| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0054/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/53 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч гэгээн овогт *******ийн *******ид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******идэд холбогдох 1923000000054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, гэгээн овогт *******ийн *******ид Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Ц.*******ид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.*******ид нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр М.*******тэй “архи уулаа, мөнгө авах гэлээ” гэсэн шалтгаанаар зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч М.*******ийн “...Би тэр мөнгийг нь хараад чи мөнгөтэй байгаа юм уу? надад мөнгөө өгөөдөх гэсэн чинь манай нөхөр намайг нүүр лүү гараараа нэг удаа цохисон....тэгээд мөнгө гаргаад ирэхээр нь авах гэсэн чинь нүүр лүү цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ийн “...Эхнэрээ нэг цохисон гэсэн. 5000 төгрөг булаацалдбайгаад хальт цохичихсон чинь хамар нь гэмтсэн гэсэн ...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.*******идийн өөрийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн “... миний мөнгө гэж хэлчихээд газраас тонгойж аваад эргээд гараа савтал ард эхнэр ирчихсэн байж таараад нүүр лүүгээ цохиулчихсан. Тэгээд эхнэрийн хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******идийн үйлдлийн улмаас хохирогч М.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 811950081 дугаартай “Иргэн М.*******ийн биед хамрын нурууны зүүн талд шарх, хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд Ц.*******идийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . . . , 16 13 “ ”, , , 11 “ ” . Иймд шүүгдэгч Ц.*******идийг Монгол Улсын Эрүүгийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Ц.*******ид нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй Шүүгдэгч Ц.*******идэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6,1.7,1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэгээн овогт *******ийн *******идийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******идийг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. 5.3 4 . 455 455000 / / 03 / / хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******идэд оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Ц.*******идэд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Ц.*******идийн хувьд ногдох хөрөнгөнөөс 350.000 төгрөгийн үнэ бүхий SAMSUNG маркийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч Ц.*******ид нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА