаас отвёрк байна уу гэж асуусан. Энхтулга надад отверк өгөхөөр нь аваад нөгөө байшингийн цонхон дээр очоод онгойлох гэсэн боловч чадаагүй. Тэгэхээр нь отвёркний ишээр нь цонхийг хагалсан. Байшингийн дотор ороод сервантны урд нь мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн хажуу талын шургуулга дотор мөнгөн бүс байхаар нь авсан. Тэгээд жижиг өрөөний цонхоор авсан эд зүйлээ Энхтулгад өгсөн. Бид хоёр машинтайгаа явж РС тоглоомын газар очиж шөнийн 01 цаг хүртэл тоглосон. Тэгээд гэр гэртээ харьсан. Маргааш өдөр нь 12 цагийн үед Энхтулгатай “Урт цагааны” өмнө уулзсан. Тэгээд Урт цагааны дэлгүүр орж худалдагчаас мөнгөн эдлэл авах уу гэж асуусан. Тэгтэл тэнд байсан нэг эгч сая цагдаа наад хүүхдийн зургийг асуугаад байсан гэж хэлэхийг сонсоод бид хоёр гарсан. Бид хоёр хоорондоо ярилцаад Оросын хил гарахаар тохиролцсон. Би хилийн хориотой байсан учраас хил гарч чадаагүй. Харин Энхтулга хил гарсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Энхтулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед Баярбат манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарч “Урлан бүтээх” төвийн хавьд байрлах РС тоглоомын газар очиж тоглосон. Тэгтэл Баярбатын гар утас дуугарч ярьсан. Баярбат надад миний таньдаг найзууд 13 дугаар хороололд тоглож байна. Хүн дутаад байна хүрээд ирэх үү гэж байна. Хоёулаа явъя гэж хэлсэн. Тэгээд 13 дугаар хороололд байрлах РС тоглоомын газарт очиж тоглохоор болтол хүн дутуу болохоор тоглож чадаагүй. Тэгтэл Баярбат “би эхнэртэйгээ маргалдсан байгаа хоёулаа ганц шил архи уух уу” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “машин барьж байгаа уухгүй” гэж хэлсэн. Баярбат тэгтэл хүнсний дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгээд бид хоёр харих гэж Нарны замаар машинтайгаа явж байтал Баярбат “Кингдом” хотхон руу эргэчих наана чинь нөгөө архиа ууя гэж хэлсэн. Тэгээд би машинаа зогсоосон, Баярбат нэг шил архи задалж уусан, тэгээд надад хүмүүс айлын цонхоор орж эд зүйл авдаг тухай ярьсан. Мөн одоо цагаан сар болох гэж байна мөнгө хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Баярбат машинд сууж байгаад бие заслаа гэж буугаад явсан. Удалгүй Баярбат ирээд надаас отвёрка байна уу гэж асуусан. Би Баярбатад отвёрк гаргаж өгсөн. Тэгтэл Баярбат нэлээн удаад байхаар нь араас нь очтол Баярбат айлын цонхоор намайг дуудаж нэг саарал үүргэвчтэй зүйл өгсөн. Би тэгээд эд зүйлийг авч машиндаа хийгээд Баярбаттай цуг РС тоглоомын газар руу явсан. Тэгээд маргааш өдөр “Урт цагаан”-ны урд Баярбаттай уулзсан. Бид хоёр Урт цагааны дэлгүүр рүү ортол худалдагч Баярбатыг заагаад “нөгөө цагдаа энэ хүүхдийн гэрэл зургийг зааж асуугаад байсан ш дээ” гэж хэлэхээр нь би Баярбатыг эндээс холдоё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний машиныг ломбардад тавьж Сэлэнгэ аймаг руу явсан. Би хил гараад, Баярбат хилийн хоригтой байсан учраас хил гарч чадаагүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Г.Баярбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “би ганцаараа машин дотор архи уугаад тэндээсээ машинаас бие засахаар нэг байшингийн булангаар бие засах гэсэн чинь тэр байшингийн буланд 2 цонх гэрэлгүй, эзэнгүй байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би бие засчихаад машин руугаа буцаж очоод овтёрка авчираад нэг гэрэлгүй байсан айлын цонхыг онгойлгох гэсэн чинь онгойхгүй байсан. Өмнө нь би машин дотор архи ууж байхдаа Энхтулгатай мөнгөний хэрэг болоод байна, айлын цонхыг овтёркаар хөшиж онгойлгоод хулгай хийж болдог гэдгийг манай Төмөр замд байсан хулгай хийдэг хүмүүс урд өмнө ярьж байсан санаанд ороод энэ харанхуй байгаа айлын цонхыг хөшиж онгойлгоод мөнгө болчих юм байвал авчихъя гэсэн чинь Энхтулга зөвшөөрсөн. Тэгээд би овтёркаар цонхыг хөшиж үзсэн чинь онгойхгүй байхаар нь ишээр нь цонхыг хагалаад би дотогшоо ороод Энхтулга цонхны хажуу талд хүн хараад зогсож байсан. Би тэр харанхуй цонхтой айл руу цонхыг нь дотроос нь онгойлгоод орсон чинь тэр айлын жижиг өрөөнд орсон байхаар нь цаашаа коридорийнх нь гэрлийг асаасан чинь том өрөөнийх нь гэрэл хамт ассан. Тэгээд том өрөөнд нь сервантан дотор нь баахан мөнгөн аяга харагдахаар нь хажуугийн шүүгээг нь онгойлгосон чинь мөнгөн бүс, хар өнгийн даавуун тор байхаар нь мөнгөн бүсийг нь авч торонд хийгээд хажуугийн сервантан дотор байсан мөнгөн аягануудыг бүгдийг нь авч торонд хийгээд нөгөө өрөөнд нь орсон чинь эмэгтэй хүний гоо сайхны эд зүйл хийдэг бололтой тольтой шүүгээ байхаар нь тэр шүүгээг нь онгойлгож үзсэн чинь дотор талд нь эмэгтэй хүний цагаан өнгийн уутанд хийсэн ээмэг зүүлт байхаар нь ууттай чигээр нь аваад сүүлд орсон өрөөнийх нь цонхоор нь гараад ирэхэд цонхны дор Энхтулга хүлээгээд зогсож байхаар нь ууттай зүйлээ өгөөд араас нь цонхоор үсэрч буугаад бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн. ...мөнгөн аяга нь 15 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний ээмэг, бөгж, зүүлт байсан, тэр зүйлийг нь тоолж чадаагүй. Нэг ч зүйл зарж борлуулж чадаагүй, бүгд боодолтой чигээрээ байсан. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 56-57 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад Г.Энхтулгын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Нарны замаар зүүн тийш явж байхдаа Нарны замын хойно нэг байрны тэнд зогсоод машин дотор архиа ууж байгаад Баярбат айлын цонхоор орж хулгай хийдэг хүмүүс зурагтаар гарсан гэж ярьж байсанаа “бие засаадахъя” гээд байшингийн булан тойроод жаахан байснаа буцаж хүрч ирээд надаас “отвёрка байна уу” гэж асуухаар нь машины хаалганы самбарын хажуугийн халаасанд байсан отвёрка гаргаж өгсөн чинь аваад цаашаа байшингийн булан тойроод 5-6 минут хэсэг алга болохоор нь машинаас буугаад байшингийн булан эргээд харсан чинь хүн байхгүй байхаар нь би буцаад машиндаа очоод сууж байсан чинь Баярбат нэг үүргэвч барьсан орж ирэхээр нь юун үүргэвч вэ гэсэн чинь би сая хашаа даваад бие засаж байгаад олсон юм гэж хэлэхээр нь тэр үүргэвчтэй зүйлийг үзэлгүй за явъя гээд тэндээсээ хөдлөөд өмнө нь тоглож байсан пи си тоглоомын газар очоод тэндээ оройн 24 цаг хүртэл тоглож байгаад тэндээсээ гараад гэр гэрлүүгээ явсан. Маргааш нь Баярбат над дээр ирээд өчигдөр би чамайг машинд сууж байхад чинь нэг айлын цонхоор ороод хулгай хийсэн гэж хэлээд манайд нэг саарал үүргэвчтэй 17 ширхэг мөнгөн аяга, үнэт эдлэл байгаа гэж хэлээд надад нэг цүнх өгөөд үүнийг нуучих гэсэн. Тэгээд чамд мөнгө байна уу, мөнгө байвал зээлчих, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн чинь чи тэгвэл машинаа тавьчих, хоёулаа хамт гадагшаа явъя, намайг цагдаа нар хайгаад байна гээд гуйхаар нь би автомашинаа ломбарданд 1.800.000 төгрөгөөр барьцаанд тавиад хоёулаа хойшоо Орос руу хил гаръя гээд 17 цагийн үед Драгон дээрээс Алтанбулаг явах жижиг тэргэнд суугаад Алтанбулаг дээр мөнгөө солиулчихаад хойшоо хил гарах гээд машинд суугаад хилээр гарах гэсэн чинь Баярбатыг хилийн хоригтой байна гээд хил дээр аваад үлдсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 61 дүгээр тал/

 

Хохирогч Ч.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Кingdom хотхоны 107б дугаар байрны 28 тоотод байх гэрээсээ 13 цаг 40 минутын үед нөхрийн хамт гараад гадуур ажилтай яваад ирсэн. Тэр үед гэрт хүнгүй байсан. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 18 цаг 40 минутын үед гэртээ нөхрийн хамт ирээд хаалгаа түлхүүрээр нь онгойлгох гэсэн чинь хаалганы цоож онгойхгүй нилээн удаан оролдсоны эцэст манай нөхөр орцноос гараад байшингаа тойрч үзээд эргэж ирээд манай байшингийн цонхыг хагалаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудах гэсэн чинь цагдаагийн утсыг мэдэхгүй болохоор нь том охин Номин луу утасдаад гэрт хулгай орсон байна, цагдаа дуудаарай гээд гэрийнхээ гадаа хүлээгээд байж байсан чинь цагдаа нар ирээд цонхоор ороод дотор талаас нь хаалгыг онгойлгосон. Тэгээд гэртээ орсон чинь унтлагын өрөөний цонхыг хагалаад том охины өрөөний цонхыг онгойлгоод хулгайч гарсан бололтой байсан. Тэгээд өрөөнд байсан зүйлүүдээ харсан чинь нэг сарын өмнө угаагаад сервантан дотор тавьсан мөнгөн аяганууд, зарим нэгийг нь давхарлаад, зарим нэгийг нь зэрэгцүүлээд өрөөд тавьсан байсан мөнгөн аяганууд бүгд хулгайд алдагдсан. Хажууд нь тахил дээр идээ тавиад орхисон мөнгөн аягыг үлдээгээд бусдыг нь бүгдийг нь авсан харагдсан. Мөн хажуугийн сервантанд байсан манай нөхөрийн мөнгөн бүс, цаад гал тогооны өрөөнд байсан манай бага охины гоёлын чимэглэл хийдэг шүүгээ хоосон, шүүгээн дотор унаад үлдсэн юмуу гэмээр ганц хоёр ширхэг чулуун зүүлт, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл үлдсэн. Мөн энд тэндээс хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй гялгар тор, даавуун тор шалаар тараагаад хаясан харагдсан. Том өрөөний сервантанд байсан жижиг болон дунд гарын Монгол улсад үйлдвэрлэсэн 24 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна, тэр аяганууд нь хэмжээний хувьд 14,13,15 мм-ийн мөнгөн аяганууд байсан, аль аяга нь хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна, хээгүй цулгай мөнгөн аяга нь 3-4 ширхэг байсан, хажуу бөөрөн дээрээ бичигтэй аяга 5-аас илүү байсан аль аяга хэдэн ширхэг байсныг мэдэх боломжгүй байна, манай нөхөр Улсын Их Хурлын гишүүн байсан, ажлаар хөдөө орон нутагт явж байхад болон Монгол Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн байхад хүмүүс их аяга бэлэглэдэг байсан. Манай гэрт нийтдээ 40 ширхэг аяга байдаг, дунд гарын аягануудыг нь уутанд хийгээд хөргөгчин дээр тавьсан байсныг хулгай хийж байсан хүмүүс хараагүй үлдээсэн байсан. Мөн манай нөхрийн мөнгөн тоногтой ширэн бүс, манай охин Балжидмаагийн ээмэг, зүүлт, гинж зэрэг гоёлын эд зүйл хулгайд алдагдсан байна. ...Манай гэрийн цонх хагарсан болохоор 80.000 төгрөгөөр цонхоо шиллүүлсэн. Мөн монгол дээлэн дээр ороодог зэрлэг булга нэмээд хулгайд алдагдсан. ...Манай гэрээс сүүлд нэг бүрчлэн тоолж үзэхэд 25 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсанаас мөрдөн байцаалтын шатанд 17 ширхэг мөнгөн аягаа буцааж авсан, одоо үлдэгдэл том, жижиг нийлсэн 8 ширхэг аяга дутаад байгаа. Одоо 8 ширхэг мөнгөн аяга, булган ороолт, цонхны шилээ нэхэмжилнэ. …Одоо ямар нэг гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

  • ийн 33,130 дугаар тал/

 

 Хохирогч Д.Балжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Унждаг том ээмэг 3 ширхэг, унжлагтай бугуйвч 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, чулуутай мөнгөн гинж 1 ширхэг, чулуун ээмэг, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, энгэрийн зүүлт 2 ширхэг, чулуун бөгж 1 ширхэг, төмөр бөгж 5 ширхэг, нарийн мөнгөн гинж 3 ширхэг, зузаан мөнгөн гинж 1 ширхэг, улаан шүрэн бугуйвч 1 ширхэг, чулуун бугуйвч 1 ширхэг, том шигтгэдэг ээмэг 2 ширхэг, жижиг унжлагатай ээмэг 2 ширхэг, шигтгэдэг жижиг ээмэг 4 ширхэг, мөнгөн кулон 3 ширхэг, мөнгөн ээмэг 4 ширхэг, ногоон сувдан ээмэг 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг, шармал гинж 1 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Хулгайд алдсан эд зүйлээ бүгдийг нь тоо ширхэгээр нь олж авсан болохоор одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

  • ийн 36 дугаар тал/

 

Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хулгайн хэрэгт холбогдохын 2-3 хоногийн өмнө манай ах Баярбат миний гар утас руу залгаад миний гадаад паспорт, хувцас хунар гэрээс аваад Тээврийн товчооны тэнд хүрээд ир гэж хэлэхээр нь би хэлсэн ёсоор нь гэрээс хэлсэн зүйлийг нь аваад гадаад паспорт, хувцас хунарыг нь аваачиж Тээврийн товчоон дээр аваачиж өгөхөд нэг найзтайгаа хамт зогсож байсан, би хамт зогсож байгаа хүнийг нь танихгүй хүн байсан. Тэгснээ манай гэрийнхэн асуух юм бол ах нь найзтайгаа  хөдөө явлаа шүү гэж хэлээрэй гээд салсан. Би хаашаа, ямар ажлаар явж байгаа талаар асуугаагүй. Тэгээд би гэррүүгээ очоод байж байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд танай ах чинь хаана байна гэж асуухаар нь манай ах гэртээ ирээгүй 2-3 хонож байна гэж хэлээд явуулсан. Хувцас аваачиж өгсний маргааш нь төмөр замаас нэг хүн цагдаагийн газар юм өгч явуулсан, тэрийг нь утсаар нь холбогдож аваад Гэмт хэрэгтэй тэмцэх газар аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хэлсэн дугаарын утас руу нь залгаад Баярбат ах залгуулсан юм. Та цагдаагийн газарт юм өгүүлэх хүн мөн үү? гэсэн чинь тийм байна, чи 13-ын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь хэлсэн ёсоор нь очиход 20 гаран насны нэг эмэгтэй хүн даавуун уутанд хийсэн мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг зүүлт, эрэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйл харагдахаар нь түүнийг нь тоолж үзээгүй тэр чигээр нь аваачиж өг гэсэн газарт нь хүлээлгэж өгөхөд цагдаагийн ажилтнууд тоолж үзээд 76 ширхэг эд зүйл байна гэж бүртгэж авсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

 

Гэрч Ц.Ямпилийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай найз залуу Энхтулга миний гар утас руу залгаад гэрээс очоод цэнхэр чемоданд байгаа саарал өнгийн ууттай зүйлийг аваад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр нэг хүн ирж авна, тэр хүнд хүргээд өгчих” гэж хэлэхээр нь тэр ууттай зүйлийг нь гэрээс нь аваад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр очоод хүлээж байхад нэг дугаараас залгаад Баярбат ах таниас нэг юм аваатах гэсэн юм. Та хаана байна гэж асуухаар нь би 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байна гэж хэлсэн чинь за одоо очлоо гээд удалгүй нэг өндөр нуруутай, туранхай 20 гаран насны залуу ирээд тэр тортой зүйлийг нь аваад явсан. Тэгээд би тэр хүнд нь ууттай зүйлийг өгөөд салаад явсан.” гэх мэдүүлэг,

  • ийн 134 дүгээр тал/

Гэрч Б.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Энхтулга гэх хүнээс 83-81 УНГ улсын дугаартай Хонда Сивик маркийн автомашиныг 3 сарын хугацаатай, 1.800.000 төгрөгөөр барьцаанд итгэмжлэх хийж гэрээ байгуулан тавиад гэрээнд заасан үүргийн дагуу сар болгоны 05-ны өдөр 90.000 төгрөгийн хүү, гражийн төлбөр 60.000 төгрөг, нийт 150.000 төгрөг төлөх ёстой байсан бөгөөд автомашинаа барьцаанд тавьсанаас хойш сарын хүү болон төлбөрөө хийхгүй үндсэн хугацаанаас 25 хоног хугацаа хэтэрч тухайн гэрээний заалт зөрчигдсөн талаар утас руу нь залгахад гар утас нь холбогдоогүй, гэрийнх нь утас руу залгахад нэг эмэгтэй  хүн утсыг нь аваад “наад хүнийг чинь мэдэхгүй гэж хэлж байсан тул итгэмжлэхээр нь Авто тээврийн газар дээр очин 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт оршин суух Одончимэг гэдэг хүнд 2.900.000 төгрөгөөр худалдан зарж борлуулсан.” гэх мэдүүлэг,

  • ийн 131-132 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод машин авах гэж очсон. Тэгээд Да хүрээ техникийн захаар машин хайж явж байгаад нэг эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн зарах машин байна гэсэн. Тэгээд үзэж харахаар болоод энэ 44-15 ОРО Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Намайг худалдаж авахад энэ машин Улаанбаатар хотын дугаартай байсан. Хэрэв шүүхээр хэрэг шийдэгдэх үед надад хохирол гарвал би хэн буруутай хүнээр нь төлүүлж авна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 153 дугаар тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

  • ийн 5-7 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

  • ийн 8-12, 23-24, 28-29 дүгээр тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл,

/хх-ийн 19-22 дугаар тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл

/хх-ийн 25-27 дугаар тал/,

 

Эд зүйлийн үнэлгээ,

  • ийн 64-68, 136, 157 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,

  • ийн 154 дүгээр тал/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл,

  • ийн 155 дугаар тал/  

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

  • ийн 70, 71 дүгээр тал/,

 

Хорооны тодорхойлолт

/хх-ийн 72 дугаар тал/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

  • хх-ийн 94-95 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 98-110 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Кингдом” хотхоны 107 дугаар байрны 28 тоотод оршин суух Ч.Оюунгэрэлийн орон сууцны цонхыг хагалан нэвтрэн орж 25 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоноглолтой бүс 1 ширхэг, бугуйвч, булган ороолт зэрэг эд зүйлийг хулгайлж 7.500.000 төгрөгийн, хохирогч Д.Балжидмаагийн мөнгөн бугуйвч, гинж, ээмэг, бөгж, кулон, шүрэн бугуйвч, чулуун бугуйвч, зүүлт, бөгж, сувдан зүүлт, энгэрийн зүүлт, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.092.000 төгрөгийн нийт 8.592.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • үүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн шүүгдэгч Б.Баярбатын “…Би бие засах гэж машинаас буугаад нэг байшингийн булан тойроод бие зассан тэгээд хартал нэг хүн байхгүй байшин байхаар нь буцаж очоод Энхтулгаас отвёрк байна уу гэж асуусан. Энхтулга надад отверк өгөхөөр нь аваад нөгөө байшингийн цонхон дээр очоод онгойлох гэсэн боловч чадаагүй. Тэгэхээр нь отвёркний ишээр нь цонхийг хагалсан. Байшингийн дотор ороод сервантны урд нь мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн хажуу талын шургуулга дотор мөнгөн бүс байхаар нь авсан. Тэгээд жижиг өрөөний цонхоор авсан эд зүйлээ Энхтулгад өгсөн. Бид хоёр машинтайгаа явж РС тоглоомын газар очиж шөнийн 01 цаг хүртэл тоглосон. Тэгээд гэр гэртээ харьсан. Маргааш өдөр нь 12 цагийн үед Энхтулгатай “Урт цагааны” өмнө уулзсан. Тэгээд Урт цагааны дэлгүүр орж худалдагчаас мөнгөн эдлэл авах уу гэж асуусан. Тэгтэл тэнд байсан нэг эгч сая цагдаа наад хүүхдийн зургийг асуугаад байсан гэж хэлэхийг сонсоод бид хоёр гарсан.” гэх,

 

мөн шүүгдэгч Г.Энхтулгын өгсөн “...Удалгүй Баярбат ирээд надаас отвёрка байна уу гэж асуусан. Би Баярбатад отвёрк гаргаж өгсөн. Тэгтэл Баярбат нэлээн удаад байхаар нь араас нь очтол Баярбат айлын цонхоор намайг дуудаж нэг саарал үүргэвчтэй зүйл өгсөн. Би тэгээд эд зүйлийг авч машиндаа хийгээд Баярбаттай цуг РС тоглоомын газар руу явсан. Тэгээд маргааш өдөр “Урт цагаан”-ны урд Баярбаттай уулзсан. Бид хоёр Урт цагааны дэлгүүр рүү ортол худалдагч Баярбатыг заагаад “нөгөө цагдаа энэ хүүхдийн гэрэл зургийг зааж асуугаад байсан ш дээ” гэж хэлэхээр нь би Баярбатыг эндээс холдоё гэж хэлсэн.” гэх,

мөрдөн байцаалтад Б.Баярбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Тэгээд том өрөөнд нь сервантан дотор нь баахан мөнгөн аяга харагдахаар нь хажуугийн шүүгээг нь онгойлгосон чинь мөнгөн бүс, хар өнгийн даавуун тор байхаар нь мөнгөн бүсийг авч торонд хийгээд хажуугийн сервантан дотор байсан мөнгөн аягануудыг бүгдийг нь авч торонд хийгээд нөгөө өрөөнд нь орсон чинь эмэгтэй хүний гоо сайхны эд зүйл хийдэг бололтой тольтой шүүгээ байхаар нь тэр шүүгээг нь онгойлгож үзсэн чинь дотор талд нь эмэгтэй хүний цагаан уутанд хийсэн ээмэг зүүлт байхаар нь ууттай чигээр нь аваад сүүлд орсон өрөөнийх нь цонхоор нь гараад ирэхэд цонхны дор Энхтулга хүлээгээд зогсож байхаар нь ууттай зүйлээ өгөөд араас нь цонхоор үсэрч буугаад бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн.гэх,

  • сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...буцаж хүрч ирээд надаас “отвёрка байна уу” гэж асуухаар нь машины хаалганы самбарын хажуугийн халаасанд байсан отвёрка гаргаж өгсөн чинь аваад цаашаа байшингийн булан тойроод 5-6 минут хэсэг алга болохоор нь машинаас буугаад байшингийн булан эргээд харсан чинь хүн байхгүй байхаар нь би буцаад машиндаа очоод сууж байсан чинь Баярбат нэг үүргэвч барьсан орж ирэхээр нь юун үүргэвч вэ гэсэн чинь би сая хашаа даваад бие засаж байгаад олсон юм гэж хэлэхээр нь тэр үүргэвчтэй зүйлийг үзэлгүй за явъя гээд тэндээсээ хөдлөөд өмнө нь тоглож байсан пи си тоглоомын газар очоод тэндээ оройн 24 цаг хүртэл тоглож байгаад тэндээсээ гараад гэр гэрлүүгээ явсан.” гэх,

хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн “...Тэгээд өрөөнд байсан зүйлүүдээ харсан чинь нэг сарын өмнө угаагаад сервантан дотор тавьсан мөнгөн аяганууд, зарим нэгийг нь давхарлаад, зарим нэгийг нь зэрэгцүүлээд өрөөд тавьсан байсан мөнгөн аяганууд бүгд хулгайд алдагдсан. Мөн хажуугийн сервантанд байсан манай нөхөрийн мөнгөн бүс, цаад гал тогооны өрөөнд байсан манай бага охины гоёлын чимэглэл хийдэг шүүгээ хоосон, шүүгээн дотор унаад үлдсэн юмуу гэмээр ганц хоёр ширхэг чулуун зүүлт, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл үлдсэн. Мөн энд тэндээс хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй гялгар тор, даавуун тор шалаар тараагаад хаясан харагдсан.” гэх,

  • охирогч Д.Балжидмаагийн өгсөн “...Унждаг том ээмэг 3 ширхэг, унжлагтай бугуйвч 1 ширхэг, чулуутай мөнгөн гинж 1 ширхэг, чулуун ээмэг, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, энгэрийн зүүлт 2 ширхэг, чулуун бөгж 1 ширхэг, төмөр бөгж 5 ширхэг, нарийн мөнгөн гинж 3 ширхэг, зузаан мөнгөн гинж 1 ширхэг, улаан шүрэн бугуйвч 1ширхэг, чулуун бугуйвч 1 ширхэг, том шигтгэдэг ээмэг 2 ширхэг, жижиг унжлагатай ээмэг 2 ширхэг, шигтгэдэг жижиг ээмэг 4 ширхэг, мөнгөн кулон 3 ширхэг, мөнгөн ээмэг 4 ширхэг, ногоон сувдан ээмэг 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг, шармал гинж 1 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан.” гэх,
  • эрч Б.Баярхүүгийн өгсөн “...Хувцас аваачиж өгсний маргааш нь төмөр замаас нэг хүн цагдаагийн газар юм өгч явуулсан, тэрийг нь утсаар холбогдож аваад Гэмт хэрэгтэй тэмцэх газар аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хэлсэн дугаарын утас руу нь залгаад Баярбат ах залгуулсан юм. Та цагдаагийн газарт юм өгүүлэх хүн мөн үү? гэсэн чинь тийм байна, чи 13-ын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь хэлсэн ёсоор нь очиход 20 гаран насны нэг эмэгтэй хүн даавуун уутанд хийсэн мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг зүүлт, эрэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйл харагдахаар нь түүнийг нь тоолж үзээгүй тэр чигээр нь аваачиж өг гэсэн газарт нь хүлээлгэж өгөхөд цагдаагийн ажилтнууд тоолж үзээд 76 ширхэг эд зүйл байна гэж бүртгэж авсан.” гэх,
  • эрч Ц.Ямпилийн өгсөн “...2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай найз залуу Энхтулга миний гар утас руу залгаад гэрээс очоод цэнхэр чемоданд байгаа саарал өнгийн ууттай зүйлийг аваад 13 дугаар хороололын автобусны буудал дээр очоод хүлээж байхад нэг дугаараас залгаад Баярбат ах таниас нэг юм аваатах гэсэн юм. Та хаана байна гэж асуухаар нь би 13 дугаар хороололын автобусны буудал дээр байна гэсэн чинь за одоо очлоо гээд удалгүй нэг өндөр нуруутай туранхай 20 гаран насны залуу ирээд тэр тортой зүйлийг нь аваад явсан.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч нарыг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 8.592.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ч.Оюунгэрэл, хохирогч Д.Балжидмаа нар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ алдсан эд зүйлээ буцаан авсан, ямар нэгэн гомдол саналгүй, хохирол гомдолгүй гэж тус тус мэдүүлсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирол, төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Баярбат нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сар хорих ял шийтгэгдсэн боловч Эрүүгийн хуулийн ерєнхий ангийн 78 дугаар зїйлд заасан хугацаа єнгєрсєн, мөн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгэгдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерєнхий ангийн 78 дугаар зїйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж,

           шүүгдэгч Г.Энхтулга нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сар хорих ял шийтгэж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн ерєнхий ангийн 78 дугаар зїйлд заасан хугацаа єнгєрсєн, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгэгдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерєнхий ангийн 78 дугаар зїйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус шүүх үзэв.

     Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Баярбат согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

     Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Баярбат, Г.Энхтулга нар нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Энхтулга, Б.Баярбат нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Энхтулгын эзэмшлийн 83-81 УНГ улсын дугаартай /одоо 44-15 ОРО улсын дугаартай/ “Honda civic” маркийн тээврийн хэрэгслийг гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах зорилгоор хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мөнхзулын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Б.Одончимэгт буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгон овогт Баярсайханы Баярбат, Бүргэд овогт Ганболдын Энхтулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 8.592.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Баярбат, Г.Энхтулга нараас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баярбат, Г.Энхтулга нарт оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Баярбат, Г.Энхтулга нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 44-15 ОРО улсын дугаартай “Honda civic” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мөнхзулын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Б.Одончимэгт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Баярбат, Г.Энхтулга нарт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Б.Баярбатын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Г.Энхтулгын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярбат, Г.Энхтулга нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                          

                            

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ОДОНТУУЛ