| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/003 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* эзэмшлийн ******* БНХ улсын дугаартай авто машиныг 20 оны 11 сард унаж явхад нь таарч сум руу хүнсэнд яваад ирье гэж хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 20 оны 11 дүгээр сарын 13-нд итгэмжлэл хийлгэн тухайн авто машиныг нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай эзэмшлийн ******* дугаартай ланд круйзер маркийн машиныг******* нь түр аваад хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавиад мөнгө авсан байсан, тэрийг нь би эхлээд мэдээгүй байсан, тэгээд бүр сүүлд нь мэдсэн, тэгээд сүүлдээ тэр хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлээ төлөхгүй уг байгууллагаас нь шүүхэд хандаад шүүхээс шийдвэр гарсан байсан ... Манайх машинаа ******* БНХ дугаартай ланд круйзер маркийн автомашиныг 201 онд хүнээс ,, төгрөгөөр худалдан авч байсан, одоо би машинаа ,, төгрөгөөр үнэлнэ.... Би тухайн үед тэгж машиныг итгэмжлэл хийлгэж авсан, мөн төгрөг хадгаламж зээлийн хоршоонд бараанд тавьсныг би эхлээд огт мэдээгүй ээ, тэгээд бүр сүүлд нь л 2019 оны хавар машиныхаа татварыг төлөх гэж яваад л мэдсэн юм. Би тэр үед*******тэй хамт байгаагүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-63/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...************** нь 20 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр ******* дугаартай ланд круйзер маркийн автомашиныг барьцаалж манай байгууллагаас 5,, төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр авсан, уг зээлийг сард 400, төгрөг төлж 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулж зээлийг авсан. Тэгээд үүнээс зээлийг авснаасаа хойш 20 оны 12 дугаар сард 300, төгрөгийн хүүг төлсөн, үүнээс хойш зээлээ огт төлөхгүй алга болсон, манай байгууллагаас зээлийг нь төлүүлэхээр утсаар залгаж хэлэхээр залгахад утсаа авдаггүй, гэрт нь очихоор гэртээ байдаггүй байсан. Ингээд хүүтэйгээ нийлээд төлөх мөнгө нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ,, төгрөг болж нэмэгдсэн. Тэгээд 2019.06.21-ний өдрөөр тасалбар болгоод дээрх мөнгийг төлүүлж авахаар Баянхонгор аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тэгээд шүүхээс манайхаас гаргасан хүсэлтийг хянаад шүүхэд******* нь 2019.08.01-ний өдрийн дотор дээрх мөнгийг төлж дуусгасан гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Тэгээд******* нь уг мөнгийг 2019.08.01-ний өдрөө төлж барагдуулаагүй тул 2019 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт өгсөн үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 10 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад******* нь зээлийг төлж барагдуулсан тул манай байгууллагаас автомашины шилжүүлгийг иргэн *******гийн нэр дээрээс иргэн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг гаргаж өгсөн болно ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-6/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* би чиний машиныг унаад сумруу идшиндээ яваад ирье гэж хэлхээр нь би тэг тэг гэсэн. Тэгсэн чинь тэр******* идэш авчрах гэж байгаа юм, замд цагдаа зогсоогоод машинтай чинь журамлачихвал төвөг итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд******* намайг аймгийн төвд байдаг нотариат дээр дагуулж очоод нэг цаасан дээр******* өөрөө нэг юм бичээд намайг гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурчихсан. Тэгээд итгэмжлэлээ хийгээд өгчихлөө гэж би ойлгосон. Тэгээд би Улаанбаатар хотруу явах байсан тул намайг тээврийн бирж дээр хүргээд өгчих, тэгээд миний машиныг хашаанд аваачаад тавьчих, тэгээд би идшиндээ явахдаа гуйгаал унаад явчихаарай гэж хэлчихээд би Улаанбаатар хотруу автобусанд суугаад явсан. Тэгээд тэр өдрөө утсаар яриад өнөөдөр машиныг чинь авчирж өгөөгүйшдээ гэсэн. Тэгэхээр нь би*******тэй утсаар ярьсан чинь за за одоо аваачаад өгье гэж хэлчихээд үүнээс 2 хоногийн дараа аваачиж өгсөн гэсэн. Тэгээд би 20 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос ирээд гэдэг хүнд машинаа зарах гэж байгаад тэдний хүүхэд нь машины гэрчилгээг нь үзчихээд энэ чинь төгрөгийн нэр дээр шилжчихсэн байна ш дээ гэж хэлэхээр нь би гэрчилгээг нь хараад мэдсэн. Тэгээд би*******рүү утсаар ярьсан чинь би машиныг чинь 3.. төгрөгийн барьцаанд тавьсан, би дараагийн 1 дэх өдөр гэхэд би аваад өгчихнөө гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэрчилгээ чөлөөлж өгөхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрчихсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 0-1/,
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 20 оны 11 дүгээр сард би яг өдрийг нь санахгүй байна нь над руу утсаар яриад би Улаанбаатар хот руу явахаар болчихлоо би машинаа хүнд үлдээчихлээ танайд аваачаад өгөх байхаа харж байгаарай гэж утсаар ярьсан, тэгээд тэр өдрийн маргааш нь ч билүү нөгөөдөр нь ч билүү машиныг нь хүн авчирч өгч байсан, тэгээд хэд хоногийн дараа над дээр ирээд машинаа надаас аваад явсан юм. нь цагаан өнгийн ланд круйзер маркийн машинтай байсан, дугаар нь ******* гэсэн дугаартай байсан шиг санагдаж байна, тэр цагаан өнгийн ланд круйзер маркийн 853 дугаартай машиныг нь надад авчирч өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/,
“ төгрөг” ХЗХ-ны тайлбар болон шүүгдэгч *******тэй байгуулсан зээлийн гэрээний хуулбар, шүүхэд гаргасан нэмэмжлэл, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж /хх-ийн 11-22/,
Нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, авто машинд хийсэн итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 25-26/,
Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 81 тоот “автомашинд хийгдсэн шилжилт хөдөлгөөний материал” ирүүлсэн тухай албан бичиг /хх-ийн 30-36/, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 93, 95, 98-, 104-106/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд
Шүүгдэгч ******* нь ******* эзэмшлийн ******* БНХ улсын дугаартай авто машиныг 20 оны 11 сарын 13-ны өдөр унаж явахад нь таарч сум руу хүнсэнд яваад ирье гэж хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл хийлгэн тухайн авто машиныг нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж бусдыг залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.
Иймд шүүгдэгч *******г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Хохирогч******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн угаалгын машиныг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт**************г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550. төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн угаалгын машиныг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА