| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0367/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/286 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Цэрэнчимэд,
Өсвөр насны шүүгдэгч Х.Бат-Амгалан, түүний хууль ёсны төлөөлөгч В.Содчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Э, Х.Бнарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725021216 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
..........................
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Өсвөр насны О.Э, Х.Бнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э, Х.Бнар нь:
2017 оны 05 дугаар сарын 19-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Олимп” хотхоны 9 дүгээр байрны В1 давхраас хохирогч Австрали улсын иргэн Кромптон Маттхев Давидын эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 1,000,000 төгрөгийн,
2017 оны 05 дугаар сарын 16-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Виста” офиссын байрны хашаанаас хохирогч Амартүвшингийн унадаг дугуйг хулгайлж 250,000 төгрөгийн,
2017 оны 05 дугаар сарын 16-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Гэрэл” таурын хашаанаас хохирогч Амаржаргалын унадаг дугуйг хулгайлж, 400,000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимп хотхоны В1 давхраас 2017 оны 05 сарын 16-ны өдөр Австрали улсын иргэн Кромптон Маттхэв Давидын эзэмшлийн унадаг дугуй хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Амартүвшингийн эзэмшлийн унадаг дугуйг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Виста оффисын байрны хашаанаас хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Амаржаргалын эзэмшлийн унадаг дугуй 2017 оны 05 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр “Гэрэг” таурын хашаанаас хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан би их харамсаж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-92,93/,
Өсвөр насны шүүгдэгчО.Э, Х.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би О.Э, Х.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимп хотхоны В1 давхраас 2017 оны 05 сарын 16-ны өдөр Австрали улсын иргэн Кромптон Маттхэв Давидын эзэмшлийн унадаг дугуй хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Амартүвшингийн эзэмшлийн унадаг дугуйг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Виста оффисын байрны хашаанаас хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Амаржаргалын эзэмшлийн унадаг дугуй 2017 оны 05 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр “Гэрэг” таурын хашаанаас хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, харамсаж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-91/,
Хохирогч Кромтон Маттхэв Давидын “...Миний бие 2013 онд өөрийн найзаас 3000 ам доллараар ногоон өнгөтэй брэндийн дугуй худалдаж авсан. Тэр дугуйгаа нэг ч удаа унаагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн 9-р байрны зогсоолд тороосоор цоожлоод тавьчихсан байсан. Тэгтэл 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед зогсоол руугаа очиход машины доор унадаг дугуйгаа цоожилсон байсан улаан өнгийн тросыг тасдаад хаячихсан байсан. Хохирлоо барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
Хохирогч Н.Амартүвшингийн “…2017 оны 06 сарын 07-ны өдөр өглөө ажилдаа 08 цагт 45 минутад дугуйтайгаа ирсэн, орой 18 цаг 05 минутад ажлаа тараад гараад ирэхэд миний дугуй байхгүй байсан. Би дугуйгаа 2016 оны 6 сард Хархорин захаас 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Солонгосын ногоон өнгийн хойд урдаа ачаатай дугуй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,
Хохирогч Э.Амаржаргалын “…2017 оны 05 сарын 16-ны өдөр өглөө ажилдаа дугуйтайгаа ирсэн. Өдөр цайны цагаараа гарч ирэхэд байхгүй байсан. Би тэр дугуйг 2016 оны 02 сард солонгосоос 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Солонгосын НЕКСТ брэндийн 20 инчийн дугуйтай, 6 араатай, 1 хүрдтэй, том рамтай, саарал өнгийн дугуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч С.Энхтүвшингийн “…2017 оны 05 дугаар сарын дундуур байхаа, ажлаа тарах гээд байж байтал дугуй авах уу гээд хоёр жоохон хүүхэд тэрүүгээр яваад байхаар нь ахын дүү хэд вэ, ямар учиртай дугуй вэ гэж асуусан чинь бид хоёрын дугуй зүгээр зарах гэж байгаа юмаа, 100.000-д зарна гэхээр нь ахын дүү 90.000-д өгөх үү, өгнө гэвэл агаа нь авъя гэсэн чинь тэгээ тэг гэсэн. Тэгээд 90.000 төгрөг өгөөд дугуйгаа контейнерт хийгээд эргээд гараад ирсэн чинь яваад өгсөн байсан. Тэр үед би энэ нээрээ ямар учиртай юм болоо гэж бодоод тэр хавиар жаахан хайсан, олдоогүй. Тэгээд би гэртээ дүү Шинэхүүд аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-39/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5, 26/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7, 8, 28/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-12, 32, 56/, Эд зүйл хүлээлгэн өсөн тэмдэглэл /хх-17, 33, 57/, Эд зүйлийн үнэлгээ /хх-18, 36, 60/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34, 58/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-65/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-66-68, 71-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44, 69/, Төрсний гэрчилгээний хуулбар /хх-45, 70/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-135-138/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Бнарын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр болон алдсан унадаг дугуйгаа хүлээн авсан байх бөгөөд тэдгээр нь “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Бнарын дээрх үйлдэл ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.
Шүүх өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Бял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Үлд-Овоо овогт Отгонжаргалын О.Э, Х.Б, Боржигон овогт Хишигдоржийн О.Э, Х.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Бнарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны Х.Бат-Амгалан, О.Э, Х.Б нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны Х.Бат-Амгалан, О.Э, Х.Б нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтадаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Р.Цэрэнчимэд, В.Содчимэг нарт даалгасугай.
5.Өсвөр насны шүүгдэгч Х.Бат-Амгалан, О.Э, Х.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн 201725021216 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Э, Х.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР