| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0224/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/242 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0224/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .Ө овогт Д-ийн О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018002780243 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө овогт Д- ийн О /регистрийн дугаар: ............, .......... оны....... дугаар сарын .......-ны өдөр ............. аймгийн .........суманд төрсөн, эмэгтэй, ........ настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, нөхөр ............ хүүхдийн хамт ........... аймгийн .......... сумын ......... дүгээр баг, .............. хотхоны ............. дүгээр байрны ............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр .............. аймгийн ........... сумын ........... дугаар багийн ......... дугаар байрны ...... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас нөхөр М.Ц-той маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, хүзүү, зүүн чихний ар хэсэг, зүүн эгэм, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ........... аймгийн ............ сумын .......дугаар багийн ........ дугаар байрны ...........тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас нөхөр М.Ц-той маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, хүзүү, зүүн чихний ар хэсэг, зүүн эгэм, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-ийн мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2018002780243 дугаартай хэргээс:
Хохирогч М.Цийн мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өөр Хаан банкнаас зээл авах ажилтай явж байгаад 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хадам аав охиныг маань гэрт харж байхаар нь гэр рүү нь явуулчхаад охинтойгоо байрныхаа гадна салхилж байхад манай эхнэр Д.О над руу залгаад “Чи хот руу яваагүй юм уу.” гэж асуухад нь би эхнэрээ согтуу байгааг нь мэдээд тасалсан. Тухайн орой би Улаанбаатар хот руу явах ажилтай байсан ба 18 цагийн унаагаар явах бодолтой байсан. Тэгээд 18 цаг болох гээд байхаар нь би эхнэр рүүгээ залгахад утсаа авахгүй байж байгаад дахин дахин залгахад манай хадам ээж Э утсыг нь аваад “О өдрөөс хойш манай гэрт унтаж байна.” гэж хэлэхээр би хадам ээж рүү “Та нар яагаад согтуу архи уусныг нь мэдсээр байж хамгаалж өмгөөлөөд гэртээ байлгаад байдаг юм бэ. Би хот руу ажилтай явах гээд байна. Хөхүүл хүүхдээ орхичхоод тэнээд яваад байх юм.” гэж хэлэхэд “Наад хүүхдээ аваад ир.” гэж хэлсэн. Тэгээд хадам ээжийн гэрт очоод хаалгыг нь цохиод хэсэг зогсож байтал хаалга нь өөрөө онгойхоор нь яваад ороход эхнэр, хадам ээж Э хоёр хамт сууж байсан ба намайг хаалга үүд эвдэж орж ирлээ гээд над руу дайрсан. Тэгэхэд эхнэр маань согтуу байдалтай байхаар нь би охиноо суулгачхаад эхнэрийнхээ гараас татаад босгох гэхэд миний өөдөөс сарвалзаад самардаад миний нүүр, хүзүүг маажсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад хэд хэдэн удаа түлхсэн. Тэгэхэд хадам ээж цагдаа дуудчихсан энэ тэр гээд байхаар нь би төвөг гэж бодоод гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй гараас минь зууралдаж татаж байгаад баруун гарын шууг маань хазсан. Би эхнэр О-ийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Мэдээж ээж нь охиныхоо талд л орно. Д.О-д учирсан тархи доргилтын гэмтлийг өөрөө өөртөө учруулсан. Тухайн үед над руу улаан галзуу амьтан дайрч давшилж байхдаа хэд хэдэн удаа толгойгоороо хана мөргөөд, шалан дээр унаад байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойш охин Д.О рүү яриад манай гэрт хүрээд ирээрэй. Ээж нь хоол хийчихлээ. Хоолоо идчихээд танай гэрт очиж кино үзье гээд ярихад удалгүй манай гэрт ирсэн. Тэгээд хоол аягалж өгөөд хоолоо идээд сууж байхад Д.О-ийн гар утас руу нөхөр Ц нь залгаад байхаар нь утсыг нь би аваад ярьсан. Гэтэл Ц нэлээн ууртай яриад О хөхүүл хүүхдээ орхичхоод архи уугаад тэнээд яваад байна. Би Улаанбаатар хот руу явах гээд байна. Энэ хүүхэд харах хүн байхгүй байна гээд над руу чанга дуугаар ярихаар нь чи наадах хүүхдээ надад авч ирээд өгчих гэж хэлчхээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй байж байхад Ц охиноо тэврээд гэрт орж ирээд О рүү дайраад элдэв муу үгээр хараагаад загнаж байснаа орон дээр сууж байсан О-ийн гараас татаад босгоод тэр хоёр хоорондоо зууралдаад ноцолдож эхэлсэн. Би тэр хоёрыг зодолдоод байхаар нь айгаад ойртож чадахгүй байж байгаад сүүлд нь дундуур нь орж салгасан. О надад хэлэхдээ өөрөө толгойгоороо хана мөргөхөд нүд харанхуйлаад явчихсан гэж хэлж байсан. Тэгэхэд л толгой нь доргисон байх.” гэх мэдүүлэг[2],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 379 дугаартай “..М.Ц-ийн биед дух, зүүн хацар, хүзүү, зүүн чихний ар хэсэг, зүүн эгэм зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт[4],
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас[5],
Шүүгдэгч Д.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд учирсан дух, зүүн хацар, хүзүү, зүүн чихний ар хэсэг, зүүн эгэм, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.О нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эхний 3 сард сар бүр 100,000 төгрөгөөр, сүүлийн 1 сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь М.Ц нь “Д.О-тэй сайн дураараа эвлэрсэн ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч.Ө овогт Д-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эхний 3 сард сар бүр 100,000 төгрөгөөр, сүүлийн 1 сар 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР