Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 412/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-хохирогч, шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бл, Б.Бэ нарт холбогдох эрүүгийн 2034000000421 дугаартай хэргийг 2020 оны 10 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч Б.Б нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч  Ж.Б мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ж.Бын өгсөн: Бид хоёр тэр өдөр 2 пиво уусан уулзсанаасаа хойш найз нөхөдтэйгөө цуг байж байгаад хоёр пиво уучхаад бид хоёр жаахан юм ярьж сууж байгаад нэгэн нэгнийхээ үгийг даахгүй тэгээд хоорондоо муудалцсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй нэгэн нэгнээсээ уучлалт гуйсан гэв.

Хохирогч Бат-Эрдэний өгсөн: Өмнө би найзуудтайгаа 2 пиво уучхаад тэр үед сунгаан болсон сунгаан дээр хоёр гурван найзтайгаа таараад ганц хоёр пиво уучхаад тэгээд гэрийнхээ хойхон байж байтал Бадам-Оргил эрлээр явж байгаа бензин тос авах гэж байгаа гээд ирсэн тэгээд бид хэдтэй хамт пиво уугаад явсан тэгээд дахиад нэг пиво авч уугаад төв рүүгээ орж 2 пиво авсан тэгээд тэндээ байж байгаад Бадам-Оргил намайг Өшиглөсөн өөр цохисон зүйл байхгүй. толгойн зүүн хэсэгт 5 оёдол тавиулсан өөр шарх сорви байхгүй одоо биеийн байдал зүгээр болсон. Тэр үедээ бид хоёр анх хоёр биеийнхээ гомдлыг барагдуулъя гэж байсан чинь Аймаг руу хэрэг шилжчихсэн гээд тэгээд шүүхээр ороод шийдвэрлэгдэнэ гэхээр нь нэг нэгэндээ гомдол саналтай яваад яах вэ дээ гэж бодож байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд гаргасан 70 5 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 5-7 тал/, хохирогч Ж.Бын мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/, Ж.Бын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, гэрч Э.Долгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 13 тал/, шинжээчийн 361 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, шинжээчийн 418 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 тал/, шинжээч Б.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, шүүгдэгч Ж.Бадам-Огилын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/, шүүгдэгч Б.Бат-Эрдэний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/ болон шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31, 38 тал/
  • Б.Бат-Эрдэний эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 52-56 тал/
  • Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №361 дугаартай “Б.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн чих, дух, баруун хөмсөгт, амны салстанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нуруу баруун, зүүн мөр, хүзүү, цээж, баруун шуу, зүүн бугалганд зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн чихэнд зөелөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. З.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/,
  • Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №418 дугаартай: "1.2.Ж.Бын биед хүзүүний нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.3.4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/
  • Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: "2020.06.29-ний шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Эрдэнэсант суманд Бадам-Оргил гэгчмд зодуулж эрүүл мэндэд гэмтэл учирсан тул би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Болсон хэргийн талаар бол 2020.06.29-ний орой 21 цагийн орчимд би Бадам-Оргил гэх хадамын талын дүү, Мөнхбаатар гэх өөрийн найз, Баасандорж гэх хадам дуу нартайгаа "Гуанзны дэлгүүр"-ээс 2.5 литрийн пиво аваад "МТ" гэх шатахуун түгээгүүрийн газрын манай гэрийн ойролцоо авсан нэг пивоо уугаад 23 цагийн орчимд сумын төв рүү очсон, ойролцоогоор 500 метр зайтай байдаг юм. Явахдаа Мөнхбаатар мотоциклоороо Бадам-Оргилыг сундлаж түрүүлж явсан. Тэрний араас 3-5 минутын цараа Баасандорж намайг ардаа сундлаж бид нар мотоциклоор явсан. Лагерт шууд очсон. Улаанхүүгийн гэрийн гадна очиж Мөнхбаатар, Бадам-Оргил нар түрүүлж тэдний гэрт очсод хашааны урд талд нь уулзаад зогсож байсан. Улаанхүүг аваад гэрээс нь баруун урд зүгт 50 метр зайтай очоод 2.5 литрийн 2 ширхэг пиво Мөнхбаатар, Бадам- Оргил нар гаргаж ирсэн. Тэгээд тавуулаа нэг, нэг аягаар уугаад Улаанхүүтэй юм яриад сууж байтал Бадам-Оргил босож ирээд намайг шууд заамдаж, цамцны захаар боож унагаад, миний толгой хэсэгт 2, 3 удаа өшиглөсөн тэр үед Мөнхбаатар Бадам-Оргилыг боль гэж цааш нь тулхсэн. Бадам-Оргил болиод урагшаа гүйж хашааны буланд очиж зогссон. Очоод хашааны банз татаад зогсоод байсан. Би тэр үед Улаанхуутэй юм яриад зогсож байтал хашааны банзаар миний нуруу, далны орчимд цохисон. Мөнхбаатар Бадам-Оргилыг боль гээд урагш авч явсан. Тэгээд Мөнхбаатар эргэж ирээд бид нар хамтдаа тамхи татаад сууж байсан Бадам-Оргил хойгуур тойроод хол очиж суусан юм. Удалгүй гүйж ирээд намайг сууж байхад миний толгойруу өшиглөсөн Мөнхбаатар салгах гэж ноцолдож байх хугацаанд миний толгой, нурууны хэсэгт 6 удаа өшиглөсөн. Мөнхбаатар Бадам- Оргилыг "хаашаа янзын пизда вэ чи" гэж хэлээд цээж хэсэгт нь цохиод "хүн аллаа шүү дээ чи" гэж хэлсэн. Бадам-Оргил цохиулаад зүүн хойд зүгт хашааны буланд очиж зогссон, тэр үед нь миний утасанд эхнэрээс дуудлага ирсэн. "Би хүнд зодуулчлаа" гэж эхнэртээ хэлсэн. Эхнэр "би одоо очлоо” гэхэд нь би бусдаасаа холдоод гудамжны урдуур явж байтал над дээр ирсэн...Би машинд суугаад цагдаагийн хэсэг рүү явсан. Очоод хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Эрдэнэбаярт юу болсон талаараа хэлсэн. Намайг эмнэлэг рүү очоод үзүүлээдэх, маргааш өглөө өргөдөл бичээд ир гэсэн. Би эмнэлэгт очтол эмч байгаагүй, сувилагч байсан тэр сувилагч тариа хийнэ гэсэн гэхдээ хийгээгүй. 01 цагийн орчимд эмнэлгээс гараад ээж, эхнэр бид нар гэрлүүгээ явсан. Гэртээ хариад унтаж байтал 02 цагийн орчимд Бадам-Оргил орж ирээд агсам тавиад байхаар нь ээжийн гэрлүү орсон. Ээж болон манайх нэг хашаанд байдаг юм. Ээжийн гэрлүү дагаж орж ирээд дахин агсам тавиад тогоотой хоолруу тавчик шидээд ална гэх зэргээр заналхийлээд ээжрүү дайраад тэгэхэд нь эхнэр хорьж болиулаад, гэтэл Бадам-Оргил "чи одоо хувцасаа солиод өмсөөд хаашаа явах нь уу цагдаад намайг өгөх нь үү, Төв аймаг явах нь уу. Би цагдаа шүүх танил ихтэй том артай та нар юу ч олж долоохгүй шүү" гэх зэргээр үргэлжлүүлэн агсарсаар байсан. Тэгэхээр нь цагдаад хэлнэ, цагдаа дуудлаа". гэж хэлээд цагдаа руу залгахад шууд яваад өгсөн. Тухайн үед би архи согтүуруудах ундаа уусан байсан, тэгэхдээ болж байгаа үйл явдалыг мэдэх чадвартай байсан. Бадам-Оргил архи согтууруулах ундаа уусан байсан, их согтуу байсан. Намайг Бадам-Оргил цохиж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулахад хадам дүү Баасандорж, найз Мөнхбаатар, Улаанхүү нар байсан. Тухайн үед Бадам-Оргилтой цуг архи согтууруулах ундаа ууж байхад Бадам-Оргил эхнэрээ янхан гэх мэтээр хэлээд байхаар нь би та юу яриад байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гээд намайг гар болон хөлөөрөө толгой хөл цээж хэсэгт цохиж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
  • Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: "Би Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт малтай малчин юм. Тэгээд 2020 оны 06 сарын 29-ны өдөр сумын төвд чамайг найз нарын хамтаар байж байхад Бат-Эрдэнэ ах архи согтууруулах ундаа уусан согтуу ирээд бид нарын ууж байсан пивоноос уугаад байж байхад Бат-Эрдэнэ ахын эхнэр нь гэрлүүгээ явъя гээд хэд хэдэн удаа ирэхэд яваагүй, бид нартай суугаад байсан. Тэгж байгаад Бат-Эрдэнэ ах манай эхнэрийг элдвээр муулаад байсан. Би чимээгүй сууж байсан чинь намайг хоолой боогоод чи яасан овоо банди вэ гээд тэр үед миний дотор муухай оргиод тэр үед хавирга тус газарт Бат-Эрдэнэ ах нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирээд Бат-Эрдэнэ ахыг нэг удаа хөлөерөө өшиглөөд цаашаа зугтаагаад явсан юм...Тухайн үед Бат-Эрдэнэ ах намайг найз нарын хамтаар байхад манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод тэгж байгаад намайг чи яасан овоо банди вэ гээд хоолой боогоод би арай гэж салаад босож ирээд би хөлөөрөө Бат-Эрдэнийн чих хавьд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд цаашаа зугтаасан юм. Бат-Эрдэнэ ах манай аавын төрсөн дүүгийх нь охинтой суусан юм, манай хүргэн байгаа юм. Тухайн үед миний өмсөж байсан цамцны захаар боосон юм. Тухайн үед ул мөр гарсан байсан, одоо арилсан байна. Тухайн үед боож байгаад мөн миний хавирга тус газар хөлөөрөө өшиглөсөн, хөндүүрлэж байсан одоо суга хэсэгт бага зэрэг хөндүүрлэж байна. Намайг найз нарын хамтаар байхад архи согтууруулах ундаа уусан их согтуу ирсэн, их согтуу байсан. Би бага зэрэг пиво уусан байсан согтоогүй байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Тухайн үед хажууд Мөнхбаатар, Баасандорж нар байсан. Миний хувьд Б.Бтэй ямар нэгэн ес хонзон өр авлага байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
  • Шинжээч эмч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ж.Бын биед учирсан хүзүүний нөсөөжилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл...мохоо зүйл гэдэгт хүний гар, хумс, цамцны захаар боосон үйлдэлд үүсэх боломжтой...“ гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  • Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хөдөөнөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орж ирээд шатахуун аваад найз нартайгаа таараад гудамжинд пиво уугаад байж байсан чинь Б.Б гэх залуу ирээд бид нартай цуг пиво уусан. Тэгж байх үед Б.Бат-Эрдэний эхнэр хэл хэлэн удаа ирээд Бат-Эрдэнийг явъя гэсэн чинь явахгүй бил нартай байсан...намайг болон манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байсан. Манай эхнэрийг чи яах гээд доромжлоод байгаа юм гэсэн чинь Б.Б намайг өмсөж явсан цамцны захаар боогоод миний дотор муухай оргиод бадайраад би газарт унасан, тэр үе намайг хавирга хэсэгт Б.Б 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн, би босож ирээд Б.Бат-Эрдэний чих тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд цаашаа зугтаагаад явсан...Би Бат-Эрдэний биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/
  • Шүүгдэгч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Бадам-Оргил чи манай эхнэрийг янхан гэдэг хэн бэ гээд намайг заамдаж аваад би боль гээд тавиулах гэсэн чинь тавихгүй байсан, тэгтэл хажууд сууж байсан Мөнхбаатар Бадам-Оргилыг салгах гээд хувцасных нь захаас хойш нь татаж байгаад салгаад, тэгээд би тамхи татаад сууж байсан чинь Бадам-Оргил босож ирээд миний шанаа тус газар хөлөөрөө өшиглөөд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Б.Бат-Эрдэнийн биед “тархи доргилт, зүүн чих, дух, баруун хөмсөгт, амны салстанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нуруу баруун, зүүн мөр, хүзүү, цээж, баруун шуу, зүүн бугалганд зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан Ж.Бын үйлдэл, хохирогч Ж.Бын биед “хүзүүний нөсөөжилт” гэмтэл учруулсан Б.Бат-Эрдэний үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг тус тус хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ж.Б, Б.Б нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.Б, Б.Б нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд 705 200 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Бат-Эрдэнийн хохирогчоор өгсөн “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд гаргасан 705 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх мэдүүлгээр Ж.Б бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагч: Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хувийн байдал хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт харилцан адилгүй ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох ялаар, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Б, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан болно.

            

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Бл, Б.Бэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Блыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-шүүгдэгч Б.Бэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА