Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2103000000296 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, ээж, эгч, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, Бүрдэл майнинг ХХК-д ковшийн оператор ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Нүдүүр овогт Цэцэгмаагийн Тулгасайхан/рд:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь УБТЗ-ын ХНН-ийн Зүүнхараа өртөө орчимд Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний 8 дугаар вагоны 63 дугаар местэд зорчиж явсан иргэн *******гийн эзэмшлийн Асеr брендийн зөөврийн компьютер Iphone-6s  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1684500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэтээс суудлын вагонд суугаад Сэлэнгэ аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан суудлын вагонд дамжин суусан. Ингээд вагоны 63 дугаартай суудалд суухад гурван залуу сууж явж байгаад унтахаар хэвтсэн. Тэгээд би хохирогчийг унтахаар нь хажууд нь байсан НӨТ бүүк болон гар утсыг нь аваад Зүүнхараад буусан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2132001850012 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

          Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шилжих шөнө 23 цаг 30 минутын үед Улаанбаатар-Дархан чиглэлийн 8 дугаар вагоны 63 дугаар местэнд зорчин явсан.Тэгээд өөрийн местний 2 давхарт гараад өөрийн зөөврийн компьютерын цүнхэнд давхар утсаа хийгээд өөрийн цонхон талд цээжнийхээ харалдаа тавиад 2021 оны 09 дүгээр сарын 17-ний 00 цаг 20 үед унтсан, 02 цаг 50 минутын үед Зүүн хараа өртөөнд галт тэрэг зогсоод хөдөлсний дараа сэрэхэд миний зөөврийн компьютер, гар утастай цүнх алга болсон байсан, би тэгээд вагоны цагдаа дуудаж юу болсон талаар хэлсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны 21 цагийн үед цагдаа залгаад сэжиглэж байгаа хүний талаар асуусан, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн үед цагдаа руу залгаад Улаанбаатар хотын вокзал дээр очиход миний гар утас, зөөврийн компьютерыг олсон байсан, миний гар утас, зөөврийн компьютерыг би хулгайлсан хүнээс авсан, би тэгээд хажууд нь шалгаж үзэхэд миний зөөврийн компьютерын хард диск эвдэрсэн байсан, хажууд тухайн цагдаа болон миний утсыг авч явсан хүн хажууд харж байсан. ...Би Зүүнхараа өртөө хүртэл зүүрмэглэсэн байдалтай унтаж байсан өртөө дээр байхад хальт сэрэхэд миний эд зүйлс алга болсон байсан. Тэгэхээр Зүүнхараагийн вокзал дээр алдсан. Миний эсрэг талын местэнд  сууж явсан 20-25 орчим насны хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, хар өнгийн канттай малгайтай эрэгтэй байсан уг хүн миний зүйлсийг авч явсан байсан. Би цагдаагийн хажууд тэр хүнээс өөрийн эд зүйлсийг хүлээн авсан. ...2021 оны 02 дугаар сарын эхээр хувь хүнээс 1700000 төгрөгөөр худалдан авсан Acer брэндийн I-5 маркийн, 7 дугаар үеийн цагаан өнгийн зөөврийн компьютер дагалдах цэнэглэгч маус, хулганын суурь зэрэг байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. 2021 оны 02 дугаар сард зөөврийн компьютер худалдан авахад 240000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авсан DMF-2.5 модемын 250gb багтаамжтай SSD хурдтай санах ойтой хард диск эвдэрсэн би буцааж хүлээж авахдаа шалгахаар асаахад хард диск эвдэрсэн гэсэн бичиг гарч ирээд асахгүй байсан. Мfн хоёр жилийн өмнө 600000 төгрөгөөр Дархан Тэди төвөөс 600000 төгрөгөөр худалдан авсан Iphone 6s маркийн ягаан өнгийн гар утас байсан. Зөөврийн компьютер хард дискийн хувь хүнээс авсан болохоор баримт байхгүй, гар утсыг 2 жилийн өмнө авсан болохоор одоо баримт нь байхгүй байна. ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 9-10 дугаар хуудас/ 

 

Хохирогч Г.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 сарын 19-ний өдрийн хооронд 4 хоногийн хугацаанд Улаанбаатар-Эрдэнэтийн суудлын галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 19 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө Улаанбаатар хотод ирэх үед Баярбаясгалан гэх хүн гар утас болон зөөврийн компьютероо хулгайд алдчихлаа, би 8 дугаар вагонд сууж явсан гэж надад хэлсэн. Ковид-19 цар тахлын улмаас суудлын галт тэргэнд үүрэг гэж байгаа алба хаагч 4 хоногийн хугацаатай явж байгаа. Бид ирсэн өдрөө үүрэг гүйцэтгэсэн суудлын галт тэргэндээ тусгаарлагдаж байгаад орой нь шууд Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд явах ёстой байсан. Тийм болохоор эд зүйлээ хулгайд гэх хүний эд зүйлийг олоод эзэнд нь буцаагаад өгч болно гэж бодоод тухайн галт тэргэнд ажиллаж байсан кассераас өмнөх өдөр галт тэргэнд 63 дугаар местний ойр орчимд сууж явсан хүмүүсийн мэдээллийг авсан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэт өртөөн дээр очсоныхоо дараа хажууд нь сууж явсан Тулгасайхан гэх хүнтэй 99306178 дугаарын утсаар холбогдсон. Холбогдоод цагдаагаас ярьж байна, таны эсрэг талд сууж явсан хүний гар утас, компьютер хулгайд алдагдсан байна гэхэд тухайн хүн “би авчихсан юм аа уучлаарай, би одоо Зүүнхараад байгаа нөгөөдөр Улаанбаатарт авчраад өгье” гэж хэлсэн. Тэгээд би эд зүйлийг хулгайлсан гэх хүнтэй 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр уулзаад эд зүйлийг нь хураан авч эд зүйлээ алдсан гэх хүнд хүлээлгэж өгсөн. ...хар өнгийн цүнх байсан. Цүнх дотор хар өнгийн зөөврийн компьютер, Iphone-6s маркийн гар утас байсан. Ямар нэгэн эвдрэл байсан эсэхийг сайн нягталж хараагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Э.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн суудлын галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шилжих шөнө намайг 8 дугаар вагонд үүрэг гүйцэтгэж байхад нэг залуу ирээд нөүтбүүк, гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлэхээр цагдаад мэдэгдье гээд вагонд үүрэг гүйцэтгэж цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн эд зүйлээ алдсан гэх залуу Дархан өртөөн дээрээс 2 найзын хамт суусан. Хэддүгээр местэнд суусан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Зүүнхараа дээр зогсоод хөдөлсний дараагаар уг эрэгтэй миний нөүтбүүк, гар утас байхгүй  байна гэж хэлсэн. Тухайн үед цаг 04 цагийн орчимд байсан байх. ...Дархан өртөөнөөс галт тэрэг хөдлөөд Зүүнхараа өртөө хүртэл ямар нэг хүн буугаагүй. Зүүнхараа өртөөн дээр зогсоход нялх хүүхэдтэй эмэгтэй, 25 насны эрэгтэй хүн л буусан. Зүүнхараа өртөөнөөс хөдлөөд ямар нэгэн хүн буугаагүй байхад тухайн залуу эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн.. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 26-67 дугаар хуудас/

Гэрч  Э.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот орохоор өөрийн найз Баярбаясгалан, Хулан нарын хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний 8 дугаар вагонд суусан. Мест нь 41-43 хооронд байсан байх. Бид гурав галт тэргэнд суугаад хоёр хүн суудаг хажуу талын суудалд гурван тасалгаанд хуваагдаад унтацгаасан. Зүүнхараа өртөө өнгөрч байхад Баярбаясгалан Халиун бид хоёрыг сэрээгээд миний нөүтбүүк гар утас байхгүй байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Урьд өмнө өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. ...Тухайн үед Төмөр зам дахь цагдаагийн газраас надтай ярьж холбогдоход нь би эд зүйлийг нь аваачиж өгсөн. Эд зүйлийг хүлээлгэн өгөх үед Зөөврийн компьютерын хард диск эвдэрсэн байна гэсэн. Уг хард диск нь үнэлгээгээр 152,000.00 төгрөгийн үнэлгээтэй гарсан бөгөөд үнэлгээний мөнгөн дүнг хохирогчид хүлээлгэн өгч, хохирлыг барагдуулсан. ...Тухайн үед миний ажиллаж байсан компани цалингаа өгөхгүй удаасан. Надад мөнгөний чухал хэрэг гарсан байсан. Тийм учраас бусдын эд зүйлийг авч ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр авсан. Энэ нь миний буруу.. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 62-63 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/

Хохирогч *******гийн Төмөр замын цагдаагийн газарт гаргасан гомдол/Хх-ийн 3 дугаар хуудас/

               Виннэр вэй ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЦТ-9/3 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 6-10 дугаар хуудас/

               Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын гал тэргээр зорчих эрхийн тасалбар худалдан авсан лавлагаа/Хх-ийн 43 дугаар хуудас/

               Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 66 дугаар хуудас/

               Шүүгдэгч *******ы хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт/Хх-ийн 93 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

               Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэргэнд зорчин явахдаа Зүүнхараа өртөөнд суудлын галт тэрэг зогсох үед хохирогч *******гийн Acer брэндийн I-5 маркийн 7 дугаар үеийн цагаан өнгийн зөөврийн компьютер дагалдах цэнэглэгч маус, хулганын суурь, iphone-6s  загварын гар утас зэргийг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1684500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******гийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 9-10 дугаар хуудас/,гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Э.Хулан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/, Хохирогч *******гийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/ХХ-ийн 86 дугаар хуудас/,Виннэр вэй ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЦТ-9/3 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 6-10 дугаар хуудас/,шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 62-63 дугаар хуудас/,шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

 

               Тиймээс Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

   Шүүгдэгч *******ы гэмт үйлдлийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөд учирсан 1684500 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, эд хөрөнгөд учруулсан 152000 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч ******* нь хохирогчид нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан хохирол барагдуулсан тухай тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад нөхөн төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг сайн дураараа арилгасан гэж үзлээ.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Тулгсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Нүдүүр овогт Цэцэгмаагийн Тулгасайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 02/хоёр/жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасныг баримтлан шүүгдэгч *******ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4.Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ