Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0454

 

2014 оны 11 сарын 27 өдөр                    Дугаар 454                                 Улаанбаатар хот


 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шуүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч компанийн захирал Ц.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Н.О, гуравдагч этгзэд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.У*** нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3435 дугаар мэдэгдэл болон Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаартай зөвлөмжийг хүчингүй болгуулан, дээрх шийдвэрийн дагуу ялагчаар шалгарсан “С” ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулан, Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-6 Лабораторийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү" гэжээ.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““П” ХХК тендер шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргасны дагуу Сангийн яаманд гомдлыг хянан шалгах явцад тендерийн хүчинтэй хугацаа дуусахаар болсон тул хуулийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6/3705 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж Сангийн яам 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5300 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулсан.

... Засгийн газрын хэрэг эрхлэх газар техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах болсон тул тендерийн баримт бичгийг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгох боломжгүй байсан бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “П” ХХК-д тендерийн баримт бичгийг олгосон бөгөөд энэхүү асуудал нь “П” ХХК- д хохирол учруулж байна гэж үзсэн бол тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

... Энэхүү тендер шалгаруулалтаар авах бараа нь эм, эмнэлгийн хэрэгсэл биш эмнэлгийн тоног төхөөрөмж учраас Сангийн сайдын 2013 оны 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, үнэлгээ хийх боломжгүй гэж үнэлгээний хороо үзэн өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн болно.

...”С” ХХК-ийн хийсэн ажлууд нь захиалагчид хүлээлгэж өгсөн бараа хүлээлцсэн актуудаар нотлогдож тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцэж байгаа тул тухайн компанийн тендерийн материалд нэмэлт хэлбэрээр ирүүлсэн гадаад гэрээг үнэлгээнд харгалзаагүй болно.

Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-201/07-10-78 төсөл арга хэмжээ нь 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй тул уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин тендер зарлах боломжгүй бөгөөд аймгуудын эх, хүүхдийн эрүүл мэндийн төвүүд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжгүй болох эрсдэлтэй байна. Иймд “П” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Тендерийг хянан үзэх шатанд шалгарсан бүх тендерийг Тендерийн үнэлгээний шатанд үнэлсэн ба тендерийн Багц-6-д хянан үзэх шатнаас шалгарсан манай компани болон “ММ” ХХК, “МФ” ХХК-уудыг үнэлэн үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу үнэлгээний шатанд шалгарсан компаниудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн, дэлхийд чанараараа тэргүүлэгч тоног төхөөрөмжийг санал болгосон манай компани “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан.

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн тендерийн баримт бичигт нь Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ерөнхий шаардлага, захиалагч талаас тавьсан чадавхын Түншлэлийн талаарх шаардлагыг хангаагүйн улмаас тендерийн хянан үзэх шатанд хасагдаж, тендерийн үнэлгээний шатанд шалгараагүй байх тул нэхэмжлэгчийн “Захиалагч тендерийг үнэлэхдээ “П” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.5-д заасныг зөрчин, чанар ба хамгийн бага үнийн харьцуулалтаар үнэлээгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

... Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр болох нь Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-6 Лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Манай компани шалгарсан талаар албан дугаар ирүүлсэн.

Үүний дагуу бид гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан тухайн тендерийн нийт 9-н багцад шалгарсан бүх компаниудтай Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан ба манай компани ч мөн өдөр 268 дугаар “Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-г байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт ган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу хугацаа сунгагдсан тул нэхэмжлэгчийн “хугацаа дууссаны дараа гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

... “С” ХХК нь уг төслийн зураг төсөл, техникийн болон бусад бичиг баримтыг бэлтгэсэн, эсхүл гэрээг хянах, зөвлөхөд нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолгүй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, төлбөр, хураамж төлөх үүргээ биелүүлсээр ирсэн, түүнчлэн тендер шалгаруулалтад оролцох, гэрээ байгуулах болон гэрээг хэрэгжүүлэхдээ гэрээний үүргээ зөрчих буюу биелүүлээгүй тохиолдолд байгаагүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа, дутагдал гаргаж байгаагүй зэрэг тендерийн ерөнхий нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болох нь тендерийн баримт бичигт өгсөн компанийн мэдэгдэл, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, татвар, банкны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, 2011-2013 оны импортын лиценз “С” ХХК-ийн тендерийн баримт бичиг /ТББА-ийн 5, 17-49 дэх тал/-ээр тус тус нотлогдоно.

... Манай компани 2010, 2011, 2012 оны санхүүгийн тайлан болон баталгаажуулсан аудитын дүгнэлтийг тендерийн баримт бичигт хүргүүлсэн бөгөөд манай компанийн хувьд зөвхөн тус тендерт бус бусад олон тендерт оролцож байсан туршлагатай бөгөөд сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан тайланг ирүүлэх нийтлэг шаардлагыг захиалагч нараас тавьсны дагуу бид байнга бүрдүүлж өгдөг, мөн тендерт оролцогч тендерийн материалаа бүрэн бүрдүүлснээр товьёгийг хөтөлдөг бөгөөд манай товьёгт тодорхой заасан байна.

Тендерийг нээснээс хойш тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг хэрхэн хадгалах нь захиалагч байгууллагын дотоод асуудал бөгөөд материалыг хянан судлах явцад гээгдэж, орхигдсон байж болох юм. Иймд шаардлагатай гэж үзвэл захиалагчид хүргүүлсэн тендерийн хуулбарыг татан авах боломжтой. Мөн түүнчлэн Монгол улсын хуулийн этгээдийн санхүүгийн тайлан эргэлзээтэй гэж үзвэл татварын ерөнхий газрын сайтад хандан цахим хэлбэрээр магадлан үзэх эрх нь Захиалагчид нээлттэй байдаг

Иймд нэхэмжлэгчийн “С” ХХК 2012 оны аудитын дүгнэлт ирүүлээгүй нь Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.Т.6-Д заасан “шаардлагыг хангаагүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

... 11 аймгийн оношилгооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж-ХААГ-Б-2013/07/10-78 дугаартай тендерт манай компани шалгарч, тендерийн бичиг баримтын техникийн үзүүлэлт болон олон улсын дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын шаардлагыг бүрэн хангасан, ажиллуулахад хялбар, хүний үйл ажиллагааг хялбарчилсан, цаг хугацаа хэмнэсэн, халдваргүйжил, шинжилгээний үр дүн 100 хувь бодитой гаргах биохими, гематологи, цус бүлэгнэлт, шээсний анализатор, илиза угаагч, уншигч лабораторийн тоног төхөөрөмжүүдийг орон нутагт хүлээлгэн өгч, сургалт суурилуулалтыг хийгээд байна.

Аймгуудын нэгдсэн эмнэлгүүдээс орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинжилгээний шинэ тоног төхөөрөмж хүлээж авсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн төдийгүй, лабораторийн тоног төхөөрөмжтэй болсноор орон нутгийн иргэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай халдваргүйжүүлсэн чанартай шинжилгээг эх орондоо зардал багатайгаар хийлгэх бүрэн боломжтой боллоо.

Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... “С” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар нар гурвалсан гэрээг үндэслэн 11 аймагт нэгдсэн оношилгооны төв болон эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Гүйцэтгэгч байгууллага нь Монгол Улсын 2013 оны төсөвт суулгасан санхүүжилтийн эх үүсвэрээс төлбөрөө бүрэн авсан бөгөөд энэ жилийн төсөвт дэрх тоног төхөөрөмжийг дахин нийлүүлэх нэмэлт санхүүжилт тусгагдаагүй байна.

“П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу тендерийг хүчингүй болгож, лабораторийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах тохиолдолд тухайн аймгийн иргэд нэгдсэн оношилгооны төвөөр үйлчлүүлэх, улмаар шаардлагатай эмчилгээ хийлгэх боломжгүй байдалд хүрэхээс гадна улсын төсөвт санхүүжилтийн эх үүсвэр тусгагдаагүй байгааг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр:" 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.6, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 4

/гй

дугаар зүйлийн 42.1.2-т заасныг баримтлан “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-6 “Лабораторийн тоног төхөөрөмж” нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад “П” ХХК, “С" компанийн түншлэлийг тендер шалгаруулалтаас татгалзсан Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3435 дугаар мэдэгдэл, тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай зөвлөмжийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг тендерт ялагчаар шалгарсан “С” ХХК-тай байгуулсан Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх” 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХААГ/268 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан ийнхүү хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосонтой холбогдуулж дээр дурдсан үндэслэлүүдээр тус багцад тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И давж заалдах гомдолдоо: "Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэпг цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж.хэт нэг талыг баримталсан “П” ХХК болон “С” компаниудын тендерийн бичиг баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдсэн хэргийг шийдвэрлэсэн.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дугаар зүйлийн 5.1.1 /Тендерт гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг 7, хуулийн 5.1.5 /”Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн У-д заасны дагуу тендерт оролцогчид захиалагчийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан материалыг бүрдүүлэх үүрэгтэй боловч дээрх түншлэгч компаниуд зөрчсөн байна.

 

/гх

“П” ХХК болон “С” компанийн хооронд байгуулсан Түншлэлийн гэрээгээр тендерт шалгарсан тохиолдолд үндсэн гэрээлэгч буюу “П” ХХК нь Түншлэлийг төлөөлж Ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулах төдийгүй гүйцэтгэлийн чанарт бүрэн хариуцлага хүлээх болохыг заасан зэргээс үзвэл чадварын доод шалгуур үзүүлэлтийн 40 хувь хангасан байх, “С” компани нь 25 багагүй хувийг хангасан байх шаардлага хамааралтай болох нь илэрхий тодорхой байхад мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны “...6.1-ийн а, б, в, г, д заасан шаардлагуудыг хангасан эсэхийг нарийн шалгаж дүгнэх байтал гэж анхан шатны шүүх буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна,

Тайлбарлах нь: Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.2.. Тендер оролцогч Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д заасан барааг нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: (г)-д... түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээл нь Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дурдсан дүнгээс багагүй байна гэж заасан байдаг. Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичгийг үнэлж үзэхэд “П” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас 37.000.000.00 төгрөгийн харилцахын улайдаг данстай үүнээс илүү зээлжих чадваргүй гэсэн банкны тодорхойлолт ирүүлсэн нь Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан гэрээг “П” ХХК хэрэгжүүлэх чадварын доод үзүүлэлт 40 хувийг хангах боломжгүйг нотолж байгаа юм.

Учир нь тухайн тендерийн зарлагдсан үнэ 3.0 тэрбум төгрөг үүний 50 хувийг хангах санхүүгийн чадвартай байх шаардлагыг хангаагүй. Харин тендерт оролцогч “С” ХХК нь гэрээг хэрэгжүүлэх чадварын доод үзүүлэлтийг хангах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь Худалдаа Хөгжлийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн тодорхойлолтоор 8.8 тэрбум төгрөгийн зээл авах боломжтойг нотолсон баримт ирүүлсэн байдаг.

“П” ХХК нь “Н”-аас 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн тодорхойлолт тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн бөгөөд үүнийг судалж үзэхэд тухайн компани нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй өөрөөр хэлбэл Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос зээл олгох эрх аваагүй мөн 3.5 тэрбум төгрөг нь гэдэг Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд орох бөгөөд хэрвээ их хэмжээний хэлцэл хийхээр бол гүйцэтгэх захирал ТУЗ-өөс зөвшөөрөл авсны үндсэн дээр хийнэ гэсэн хуулийн

 

 

 

заалтыг зөрчсөн, мөн их хэмжээний хэлцэл хийж зээл олгох чадвартайгаа нотолсон санхүүгийн баримтыг ирүүлээгүй байсан болно.

“П” ХХК болон “С” компаниуд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 01/2013 дугаар хамтран ажиллах "П" ХХК-ийн тендерийн ботийн 22-25х/ гэрээний 2.2-д Япон улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно, 3.2-т шаардлагатай гэж үзсэн тохиолдолд /үүнд үнийн өсөлт бууралт болон улс орныг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн гэнэтийн гамшиг. осол, гэмт хэрэг. зөрчил зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болох нөхцөл байдлыг ойлгоно/ Талууд хамтран шийдвэрлэж гуравдагч этгээдийг энэхүү гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэлд татан оролцуулна гэж заасан байдаг. Үнэлгээний хороо дээрх заалтуудыг дүгнэхэд Монгол улсад хэрэгжиж байгаа гэрээг Япон Улсын хуулиар зохицуулна гэсэн нь хууль зөрчсөн заалт, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байсан бөгөөд Тендерийн бараа материалын үнийн өсөлт бууралтай холбоотойгоор өөрийн эрх үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

  1. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Түншлэлийн гишүүн “С” ХХК-ийн2012 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан Аудитын дүгнэлт Монгол хэл дээр ирүүлээгүй үндэслэлийн тухайд гээд тайлбар хийж дүгнэлтээ гаргасан байна.

Тайлбарлах нь: “С” компанийн ирүүлсэн санхүүгийн болон аудитын тайлан /тендерийн баримт бичиг боть 2-н 128-151 хуудас/-д нь бүгд Япон хэл дээр байсан бөгөөд орчуулаагүй мөн захиалагч байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1, 5.1.5, 15.3.2, Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1.6-д заасны дагуу гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан аудитын тайланг ирүүлэхийг шаардсаныг зөрчсөн байсан болно.

  1. Түншлэгч “П” ХХК, “С” компаниуд хамтарч Япон улсад үйл ажиллагаа явуулдаг “Т” банкнаас 22.000 ам.долларын үнийн бүхий тендерийн баталгаа ирүүлсэн байдаг. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16.1, 33.1-д “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл авсан тохиолдолд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16 дугаар зүйлд зааснаас
 

өөр валютаар тендерийн үнийг илэрхийлж болно" гэж заасан заалтыг зөрчсөн

байсан.

Анхан шатны шүүх 600-700 мянган иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж нийтийн эрх ашгаас дээгүүр нэг компанийн эрх ашгийн хамгаалан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “П" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч X. У*** давж заалдах гомдолдоо: ““С” ХХК нь Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын хуулийн этгээд бөгөөд Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан ХААГ- Б-2013/07-10-70 дугаар нээлттэй тендерийн Багц-6, Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад захиалагчийн тендерийн баримт бичигт тавигдсан ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавх, техникийн чадавх, туршлагын шалгуур үзүүлэлт болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан бусад шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж Захиалагчийн тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ын б/-д заасан Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх шаардлагын дагуу манай компани 2010, 2011, 2012 оны санхүүгийн тайлан болон баталгаажуулсан аудитын дүгнэлтийг тендерийн баримт бичигт хүргүүлсэн ба энэ нь манай тендерийн товьёг. тендерийн баримт бичгийн 5 дугаар хэсэг дэх 2010 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт; 2011 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, 2012 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт”-ээр нотлогдож байгаа болно. Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад шүүхэд захиалагчаас ирүүлсэн тус компанийн тендерийн эх хувьд 2012 оны аудитын дүгнэлт байхгүй байна гэсэн асуудал үүссэн бөгөөд тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нээгдсэнээс хойш хэрхэн хадгалах нь захиалагч байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал учир тухайн үед шүүхээс захиалагчийн байранд очиж тус компанийн тендерийн хуулбар хувьд үзлэг явуулж, 2012 аудитын дүгнэлт байсныг шүүхэд авсан болно.

Гэтэл шүүх “... тус багц тендерт ялагчаар шалгарсан “С” ХХК-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ын б-д заасны дагуу санхүүгийн чадавхыг сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх шаардлагыг бүрэн хангаагүй буюу 2012 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан Аудитын дүгнэлтийг тендерийн баримт бичигт ирүүлээгүй байхад “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулсан нь Сангийн яамнаас мэдэгдсэн дээрх мэдэгдэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.5-д заасны дагуу гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийг үнэлэн ялагчаар шалгаруулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна” хэмээн шүүхээс үзлэгээр нотлох баримтаар авсан тус компанийн 2012 аудитын дүгнэлтийг үнэлээгүй боловч тус тендерийн оролцогч бус тухайн тендерт хамааралгүй “С” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-ийн түншлэлийн гэрээг нотлох баримтаар авч, үнэлэн, нэхэмжлэгчид тэгш бус ялгамжтай хандсан гэх шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дэх заалт, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтад заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна.

Захиалагчийн тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 1-ын б/-д заасан “Сүүлийн 3 жил буюу 2010-2012 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна. Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ” гэсэн шаардлагын дагуу манай компани нь 2013 онд тухайн үед гүйцэтгэл нь үргэлжлэн хийгдэж байгаа /гадаад/ гэрээ, түүний дагуу орж ирэх санхүүжилтийн мэдээлэл болон 2010-2012 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний туршлагыг захиалагчаас тавьсан загвар маягтын дагуу бүрэн гүйцэт бөглөж, холбогдох гэрээ, гэрээ дүгнэсэн акт болон тоног төхөөрөмж хүлээн авсан эмнэлгүүдийн тодорхойлолтын хамт /тендерийн 66-239 дэх тал/ ирүүлсэн болно.

... Мөн түүнчлэн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1-д заасан “Тендерт оролцогч нь дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ: нийлүүлэх тоног төхөөрөмжийн зураг, үйлдвэрлэгчийн катологи, албан ёсны дистрибьютерийн эрх олгох гэрээ ирүүлэх” шаардлагын дагуу тус компани нь

и

үйлдвэрлэгчийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гэрээ, гэрчилгээ, каталогийг хүргүүлсэн нь тухайн шаардлагыг хангаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс Худалдан авах ажиллагааны Тендерийн үнэлгээний хорооноос “түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүн “С” компани нь аудитын дүгнэлт монгол хэл дээр ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль зөрчсөн зүйлгүй байна. Учир нь түншлэлийн гэрээний агуулга нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан түншлэлд тавих шаардлагыг хангаагүй болох нь түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн нь хэдийгээр “П” ХХК гэх боловч захиалагчийн тендерийн баримт бичгээр түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүний хүлээх үүргийг нь түншлэлийн гишүүн “С” компанид хүлээлгэсэн, мөн гуравдагч этгээдэд үүрэг шилжүүлэхийг хориглосон заалттай зөрчилдсөн заалт агуулсан, нөгөөтэйгүүр тухайн гэрээний агуулга нь түншлэгч талуудын хооронд байгуулсан дистрибьютерийн гэрээнээс өөрөөр заасан бол дистрибьютерийн гэрээг баримтлах заалтыг агуулсан нь уг түншлэлийн гэрээний үндсэн тохиролцоо нь бүтээгдэхүүн нийлүүлэх, туслан гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэж үсэхээр байна. Ийнхүү түншлэлийн гэрээ нь тухайн тендерт оролцохтой холбоотой талуудын тохиролцооноос гадна бусад тохиролцоог агуулсан нь Захиалагчийг төөрөлдөхөд хүргэсэн гэж үзэхээр байна. Мөн санхүүгийн тайланг Монгол улсын хуулийн этгээдийн хувьд татварын газраас цахим хэлбэрээр харж, нягтлан шалгах эрх тендерийн үнэлгээний хороонд нээлттэй байдаг ба тендерт оролцогчдын ирүүлсэн санхүүгийн тайланг үнэн зөв ирүүлснийг шалгах бүрэн боломжтой. Харин гадаад улсын хуулийн этгээд, тодруулбал, “С” компанийн хувьд ирүүлсэн санхүүгийн тайланг шалгах боломжгүй бөгөөд түншлэлээс ирүүлсэн тендерт санхүүгийн баримт материал нь эх хэл дээрээ болон хөрвүүлсэн орчуулга дээрээ гарын үсэг, тамга тэмдэггүй байгаа нь санхүүгийн баримт ирүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон гэж үзэхээр байна Гэтэл анхан шатны шүүхээс түншлэлийн гэрээний заалтын агуулга, тохиролцоог захиалагчаас тавьсан шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт хийлгүй, илт зөрчилдөж байхад түншлэлийн гэрээг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхээс аж ахуй нэгжийн хөрөнгийн чадвар нь тендер шалгаруулалтад зарлагдсан нийт багцын дүнд хүрэхгүй байна гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зөвхөн энэ багц буюу 6 дугаар багцын тухайд харьцуулж дүгнээгүй, нийт багцаар нь дүгнэсэн нь 6 дугаар багцын хувьд нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байна гэж дүгнэсэн нь шүүх үндэслэлгүй агуулгын хувьд алдаатай дүгнэлт гаргасан ба нэгэнт

 

Худалдан авах ажиллагаанаас гаргасан бүх багцад “П” ХХК болон “С” ХХК-ийн түншлэл нь бүх багцад оролцож энэхүү санхүүгийн чадавхыг харуулсан баримтыг бүх Тендерийн баримт бичигт хийсэн байгаа нь ганцхан 6 багцын хувьд дүгнэхэд агуулгын хувьд ямар ч боломжгүй нь харагдаж байхад илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ тухайн хэрэгт хамааралгүй “М” ХХК болон “С” ХХК-ийн түншлэлийн өөр багцын гэрээг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгчид тэгш бус хандсан гэж дүгнэсэн нь \шийдвэрийн 21 тал\ үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан нь дээрх дүгнэлтээс харагдаж байна.

Захиалагч тал болон барааг нийлүүлсэн “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан Бараа нийлүүлэх гэрээ биелэгдэж гэрээний талууд харилцан эрх үүргээ гэрээнд заасны дагуу биелүүлж гэрээ нэгэнт дуусгавар болсон. Гэтэл шүүхээс илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргасан нь хууль бус болохыг дээрх гомдолд заасан үндэслэлүүдээр нотлогдож байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.5-д заасныг зөрчиж, тендерийн үнэлгээг хийсэн гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 1.2-д заасныг үндэслэн, талууд нь үүргээ бүрэн биелүүлж дууссан, захиалагч тал болон захиалагчийн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж шалгарсан тус компанийн хооронд байгуулагдсан Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх” 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХААГ7268 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдүүд болон цаашлаад орон нутгийн иргэдийн эрх ашгийг хөндсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

.. Түүнчлэн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцдаа шүүх хурлын дундуур 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутаас “дараагийн шүүх хурлаа хойшлуулах хэрэгтэй байна” хэмээн хуралдаан даргалагчаас хурлыг түр завсарлуулсан боловч шүүгч нь тус өдөр 15 цагаас хуралтай байтал 13 цагт завсарлуулсан нь ойлгомжгүй, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

 

хуулийн 9.1-д “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна”, 9.2-д “Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан “Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 дугаартай тендерийн багц-6 Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцсон “П” ХХК болон “С” ХХК-иудын тендерээс Худалдан авах ажиллагааны газар “түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүн “С” ХХК- ийн 2012 оны аудитын дүгнэлтийг монгол хэл дээр ирүүлээгүй” гэсэн үндэслэлүүдээр татгалзаж, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3793 дугаар бичгээр мэдэгджээ.

Нэг. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6. Түншлэл 6.1-д “Хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч. болж тендер ирүүлэх тохиолдолд Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол дараах шаардлагыг хангасан байна. (а) түншлэлийн бүх гишүүний хувьд тендер хүчин төгөлдөр байхаар тендерт гарын үсэг зурсан байх, (б) Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д заасан бараа нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг тодорхойлж хамтран ажиллах гэрээнд тодорхойлсон байх, (в) түншлэлийн аль нэг болон гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авахад тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох, (г) нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөр тооцоог зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй харилцах, гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх (д) түншлэлийн гэрээний хувийн тендерийн хамт ирүүлэх” гэсэн шаардлагуудыг тавьжээ.

 

“Аймгуудын нэгдсэн оношилгооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХАА(-Б-2013/07-10- 78 дугаартай тендерийн багц-6-д оролцохоор “П” ХХК болон Япон улсын “С”-ийн хоорондоо байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь дээрх тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны бүх шаардлагыг хангасан тухайлбал, гэрээгээрээ хамтын ажиллагааны хэлбэр, оролцогч талуудын эрх, үүрэг, тендерийн бичиг баримтыг бэлтгэх, Худалдан авалтын газартай төлөөлөн харилцах зэрэг асуудлуудаа бүрэн тохиролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 1.6.6, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дээрх 6 дугаар зүйлийн заалтад нийцсэн байхад тухайн гэрээг шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч байгууллага 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3793 дугаар бичигтээ “түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй” гэсэн боловч хууль болон тендерийн баримт бичгийн ямар шаардлагыг хангаагүй талаар тодорхой тусгаагүй, хариуцагчаас Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.3-т заасныг хангасан эсэн нь тодорхойгүй гэх боловч уг асуудлыг Үнэлгээний хорооны тэмдэглэлүүдэд энэ талаар тусгаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47 7 "Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна" дахь заалтыг зөрчжээ.

Хоёр. Тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ түншлэлийн гишүүн “С”-ийн 2012 оны 4 дүгээр сараас хойших санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу Монгол хэл дээрх орчуулгыг ирүүлээгүйг шууд тендерээс татгалзах үндэслэл болгосон нь буруу байна. Тухайлбал, тендерт оролцогч сүүлийн гурван жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэхээс 2010-2012 оны 4 сар хүртэлх аудитын тайлангийн орчуулгыг зохих ёсоор ирүүлсэн, эдгээртэй хэлбэрийн хувьд адил 2012 оны 4 сараас хойших аудитын дүгнэлтийн орчуулгыг ирүүлээгүй тохиолдолд Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30-д заасны дагуу тендерийн агуулга, үнэтэй

 

рб

холбоогүй энэхүү асуудлаар баримт бичиг ирүүлсэн этгээдээс тодруулга авах боломжтой байжээ. Үүнээс гадна тендерт ялагчаар шалгарсан “С” ХХК-ийн тендерийн баримт бичгийн зарим хэсэг нь дээр дурдсан буюу Монгол хэл дээр орчуулж ирэх шаардлагыг мөн адил хангаагүй байхад тухайн тендерээс татгалзаагүй нь оролцогчдод тэгш бус хандсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалттай нийцэхгүй үйлдэл болжээ.

Гурав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т /төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... гомдлыг ...хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно/ заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д /эм, эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг 'хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ/ нийцүүлэн тендер шалгаруулалтын бүх багцын үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэдэгдсэн атал хариуцагч нь үнэлгээг хууль тогтоомжид заасны дагуу дахин хийлгүйгээр зөвхөн хурлаар хэлэлцсэн гэх агуулгаар урьд гаргасан шийдвэрээ хэвээр үлдээсэн талаар мэдэгдсэн нь хууль зөрчжээ.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж. нэхэмжлэлийг хасаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Худалдан авах ажиллагааны газар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

 

56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “С” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид.тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.